2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/03359

 

 







 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,*******,*******,*******,******* давхарт байрлах, ******* СӨХ /Гэрчилгээний дугаар *******/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******3,,, тоотод оршин суух, Боржигон овогт ийн /рд:/-д холбогдох,

 

Орчны газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай ******* сууц өмчлөгчдийн холбоо нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн*******,*******инд байрлаха,,,,, байруудын дундын эзэмшлийн эд хөрөнгийг хариуцан хамгаалдаг холбоо юм.

"******* СӨХ нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 25- ний өдрийн , дугаартай захирамжаар нийтийн зориулалттай орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон зүлэг, мод бут, сөөг хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон автомашины зам, зогсоол зэрэг барилгын нормын дагуу баригдсан байгууламжийг арчлан хамгаалах зориулалтаар орчны газрыг ашиглах болсон. Улмаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албатай 2022 оны 03 сарын 03-ны өдөр "Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах гэрээ-г шинэчлэн байгуулсан.

"******* СӨХ-ны хууль ёсны дагуу ашиглаж байгаа орчны газрын зарим хэсэг буюу нийт 139 м.кв газрыг хөрш зэргэлдээ орших Сүхбаатар дүүргийн*******ны нутаг дэвсгэр Ойн 3-р гудамжны 216 тоот хаягт байршилтай газрын өмчлөгч, иргэн Д. зөвшөөрөлгүйгээр ашиглаж, хашаа барьж, орц гарцыг өөрчлөн, өөрийн эд хөрөнгийг байршуулсан. Үүнээс үүдэж бид тухайн газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй болоод байна. Иргэн Д.г газар тогтоомжийг зөрчиж байна. чөлөөлөхийг шаардсан боловч шаардлагыг биелүүлэхгүй, Газрын тухай хууль тогтоомжийг зөрчиж байна.

Бид өмнө Сүхбаатар дүүргийн*******ны нутаг дэвсгэр Ойн 3-р гудамжны 216 тоот хаягт байршилтай газар өмчлөгчийн хууль бус эзэмшлээс 139 м.кв газрыг чөлөөлүүлэхээр Сүхбаатар дүүргийн Засаг даргад 2021 оны 08 сарын 19- ны өдөр хандсан. Гэвч эрх бүхий байгууллагын зүгээс энэхүү хүсэлттэй холбоотой ямар ч хариуг ******* СӨХ-д ирүүлээгүй байдаг. Иймд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасны дагуу тус шүүхэд эзэмшил газрыг чөлөөлүүлэхээр Нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсэж ажиллагаа явуулж байсан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй болсон тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 сарын 27-ны өдрийн 12690 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тиймээс бид тус шүүхэд Д.г эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан. Ингээд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 23-ний өдрийн 181/Ш32023/00031 дугаар шийдвэр гарч Д.г эрэн сурвалжилсан. Тус шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс ажиллагаа явуулж Д.гийн хаягийг *******, 6-р хороо,*******3, 1 байр, тоот хэмээн тогтоолоо гэх хариу ирүүлээд байна.

Иймд хариуцагч Д.гийн хууль бус эзэмшлээс "******* СӨХ-ны хууль ёсны дагуу ашиглаж буй *******,*******нд байрлах 139 м.кв орчны газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Тус шүүхэд ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй, Д.д холбогдуулан орчны 139 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

Талууд дараах агуулгаар эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:

1. Шинжээч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 5 дугаар 07-ны өдрийн 2024/19 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Д. нь ******* СӨХ-ны нэр дээр бүртгэлтэй газраас 40 м.кв талбайг давхцалтай ашиглаж байгаа нь тогтоогдсон.

2. Хариуцагч нь тус дүгнэлтийг хүлээн зөвшөөрч давхцалтай ашиглаж буй буй 40 м.кв талбайтай газрыг 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн дотор чөлөөлж өгөхөөр тохиролцов. Хариуцагчийн чөлөөлж өгсөн газар нь ашиглалтын хувьд хэвийн ашиглах боломжтой байх ба ухагдсан хэсгийг шороогоор дүүргэж сэргээсэн байдалтай байна. Өнгө төрх алдагдалгүй байх шаардлагатай болохыг талууд тохиролцов.

3. Талууд эвлэрсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч нь 99 м.кв орчны газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзав.

4. Талууд эвлэрсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хувиарлуулахаар тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч Д.д холбогдуулан орчны 139 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 99 м.кв орчны газар чөлөөлүүлэх хэсгээс татгалзаж, хариуцагч Д. нь ******* СӨХ-нд бүртгэлтэй газарт 40 м.кв талбайн хэмжээгээр хэтрүүлж барьсан хашааг буулгаж, уг газрын ухагдсан хэсгийг шороогоор дүүргэн сэргээж, өнгө төрх алдагдалгүй ашиглалтын хувьд хэвийн ашиглах боломжтой нөхцлөөр 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн дотор чөлөөлж өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******4 дугаар зүйлийн*******4.1,*******4.2,*******5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь 99 м.кв орчны газрыг чөлөөлүүлэх хэсгээс татгалзаж, хариуцагч Д. нь ******* СӨХ-нд бүртгэлтэй газарт 40 м.кв талбайн хэмжээгээр хэтрүүлж барьсан хашааг буулгаж, уг газрын ухагдсан хэсгийг шороогоор дүүргэн сэргээж, өнгө төрх алдагдалгүй ашиглалтын хувьд хэвийн ашиглах боломжтой нөхцлөөр 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн дотор чөлөөлж өгөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******4 дүгээр зүйлийн*******4.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******0,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөг, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн данснаас 35,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******4 дүгээр зүйлийн*******4.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ