Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2025/00807

 

 

 

 

 

20******* оны 09 сарын 26 өдөр

Дугаар *******03/ШШ20*******/00807

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:******* дүүргийн ******* дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, 6*******/2 байр, Б зааланд байрлах, ******* финанс корпораци ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны *******2 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,*******59,082 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20******* оны 9 дүгээр сарын *******7-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* финанс корпораци ББСБ ХХК нь хариуцагч Т.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,*******59,082 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* финанс корпораци ББСБ нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Т. нь ******* ББСБ-тай 2024.09.24-ний өдөр *******00292630 тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг *******2 сарын хугацаатай, жилийн 36 хувийн хүүтэйгээр дижитал бизнес /зээлийн шугам/-ийн зээл авсан болно. Зээлдэгч нь *******00292630 тоот зээлийн гэрээний хугацаанд зээлийн үндсэн төлбөрт 2,286,850 төгрөг төлсөн ба 20*******.03.26-ны өдрийн төлөлтөөс хойш төлбөр төлөхгүй, нэхэмжлэл гаргах өдөр буюу 20*******.09.09-ний өдрийн байдлаар *******37 хоног хугацаа хэтрүүлээд байна. Манай байгууллагын зүгээс зээлдэгчтэй утсаар ярих, гэрийн хаягаар удаа дараа очиж уулзан, мэдэгдэх хуудас өгч, зээл төлөхийг шаардаж сануулж байсан боловч зээлдэгчийн зүгээс зээл төлөх ямар нэгэн санаачлага гаргахгүй явсаар байна.

Иймд гэрээний үүрэг зөрчигдсөн тул гэрээг нэг талын санаачлагаар дуусгавар болгож, дээр дурдсан зээлүүдийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүний нийт төлбөр болох 3,*******59,082 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* финанс корпораци ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 3,*******59,082 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

*******.Нэхэмжлэгч ******* финанс корпораци ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,*******59,082 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,495 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 32,747.5 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 32,747.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА