2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/03633

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг,*******,*******, тоотод оршин суух, Чээчиг овогт ын /рд:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 18,246,222 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Капитрон банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Д. нь 2024 оны 4 дүгээр сарын 10ы өдөр MН370030003095011040 тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж, 30 сарын хугацаатай 16,577,000 төгрөгийг 20,4 хувийн хүүтэйгээр авсан.

Д. нь үндсэн зээлээс 619,997 төгрөг, хүү 956,246 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,108 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин хувиарт төлбөрийг 2024 оны 6 дугаар сараас хойш төлөлгүй зөрчил үүсгэсэн байна.

Д. нь 2024 оны 4 дүгээр сарын 10ы өдөр MН370030003095011040 тоот Цахим цалингийн зээлийн гэрээний өрийн үлдэгдэл 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 15,957,004 төгрөг, хүү 2,231,937 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,282 төгрөг нийт 18,246,222 төгрөг үлдэгдэлтэй байгаа тул Д.гаас гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

Нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нөгөө талаас хариуцагч Д. нар харилцан тохиролцож дараах эвлэрлийн гэрээг байгуулав. Үүнд:

1. Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлага 18,246,222 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,520,518 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,520,518 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,520,518 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,520,518 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,520,518 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,520,518 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,520,518 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,520,518 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,520,518 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,520,518 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,520,518 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,520,524 төгрөгөөр нэхэмжлэгч******* ХК-д төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Талууд энэхүү гэрээний зүйл заалттай бүрэн танилцаж, өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хүлээн зөвшөөрсөн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* ХК нь хариуцагч Д.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,246,222 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлага 18,246,222 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,520,518 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,520,518 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,520,518 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,520,518 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,520,518 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,520,518 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,520,518 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,520,518 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,520,518 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,520,518 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,520,518 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,520,524 төгрөгөөр нэхэмжлэгч******* ХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлага 18,246,222 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,520,518 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,520,518 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,520,518 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,520,518 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,520,518 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,520,518 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,520,518 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,520,518 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,520,518 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,520,518 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,520,518 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,520,524 төгрөгөөр нэхэмжлэгч******* ХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,182 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.гаас улсын тэмдэгтийн хураамжид 124,591 төгрөг, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас 124,591 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ