Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 345

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч Э.Бадрал,

Шүүгдэгч О.Содчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхцэцэг,

Хохирогч С.Сүхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржин овогт Одгэрэлийн Содчимэгт холбогдох эрүүгийн 1711014860133 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч Боржин овогт Одгэрэлийн Содчимэг, Монгол Улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймаг, Хэрлэн сум, 1 дүгээр баг ажилчин гудамж 4б-5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

 2009 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн шүүгчийн 89 тоот захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон,

2010 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сар хорих ялаар шийтгэгдэж байсан,

2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүхийн 535 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 250.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:ЖМ91030102/.

             Шүүгдэгч О.Содчимэг нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Гандирс цогцолборын 26-803 тоот хохирогч С.Сүхбаатарын гэрээс нууцаар, хууль бусаар 5.000.000 төгрөг, 10.000 ам доллар, 30.800 юань зэрэг бэлэн мөнгө хулгайлж нийт 40.825.232 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

           Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Содчимэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зарын дагуу гэрийн үйлчлэгчээр ажилд орох гэж очихдоо Сүхбаатар гэж айлд очсон. Би тухайн ажилд орсон …Би гэрийг нь цэвэрлэж байтал унтлагын өрөөнд нэг сейф байсан тухайн сейфэнд түлхүүр зоолттой бас түлхүүрийн оосроор холбоотой нэг түлхүүр унжсан зүүлттэй байсан. Би тэр сейфийг сонирхоод нээж үзсэн. Дотор нь боодолтой бэлэн 5.000.000 /таван сая/ төгрөг, 10.000  /арван мянга/ ам.доллар, 30.800 /гучин мянга найман зуу/ юань зэрэг авсан. Тэр үед гэрийн эзэн Сүхбаатар би бичиг баримтаа хэзээ авчрах юм бэ гэж хэлэхээр нь би одоо авчирна гэж хэлээд мөнгийг аваад гэрээс гарч явсан. Би мөнгөнөөс ямар өөр эд зүйл аваагүй …” гэсэн мэдүүлэг /хх-159х/,

Шүүгдэгч О.Содчимэгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэв.

Хохирогч С.Сүхбаатараас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2017 оны 11 дүгээр сарын 30-нд О.Содчимэг манай гэрт ирсэн. Манай охин өөрийнхөө хүүхдийг сургуулиас авхуулахаар гэрийн үйлчлэгч авна гэж зар тавьсан байсан. О.Содчимэг нь өмнөх өдөр нь манай охинтой уулзсан байсан. Манай охин ажилтай байсан учир маргааш нь намайг уулзчих гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны 11 цагийн үед манай гэрт ирсэн. Ирэхээр нь юу хийх талаар тайлбарлаж өгсөн. Тэгээд би сейф байгаа өрөөг цэвэрлэчих гэж хэлээд би өөрийнхөө өрөөнд орсон. Би наад өрөөндөө комьпютер дээрээ юм хийж байсан. Харин манай сейф цаад өрөөнд байдаг. О.Содчимэг нь цаад өрөөнд ороод түлхүүр тааруулж 10000 доллар, 30000 юан, 5.000.000 төгрөгийг хулгай хийж авч гарсан байсан. Гарахад нь би хогоо аваад гараарай. Хогийн цэг лифтний хажууд байдаг гэж хэлсэн. О.Содчимэгийг гарсны дараа би 10 минутын дараа гарсан. Гарахад хогыг яг гардаг хаалганы үүдэнд тавиад гарсан байсан. Тэр үед манай гэр бүлийн хүн гадаад руу явсан байсан. Тэгээд 5 хоногийн дараа ирээд гадаад паспортоо хийх гээд сейфээ онгойлгосон. Тэгээд 5 хоногийн дараа мөнгөө алга болсоныг мэдсэн. О.Содчимэг нь ганц мөнгө авсан биш манай гэрт байсан алтан аяга алга болсон. Алтан аягыг энэ хүн авсан нь тодорхой байгаа. Би алтан аягаа Чингэлтэй дүүргийн цагдаа нарын хэлж өгснөөр үнэлгээний газраар үнэлүүлэхэд 27.500.000 төгрөг үнэлгээтэй байсан. Хавтаст хэрэгт бүх материал нь байгаа. Мөрдөн байцаагч надад хэлэхдээ энэ хэргээс тусгаарласан гэж хэлсэн. О.Содчимэг нь ялаа эдэлж дуусаад гарч ирээд үлдсэн мөнгөө хэрэглэнэ гэж бодож байгаа байх. Би эд хөрөнгөөрөө хохирсон маш их гомдолтой байна. Тийм учир уг зүйл ангид тохирсон ялын дээд хэмжээг өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Хохирогч С.Сүхбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Тэгээд байж байхад 11 цаг 20 минутын үед 25-30 орчим насны эмэгтэй манай гэрт ганцаараа ирсэн. Тэр эмэгтэй манайд ирээд өөрийгөө Эрдэнэтуяагийн Гэрэл гэдэг, 26 настай, Сүхбаатар аймгийн харъяат, ээж Сүхбаатар аймгийн Шарга театрт олон жил оёдолчин хийж байсан. Хойд аавтай айлын ганц гэж танилцуулж байсан. Тэр охиноос урьд нь гэрийн үйлчлэгч хийж байсан талаар асуухад Зайсанд 5 жил нэг айлын гэрийн үйлчлэгч хийж байсан. Одоо тэр айл маань Турк улс руу гэр бүлээрээ явчихсан юм гэж ярьж байсан. Тэгэхээр нь би тэр охинд гал тогооны өрөөг танилцуулаад бусад өрөөнүүдээ ерөнхийд нь хэлээд танилцуулсан. Тэгээд тэр охины хийх ажлыг нь хэлж өгсөн бөгөөд охин Наранцацралтын хүүхдийг 14:30 цагаас сургуулиас нь аваад Маршал таунд байдаг гэрт нь хүргэж өгөөд хоол унд хийж өгч хичээлийг нь давтуулж байж байгаад орой ээжийг нь иртэл харах ажил хийлгэхэээр болоод өдрийн 15.000 төгрөгний цалинтайгаар тохирсон. Тэгээд тэр охинд чамайг ажилд авлаа гээд өнөөдөр хүүхдийн хичээл 16 цагт тарна тэр болтол манай гэрийг цэвэрлээд байж бай гэчихээд эрүүл мэндийн дэвтэр, иргэний үнэмлэх чинь байна уу гэсэн чинь тэр охин надад би найзтайгаа Сансарт амьдардаг юм. Гэрийн түлхүүр байхгүй байгаа, одоо яваад ирнэ бичиг баримт гэрт байгаа гэхээр нь за за гээд би зочны өрөөнийхөө компьютерт юм хийгээд суучихсан. Тэр охин гал тогооны өрөөнд аяга таваг угааж байгаад дараа нь миний сууж байгаа өрөөг шүүрдээд тэгээд унтлагын өрөө бусад өрөөнүүийг цэвэрлээд яваад байсан. Тэгээд байж байтал нөгөө охин манай найз ирчихсэн байна, би очиж бичиг баримтаа аваад ирье 30 минут болох байх, ирээд шалаа угаая гээд 13 цаг өнгөрч байхад гараад явчихсан юм. Тэгээд ирэхгүй болохоор нь 15 цагийн үед тэр охины 89028805 гэсэн дугаар луу нь залгаад хүүхэд авах цаг болж байна. Хаана явж байна гэж асуухад би найзынхаа сургууль руу түлхүүр авахаар явж байна. Та явж бай би шууд Маршал таунд танай охины гэрт яваад очъё гэсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-24-25х/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-19х/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “1. 1_14_R_171130112342 нэрээр хадгалагдсан файлыг нээн үзэхэд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандирс цогцолбор орон сууцны давхарын хэсгийг харуулсан хяналтын камерийн бичлэг харагдах бөгөөд бичлэгийн баруун дээд буланд 2017.11.30-ны өдөр 11:23:42 цагт бичлэг эхлэх ба өнгө дүрс тод ялгаруулах бөгөөд цэнхэр өнгийн богино куртик өмссөн, хар өнгийн өмд өмссөн, богино үстэй махлаг биетэй эмэгтэй, явж өнгөрөх ба 2017:11:30 11:24:33 секундэд дүрс харанхуй болох ба 12:08:48 цагт гэрэл асаж дүрс харагдах ба буцаад гэрэл унтарч харанхуй харагдах ба 13:23:35 цагт дээрх бичлэгт харагдсан эмэгтэй зүүн талын гартаа ууттай эд зүйлс бариад булангаар эргэж байснаар дүрс бичлэг дуусав.

2. videо-1519797874 нэрээр хадгалагдсан файлыг нээн үзэхэд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандирс цогцолбор орон сууцны үүдний дотор талын хэсэг харагдах ба хяналтын камерын баруун дээд талын буланд байх цагаар 2017.11.30-ны өдрийн 11:22:36 секундэд 25 орчим насны махлагдуу биетэй богино куртик, хар бараан өмд өмссөн эмэгтэй орж ирэх ба бичлэгийг гүйлгэн үзэхэд 13:24:44 цагт дээрх бичлэгээр харагдсан эмэгтэй зүүн талын гартаа ууттай зүйл бариад хаалгаар гарч явснаар бичлэг дууссан бөгөөд үзлэгээр хэрэгт ач холбогдол бүхий дүрс бичлэг харагдаж байсан тул дээрх СД-г эд мөрийн баримтаар тооцохоор тогтож үзлэгийг дуусгав. Үзлэгийн ажиллагааг ямар нэгэн байдлаар бэхжүүлээгүй болно” гэжээ /хх-21х/,

Монгол банкнаас 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зарласан ханшийн мэдээлэл /хх-27х/,

Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-29-31х/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-176х/,

Шүүгдэгч иргэний үнэмлэхний лавлагаа /хх-62х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-63х/, шийтгэх тогтоол, магадлалын хуулбар /хх-65-68х, 69-83х, 84-85х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч О.Содчимэг нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Гандирс цогцолборын 26-803 тоот хохирогч С.Сүхбаатарын гэрээс нууцаар, хууль бусаар 5.000.000 төгрөг, 10.000 ам доллар, 30.800 юань зэрэг бэлэн мөнгө хулгайлж нийт 40.825.232 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Содчимэгийн өгсөн: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг,

мөн мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч О.Содчимэгийн яллагдагчаар өгсөн: Би 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зарын дагуу гэрийн үйлчлэгчээр ажилд орох гэж очихдоо Сүхбаатар гэж айлд очсон. Би тухайн ажилд орсон …Би гэрийг нь цэвэрлэж байтал унтлагын өрөөнд нэг сейф байсан тухайн сейфэнд түлхүүр зоолттой бас түлхүүрийн оосроор холбоотой нэг түлхүүр унжсан зүүлттэй байсан. Би тэр сейфийг сонирхоод нээж үзсэн. Дотор нь боодолтой бэлэн 5.000.000 /таван сая/ төгрөг, 10.000  /арван мянга/ ам.доллар, 30.800 /гучин мянга найман зуу/ юань зэрэг авсан. Тэр үед гэрийн эзэн Сүхбаатар би бичиг баримтаа хэзээ авчрах юм бэ гэж хэлэхээр нь би одоо авчирна гэж хэлээд мөнгийг аваад гэрээс гарч явсан. Би мөнгөнөөс ямар өөр эд зүйл аваагүй …” гэсэн мэдүүлэг /хх-159х/,

хохирогч С.Сүхбаатарын өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 30-нд О.Содчимэг манай гэрт ирсэн. Манай охин өөрийнхөө хүүхдийг сургуулиас авхуулахаар гэрийн үйлчлэгч авна гэж зар тавьсан байсан. О.Содчимэг нь өмнөх өдөр нь манай охинтой уулзсан байсан. Манай охин ажилтай байсан учир маргааш нь намайг уулзчих гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны 11 цагийн үед манай гэрт ирсэн. Ирэхээр нь юу хийх талаар тайлбарлаж өгсөн. Тэгээд би сейф байгаа өрөөг цэвэрлэчих гэж хэлээд би өөрийнхөө өрөөнд орсон. Би наад өрөөндөө комьпютер дээрээ юм хийж байсан. Харин манай сейф цаад өрөөнд байдаг. О.Содчимэг нь цаад өрөөнд ороод түлхүүр тааруулж 10000 доллар, 30000 юан, 5.000.000 төгрөгийг хулгай хийж авч гарсан байсан. Гарахад нь би хогоо аваад гараарай. Хогийн цэг лифтний хажууд байдаг гэж хэлсэн. О.Содчимэгийг гарсны дараа би 10 минутын дараа гарсан. Гарахад хогыг яг гардаг хаалганы үүдэнд тавиад гарсан байсан. Тэр үед манай гэр бүлийн хүн гадаад руу явсан байсан. Тэгээд 5 хоногийн дараа ирээд гадаад паспортоо хийх гээд сейфээ онгойлгосон. Тэгээд 5 хоногийн дараа мөнгөө алга болсоныг мэдсэн. О.Содчимэг нь ганц мөнгө авсан биш манай гэрт байсан алтан аяга алга болсон. Алтан аягыг энэ хүн авсан нь тодорхой байгаа. Би алтан аягаа Чингэлтэй дүүргийн цагдаа нарын хэлж өгснөөр үнэлгээний газраар үнэлүүлэхэд 27.500.000 төгрөг үнэлгээтэй байсан. Хавтаст хэрэгт бүх материал нь байгаа. Мөрдөн байцаагч надад хэлэхдээ энэ хэргээс тусгаарласан гэж хэлсэн. О.Содчимэг нь ялаа эдэлж дуусаад гарч ирээд үлдсэн мөнгөө хэрэглэнэ гэж бодож байгаа байх. Би эд хөрөнгөөрөө хохирсон маш их гомдолтой байна. Тийм учир уг зүйл ангид тохирсон ялын дээд хэмжээг өгнө үү гэж хүсэж байна” гэх мэдүүлэг,

 

мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч С.Сүхбаатарын өгсөн: “Тэгээд байж байхад 11 цаг 20 минутын үед 25-30 орчим насны эмэгтэй манай гэрт ганцаараа ирсэн. Тэр эмэгтэй манайд ирээд өөрийгөө Эрдэнэтуяагийн Гэрэл гэдэг, 26 настай, Сүхбаатар аймгийн харъяат, ээж Сүхбаатар аймгийн Шарга театрт олон жил оёдолчин хийж байсан. Хойд аавтай айлын ганц гэж танилцуулж байсан. Тэр охиноос урьд нь гэрийн үйлчлэгч хийж байсан талаар асуухад Зайсанд 5 жил нэг айлын гэрийн үйлчлэгч хийж байсан. Одоо тэр айл маань Турк улс руу гэр бүлээрээ явчихсан юм гэж ярьж байсан. Тэгэхээр нь би тэр охинд гал тогооны өрөөг танилцуулаад бусад өрөөнүүдээ ерөнхийд нь хэлээд танилцуулсан. Тэгээд тэр охины хийх ажлыг нь хэлж өгсөн бөгөөд охин Наранцацралтын хүүхдийг 14:30 цагаас сургуулиас нь аваад Маршал таунд байдаг гэрт нь хүргэж өгөөд хоол унд хийж өгч хичээлийг нь давтуулж байж байгаад орой ээжийг нь иртэл харах ажил хийлгэхэээр болоод өдрийн 15.000 төгрөгний цалинтайгаар тохирсон. Тэгээд тэр охинд чамайг ажилд авлаа гээд өнөөдөр хүүхдийн хичээл 16 цагт тарна тэр болтол манай гэрийг цэвэрлээд байж бай гэчихээд эрүүл мэндийн дэвтэр, иргэний үнэмлэх чинь байна уу гэсэн чинь тэр охин надад би найзтайгаа Сансарт амьдардаг юм. Гэрийн түлхүүр байхгүй байгаа, одоо яваад ирнэ бичиг баримт гэрт байгаа гэхээр нь за за гээд би зочны өрөөнийхөө компьютерт юм хийгээд суучихсан. Тэр охин гал тогооны өрөөнд аяга таваг угааж байгаад дараа нь миний сууж байгаа өрөөг шүүрдээд тэгээд унтлагын өрөө бусад өрөөнүүийг цэвэрлээд яваад байсан. Тэгээд байж байтал нөгөө охин манай найз ирчихсэн байна, би очиж бичиг баримтаа аваад ирье 30 минут болох байх, ирээд шалаа угаая гээд 13 цаг өнгөрч байхад гараад явчихсан юм. Тэгээд ирэхгүй болохоор нь 15 цагийн үед тэр охины 89028805 гэсэн дугаар луу нь залгаад хүүхэд авах цаг болж байна. Хаана явж байна гэж асуухад би найзынхаа сургууль руу түлхүүр авахаар явж байна. Та явж бай би шууд Маршал таунд танай охины гэрт яваад очъё гэсэн ...” гэсэн /хх-24-25х/ гэсэн мэдүүлгүүд,

хавтаст хэрэгт цугларсан Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-19х/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21х/, Монгол банкнаас 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зарласан ханшийн мэдээлэл /хх-27х/, Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-29-31х/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-176х/, Шүүгдэгч иргэний үнэмлэхний лавлагаа /хх-62х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-63х/, шийтгэх тогтоол, магадлалын хуулбар /хх-65-68х, 69-83х, 84-85х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч О.Содчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч О.Содчимэгийн 4 дэх удаа хулгайн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байгаа болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнийг хаалттай хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч О.Содчимэгээс хохирлын 40.825.232 төгрөгийг гаргуулан хохирогч С.Сүхбаатарт олгож шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хадгалж, шүүгдэгч нь 83 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурьдах нь зүйтэй.