| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 191/2025/01154/И |
| Дугаар | 191/ШШ2025/04045 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 191/ШШ2025/04045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, Шарнууд овогт *******ий ******* /рд:*******/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ө.******* оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өөрчилсөн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ө.******* би 1986 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний газарт цэцэгчнээр ажилласан. 1988 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газарт бичээч, 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Худалдаа хангамжийн удирдах газарт бичиг хэрэг архивын эрхлэгчээр тус тус ажилласан. Материал техник хангамжийн удирдах газар нь Худалдаа хангамжийн удирдах газартай нийлж, дараа нь дампуурч, бичиг баримт байхгүй болж, ажилд орсон, гарсан тушаалууд олдохгүй, болсон тул ажилласан жилээ тогтоолгох болсон.
Иймд Ө.******* намайг 1986 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын Материал техник хангамжийн удирдах газарт цэцэгчин, бичиг хэрэг, архивын эрхлэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Шүүх нэхэмжлэгчээс цуглуулж өгсөн:
2.1 иргэний үнэмлэхийн хуулбар, Хэнтий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газраас 1987 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, фото зургууд, Архивын ерөнхий газрын тодорхойлолт, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн архивын газрын тодорхойлолт, Хэнтий аймгийн Архивын тасгийн тодорхойлолт, оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт, Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн тэмдэглэл, Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйчилгээний газрын даргын 1986 оын 11 дүгээр сарын 27-ны өдрийн 237 тоот тушаалын хуулбар, Материал техникийн хангамжийн улсын хорооны харьяа Хэнтий аймаг дахь Материал техникийн хангамжийн удирдах газрын даргын 1988 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 6 тоот тушаалын хуулбар, Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яамны харьяа Хэнтий аймаг дахь материал техникийн хангамжийн удирдах газрын даргын 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 36 тоот тушаалын хуулбар хавсралтын хамт, Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яамны харьяа Хэнтий аймаг дахь материал техникийн хангамжийн удирдах газрын даргын 1989 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн******* тоот тушаалын хуулбар хавсралтын хамт, Хэнтий аймгийн Худалдаа, хангамжийн удирдах газрын даргын 1991 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 11 тоот тушаалын хуулбар, Материал техникийн хангамжийн улсын хорооны харьяа Хэнтий аймаг дахь Материал техникийн хангамжийн удирдах газрын даргын 1987 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн тушаалын хуулбар хавстралтын хамт, цуг ажиллаж байсан Х.*******, Д.******* нарын тодорхойлолт, гарын үсэг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
2.2 шүүхийн журмаар бүрдүүлсэн Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн иргэний түүхчилсэн лавлагаа, Хэнтий аймгийн Архивын тасгийн Ө.*******гийн цалингийн түүвэр, Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйчилгээний газрын даргын 1986 оын 11 дүгээр сарын 27-ны өдрийн 237 тоот тушаалын хуулбар, Хэнтий аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн газрын даргын 1988 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 тоот тушаалын хуулбар, Хэнтий аймаг дахь Материал техникийн хангамжийн удирдах газрын даргын 1988 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 6 тоот тушаалын хуулбар, Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яамны харьяа Хэнтий аймаг дахь материал техникийн хангамжийн удирдах газрын даргын 1989 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 5 тоот тушаалын хуулбар, Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яамны харьяа Хэнтий аймаг дахь материал техникийн хангамжийн удирдах газрын даргын 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 36 тоот тушаалын хуулбар хавсралт зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ө.******* Хэнтий аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний газарт 1986 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл цэцэгчнээр, Хэнтий аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газарт 1988 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл бичээчээр, Худалдаа хангамжийн удирдах газарт 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бичиг хэрэг архивын эрхлэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоолгох хүсэлт гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор сонирхогч этгээдийн зүгээс шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
3. Шүүх хүсэлтийг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4. Хүсэлт гаргагч Ө.******* нь Хэнтий аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний газарт 1986 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл цэцэгчнээр, Хэнтий аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газарт 1988 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл бичээчээр, Худалдаа хангамжийн удирдах газарт 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бичиг хэрэг архивын эрхлэгчээр тус тус ажиллаж байсан нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тодруулбал,
4.1 Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйчилгээний газрын даргын 1986 оын 11 дүгээр сарын 27-ны өдрийн 237 тоот ажилд авах шилжүүлэн томилох тухай тушаалаар *******ий *******г цэцэгчин чимэгчнээр томилсон байна.
Материал техникийн хангамжийн улсын хорооны харьяа Хэнтий аймаг дахь Материал техникийн хангамжийн удирдах газрын даргын 1988 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 6 тоот ажилд түр томилох тухай тушаалаар ******* овогтой *******г 1988 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн захиргааны бичээчээр томилсон байна.
Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яамны харьяа Хэнтий аймаг дахь материал техникийн хангамжийн удирдах газрын даргын 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 36 тоот тушаал, хавсралтын 33-д бичээч Ө.******* бичигдсэн байна.
Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яамны харьяа Хэнтий аймаг дахь материал техникийн хангамжийн удирдах газрын даргын 1989 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн******* тоот нярай хүүхдээ асрах чөлөө олгох тухай тушаалаар ...бичээч ажилтай Ө.*******д 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цалингүй чөлөөг олгосугай гэж тэмдэглэсэн байна.
Хэнтий аймгийн Худалдаа, хангамжийн удирдах газрын даргын 1991 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 11 тоот тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалаар боловсон хүчний туслахаар ажиллаж байсан ******* овогтой *******г төрүүлсэн хүүхдээ асрах тэтгэмжтэй чөлөөг 1991 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл олгосугай гэж шийдвэрлэсэн байна
4.2 Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн ХААТР-1(А) БНМАУ-ын хүн амын регистрийн картын анкетад ******* ******* нь Хэнтий МТХУГ-т бичээч эрхэлдэг хэмээн 1986 он Өндөрхаан гэж бүртгэгджээ.
4.3 Хэнтий аймгийн Архивын тасгын Ө.*******гийн цалингийн түүвэрт Ө.******* нь Хэнтий аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газарт 1988 онд ажиллаж байсан үеийн цалин нь 1988 оны 01 дүгээр сард*******8 төгрөг, 02 дугаар сард 260 төгрөг, 3 дугаар сард 260 төгрөг, 4 дүгээр сард 260 төгрөг, 5 дугаар сард 260 төгрөг, 6 дугаар сард 80 төгрөгийг тус тус авч байжээ.
4.4 Хэнтий аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн газрын даргын 02 дугаар тушаалаар ******* овогтой *******г өөрийн хүсэлтийг харгалзан ажлаас 01 дүгээр саын 03-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, аймгийн Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн мэдэлд шилжүүлжээ.
4.5 Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яамны харьяа Хэнтий аймаг дахь материал техникийн хангамжийн удирдах газрын даргын 1989 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 5 дугаар нярай хүүхдээ асрах чөлөө олгох тушаалаар Бичээ ******* овогтой *******г 1989 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэг сарын цалингүй чөлөө олгож шийдвэрлэжээ.
4.6 Гэрч Ж., Х.*******, Д.******* ... Би 1979 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн ХАА-н агуулахын нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. Ө.******* нь 1988 оны 01 дүгээр сараас манай газарт бичиг хэрэг боловсон хүчний эрхлэгчээр, 1987 оноос 1998 он хүртэл Хэнтий аймгийн МТХУГ-т 11 жил тасралтгүй тус тус Ө.*******тай хамт ажиллаж байсан гэх мэдүүлэг нь тэдгээрийн хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглэгдсэн бичилтээр тогтоогдсон.
5. Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдсон үйл баримтуудаар Ө.*******г Хэнтий аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний газарт 1986 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл цэцэгчнээр, Хэнтий аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газарт 1988 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл бичээчээр, Худалдаа хангамжийн удирдах газарт 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бичиг хэрэг архивын эрхлэгчээр тус тус ажилласан болохыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шарнууд овогт *******ий ******* /рд:*******/-г Хэнтий аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний газарт 1986 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл цэцэгчнээр, Хэнтий аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газарт 1988 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл бичээчээр, Худалдаа хангамжийн удирдах газарт 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бичиг хэрэг архивын эрхлэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоногийн дараа бичгэн хэлбэрээр гарсан шийдвэрийг талууд 14 хоногийн дотор өөрсдөө ирж гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ