| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/07104/И |
| Дугаар | 191/ШШ2025/07945 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/07945
| 2025 9 24 | 191/ШШ2025/07945 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б******* овогт Б******* А*******, Б******* овогт Б******* С******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүү С.С*******, 2018 оны 9 дугаар сарын 27-ны өдөр хүү С.Б*******-******* нарыг эх Б.А*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар хүү С.С*******, С.Б*******-******* нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны 50 хувиар, 11-16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.С*******гаар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.С*******г хүү С.С*******, С.Б*******-******* нартай уулзах, хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд нэхэмжлэгч Б.А******* нь саад болох, уулзуулахгүй байх, хориг саад болох үндэслэлгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дэх хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-2204067103 гэрчилгээний дугаартай тоот хаягт байрлах 62.13 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 230,000,000 төгрөгөөр худалдаж, Г.Д тухайн орон сууцыг худалдан авахад урьдчилгаа төлбөрт төлсөн 20,000,000 төгрөгийг тэргүүн ээлжинд өгч, дараа нь Ч.М 5,000,000 төгрөгийг өгч, нийт төлбөрөөс дээр мөнгүүдийг хасаж, үлдсэн үнийн дүн болох 205,000,000 төгрөгөөс банкны зээл, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны т*******вар, бусад т*******вар, шимтгэл зэргийг төлж, үлдэх мөнгийг Г.Д, Ч.М, охин Д.Н нар адил тэнцүү хэмжээгээр хуваан авахаар харилцан тохиролцсон эвлэрлийг б*******алсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 417,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.А*******д олгосугай
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Оюунцэцэгт даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах ш*******ны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ