| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0233/э |
| Дугаар | 381 |
| Огноо | 2018-05-21 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 381
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Улсын яллагч Г.Цогтгэрэл,
Шүүгдэгч Т.Болдсайхан түүний өмгөөлөгч Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Туяагийн Болдсайханд холбогдох эрүүгийн 1809004740214 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, 2 ах, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 11 хороо, Нуурын 22-511 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Туяагийн Болдсайхан /РД:ШУ90080217/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Т.Болдсайхан нь 2018 оны 01 дүгээр сарын 05-07, 12-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юнион Бюлдинг” ХХК-ийн барилгад дотоод заслын ажил хийж байхдаа ариун цэврийн өрөөнүүдээс 18 ширхэг гуулин крантыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.232.538 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Болдсайхан нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…“...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.
Эрүүгийн 1809004740214 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Т.Болдсайхан нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би уг барилга дээр 2017 оны 11 сараас хойш ажиллах болсон юм аа. Манай эгч Мартын бригадад орж ажилласан. Би уг барилгын дотор засал чимэглэлийн ажил хийж байсан юм аа. Ингээд би 2018 оны 01 сарын 05-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд би уг барилгын ариун цэврийн өрөөнүүдэд суурилуулсан байсан нийт 17 ширхэг крантыг тайлаад хулгайлж авсан юм аа. Тэгээд би уг хулгайлсан крантуудаа гэртээ буюу Чингэлтэй дүүргийн 11-р хороо Нуурын 22-511 тоотод аваачиж тавьсан. Эхний 3 өдөр намайг хулгай хийсэн гэдгийг хэн ч мэдээгүй ээ. Ингээд би 2018 оны 01 сарын 12-ны өдөр би мөн уг барилгын ариун цэврийн өрөөнөөс дахиад нэг ширхэг крант хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан юм аа. Ингээд би нийт 18 ширхэг крант хулгайлсан юм. Гэхдээ бүх хулгайлсан крантуудаа би тухайн үед нь бүрэн бүтэн буцааж хүлээлгэж өгсөн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Хохирогч З.Даваадорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би "Юнион Бюлдинг" ХХК-ний хамгаалалтын ахлахаар ажилладаг бөгөөд өнөөдөр буюу 2018 оны 01 сарын 12-ны өдөр 15 цагийн үед "С" блокын 16 давхарт крант хулгай хийж байсан хүнийг барьчихлаа гээд манай хамгаалалтын ажилтангууд 1 давхарт харуулын өрөөнд авчирсан байсан. Өмнө нь 2018 оны 01 сарын 05, 06 ,07-ны өдрүүдэд манай оффисын "С" блокын ариун цэврийн өрөөнүүдээс 19 ширхэг крант алга болсон. Крантыг авахдаа ариун цэврийн өрөөний угаалтуурын крантыг тайлаад аваад явчихдаг байсан юм. Тэгээд тэр залуутай ярихад тэр залуу согтуу байсан ба би 19 ширхэг крантыг авсан нь үнэн би өмнө 2-3 удаа ирж 6, 7 ширхэгээр нь хулгайлсан, намайг битгий цагдаад хэлээч би төлж өгье гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Гэрч О.Март мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би хадам дүү Болдсайханы хамтаар уг "Юнион бюлдинг" барилгад барилгын дотор засал чимэглэлийн ажил хийдэг юм. Бид 2017 оны 10 сарын сүүлээр ажилд орсон. Тэгээд л бид 2 зүгээр л хэвийн л ажиллаж байсан. Тэгтэл өчигдөр буюу 2018 оны 01 сарын 12-ны өдөр над руу Алтанчимэг гээд бид нарыг хариуцсан ажил олгогч эмэгтэй залгаад "Болдсайхан хулгайн хэрэгт холбогдчихлоо, чи цагдаагийн газарт яваад оч" гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн хэлтэс дээр ирэхэд Болдсайхан согтуу байсан гээд эрүүлжүүлэхэд хийсэн байсан. Би тэгээд өнөөдөр өглөө ирээд Болдсайхантай уулзаад юу болсон талаар асуухад Болдсайхан "би 17 ширхэг крант хулгайлчихсан, тэр крантуудаа би 32-н ойролцоо байрлах нэг түүхий эд авдаг ченжид 78.000 төгрөгөөр зарчихсан" гэж хэлсэн. Тэгэхээр нь би Болдсайханы хэлсэн газраар нь буюу 32-н ойролцоох түүхий эд авдаг ченжүүдтэй уулзахад Болдсайханы яриад байсан крантууд байхгүй байсан. Тэгэхээр нь би шууд Болдсайханы гэр рүү нь яваад очиход Болдсайханы гэрт нь цэнхэр өнгийн цүнхтэй 17 ширхэг крант байсан. Тэгээд би уг крантуудыг шууд аваачаад ажил дээрээ очоод Алтанчимэгт хүлээлгэж өгсөн юм аа…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр:
“…эрэгтэй 00-ын өрөөнд ороход өрөөний зүүн хананд толь, толины доор газраас 90 см-ийн зайд шар өнгийн чулуун тавцан бүхий угаалтуур, угаалтууранд 2 ширхэг тосгуур байх ба хойд талын тосгуурын крант байв. Харин ертөнцийн зүгээр урд талын тосгуурын крант байхгүй байсныг “9” гэж тэмдэглэн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав…” гэжээ /хх-ийн 8-10 дугаар хуудас/,
Дамно хөрөнгийн үнэлгээ:
Эд зүйл түр хураан авсан тухай:
Гэрч Т.Болормаагийн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/, Т.Болдсайханы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 25 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/, төрсөний гэрчилгээний хуулбар /хх-ийн 27 дугар хуудас/, хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 28 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /ххийн 29 дүгээр хуудас/, Ган-Инженер ХХК-ийн зарлагын баримт /хх-ийн 30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.Болдсайхан нь 2018 оны 01 дүгээр сарын 05-07-ны өдрүүд, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Юнион Бюлдинг” ХХК-ийн барилгад дотоод заслын ажил хийж байхдаа ариун цэврийн өрөөнүүдээс 18 ширхэг гуулин крантыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2.115.036 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Т.Болдсайханы шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч З.Даваадоржийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгасан, шүүгдэгчээс хохирогчийн эд хөрөнгийг нууцаар авсанаа хүлээн мэдүүлсэн, хохирогчоос эд зүйлээ алдсаныг мэдүүлж, холбогдох цагдаагийн байгууллагад хандсаны дагуу цагдаагийн албан хаагч нь шүүгдэгчээс хохирогчийн эд зүйлсийг хураан авсан тухай тэмдэглэлд тусгаж, тухайн эд хөрөнгөнд хөрөнгийн үнэлгээ хийлгэж хохирогчид хичнээн хэмжээний хохирол учирсаныг тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар хохирогчид 18 ширхэг гуулин крант алдагдаж 2.115.036 төгрөгийн хохирол учирсан болохыг тэмдэглэв.
Иймд шүүх шүүгдэгч Т.Болдсайханыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас 2.115.036 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, хохирогчийн анхаарал болгоомжгүй үйлдэл зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Мөн шүүгдэгч Т.Болдсайханд ял оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг буцаан төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хохирогч З.Даваадоржоос “…ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол бүрэн төлөгдсөн…” /хх-43/ гэсэн тул шүүгдэгч Т.Болдсайханыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо буцаан нөхөн төлсөн болон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар Т.Болдсайханд хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Болдсайхан цагдан хоригдсон хоноггүй байна.