| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2021/05832/И |
| Дугаар | 191/ШШ2025/03584 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/03584
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүгч Б.Ундраа, Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух Хатгин овогт *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Засгийн газрын нөөц сангаас 76,138,758 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., Б., прокурор М. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ч.******* намайг ын гомдлоор анх хилс хэрэг тулгаж008 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах-р тасгаас дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхдээ "2008 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Голомт банкны салбарт0,400,000 төгрөг төлүүлж зээлийн барьцаанаас байраа суллуулж иргэн ыг залилж их хэмжээний хохирол учруулсан" гэх хэрэгт шалгасан юм. Ингээд намайг Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн008 оны 10 дугаар сарын3-ны өдөр дүгээр захирамжаар яллагдагчаар Ганц худагт цагдан хорьж,008 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мөн дүүргийн шүүхийн шүүгчийн 1683 дугаар захирамжаар 1,000,000 төгрөгийн барьцаагаар миний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 461 дүгээр хорих ангиас сулласан энэ хугацаанд би6 хоног цагдан хоригдсон юм. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дугааp Прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын, иргэний журмаар шийдвэрлүүлэх маргаан байна гэж үзэж хяналтын прокурор Ц., орлогч прокурор А. нар гарын үсгээ зурж хэрэгсэхгүй болгосон. Гэтэл009 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр орлогч прокурор А. нь 10 дугаар тогтоол үйлдэн хэргийг дутуу шалгасан гэж дахин хэргийг сэргээж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар буцаасан байсан энэ хугацаандаа намайг009 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон байцааж,010 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 79 дүгээр захирамжаар дахин намайг хүнд хэрэгт холбогдсон, шүүхээс оргон зайлж болзошгүй шүүхэд хэрэг шилжүүлэх хүртэл хугацаагаар хорих шаардлагатай гээд ганц худагт дахин хорьсон юм. Ингээд010 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүхээс яллагдагчийг шүүхэд шилжүүлж энэ өдрөө намайг хорихоос сулласан хугацаанд би 9 хоног цагдан хоригдсон юм. Энэ Баянзүрх дүүргийн шүүхээс010 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хэргийг мөрдөн байцаалтад буцааж010 оны 6 дугаар сарын 17-ны өдөр урьд сонсгосон байсан Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-ыг өөрчилж надад эрүүгийн хуулийн 148-р зүйлийн 148.3 болгон ялыг хүндрүүлж хүнд зүйл анги сонсгосон юм. Гэвч дахин Баянзүрх дүүргийн прокурорын газрын010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 173-р тогтоолоор залилах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж хэргийг хоёр дахь удаагаа хэрэгсэхгүй болгосон юм. Ингээд би миний хэргийн үнэн зөв нь олдож би эрх чөлөөтэй боллоо гэж ойлгон010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 6-р хороо 31/5 тоот байранд 171 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг караоке, биллиардын чиглэлээр сарын,000,000 төгрөгөөр түрээсийн гэрээ байгуулж ажиллуулсан. Гэтэл010 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн прокурор Цэрэнсамбуу нь хэрэгсэхгүй болгосон 173-р тогтоолыг хүчингүй болгож дахин сэргээсэн байсан ингээд би цагдаагийн газар дахин дуудагдан шалгуулж улмаар Баянзүрх дүүргийн шүүхэд021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хэрэг шилжиж011 оны 1 сарын 19 өдөр шүүх хурал болж шүүхээс гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 148-р зүйлийн 148.3-аap 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хорих ял оногдуулж дахин хоригдсон. Хэрэг дахин сэргэж би Цагдаа, прокурор, шүүхээр явж ял авснаас болж ажлын байраа ажиллуулж чадахаа больж түрээсийн төлбөр алдангид орж хохирсон. Би гомдол гаргаж давж заалдах шатны шүүх011 оны 3 дугаар сарын4-ний өдөр00 дугаар магадлал гаргаж шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг дахин шалгуулахаар буцаасан боловч011 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн07 дугаар шүүгчийн захирамжаар намайг прокурорын саналаар хүнд гэмт хэрэгт холбогдсон оргон зайлж болзошгүй үндэслэлээр үргэлжлүүлэн хорьсон юм.011 оны 5 дугаар сарын4-ний өдөр07 дугаар шүүгчийн захирамжаар миний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтад гаргасан. Энэ хугацаанд би 125 хоног хоригдсон ингэд үргэлжлүүлэн шалгаж байгаад прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг дахин Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн боловч шүүх011 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 107 дугаар шүүхийн тогтоолоор011 оны 3 дугаар сарын4-ний өдрийн магадлалын заалтыг биелүүлээгүй байна гээд хэргийг прокурорт буцаасан юм. Ингээд011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1615 дугаар прокурорын тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Миний бие011 оны 10 сарын 10-ны өдрийн үед гэнэт миний баруун нүд өвдөж хархаа больж эмнэлэгт үзүүлэхэд нүдний бүрхүүл задарсан байна, яаралтай хагалгаанд ор гэсэн тул011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэгдсэн 1-р төв эмнэлэгт мэс заслын хагалгаанд орж эмнэлгээс011 оны 10 дугаар сарын7-ны өдөр гарч гэрээсээ гарахгүй, гам барьж, эмчилгээ хийлгэж байгаад дахин эмнэлэгт очиж нүдний оёдлоо авхуулсан юм. Эмнэлгээс гарахад эмч хүнд юм өргөж болохгүй даарах хурц гэрэл тоос шороонд байж болохгүй сэтгэл санаагаа тайван байлгаж нэг жил гам барих хэрэгтэй гэж зөвлөсний дагуу би бүтэн жил гам барьсан. Тухайн үед группт орох байсан боловч миний ажилласан жил дутаад орж чадаагүй, ажилсан жилээ гүйцээж байгаад015.05.28 нүдээрээ 50 хувийн тахир дутуугийн группт орж одоог хүртэл сунгагдаад, миний баруун нүд сайн юм харахгүй болсон. Ингээд би011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хуулбарлан гардаж авсан. Миний бие энэ гэмт хэрэгт холбогдсоноос хойш маш их сэтгэл гутралд орж уйлдаг байсан юм. Ингэж 4 жил хилс хэрэгт шалгагдаж, 160 хоног хилсээр цагдан хоригдож, хорих ял авч сэтгэл санаа эрүүл мэндээрээ, ажил орлого эд хөрөнгөөрөө маш их хохирч улмаар сэтгэл гутралд орж ингэж амьд явахаас үхсэн минь дээр гэж үзэн амиа хорлохыг хүсэж удаа амиа хорлохоор оролдож байсан. Шүүх, прокурор, цагдаагийн төрийн байгууллага намайг хүн гэж үзэхгүй, миний үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөөр минь, надаар 4 жил тоглохдоо хэн дуртай нь хэрэг үүсгэж, хэрэг сэргээж, цагдан хорьж, олон жил шийтгэж төрийн албан хаагч нарын залхаан цээрлүүлэлтэд өртөж санаа, эд хөрөнгө, орлого мөнгөөрөө маш их хохирол амссан. Миний хүүг бүлэглэсэн хэргээр татан шалгаж шүүх хэрэгсэхгүй болгосон. Миний дүүгийн нэр төрд хар толбо үлдсэн. Шалгах болгонд залилангийн хүнд гэмт хэрэгт шалгагдаж байсан гэж гарч ирж өнөөдрийг хүртэл эрх чөлөө, ажил албан тушаалаараа дордоод явж байна. Мөн миний аав охиныхоо төлөө давхар сэтгэл санааны шаналалд орж байнгын хүнд дарамтад байж байгаад амь нас нь хохирсон.
Намайг залилангийн хэрэгт шалгагдаж олон удаа хоригдоод гарч ирэхэд миний ойр дотны найз нөхөд надтай хамтран ажиллаж байсан таньдаг хүмүүс, хамаатан садан ах дүү нар бүгд надаас зайгаа авч, итгэхээ, уулзахаа больсон. Үүнээс болж миний бие ганцаардаж сэтгэл гутралд орж, судсаа ханаж өөрийгөө хорооход хүрч байсан үе бий. Монгол улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 14-д "Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх" эрхтэй.
Монгол улсын Үндсэн хуулийн 19-р зүйлийн 1-д "Төрөөс хүний эрх эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүй болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх эрх чөлөөг зөрчих ихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна" гэж заасны дагуу хохирсон иргэн би төрөөс доорх хохирлоо нэхэмжилж байна. Үүнд:
1/ Миний эрх эрх чөлөө хязгаарлагдаж008.10.23-наас008.11.18 хүртэл хоригдсон6 хоног,010.02.03-наас010.02.12 хүртэл хоригдсон 9 хоног,011.01.19-нөөс011.04.04 хүртэл хоригдсон 75 хоног, нийт 110 хоногийг тухайн үед дагаж мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 108,000 төгрөгийг нэг сард ноогдох ажлын1.5 хоногт хуваахад /108,000:21.5/ нэг хоногт 5,023.3 төгрөг х 110 хоногт үржүүлэхэд 552,563 төгрөг,021.04.05 наас011.05.24 хүртэл хоригдсон 50 хоногийг тухайн үед дагаж мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 140,400 төгрөгийг нэг сард ногдох ажлын1.5 хоногт хуваахад /140,400:21.5/ нэг хоногт 6,530.2 төгрөг х 50 хоногт үржүүлэхэд 326,510 төгрөг, нийт 160 хоног хоригдсоны төлбөрт 879,073 төгрөг болж байна.
2/010.07.02-ны өдөр 173-р прокурорын тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгож надад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосноор эрх чөлөөтэй болсон ба тухайн үед цалин орлогогүй хэцүү байсан учир010.08.06-ны өдрөөс сарын,000,000 төгрөгийн төлбөртэй ажлын байр түрээслэн ажиллуулж байсан. Гэтэл надад холбогдуулсан хэргийг прокуророос дахин сэргээж би цагдаа, прокурор, шүүхээр дахин явж ял авснаас болж ажлын байраа ажиллуулж чадахгүй болсон гэрээний дагуу түрээсийн төлбөр, алдангийн өр төлбөрт орж түрээслүүлэгч намайг алга болсон гээд гэрээгээ цуцалж надаас түрээсийн төлбөр, ашиглалт, гэрэл цахилгааны төлбөр, алдангид нийтдээ 8,232,965 төгрөгийг шүүхээр нэхэмжилсний дагуу011.07.09-ны өдөр болж надаас 8,232,965 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн тус шүүх хуралд би орж чадаагүй. Миний өмнөөс хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч Г. оролцсон. Би түрээсээр ажлаа явуулахын тулд барьцаалан зээлдэгч "" ХХК иас010.08.05-ны өдөр өөрийн улсын дугаартай пажеро машинаа барьцаанд тавьж,800,000 төгрөг зээлж аваад караоке, биллиард ажиллуулсан ба 3,880,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжөө / ширхэг зурагт, өсгөгч комоор/ суурилуулсан боловч уг тоног төхөөрөмжөө авч авахаар очиход тоног төхөөрөмжийг яасан нь мэдэгдэхгүй алга болгосон байсан. Зээлдүүлэгч газар тавьсан авто машины зээлийн гэрээний хугацаа011.03.09-ны өдөр дуусаад011.04.11-ний өдөр миний машиныг зээл хүүгийн хамт 4,100,000 төгрөгт зарсан ба зээлсэн,800,000 төгрөгөө хасаж тооцоход 1,300,000 төгрөг болсон. Энэ үед би ял аваад хоригдож байсан тул авто машин болон тоног төхөөрөмжөөрөө хохирсон үүний төлбөрт /8,232,965 +3,880,000+1,300,000/, нийт 13,412.965 төгрөгийн хохирлыг төрөөс гаргуулах,
3/, н.Насанжаргал өмгөөлөгчид 1,500,000 төгрөг, н. өмгөөлөгчид 120,000 төгрөг, н. өмгөөлөгчид 3,000,000 төгрөг, С. өмгөөлөгчид 450,000 төгрөг төлсөн боловч үйлчилгээ үзүүлээгүй, н. өмгөөлөгчид,000,000 төгрөг, н. өмгөөлөгчид 500,000 төгрөг, н.******* өмгөөлөгчид 4,500,000 төгрөг, нийт өмгөөлөгч хөлсөлж, хууль зүйн туслалцаа авахад нийт 11,620,000 төгрөг болсон.. Нийт 57,212,038 төгрөгийг төрөөс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан.
4/ Уг шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн. Намайг011 оны 04 сарын 12-ны өдөр шүүгчийн07 дугаар захирамжаар011 оны 05 сарын 12-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаагаар үргэлжлүүлэн цагдан хорьсон. Гэвч шүүгчийн захирамжид заасан дээрх хугацаанд намайг суллаагүй, шүүгчийн захирамжгүйгээр үргэлжлүүлэн хорьсоор байсан учир миний бие прокурорт таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтад гаргаж өгөхийг хүссэн боловч прокуророос надад таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх боломжгүй гэж хариу мэдэгдсэн учир манай ар гэрийнхэн намайг батлан даалтад гаргуулахаар хөөцөлдөхөд прокуророос ...хохиролд0,226,720 төгрөгийг од төлчихвөл шууд гаргалаа, хэрэв төлөхгүй бол хориотой чигээр нь шүүх хуралд оруулаад цааш нь хорих руу явуулна гэж хэлэхэд нь манайхан айсандаа намайг гаргахын тулд0,226,720 төгрөгийг Прокурорын газарт аваачиж өгснөөр маргааш нь прокурор бусдын батлан даалтад өгөх саналыг шүүхэд өгч шүүх011 оны 05 сарын4-ний өдөр07 дугаар захирамжаар намайг хорихоос сулласан юм. Намайг шүүхийн тогтоолоор гэм буруутайд тооцож хохирол төлөх тухай шүүхийн шийдвэр гараагүй байхад прокурор шахалт үзүүлж мөн батлан даалтад гаргаж өгнө гэж амлаж дээрх мөнгийг үндэслэлгүйгээр төлүүлсэн юм. Мөн миний бие шүүгчийн захирамжгүйгээр 12 хоног цагдан хоригдож хохирсон юм.
Миний бие 4 жилийн турш маш их сэтгэл санааны шаналал, зовлон, гутралд орж хохирсон учир сэтгэл санааны хохиролд 30,000,000 төгрөг нэхэмжилж байна. Иймд надад учирсан нийт 55,032,965 төгрөгийн хохирлыг төрөөс буюу Монгол Улсын Засгийн газрын нөөцөөс гаргуулж өгнө үү гэв.
Иймд өмнөх 57,212,038 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага дээрээ0,226,720 төгрөгийг нэмж нийт 77,438,758 төгрөгийг төрөөс буюу Монгол улсын Засгийн газрын нөөцөөс гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
2. Прокурор шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Гэм буруугийн нэхэмжлэл шаардах эрх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэг, Иргэний хуулийн 498 дугаар зүйл, 511 дүгээр зүйлд заасныг тус тус баримталж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойлогдоно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт зааснаар гэм хор нэхэмжлэх эрх үүссэн тохиолдолд хэрхэн нэхэмжилж, эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх мөн нэхэмжлэл гаргах хугацааны талаар тодорхой зааж өгсөн илүү нарийвчилсан зохицуулалт гэж харж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.*******ийн хувьд нэхэмжлэл гаргах эрх үүсэж, 45.3 дахь хэсэгт заасан хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого; хуулийн этгээдийн орлого; хууль бусаар хорих ял шийтгүүлсний улмаас зогсоосон тэтгэвэр, тэтгэмж; үүхийн шийдвэрээр хураасан, улсын орлого болгосон болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө, орлого, эд зүйл; шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлж гаргуулсан мөнгөн төлбөр, хүн, хуулийн этгээдээр төлүүлсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон бусад зардал; хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс гэх 6 үндсэн хохирлыг нөхөн төлүүлэхээр хуульчилж өгсөн. Мөн хуулийн 45.8 дахь хэсэгт нэхэмжлэлийг хэдий хугацаанд гаргах талаах хуулийн хугацаа, хөөн хэлэлцэх хугацааг зааж өгсөн. Цагаатгах тогтоол, хэрэгсэхгүй болгох тогтоол гэх мэт яллахаас татгалзсан шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор нэхэмжлэлийг шүүхэд хандаж гаргахаар зохицуулалттай. Нэхэмжлэгчийн хувьд түүнд холбогдох хэрэг нь011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1615 дугаартай Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор н.Мөнхцэцэгийн тогтоолоор хэрэгсэхгүй болгож, хэрэгсэхгүй болгосон тогтоолыг тухайн үеийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн09 дүгээр зүйлийн09.4 дэх хэсэгт зааснаар 3 хоногийн дотор нэхэмжлэгчид танилцуулж, тогтоолд гарын үсэг зуруулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Харин нэхэмжлэгч нь шүүхэд гэм хорын нэхэмжлэлээ021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан тул гэм хорын нэхэмжлэл гаргах 10 жилийн хугацаа буюу хөөн хэлэлцэх хугацааг алдсан байна. Ийм учраас нэхэмжлэл гаргасан нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж харж байна. Хэрэв шүүхээс нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргэсэн, эсхүл ямар нэгэн байдлаар хүндэтгэн үзэх шалтгаан байна гэж үзсэн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх талаарх асуудалд тайлбар хэлье. Нэхэмжлэгчийн шаардлагаас хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс нь гаргуулах ёстой гэм хор гэж үзэж 11,620,000 төгрөгт холбогдох хэсэг баримтаар тогтоогдож байгаа тул үндэслэлтэй байна. Хэрэгт нэхэмжлэгчээс хуулбарлаж гаргаж өгсөн баримтуудаас харахад нэхэмжлэгч нь тухайн үед ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй гэдгээ биеийн байцаалт дээрээ тодорхой дурдсан байгаа тул ямар нэгэн байдлаар олох байсан орлого гэдэг зүйл яригдахгүй гэж харж байна. Хэдийгээр ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй боловч цагдан хоригдсон хоногийн хугацаанд тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цагдан хоригдсон хоногийг тооцож олгох нь үндэслэлтэй байна. Харин бусад шаардлагуудын хувьд хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд гэдэг хүнээс залилж авсан0,226,720 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэгч нь өөрөө сайн дураараа төлж барагдуулсан байна. Мөн караоке, биллиард тохижуулахад суурилуулсан байсан тоног төхөөрөмжийг хэн нэгэн этгээд авч явсан гэх, түрээслүүлэгчид төлсөн мөнгөн хөрөнгө, компанийн зээл төлөөгүйтэй холбоотой гарсан хохирол зэрэг шаардлагууд нь бусдаас учруулсан гэм хор учраас үүнийг төр хариуцан гаргах ямар нэгэн хууль зүйн үндэслэл байхгүй. Иргэний хуулийн30 дугаар зүйлд зааснаар эдийн бус гэм хорыг шаардах эрх байгаа ч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох ёстой. Ямар баримтад үндэслэж сэтгэцэд учирсан гэж 30,000,000 төгрөгийг нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Цагдан хорих байранд хоригдож байхдаа бусдад зодуулж байсан талаар баримт шүүхэд гаргаж өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагадаа тусад нь 879,073 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлон гаргасан учраас давхардуулж олгох ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэв шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг 12,499,073 төгрөгийн хэмжээнд хангах үндэслэлтэй, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзсэн тохиолдолд гаргах боломжтой гэсэн тайлбар гаргаж байна гэв.
3. Монгол улсын засгийн газар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ч.*******ийн холбогдсон хэрэгт Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 5 жил 1 сарын хорих ял оногдуулсныг Давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Мөрдөн байцаалтын Шатандаа буюу Баянзүрх дүүргийн прокурорын газрын011 оны 1615 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Нэхэмжлэгч өмгөөллийн хөлсөнд 11,620,000, цагдан хоригдсон хоногийн хохиролд нийт 879.073, эд хөрөнгийн хохиролд 13,412,965, сэтгэл санааны хохиролд 30,000,000 төгрөг тус тус нэхэмжилжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн5 дугаар зүйлийн5.2.2 дахь заалтад хэргийн оролцогчид "шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; үүрэгтэй байхаар заасан. Мөн Улсын дээд шүүхийн014 оны 12 дугаар сарын3-ны өдрийн Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах талаар гаргасан зөвлөмжид "ажиллаж байсан бол хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлстэй дүйцүүлэн, ажил эрхэлдэггүй байсан бол тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэг сарын хугацааг тооцож, үүнийг нэг өдөрт шилжүүлэн бодох журмаар цагдан хоригдсон хоногийн нөхөн төлбөрийг тооцож олгох учиртайг анхаарах шаардлагатай. Ихэнх тохиолдолд сарын хөдөлмөрийн хөлсийг 30 хоногт хувааж, нэг өдрийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг тооцож байгаа нь хүсэлт гаргагчийн эрх ашигт хохиролтой болохыг анхаарах нь зүйтэй. Иймд нэг өдрийн хөдөлмөрийн хөлсийг сарын 30 хоногт биш, харин нэг сард ногдох ажлын1.5 хоногт хувааж тооцож гаргах нь хуульд нийцэх юм." гэсэн зөвлөмж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэж заасан. Эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас хууль зүйн туслалцаа авсан баримт байгаа боловч дээр дурдсан нотлох баримтын шаардлага хангахгүй, эргэлзээ төрүүлэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлд "Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана." гэсэн бөгөөд Иргэний хуулийн30 дугаар зүйлийн30.2 дахь хэсэгт "Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө. гэж заажээ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Прокурорын гаргаж буй тайлбар, үндэслэлийг дэмжиж байна гэв.
4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
4.1 нэхэмжлэгчээс гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар,008.04.10-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоолын хуулбар,008.10.23-ны өдрийн Яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамжийн хуулбар,008.11.18-ны өдрийн Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай шүүгчийн захирамжийн хуулбар,009.02.13-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын хуулбар,009.04.08-ны өдрийн Хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах хугацааг тогтоох тогтоолын хуулбар,009.04.13-ны өдрийн Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоолын хуулбар, үнийн дүнгийн задаргаа, түүнтэй холбоотой баримт,010.02.03-ны өдрийн Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай шүүгчийн захирамжийн хуулбар,010.02.12-ны өдрийн Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар,010.04.09-ний өдрийн Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай шүүхийн тогтоолын хуулбар,010.06.17-ны өдрийн Сонсгосон ялыг өөрчлөн сонсгосон тогтоолын хуулбар,010.07.02-ны өдрийн Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолын хуулбар,010.08.06-ны өдрийн Түрээсийн гэрээний хуулбар,010.09.14-ний өдрийн Прокурорын гаргасан шийдвэрийг хүчингүй болгох тухай тогтоолын хуулбар,011.01.19-ний өдрийн шийтгэх тогтоолын хуулбар,011.04.12-ны өдрийн Яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамжийн хуулбар,011.05.24-ний өдрийн Цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай шүүгчийн захирамжийн хуулбар,011.10.05-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолын хуулбар,011.07.09-ний өдрийн шүүхийн шийдвэр,012.04.27-ны өдрийн ХХК-ийн тамгатай баримтын хуулбар,010.08.05-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, эд зүйл хүлээлгэж өгсөн баримтын хуулбар, өмгөөлөл хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбарууд, өмгөөлөгчдийн үнэмлэхийн хуулбар, мөнгөн тасалбарын баримтын хуулбарууд, итгэмжлэл, Поликлиникийн үзлэгийн картын хуулбар,011.05.10-ны өдрийн Баянзүрх дүүргийн прокурорын газар хариу мэдэгдэх хуудасны хуулбар, мөнгөн хөрөнгө хүлээлгэж өгсөнтэй холбоотой бичвэр, иргэний үнэмлэхийн хуулбар,011.05.23-ны өдрийн Хохирлын мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай баримтын хуулбар, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар, Эрүүгийн хэргийн хохирлын тооцоо гэх хүснэгтэлж өгсөн баримт, өмгөөлөл эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, дансны хуулга,012.03.27-ны өдрийн ХХК-ийн тайлбар гаргах тухай гэх тайлбарын хуулбар, барьцаа хөрөнгийн баталгааны хуулбар, эд зүйлсийг бичсэн бичвэрийн хуулбар,022.01.03-ны өдрийн өмгөөлөгч Н.Мандахын тайлбар хүргүүлэх тухай тайлбар, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын газрын дэргэдэх эрүүл мэндийн даатгалын зөвлөлийн шийдвэрийн хуулбар,
4.2 гуравдагч этгээд нараас гаргасан итгэмжлэл,
4.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн албан бичиг, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн устгалын жагсаалт /2004-2005 он/-ын хуулбар зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.******* нь эрүүгийн хэрэгт хууль бусаар шалгагдаж үндэслэлгүй цагдан хоригдсон 160 хоногийн нөхөн төлбөрт 879,073 төгрөг, сэтгэл санааны хохиролд 30,000,000 төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөр 8,232,965 төгрөг, зээлийн төлбөр 1,300,000 төгрөг, тоног төхөөрөмжийн үнэ 3,880,000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 11,620,000 төгрөг, хохиролд төлүүлсэн0,226,720 төгрөг, нийт 77,438,758 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгүүдийн тооцооллыг зөвтгөн шаардлагаа 76,138,758 төгрөг гаргуулахаар өөрчилсөн.
2. Гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Прокурорын газар болон Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь цагдан хоригдсон хоногийн 879,073 төгрөг болон өмгөөлөгчийн ажлын хөлс 11,620,000 төгрөгийн төлбөр шаардсан нь үндэслэлтэй, бусад нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Гэвч нэхэмжлэгч хохирол гаргуулахаар шаардах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
3. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчийн008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн тоот эрүүгийн хэрэг үүсгэх тогтоолоор Ч.*******ийг008 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Голомт банкны салбарт0,4 сая төгрөг төлүүлж зээлийн барьцаанаас байраа суллуулж иргэн ын итгэл эвдэн залилж их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж шийдвэрлэсэн байна.
Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн008 оны 10 дугаар сарын3-ны өдрийн тоот яллагдагчийг цагдан хорих тухай захирамжаар Ч.*******ийг уг өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хорьж, мөн шүүхийн шүүгчийн008 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1683 дугаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай захирамжаар урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 1,000,000 төгрөгийн барьцаанд гаргаж тус тус шийдвэрлэжээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Ч.******* нарт холбогдох эрүүгийн тоот хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
4.2 Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын009 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 10 тоот хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах хугацааг тогтоох тухай тогтоолоор009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тоот тогтоолыг хүчингүй болгож, тоот хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг сэргээжээ.
Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн010 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 79 дүгээр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай захирамжаар Ч.*******т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, шүүхэд шилжүүлэх хүртэл хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөн шүүхийн шүүгчийн010 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 98 дугаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамжаар Ч.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч тус тус шийдвэрлэсэн байна.
Баянзүрх дүүргийн шүүхийн010 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 42 дугаар тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Ч.*******т бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын прокурорын010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 173 тоот зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Ч.*******т холбогдох тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
4.3 Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын010 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн6 тоот прокурорын гаргасан шийдвэрийг хүчингүй болгох тухай тогтоолоор Ч.******* нарт холбогдох эрүүгийн тоот хэргийн зарим сэжигтэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын010 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 173 тоот тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Ингээд мөрдөн шалгах ажиллагаа дахин явагдсаны дагуу Баянзүрх дүүргийн шүүхийн011 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Ч.*******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх замаар залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял шийтгэж, уг өдрөөс цагдан хорьж шийдвэрлэжээ.
Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн011 оны 3 дугаарсарын4-ний өдрийн00 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн шүүхийн011 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.******* нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр мөн дүүргийн прокурорын газарт буцааж, Ч.*******ийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн тоот хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байх үед Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн011 оны 5 дугаар сарын4-ний өдрийн07 дугаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай захирамжаар Ч.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж011 оны 5 дугаар сарын4-ний өдрөөс бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
4.4 Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1615 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор эрүүгийн тоот Ч.******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр уг эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусгавар болсон байна.
5. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ч.*******ийн хувьд түүнийг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн ажиллагаа явагдаж, улмаар түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэндийн хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэж заасан.
Мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана гэж заажээ.
Мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн дахь хэсгийн.3-т тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хохирол нөхөн төлүүлэх эрх үүсэхээр байх бөгөөд Ч.*******т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул энэхүү үндэслэлд хамаарч байна.
6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 45.8.1-д Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг хүн, хуулийн этгээд өөрөө, түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл тухайн хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч гаргаж болно гэж, 45.8.3-т Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг цагаатгах тогтоол, яллахаас татгалзсан шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор гаргана гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Ч.*******ээс ...Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1615 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг эмнэлгээс гараад011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гардан авсан, надад гардуулахдаа хуулбар үнэн тэмдэг дарж өгсөн гэж тайлбарлаж, хэргийн 37 дугаар талд авагдсан баримтыг заасан.
Прокурор болон Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хэргийн 38 дугаар талд авагдсан баримтыг зааж, ...Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1615 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гарсанаас хойш 3 өдрийн дотор талуудад гардуулж, танилцуулдаг. Ч.******* нь 3 хоногийн хугацаанд тогтоолтой танилцсан буюу011 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс хойш 10 жилийн хугацаанд хууль бус шийдвэртэй холбоотой хохирол гаргуулах нэхэмжлэлээ гаргах байтал021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Прокурорын газар болон Эрүүгийн хэргийн тусгай архиваас Ч.******* нарт холбогдох эрүүгийн тоот хэргээс Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1615 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг Ч.*******т хэзээ гардуулсан талаарх баримт гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэвч тус газруудаас002 оны Эрүүгийн хуульд 5 жилийн хугацаагаар хэргийг хадгална гэж зааснаар эрүүгийн тоот хэргийг022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр устгалд оруулсан талаарх лавлагааг ирүүлсэн.
Прокурор болон Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгч Ч.*******ийг Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1615 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг011 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гардан авсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Хэргийн 37 дугаар талд авагдсан Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1615 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд 11 сарын 30, хуулбар үнэн гэж Баянзүрх дүүргийн Прокурорын тэмдэг дарагдсан баримтыг үгүйсгэсэн баримтгүй байна.
Иймд нэхэмжлэгч Ч.******* нь эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гардан авч, шүүхэд нэхэмжлэлээ021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 45.2.1-д зааснаар хохирол нөхөн төлүүлэх эрх үүссэн байна.
6.1 Нэхэмжлэгч Ч.******* нь хууль бусаар цагдан хоригдсон008 оны 10 дугаар сарын3-ны өдрөөс008 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр хүртэл6 хоног,010 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс010 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 9 хоног,011 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс011 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 75 хоног, нийт 110 хоногийг тухайн мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108,000 төгрөг /108,000:21.5=5023.3 төгрөг/-өөр тооцож 552,563 төгрөг,
2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс011 оны 5 дугаар сарын4-ний өдөр хүртэл 50 хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140,400 /140,400:21.5=6530.2 төгрөг/-өөр тооцож, 326,510 төгрөг, нийт 879,073 төгрөг гаргуулахаар шаардсан нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасантай нийцсэн байна.
2008 оноос011 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108,000 төгрөг,011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140,400 төгрөгөөр тогтоогдон, мөрдөж байсан болох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нийтэд илэрхий үйл баримт байна.
Иймд хууль бусаар цагдан хоригдсон нөхөн төлбөрт 879,073 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.
6.2 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6-д хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг эд хөрөнгийн хохиролд тооцон нөхөн төлнө гэж заасан.
Эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаанд Ч.******* нь өмгөөлөгч Насанжаргалд 1,500,000 төгрөг, 120,000 төгрөг, д 3,000,000 төгрөг, 450,000 төгрөг, т,000,000 төгрөг, Мандахад 500,000 төгрөг, уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өмгөөлөгч *******д 4,500,000 төгрөг, нийт 12,070,000 төгрөгийг хууль зүйн туслалцаа авахад төлсөн нь төлбөрийн баримтууд, дансны хуулгаар тогтоогдсон.
Гэвч нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсөнд 11,620,000 төгрөг гаргуулахаар шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд уг мөнгөн хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6-д заасантай нийцнэ.
Прокурор болон Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд ...хохирол шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тохиолдолд хууль бусаар цагдан хоригдсон нөхөн төлбөр 879,073 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 11,620,000 төгрөгийг гаргуулахад татгалзах зүйлгүй гэж тайлбарласан болно.
6.3 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.4-т шүүхийн шийдвэрээр хураасан, улсын орлого болгосон болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө, орлого, эд зүйл эд хөрөнгийн хохиролд тооцон нөхөн төлнө гэж заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад011 оны 5 дугаар сарын3-ны өдөр хохирлын мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай баримтаар эрүүгийн хэрэгт0,829,760 төгрөгийг түүний төрсөн дүү Ч.Бат-Оюунаас бэлнээр хүлээн авч хохирогч Д.од хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1615 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд ...яллагдагч Ч.******* нар нь бүлэглэн шунахай сэдэлтээр Баянзүрх дүүргийн Голомт банкны Баянцээл дэх салбарт зээлийн барьцаанд байсан Баянзүрх дүүргийн*******,,, өрөө байрыг008 оны 3 дугаар сарын 18-ны өдөр банкны барьцаанаас чөлөөлөөд дахин Анод банкинд барьцаат зээлийн гэрээ хийх, худалдах, захиран зарцуулах бүх эрхийг иргэн С.ад итгэмжлэл хийж өгч итгэл төрүүлэн008 оны 3 дугаар сарын 18-ны өдөр иргэн Д.оос0,226,720 төгрөгийг авч банкинд зээл төлөөд ордероо чөлөөлүүлж аваад008 оны 3 дугаар сарын0-ны өдөр уг итгэмжлэлээ цуцлан иргэн Д.од их хэмжээний хохирол учруулан залилан мэхэлсэн гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад бусдыг залилан мэхлэх санаа зорилго агуулсан нь тогтоогдохгүй, бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх аргаар авсан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, шүүхээр шийдвэрлүүлбэл зохих иргэд хоорондын маргаантай асуудал болох нь тогтоогдсон... үндэслэлээр Ч.*******т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Дээрх прокурорын тогтоолоор иргэд хоорондын маргаантай асуудал буюу иргэний журмаар хянан шийдвэрлэх маргаан гэж үзэж эрүүгийн хэргийг дуусгавар болгосон тул уг эрүүгийн хэргийн хохирлын төлбөрт0,829,760 төгрөгийг прокуророос хохирогч Д.од төлүүлсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.4-т зааснаар0,829,760 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгож шийдвэрлэв.
6.4 Нэхэмжлэгчээс гаргасан түрээсийн төлбөрт төлөх 8,232,965 төгрөг, караокены тоног төхөөрөмжийн үнэ 3,880,000 төгрөг, ХХК-д төлөх зээлийн төлбөрийн үлдэгдэл 1,300,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 30,000,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийн хохиролд хамаарахгүйгээс гадна уг шаардлагаа баримтаар нотлоогүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Тодруулбал,
6.4а Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1-т Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх эрхтэй этгээд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, эсхүл хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй,-т Шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг хэмжээг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Улсын дээд шүүх батална гэж тус тус заасан.
Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоох журам батлагдаж, хэрэгжиж эхлэхээс өмнө011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ч.*******т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул уг журмын дагуу түүнд сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулах боломжгүй байна.
Нэхэмжлэгч нь сэтгэл санаад учирсан хохирол 30,000,000 төгрөгийг хэрхэн тооцож гаргасан болохоо үндэслэл бүхий тайлбарлаагүй, бусад иргэдийн гаргасан жишгийн дундаж үнээр бодож гаргасан гэж тайлбарласан нь учир дутагдалтай байна. Иргэний хуулийн30 дугаар зүйлд зааснаар хохирогч эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх тухай зохицуулсан. Иймд сэтгэл санаад учирсан хохирол 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл үндэслэлгүй байна.
6.4б Баянзүрх дүүргийн шүүхийн011 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1636 дугаар шийдвэрээр Ч.*******ээс түрээсийн төлбөрт 8,232,965 төгрөг гаргуулж Миллениумспейс ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ч.*******ээс ...хууль бусаар цагдан хоригдоогүй байсан бол түрээсийн төлбөрт 8,232,965 төгрөгийн өр төлбөрт орохгүй байсан гэж уг мөнгөн хөрөнгийг хохиролд тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Учир нь дээрх шүүхийн шийдвэрээр Ч.*******ийн цагдан хорионд байгаагүй цаг хугацааны түрээсийн төлбөрийг гаргуулсан байхаас гадна бусадтай байгуулсан гэрээний үүргийг тэрээр өөрөө хариуцах учиртай.
6.4в Караокены тоног төхөөрөмжийн үнэ 3,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн5 дугаар зүйлийн5.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Тоног төхөөрөмжийн өмчлөгч нь Ч.******* байсан талаарх баримтгүй, мөн эрүүгийн хэрэгт шалгагдаж байх үед түүний тоног төхөөрөмжийг бусад этгээд авсан гэж үзвэл тухайн этгээдээс буцаан шаардах эрх нь нээлттэй байна.
6.4г ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 1,300,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу авсан мөнгөн хөрөнгийг төлж барагдуулах үүрэгтэй тул энэ нь хууль бусаар эрүүгийн хэрэгт шалгагдсантай шалтгаант холбоогүй байна.
7. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл Засгийн газрын нөөц сангаас 32,725,793 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 43,412,965 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
8. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас хуулиар чөлөөлөгдсөн болно.
9. Зохигчдоос гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Засгийн газрын нөөц сангаас 32,725,793 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 43,412,965 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгдөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ
ШҮҮГЧИД Б.УНДРАА
Д.ЯНЖИНДУЛАМ