| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00958/И |
| Дугаар | 103/ШШ2025/00822 |
| Огноо | 2025-09-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 103/ШШ2025/00822
| 2025 оны 09 сарын *******0 өдөр | Дугаар *******0*******/ШШ2025/00822 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:******* дүүргийн ******* дүгээр хороо, өөрийн байранд байрлах ******* дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, *******,
Хариуцагч:******* дүүргийн ******* дугаар хороо, *******а байрны тоотод оршин суух, овогт нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын *******9-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: иргэн Нямсүрэнгийн Мэндбаяр, нар нь бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхээр тус дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хүсэлт гарган, 2022 оны 6 дугаар сарын **************-ны өдөр "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээг байгуулан, 5,000,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын **************-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын **************-ны өдрийг хүртэл *******6 сарын хугацаатай зээлсэн болно. Дээрх зээлийн гэрээний хавсралт буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлдэгч нар нь 2022 оны ******* дугаар сарын *******8-ны өдрөөс эхлэн 2025 оны 4 дүгээр сарын *******8-ны өдөр хүртэл сар бүр *******0,000 төгрөг төлж, үлдэх 50,000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын *******8-ны өдөр тус тус төлж, нийт зээлсэн 5,000,000 төгрөгийн 50 хувийг төлж барагдуулахаар зээлийн эргэн төлөлтийн хуваарыг баталсан байна. Гэвч зээлдэгч нар нь анх зээлсэн 2,500,000 төгрөгөөс одоог хүртэл зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд Н.Мэндбаяр, Б. нараас зээлийн гэрээний үндсэн төлбөр 2,500,000 төгрөгийг гаргуулж ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлстийн төрийн сан банкны *******002002**************0*******0 дансанд оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* байгууллагын нэхэмжилсэн 2,500,000 төгрөгийг төлж барагдуулна, маргах зүйлгүй гэжээ.
Хариуцагч Н.Мэндбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* дүүргийн ******* газраас нэхэмжилсэн 2,500,000 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулна гэжээ.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.2, *******58.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.******* дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй, *******, овогт нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.******* дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 54,950 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5-д зааснаар хариуцагч Н.Мэндбаяр Б. нараас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 54,950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2*******,4*******5 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА