2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/04106

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: *******,*******,*******,*******,******* тоотод оршин байрлах, ******* ХХК /рд:*******/-ийн хүсэлттэй

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн ******* (рд:)-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ:

Иргэн М.******* нь манай компанитай 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр БЗГ/2022-56537 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,499,000 төгрөгийг сарын 2,55 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зөөврийн компьютер худалдан авах зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч М.******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Dell Inspiron загварын зөөврийн компьютер Пи Си Молл ХХК-иас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч М.******* нь БЗГ/2022-56537 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, зээл авснаас хойш 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 3,060,488.54 төгрөг төлөх байснаас нийт 285,550 төгрөг төлж 2,774,938.54 төгрөгийг зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 513 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 38 дугаар гудамж, 754 тоот хаягаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа амьдардаггүй нь тус дүүргийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШЗ2024/09558 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. М.Бат-Эрдэнийг бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч зээл авч байх үед бүртгүүлсэн хаягтаа оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна.

Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч М.Бат-Эрдэнийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсон тул хариуцагчийг эрэн сурвалжлах шүүх хуралдаан хүсэлт гаргагчийн эзгүйгээр хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Шүүх хэрэгт авагдсан баримтууд болох:

2.1 Хүсэлт гаргагчаас гаргасан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШЗ2024/09558 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний хуулбар, хавсралт, мэдэгдэл, М.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхийн хуулбар,

2.2 Шүүхийн журмаар бүрдүүлсэн мэдэгдэх хуудас, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШЗ2025/16518 дугаар захирамжаар Төрийн мэдээлэл солилцооны хур системээс цахим хэлбэрээр лавлагаа мэдээлэл авах тухай журамд заасны дагуу Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас Гүндалай овогт *******ийн ******* (рд:)-ийн оршин суух хаягийн лавлагаа гарсныг хүргүүлсэн мэдэгдэх хуудас зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Бат-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2. Хүсэлт гаргагч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Бат-Эрдэнийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардана гэж тодорхойлж байна.

 

3. Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээ, зээлийн төлбөрийн хуваарь, бусад баримтаас үзэхэд М.Бат-ЭрдэнЭ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нэхэмжлэгчийн тодорхойлсон М.******* нь Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 38 дугаар гудамж, 754 тоотод бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШЗ2024/09558 дугаар захирамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШЗ2025/16518 дугаар захирамжаар Төрийн мэдээлэл солилцооны хур системээс цахим хэлбэрээр лавлагаа мэдээлэл авах тухай журамд заасны дагуу Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас М.Бат-Эрдэнийн оршин суух хаягийн лавлагаагаар Баянзүрх дүүрэг, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 38 дугаар гудамж, 754 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь харьяалах хорооны Засаг даргын тодорхойлолт болон Монгол шуудангийн шууданчийн магадалгаа, шүүхийн мэдэгдэх хуудас, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасны дагуу хүсэлт гаргагч ******* ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Бат-Эрдэнийг эрэн сурвалжилж, оршин байрлах хаягийг олж тогтоохыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

6. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул хэргийг эзгүйд шийдвэрлэж өгөхийг хүсжээ.

 

6.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж заасны дагуу хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, түүний эзгүйд хэргийг хэлэлцүүлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Гүндалай овогт *******ийн ******* (рд:)-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Гүндалай овогт *******ийн Бат-Эрдэнийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг хүсэлт гаргагч ******* ХХК /утас-,,,,/-д мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,*******0 дугаар зүйлийн*******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ