| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2024/02893/И |
| Дугаар | 191/ШШ2025/03738 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/03738
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,
Нэхэмжлэгч: *******,*******,******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,******* ХХК /рд:*******/,
Хариуцагч: *******,,,,, тоотод байрлах, ХХК /рд:/-иудад холбогдох
280,219,849 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
"Нарны хүү сарны охин" ХХК нь "Брэнд Групп" ХХК болон "Баянхайрхан трейд" ХХК-тай 2019 оны 04 сарын 13-ны өдөр Г/04/03 тоот "Хамтран ажиллах санамж бичиг-ийг зурсан бөгөөд тус санамж бичгээр дуусаагүй барилгын төсөл болон дутуу гүйцэтгэлтэй тухай тохиролцсон. барилгын суурь, эзэмших эрхтэй газар, компанийн хувьцааг тус тус худалдах-худалдан авах тухай тохиролцсон.
Улмаар "Нарны хүү сарны охин" ХХК болон "Баянхайрхан трейд" ХХК, "Брэнд Групп" ХХК-ийн хооронд 2019 оны 05 сарын 09-ний өдөр "Дуусаагүй барилга, төсөл худалдах-худалдан авах гэрээ-г байгуулсан. Тус гэрээгээр худалдагч "Баянхайрхан трейд" Үүнд: ХХК болон "Брэнд Групп" ХХК нь дараах хөрөнгийг худалдан авагч талд шилжүүлнэ.
1. "Баянхайрхан трейд" ХХК-ийн хөрөнгө оруулсан, компанитай нэгдмэл ашиг сонирхол бүхий Брэнд Групп ХХК-ийн эзэмшлийн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Буянт-Ухаа хороолол, Өлзийтийн зам гудамжны 681, 682, 686 тоотуудад орших, эзэмших эрхийн дугаар бүхий гэрчилгээтэй, Улсын бүртгэлийн 178026 дугаартай "Брэнд Групп ХХК-ийн 11,400 м.кв газар,
2. Газар дээр баригдах нийт 5 блок бүхий орон сууцны хотхоны төсөл, уг төсөлтэй холбоотой зураг төсөл, батлагдсан хүчинтэй бичиг баримтууд, , Y- 2206042647 тоот үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий 35 хувийн дутуу гүйцэтгэлтэй 3 барилгын суурь,
3. Уг төслийг хэрэгжүүлэгч "Брэнд Групп" ХХК-ийн 100 хувь хувьцаа, Дуусаагүй үүргийг хүлээсэн. /Гэрээний 1.1, 2.2/ барилга, төсөл-ийн холбогдох баримт бичгийн хамт худалдан авагч талд шилжүүлэх
Харин Нарны хүү, сарны охин ХХК нь гэрээний дагуу дуусаагүй барилга, төсөл, газрын хамт худалдан авах нийт үнэ 3,500,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Уг үнэд дуусаагүй барилгыг худалдахтай холбоотой бүх төрлийн татвар төлнө. Үүнд: хураамж багтсан болно. Гэрээний төлбөрийг худалдан авагч тал дараах журмын дагуу төлнө. Үүнд:
Чухаг-2 хотхоноос 1,025.10 м.кв талбай бүхий нийт 2,414,630,000 төгрөг үнэ бүхий 12 ширхэг орон сууцыг 2 гаражийн хамт 2019.06.30-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх /Гэрээний 2.3.1/, Баянзүрх дүүргийн 22-р хороонд байрлах 367,7 м.кв талбай бүхий нийт 527,380,000 төгрөгийн үнэ бүхий 7 ширхэг орон сууцыг 2019.06.30-ны дотор хүлээлгэн өгөх /Гэрээний 2.3.3/, Гэрээний үлдэгдэл төлбөр болох 557,990,000 төгрөгт БНХАУ-ын чанарын Тианшинь хотын улсын үйлдвэрт үйлдвэрлэсэн Монгол улсад хэрэглэх чанарын шаардлагыг хангасан арматурыг 1 тонныг 1,760,000 төгрөгөөр тооцон нийлүүлэх үүргийг тус тус хүлээсэн болно. /Гэрээний 2.3.3/
Харин******* ХХК нь Гэрээний 2.3.3-т заасан үүргийнхээ хүрээнд "Дулаан чанар" ХХК-ийн Монгол Улсад оруулж ирсэн БНХАУ-ын Тианшинь хотын улсын үйлдвэрт үйлдвэрлэсэн арматурыг 1 тонныг 1,760,000 төгрөгөөр тооцон нийт 214,288,200 төгрөгийн арматурыг худалдагч талд нийлүүлсэн. Гэтэл хариуцагч "Баянхайрхан трейд" ХХК болон "Брэнд Групп ХХК нь гэрээний 2.2-т "Гэрээний үнэд дараах зүйлсийн үнэ багтсан болно гээд 2.2.2-т "Уг газар дээр төлөвлөгдсөн 5 блок бүхий айлын орон сууцны төсөл хотхоны төсөл, уг төсөлтэй холбоотой зураг төсөл, батлагдсан хүчинтэй бичиг баримтууд, төслийн хүрээнд баригдсан дуусаагүй барилга болох 3 барилгын суурь гэж, мөн 3.1.4-т "Гэрээ байгуулагдмагц Худалдан авагч тал төслийг үргэлжлүүлэн ажиллахад шаардлагатай компанийн бичиг баримтууд, зөвшөөрөл, түр цахилгаан, ажиллах боломж нөхцөлөөр хангах гэж 3.1.7-т "Эрхийн доголдолгүй Гэрээний хавсралт 1.2-т заасан дуусаагүй барилга, төслийг Худалдагч болон Худалдан авагч талуудаас томилогдсон комисс актаар гэрээ байгуулмагц, акт үйлдэн хүлээлцэх,..." гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх..." гэж тус тус заасныг ноцтой зөрчин, гэрээ байгуулагдмагц шууд барилгын ажил үргэлжлэх боломж, нөхцөлөөр хангаагүй, баримт бичиг, холбогдох зөвшөөрөл, газар эзэмших эрхийн гэрээ, барилгын техникийн нөхцөлүүд болон "Барилга эрхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл зэрэг холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөөгүй. Манай компанийн зүгээс баримт бичиг, зөвшөөрөл, холбогдох материалуудыг хүлээлгэн өгөх талаар шаардлагыг удаа дараа хүргүүлсэн боловч худал хэлж цаг хугацаа алдуулж байсан.
Бид цаг хугацаа удаан алдахгүйн улмаас нэн даруй барилгын ажлыг эхлүүлэх шаардлага үүссэн тул инженер, техникийн ажилчдаа ажиллуулж, гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажлаа эхлэхээр болсон. Гэтэл ажил эхлээд явж байтал дутуу гүйцэтгэсэн 3 барилгын тааз 10 см хүртэл унжилттай байгааг олж мэдсэн. Үүний дараа барилгын зураг төслийн компани хүмүүсийг хэд хэдэн удаа дуудан уулзаж, барилгын хэмжилтийг хийхэд таазны хотойлт байгааг зураг төсөл зохиогчоос хүлээн зөвшөөрсөн ба энэ хотойлт нь барилгын гүйцэтгэлийн алдаа гэх дүгнэлтийг гаргасан.
Барилгын гүйцэтгэлийн дээрх алдааны тухай "Баянхайрхан трейд ХХК-д мэдэгдэхэд өөрсдийн харуул хамгаалалтаа гаргаж "Нарны хүү сарны охин ХХК-ийн ажилчдыг барилгын хашаанд нэвтрүүлэхгүй болсон. Хариуцагчийн энэ үйлдлээс манай компанийн болон гүйцэтгэгч компанийн түрээсийн барилгын тоног төхөөрөмж болох пум сапуд, ажилчдын байрладаг контейнер хауз гэх мэт бүхий л зүйлс хашаа дотор нь үлдэж, бид авч чадахаа больсон. Энэ үйл явдал болсноор манай компанийн зүгээс гэрээний үүрэг болох арматур нийлүүлэх ажлыг шууд зогсоосон байдаг. Үүнээс хойш "Баянхайрхан трейд ХХК- д нийлүүлсэн арматурын төлбөрийг төлүүлэхээр "Баянхайрхан трейд" ХХК болон Брэнд Групп ХХК-ийн байранд удаа дараа очиход эрх бүхий хүмүүс /захирал/ байхгүй, гадаадад байгаа гэх мэтээр зугтаж уулзахаас зайлсхийх болсон.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т "Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхйи эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж заасан. Гэтэл худалдагч"Баянхайрхан трейд" ХХК, "Брэнд Групп ХХК-ийн худалдан авагч "Нарны хүү сарны охин ХХК-д шилжүүлсэн дутуу баригдсан барилга нь чанарын шаардлага хангахгүй, уг суурин дээр үргэлжлүүлэн барилга барих боломжгүй байгаа нь биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. "Баянхайрхан трейд" ХХК, "Брэнд Групп ХХК-ийн уг үйлдэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйл 243.1-т заасан шилжүүлэх үүргийг ноцтой зөрчсөн. худалдагч нь худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргийг ноцтой зөрчсөн.
Иймээс "Нарны хүү Сарны охин" ХХК нь 2019 оны 08 сарын 16-ны өдрийн 490 тоот албан бичгээр "Баянхайрхан трейд" ХХК, "Брэнд Групп ХХК-тай байгуулсан 2019 оны 05 сарын 09-ний өдрийн "Дуусаагүй барилга, төсөл худалдах-худалдан авах гэрээ-г цааш байдаг. үргэлжлүүлэх боломжгүй болохоо мэдэгдэж, гэрээг шүүхийн өмнөх шатанд цуцалсан.
Иймд "Нарны хүү сарны охин ХХК болон "Баянхайрхан трейд ХХК, Брэнд Групп" ХХК-ийн хооронд 2019 оны 05 сарын 09-ний өдрийн Дуусаагүй барилга, төсөл худалдах-худалдан авах гэрээ цуцлагдсан тул гэрээний дагуу худалдагчид нийлүүлсэн арматурын үнэ 214,288,080 төгрөгийг буцаан шаардаж байна. Мөн "Нарны хүү сарны охин ХХК-д гэрээ цуцалсантай холбоотойгоор үүссэн дараах хохирлыг хариуцагч нараас шаардаж байна.
Үүнд: 1. Талуудын хооронд "Хамтран ажиллах санамж бичиг" зурснаас хойш FM радио, хэвлэл мэдээллийн хэрэгслээр орон сууцны барилгад захиалга авах талаар зар сурталчилгаа явуулах, сурталчилгааны материал хэвлүүлэн тараах үйл ажиллагааг явуулсантай холбоотой гарсан 14,784,110 төгрөгийн зардал,
2. Төслийн үйл ажиллагаа явуулахаар компанийг төлөөлөх борлуулалтын менежер, барилгын талбайн харуул хамгаалалт, манаачийг тус тус ажилд авч цалингийн зардалд 6,533,519 төгрөгийн зардал,
3. "Нарны хүү сарны охин" ХХК нь "" ХХК-тай 2019 оны 05 сарын 13-ны өдөр "150 айлын яармаг тауны барилгын А блокын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулсан. Уг гэрээгээр "Нарны хүү сарны охин ХХК-ийн захиалгаар "" ХХК нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Яармаг таун хотхоны эхний ээлжийн А блокын барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр урьдчилгаа төлбөрт 15,000,000 төгрөгийг төлсөн. Уг гэрээний дагуу 2019 оны 05 сарын 13-ны өдрөөс инженер техникийн ажилчдаа авчирч ажиллуулж эхэлсэн ба барилгын ажилд шаардлагатай бараа материалыг талбайд оруулсан. Улмаар дутуу барьсан барилга нь барилга угсралтын норм дүрэм баритлалгүй гүйцэтгэснээс болж бүхий л хэсэгтээ суулт хотойлт өгсөн байдалтай байсан тул 2019 оны 06 сард уг барилгыг үргэлжлүүлэн барих ажлыг зогсоож, худалдан авах гэрээгээ цуцалж гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 15,000,000 төгрөгийг буцаан авах боломжгүй болж хохирол учирсан.
4. Хариуцагч компанид барилгын доголдлын талаар мэдэгдэхэд гэнэт биднийг барилгын талбайд нэвтрүүлэхгүй болсон тул манай компани болон гүйцэтгэгч компанийн түрээсээр авч ашиглаж байсан тоног төхөөрөмжийг буцаан авч чадалгүй бид хоног хугацаа алдсан. Улмаар 2019 оны 08 сарын 02-ны өдөр маргаан үүсгэж байж тоног төхөөрөмжөө авсан бөгөөд үүнээс болж "" ХХК нь тоног төхөөрөмжөө түрээсийн төлбөрт 29,674,140 төгрөгийг "Нарны хүү сарны охин" ХХК-аас нэхэмжилж компани өр төлбөрийн өрөнд орсон. ХХК-аас гэнэт барилгын талбайд нэвтрүүлэхгүй болсон тул манай компани болон гүйцэтгэгч компани барилгын талбайд буулгасан түрээсийн тоног төхөөрөмжөө буцаан авч чадалгүй хоног хугацаа алдсан, барилга барих боломжгүй биет байдлын доголдолтой суурь худалдсан зэрэг хариуцагч нарын буруутай үйл ажиллагааны улмаас "Нарны хүү сарны охин ХХК-д хохирол учирсан тул хариуцагч нараас гэрээ цуцлагдсанаас учирсан хохиролд тооцон гаргуулах нь зүйтэй байна.
Иймд 2019 оны 05 сарын 09-ний өдөр байгуулсан "Дуусаагүй барилга, төсөл худалдах-худалдан авах гэрээ-ний дагуу нийлүүлсэн арматурын үнэ 214,288,080 төгрөг, гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөний улмаас гэрээ цуцалсантай холбоотой өөрт учирсан хохиролд 65,991,769 төгрөг, нийт 280,219,849 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Энэхүү гэрээг нэг талаас Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22-р хороо, 101А байр, 5 тоот байрлах /РД: *******/*******" ХХК, түүнийг 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр, 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрүүдэд олгосон итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч М. /РД:/ (цаашид"Нэхэмжлэгч" гэх);
Нөгөө талаас Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, токио, 21 тоотод байрлах тохиролцож байгуулав. /РД: *******/ "Баянхайрхан трейд" ХХК, түүнийг төлөөлж захирал Д. (цаашид Хариуцагч нар гэх) (цаашид хамтад нь "Талууд гэх) дараах зүйлсийг харилцан тохиролцож байгуулав. Мөн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 31В-402 тоот хаягт байрлах /РД: / ХХК, түүнийг төлөөлж захирал Д. (цаашид хамтран хариуцагч гэх, хамтад нь "Талууд" гэх) дараах зүйлсийг харилцан тохиролцож байгуулав.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү гэрээний зорилго нь талууд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа "Нарны хүү сарны охин ХХК-ийн нэхэмжлэлтэй, "Баянхайрхан трейд" ХХК, " ХХК нарт холбогдох иргэний хэргийг эвлэрлийн журмаар шийдвэрлэж дуусгавар болгоход оршино.
1.2. "Нарны хүү сарны охин ХХК нь "Баянхайрхан трейд ХХК, ХХК нарт холбогдуулан "2019 оны 05 сарын 09-ний өдрийн 001/2019 тоот Дуусаагүй барилга, төсөл худалдах-худалдан авах гэрээ-ний дагуу нийлүүлсэн арматурын үнэ 214,228,080 төгрөг, гэрээ цуцалсантай холбоотой өөрт учирсан хохиролд 65,991,769 гаргасан болохыг тэмдэглэн. төгрөг, нийт 280,219,849 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэл
1.3. "Нарны хүү сарны охин" ХХК нь "Баянхайрхан трейд" ХХК, " ХХК-д "2019 оны 05 сарын 09-ний өдрийн 001/2019 тоот "Дуусаагүй барилга, төсөл худалдах-худалдан авах гэрээ-ний дагуу 214,228,020 төгрөгийн үнэ бүхий арматурыг нийлүүлсэн болохыг тэмдэглэн.
1.4. Талууд дараах шаардлага, нөхцөл байдлын хүрээнд, сайн дурын үндсэн дээр, харилцан тохиролцсоны дагуу эвлэрч энэхүү Эвлэрлийн гэрээг байгуулж байна.
Хоёр. Эвлэрлийн нөхцөл
2.1. Талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах байдлаар эвлэрч байна:
2.1.1. "Нарны хүү сарны охин ХХК нь нэхэмжлэлийн нийт үнийн дүн болох 280,219,849 төгрөгөөс, бизнесийн хамтын ажиллагаа, "Баянхайрхан трейд" ХХК болон "Нарны хүү сарны охин" ХХК-иудын хооронд байгуулсан 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 01/01 тоот Худалдах, худалдан авах гэрээний дагуу "Баянхайрхан трейд" ХХК-иас "Нарны хүү сарны охин" ХХК- д нийлүүлсэн цементийн үнэ 33.893.850 төгрөгийг хоорондын тооцоонд оруулсан зэрэг нөхцөл байдал, маргааныг эвийн журмаар шийдвэрлэх хүсэл зоригийг үндэслэн 190,219,849 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
2.1.2. Хариуцагч нар нь Нэхэмжлэгчийн 2019 оны 05 сарын 09-ний өдрийн 001/2019 тоот "Дуусаагүй барилга, төсөл худалдах-худалдан авах гэрээ-ний дагуу нийлүүлсэн арматурын үнэ 214,228,080 төгрөг, гэрээ цуцалсантай холбоотой өөрт учирсан хохиролд 65,991,769 төгрөг, нийт 280,219,849 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 90,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.
2.1.3. Хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрч буй хэсэг болох 90,000,000 /ерэн сая/ төгрөгийг 2025 оны 05 сарын 01-ний өдөр Нарны хавсаргав./ хүү сарны охин ХХК-д хүлээлгэн өгөв. /Бэлэн мөнгө хүлээлцсэн актыг
2.1.4. "Нарны хүү сарны охин" ХХК, "Баянхайрхан трейд ХХК, ХХК нар нь уг асуудлаар аливаа шаардлага гаргахгүй, талуудын хооронд өөр өглөг авлагын тооцоо, аливаа шаардлага, гомдол байхгүй болохыг харилцан баталгаажуулж байна.
Гурав. Хариуцлага
3.1. Талууд Эвлэрлийн нөхцөлүүдийг сайн дураар, хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандан албадан гүйцэтгүүлнэ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* ХХК нь хариуцагч******* ХХК, ХХК-иудад холбогдуулан 280,219,849 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 280,219,849 төгрөгөөс 190,219,849 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 90,000,000 төгрөгийг хариуцагч Баянхайрхан трейд ХХК, ХХК-иуд нь 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Нарны хүү сарны охин ХХК-д төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 280,219,849 төгрөгөөс 190,219,849 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 90,000,000 төгрөгийг хариуцагч Баянхайрхан трейд ХХК, ХХК-иуд нь 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Нарны хүү сарны охин ХХК-д төлөхөөр тохиролцсон зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,559,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 779,700 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 779,700 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч******* ХХК, ХХК-иуд нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ