2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/04104

 

 







 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, *******гийн ******* /рд:*******/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн*******6 дугаар хороо,*******,, тоотод оршин суух, ийн /рд:/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн*******6 дугаар хороо,*******,, тоотод оршин суух, Лхагвын ******* /рд:/ нарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг цуцалж, гэрээний төлбөрт 304,839,824 төгрөг гаргуулах  тухай тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1. Б.******* болон Л.******* нарын хооронд 2023 оны-р сарын 06-ны өдөр байгуулсан 1784 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 1785 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Б.******* болон Д. нарын хооронд 2023 оны-р сарын 06-ны өдөр байгуулсан 1786 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус цуцалж, эдгээр гэрээний төлбөрт төлсөн 272,500,000 төгрөгийг гаргуулах;

2. Гэрээнээс учирсан хохиролд ,,,,,,,,,,,,,,,-р хороо,,, тоотын 2024.04.20-2024.09.07 хугацааны түрээсийн төлбөр 15,680,000 төгрөг, ашиглалтын зардалд 809,246 төгрөг,,,*******,,******* тоотын 2024.10.13-2025.02.13 хугацааны түрээсийн төлбөр 7,500,000 төгрөг, ашиглалтын зардалд 634,124 төгрөг, Хөрөнгийн эрсдэлийн үнэлгээний зөвлөмж гаргуулсан төлбөрт 500,000 төгрөг, нийт 28,782,233 төгрөг гаргуулах буюу нийт*******01,282,233 төгрөг гаргуулах;

НЭГ. НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ БОЛСОН БОДИТ ҮНДЭСЛЭЛ БУЮУ ҮЙЛ БАРИМТЫН ТУХАЙД Миний бие Б.******* нь хариуцагч Д., Л.******* нартай ,,, тоот хаягт байрлах хувийн сууцыг газар эзэмших эрхийн хамт худалдаж авахаар тохиролцсон. Улмаар 2023 оны-р сарын 06-ны өдөр 1784 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 1785 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хариуцагч Л.*******тай, 1786 дугаар Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хариуцагч Д.той тус тус байгуулж, 2023 оны-р сарын 07-ны өдрөөс тухайн орон сууцад нүүж орон, амьдарч эхэлсэн.

,,, тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн газрын гэрчилгээ нь хариуцагчдын нэр дээр бүртгэгдсэн байсан буюу бүртэй байгуулж байсан. хариуцагч нар нь эхнэр, нөхрүүд тул Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хариуцагч тус бүртэй байгуулж болно.

Тус ,,, тоот хаягт байрлах хувийн сууцанд 2023 оны-р сарын 07-ны өдөр нүүж орсон. Үл хөдлөх эд хөрөнгийг зориулалтаар нь ашиглаж, амьдрахын тулд бохирын хоолойн халаагч кабель, утас, баримтаар нотлогдоно. суурилуулалт хийж, мөн, суултуур, суурилуулалт хийж байсан ба энэ нь тухай бүр баримтаар нотлогдоно.

Хувийн сууцаа сайжруулж, амьдарч байтал 2024 оны 05-р сарын үед хэд хэдэн газар хөгц, мөөгөнцөр үүсээд, хурц үнэр гарах болсон. Тухайн үед нүдэнд харагдах тус асуудлыг хариуцагч нарт мэдэгдэж, засвар хийж өгөхийг шаардаж байсан ба засвар хийж өгөөгүй тул, өөрийн зардлаар засвар хийж, засварын зардал 2,500,000 төгрөгийг хариуцагч Л.******* 2024 оны 05-р сарын 28-ны өдөр нөхөн төлж байсан.

Ийнхүү засвар хийгээд асуудал шийдэгдэнэ гэж бодсон ч дахин хөгц, мөөгөнцрийн үнэр үнэртэж, амьдрах боломжгүй байсан тул худалдахаар шийдэж, сонирхсон хэд хэдэн хүнд үзүүлсэн боловч хөгц, мөөгөнцрийн үнэртэй гэх шалтгаанаар зарагдахгүй байгаа.

Нэгэнт тухайн орон сууцанд амьдрах боломжгүй болсон тул 2024 оны 04-р сарын 20-ны өдрөөс 2024 оны 09-р сарын 07-ны өдөр хүртэл,-р хороо,,, тоотод байр түрээслэн амьдарсан. Мөн 2024 оны 10-р сарын түрээслэн өнөөдрийг хүртэл амьдарч байна. 13-ны өдрөөс,,*******,,******* тоот хаягт байр түрээслэн өнөөдрийг хүртэл амьдарч байна.

Мөн тухайн хөгц, мөөгөнцрийн үнэртэй орон сууцанд амьдарснаас үүдэж миний болон манай гэр бүлийн гишүүдийн толгой өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдгүүд илэрч эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавруудыг үзүүлж эхэлсэн. Үүнээс болж нэхэмжлэгч миний бие ХХК эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 2024 оны 03-р сарын 28-ны өдрөөс 04-р сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд ХХК эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Улмаар хөгц, мөөгөнцрийн үнэр арилахгүй байгаа шалтгааныг тогтоолгож, шаардлагатай засварыг хийж, тухайн сууцыг зарахаар шийдэж, хөрөнгийн үнэлгээ хийдэг байгууллага, хувь хүмүүс мөн лабораторитой холбогдсон. Улмаар 2024 оны 12-р сарын 06-ны өдөр хөрөнгө үнэлгээний "" ХХК-ийн гаргасан Хөрөнгийн эрсдэлийн үнэлгээний зөвлөмж- өөс нүдээр хараад мэдэх боломжгүй, хөгц мөөгөнцөр үүсэх болсон шалтгаанаар тогтохгүй, барилгын суурь, хийцлэлд хамаарах дараах асуудлууд байгааг мэдсэн.

Түүнчлэн сүүлийн хэдэн сарын хугацаанд хариуцагч нартай холбоо барьж тухайн үл хөдлөх эд хөрөнгөд үүссэн хөгц, мөөгөнцрийн асуудлыг мэдээлэхээр холбоо барихаар оролдсон зайлсхийж, зугтаж эхэлсэн. боловч утасны дугаарууд болон цахим, фейсбүүк хаягуудаа идэвхгүй болгож санаатайгаар зайсхийж зугтаж эхэлсэн.

Ийнхүү нүдээр хараад, мөн амьдраад мэдэх боломжгүй, тодруулбал, хөгц мөөгөнцөр үүсэх болсон шалтгаанаар тогтохгүй, барилгын суурь, хийцлэлд хамаарах асуудал байгааг 2024 оны 12-р сарын 06-ны өдөр мэдсэн. Тиймээс үл хөдлөх хөрөнгийг худалдах бус доголдолд холбогдох гомдлын шаардлага гаргаж, гэрээг цуцлах, улмаар учирсан хохирлоо нэхэмжлэхээр шийдэж ийнхүү шүүхэд хандаж байна.

1.1. Гомдлын шаардлага гаргах хугацааны тухайд

Хариуцагч нар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан "биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлэх худалдагчийн үндсэн үүргээ зөрчсөн. Тиймээс Иргэний хуулийн 254-р дүгээр зүйлийн 254.6-т "баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасны дагуу гомдлын шаардлага гаргах хугацаа дуусаагүй.

Учир нь ,,, тоот хаягт байрлах хувийн сууцыг анх хүлээж авах үед засвар хийсний дараах будаг, шохой үнэртэхээс өөр үнэр байгаагүй, нүдэнд ил харагдах хөгц, мөөгөнцөр болон бусад асуудал байгаагүй.

Гэвч амьдарснаас хойш хурц үнэр мэдэгддэг болсон ба 2024 оны 04-р сард хэд хэдэн газар хөгц, мөөгөнцөр үүссэнийг хариуцагч нарт мэдэгдэж, улмаар 2024 оны 05-р сард 2,500,000 төгрөгийн засвар хийлгэж, тус зардлыг хариуцагч төлж байсан. Дээр дурдсанчлан байранд амьдрах боломжгүй, мөн хөгц, мөөгөнцрийн үнэрээс болж зарагдахгүй байсан тул шалтгааныг тогтоолгож, шаардлагатай засварыг хийх зорилгоор "" ХХК-иар дүгнэлт гаргуулахаар тохирсон.

Хөрөнгийн эрсдэлийн үнэлгээний зөвлөмжтэй 2024 оны 12-р сарын 06-ны өдөр танилцахад Агааржуулалт, агаар сэлгэлт норм дүрмийн дагуу хийгдээгүй, одоо ашиглаж буй агаарын хоолойн гаргалгаа буруу хийгдсэн, агаар сэлгэлт дутуу явагдаж байгаатай холбоотой цонх цантах, байшингийн хаяа хэсэг булан тохойгоор чийгтэж цантсан", "Байшингийн дээврийн хайрцгийг барилгын хэв хашмалын зориулалттай материалаар хийсэн байгаа нь уг зориулалтад нийцэхгүй" зэргээс хөгц, мөөгөнцөр үүсэж байгааг, мөн дотор тасалгааны хана цуурах, шал овойх, паркет зай завсар үүссэн" нь суурь шалны хөдөлгөөн зохист хэмжээнээс их байгаагаас үүдсэн гэж мэдлээ. Барилгын хийцтэй холбоотой эдгээр суурь шалтгаанаас хана цуурах, хөгц, мөөгөнцөр үүсэж байгаа, цаашид үүснэ гэдгийг мэдлээ.

Мөн "Үндсэн суурь суулт өгсөн, суулт өгснөөр хана, дам нуруу зэрэгт цууралт үүссэн, энэ нь яваандаа хаалга цонх гажих хагарах, зай завсар үүсч дулаан алдах, байшин хазайх зэрэг асуудлууд үүсч болзошгүй буюу хөрсний шинжилгээ хийлгэж, суурийг хүчитгэх шаардлагатай, "байшингийн эргэн тойрон борооны ус зайлуулах хоолой хийсэн боловч байшингийн суурийг хамгаалах хаяавч хийгдээгүй, энэ нь борооны ус суурийг норгож суурь ба өрлөгийн заагаар цан цохих, мөөгөнцөр үүсэх, хур тундасны ус суурийн суултад нөлөөлөхөөр байна" мэдлээ. Эдгээр барилгын хийцлэлтэй холбоотой асуудлыг мэргэжлийн бус этгээд барилгыг байрнаас үүдэлтэй гэж ойлгосон. Учир нь үнэлгээний компанийн ажилтнууд хөрөнгийг үзэж, танилцах үеэр хэзээ ч нурж магадгүй гэж хэлж байсан.

1.2. Шүүхийн харьяаллын тухайд

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Хууль буюу гаргана" гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд мөн хуулийн 14.3-т "хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байвал нэхэмжлэлийг эд хөрөнгө нь байгаа газрын шүүхэд гаргаж болно" гэж хариуцагчийн хаяг тодорхойгүй байгаа нөхцөлд сонгох харьяаллыг хуульчилсан.

Хариуцагч Л.*******тай байгуулсан Газрын эрх шилжүүлэх гэрээ болон Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хаяг ,,, тоот" байсан. Харин хариуцагч Д.той байгуулсан Газар 414 байр, 167 тоот" байсан. эзэмших эрх шилжүүлэх гэрээний хаяг "Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Баянмонгол хорооллын 414 дүгээр байр, 167 тоот

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагчид нь нэг гэр бүлийн хүмүүс тул өөрсдийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг,*******6-р хороо,*******, Нарны зам гудамж, 802 байрны тоот" хаягт амьдарч байна. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчид дээрх хаягт амьдарч байгаа эсэхийг очиж шалгаж, ийнхүү оршин суугаа газрын хаягаар шүүхийн харьяалал тогтоон, ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа болно.

ХОЁР. НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГЫН ҮНДЭСЛЭЛ

2.1. Гэрээг цуцлах шаардлагын үндэслэл

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хийхдээ хариуцагчид нь татвараас зайлсхийхийн тулд гэрээний зүйл болох, тоот хаягт байрлах хувийн сууцны үнийг 50,000,000 төгрөг гэж тодорхойлон гэрээнд тусгаж нотариатаар баталгаажуулсан. Гэвч үнэндээ хариуцагчаас тухайн орон сууцыг 272,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ нь 2023 оны-р сарын 06-ны өдөр миний өөрийн Голомт банкны // тоот данснаас хариуцагч Л.*******гийн // тоот данс руу хийгдсэн 2 удаагийн гүйлгээгээр нотлогдоно. Дээрх нөхцөл байдал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д тодорхойлсон "өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл-д хамааруулж, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож болох мэт харагдаж байгаа. Гэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т "Энэ хуулийн 56.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөлийг талууд хэлцэл хийснээс хойш мэдсэн бөгөөд уг хэлцэл нь өөр хэлцлийн шаардлагад нийцэж байгаа тохиолдолд талууд хүсвэл шаардлагад нийцэж байгаа хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж нь хүчин төгөлдөр болно. зохицуулсанд хамаарах тул бидний 2023 оны-р сарын 06-ны өдөр байгуулсан гэрээнүүд

Нэгэнт гэрээнүүд хүчин төгөлдөр тул миний хувьд Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагч болох хариуцагчдаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. Хариуцагчид Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 4.1-т "Худалдагч нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой, гэрээ байгуулах үед өмчлөлийн ямар нэгэн маргаангүй үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх", 4.3-т заасан "Худалдагч тал худалдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн чанар, ашиглах хугацаанд гарсан элэгдэл болон доголдлын талаар холбогдох мэдээллийг худалдан авагч талд өгөх гэж тохирсон үүргүүдээ зөрчиж, биет байдлын доголдолтой, хүн амьдрах боломжгүй орон сууцыг надад худалдсан байна.

Мөн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 4.7-т "Худалдагч үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол худалдан авагч тал шаардлага гаргах эрхтэй" гэж тохирсон. Тухайн орон сууцны биет байдлын доголдлыг засаж залруулах боломжгүй, барилгын суурь асуудал байх тул худалдан авагчийн зүгээс Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж, өн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-т "Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй

бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зохицуулснаар гэрээг цуцлах нэхэмжлэл гаргаж байна. Түүнчлэн 2024 оны 05-р сарын 28-ны өдөр хариуцагчаас орон сууцны засварт 2,500,000 төгрөг гаргуулахдаа үйлдсэн баримтын 2-рт "Цаашид байшинтай холбогдон гарсан асуудал, зардлыг худалдагч тал хариуцахгүй болно" гэсэн нь Иргэний хуулийн 257 дугаар зүйлийн 257.1-т "Ямар нэгэн доголдолтой эд хөрөнгийг худалдсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй байх, эсхүл хүлээх хариуцлагыг хязгаарлахаар талууд тохиролцон гэрээнд зааж болох боловч худалдагч нь эд хөрөнгийн доголдлыг зориуд нуун дарагдуулсан бол уул тохиролцоо хүчин төгөлдөр бус байна" гэж зохицуулсанд нийцэхгүй.

2.2. Гэрээний улмаас учирсан хохирол арилгуулах үндэслэл

Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-т "Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зохицуулсан. Мөн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 5.1-т "Үл хөдлөх эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах хариуцна" гэж тохирсон. эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг хариуцна гэж тохирсон.

Тиймээс нэхэмжлэгчийн хувьд хохирлоо Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд: тооцно" гэж зохицуулсныг үндэслэн дараах байдлаар тодорхойлж, хариуцагчдаас гаргуулахаар нэхэмжилж байна.

1. ,, Хандгайтын богино- 4,, утас суурилуулалт-1,,,

2. ,, Хандгайтын богино- 4, тоот байрны, суултуур суурилуулалт-1,,,

3. ,, Хандгайтын богино- 4, тоот байрны, 12 сарын тогны мөнгө-525,,

4,-р хороо,,, байр, тоотын 2024.04.20- 2024.09.07 хугацааны түрээсийн төлбөр15,680,000 төгрөг,

5,-р хороо,,, тоотын ашиглалтын зардал-809,246 төгрөг,

6.,,*******,,******* тоотын 2024.10.13-2025.02.13 хугацааны түрээсийн төлбөр 7,500,000 төгрөг,

7.,,*******,,******* тоотын ашиглалтын зардал-634,124 төгрөг,

8. Хөрөнгийн эрсдэлийн үнэлгээний зөвлөмж гаргуулсан төлбөр-500,000 төгрөг,

Иймд, Л.*******тай 2023 оны-р сарын 06-ны өдөр байгуулсан 1784 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 1785 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Д.той 2023 оны-р сарын 06-ны өдөр байгуулсан 1786 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг цуцлаж, эдгээр гэрээний төлбөрт төлсөн 272,500,000 төгрөг, эдгээр гэрээний улмаас учирсан хохиролд 28,782,233 төгрөг, нийт*******01,282,233 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

,,, тоот байрны 2024 оны сар, 2025 оны 1, 2 сарын тогны мөнгөнд 858,470 төгрөг,,-р хороо,,,, тоотын 2024 оны 05, 09-р Сарын ашиглалтын зардалд 210,000 төгрөг,,,*******,,******* тоотын 2024 оны 12-р сарын ашиглалтын зардалд 182,560 төгрөг,,,*******4-р байр, 4 тоот байрны 2025.02.13-2025.03.13 хугацааны түрээсийн төлбөрт 2,000,000 төгрөг, ашиглалтын зардалд*******06, төгрөг, нийт*******,557,591 төгрөг гаргуулах буюу нийт*******04,839,824 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Энэхүү Эвлэрлийн гэрээ (цаашид "Гэрээ" гэх)-г нэг талаас Улаанбаатар хот,,, Үйлдвэр хд*******4 байр, 4 тоот хаягт оршин суух Буянөлзийхөн овогт *******гийн ******* /РД: *******/ (цаашид "Нэхэмжлэгч" гэх);

Нөгөө талаас Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,*******6-р хороо,******* /13311/ Нарны зам гудамж, 802 байрны тоот хаягт оршин суух, Боржигон овогт ийн /РД: / (цаашид "Хариуцагч" гэх) (цаашид хамтад нь "Талууд гэх) дараах зүйлсийг харилцан тохиролцож байгуулав.

Мөн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,*******6-р хороо,*******, Нарны зам гудамж, 802 байрны тоот хаягт оршин суух Боржигон овогт Лхагвын ******* /РД: / (цаашид Хариуцагч" гэх, хамтад нь "Талууд" гэх) дараах зүйлсийг харилцан тохиролцож байгуулав.

Нэг. Нийтлэг үндэслэл

Гэрээгээр Талууд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Б.*******гийн нэхэмжлэлтэй, Д. болон Л.******* нарт холбогдох иргэний хэргийг эвлэрлийн журмаар шийдвэрлэх харилцааг зохицуулна.

Талууд Гэрээг байгуулах үед дараах үйл баримт үүссэн болохыг тэмдэглэн эвлэрлийн нөхцөлийг тохиролцсон болно. Үүнд:

Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Д. нар нь 2023 оны сарын 06-ны өдөр 1786 дугаартай "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан Улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийг, мөн өдөр Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Л.******* нар нь 1784 дугаартай "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ" байгуулан Улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийг (цаашид хамтад нь "Газар ба газрын эрх гэх), мөн Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Л.******* нар нь 2023 оны сарын 09-ны өдөр "Худалдах худалдан авах гэрээ байгуулан дугаартай үл хөдлөх эд хөрөнгө (цаашид "Үл хөдлөх хөрөнгө гэх)-ийн өмчлөх эрхийг нийт 272,500,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг Л.*******д шилжүүлэхээр тохиролцсон.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан "2023 оны сарын 06-ны өдөр байгуулсан 1784 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 1785 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Б.******* болон Д. нарын хооронд 2023 оны-р сарын 06-ны өдөр байгуулсан 1786 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус цуцалж, эдгээр гэрээний төлбөрт төлсөн 272,500,000 төгрөгийг гаргуулах (Нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлага") болон Гэрээнээс учирсан хохиролд ,,,,,,,,,,,,,,,-р хороо,,, тоотын 2024.04.20-2024.09.07 хугацааны түрээсийн төлбөр 15,680,000 төгрөг, ашиглалтын зардалд 809,246 төгрөг,,,*******,,******* тоотын 2024.10.13- 2025.02.13 хугацааны түрээсийн төлбөр 7,500,000 төгрөг, ашиглалтын зардалд 634,124 төгрөг, Хөрөнгийн эрсдэлийн үнэлгээний зөвлөмж гаргуулсан төлбөрт 500,000 төгрөг, ,,, тоот байрны 2024 оны сар, 2025 оны 1, 2 сарын тогны мөнгөнд 858,470 төгрөг,,-р хороо,,,,, тоотын 2024 оны 05, 09-р сарын ашиглалтын зардалд 210,000 төгрөг,,,*******,,******* тоотын 2024 оны 12-р сарын ашиглалтын зардалд 182,560 төгрөг,,,*******4-р байр, 4 тоот байрны 2025.02.13-2025.03.13 хугацааны түрээсийн телберт 2,000,000 төгрөг, ашиглалтын зардалд*******06,561 төгрөг буюу нийт*******2,339,824 төгрөг төгрөг гаргуулах" тухай шаардлага ("Нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлага") бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь Үл хөдлөх эд хөрөнгийг өмчилж, Газар ба газрын эрхийг эзэмшиж байгаа бөгөөд өмчлөл, эзэмшилд аливаа байдлаар гуравдагч этгээдийн шаардах эрх үүсээгүй.

Хоёр. Эвлэрлийн нөхцөл

Талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах байдлаар эвлэрч байна: Нэхэмжлэлийн шаардлагаас Хариуцагч Л.******* нь Улсын бүртгэлийн Э- 2203004324 дугаартай нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийг шилжүүлсэн 2023 оны сарын 06-ны өдрийн 1784 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ", дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн 2023 оны сарын 09-ны өдөр "Худалдах худалдан авах гэрээ"-г цуцлах нэхэмжлэлийн шаардлага, Хариуцагч Д. нь Улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийг шилжүүлсэн 2023 оны сарын 06-ны өдөр 1786 дугаартай "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч Б.*******гийн нийт*******04,839,824 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Л.*******, Д. нар нь гэрээний төлбөрт төлсөн 272,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 272,500,000 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гэрээний 2.1.4-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө, газар ба газрын өмчлөх болон эзэмших эрхийг буцаан шилжүүлэх шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгч төрийн байгууллагад өргөдөл гаргах үед бүхэлд нь Нэхэмжлэгчийн Голомт банк дахь тоот дансанд шилжүүлж төлнө.

Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлага болох*******2,339,824 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна.

Энэхүү эвлэрлийн гэрээний 2.1.1-т зааснаар Улсын бүртгэлийн дугаартай нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийг шилжүүлсэн 2023 оны сарын 06-ны өдрийн 1784 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн 2023 оны сарын 09-ны өдөр "Худалдах худалдан авах гэрээ, Улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийг шилжүүлсэн 2023 оны сарын 06-ны өдөр 1786 дугаартай "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ" цуцлагдаж буй тул Нэхэмжлэгч Б.******* нь Улсын бүртгэлийн дугаартай нэгж талбарын дугаартай газар эзэмших эрх болон дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч Л.*******д, Улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийг Д.од буцаан шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн Улсын бүртгэлийн болон газрын албанд хариуцагч нартай хамт Гэрээний 2.1.1-т заасан төлбөр төлөх өдөр өргөдөл гаргаж, Үл хөдлөх хөрөнгийн түлхүүрийн хамт хүлээлгэн өгнө.

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Л.*******, Д. нарт буцаан шилжүүлж буй Үл хөдлөх хөрөнгө, Газар ба газрын эрхэд ногдох аливаа төлбөр, хураамж (цахилгаан, газрын төлбөр гэх мэт) байхгүй болохыг баталж байна.

Хүлээлгэн өгөх үеийн байдлаар үл хөдлөх хөрөнгийн халуун, хүйтэн усны бойлер, паар, сан техникийн үйл ажиллагаа хэвийн ямар нэгэн доголдолгүй болохыг Нэхэмжлэгч баталгаажуулж байгаа ба Хариуцагч ажиллагааг шалгаж хүлээж авах үүрэгтэй.

Талуудын хооронд өөр өглөг авлагын тооцоо, аливаа шаардлага, хохирол байхгүй, нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг харилцан баталгаажуулж байна.

Гурав. Хариуцлага

Талууд Эвлэрлийн нөхцөлүүдийг сайн дураар, хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандан албадан гүйцэтгүүлнэ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д., Л.******* нарт холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг цуцалж, гэрээний төлбөрт*******01,282,233 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад*******,557,591 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага*******04,839,824 төгрөгөөс*******2,339,824 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, Улсын бүртгэлийн дугаартай нэгж талбарын дугаартай газар эзэмших эрх болон дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Л.*******д, дугаартай, нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийг Д. нарт шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн Улсын бүртгэлийн болон Газрын албанд хандаж, үл хөдлөх хөрөнгийн түлхүүрийн хамт хүлээлгэн өгөх, хариуцагч нар үлдэх 272,500,000 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Б.*******д төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 304,839,824 төгрөгөөс 32,339,824 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, Улсын бүртгэлийн дугаартай нэгж талбарын дугаартай газар эзэмших эрх болон дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Л.*******д, дугаартай, нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийг Д. нарт шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн Улсын бүртгэлийн болон Газрын албанд хандаж, үл хөдлөх хөрөнгийн түлхүүрийн хамт хүлээлгэн өгөх, хариуцагч нар үлдэх 272,500,000 төгрөгийг 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Б.*******д төлөхөөр тохиролцсон зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,736,232 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 868,116 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д., Л.******* нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ