| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 191/2025/03021/И |
| Дугаар | 191/ШШ2025/04107 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2025/04107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: *******,*******,******* ХК /рд:*******/-ийн хүсэлттэй
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн ******* (рд:*******)-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ:
Зээлдэгч *******ийн ******* нь 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр*******тай 2025159784 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, 21,320,000 төгрөгийн зээлийг жилийн 17.4 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлсэн. Мөн зээлдэгч ******* овогтой ******* нь*******тай 2024 оны 02 сарын 05 өдөр R240005991 тоот Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд ******* овогтой ******* нь онлайнаар өөрийн зээлжих зэрэглэлээ*******анд судлуулж Nor2xuGJiXxX тоот CU Виртуал кредит картын гэрээг байгуулсан. Улмаар 379892****492 тоот кредит картын данс үүсгэж 100,000.00 (Нэг зуун мянган төгрөг) төгрөгийг бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24.0 (Хорин дөрөв) хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү сарын 1.0 (Нэг) хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатайгаар ашиглах нөхцөлтэйгээр авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно. Зээлдэгч С.******* нь нь 2025159784 болон 379892****492 тоот зээл болон картаа гэрээний хавсралт No1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй банкыг хохироож байна. 2024 оны 12 сарын 27-ны байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,050,170.41 төгрөг, 379892****492 тоот зээлийн хувьд 106,026.39 төгрөг нийтдээ 23,156,196.80 (хорин гурван сая нэг зуун тавин зургаан мянга нэг зуун ерэн зургаан төгрөг наян мөнгө) төгрөгийн өр үүгэн банкыг хохироож байна.
Зээлдэгч ******* овогтой ******* -тай холбоо тогтоохоор банкнаас байнга ажиллаж байгаа боловч олдохгүй байна. Зээлдэгч нь зээл авах үедээ УБ, БЗД, 6 хороо, к 5-р байр тоот хаягт оршин суудаг гэж бүртгүүлсэн боловч тус хаягт бүртгэлтэй бөгөөд оршин суудаггүй нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 сарын 11 өдрийн 191/ШЗ2025/07666 тоот захирамжаар тодорхойлогдож байна. Иймд ******* овогтой ******* (РД:*******)-г эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсон тул хариуцагчийг эрэн сурвалжлах шүүх хуралдаан хүсэлт гаргагчийн эзгүйгээр хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Шүүх хэрэгт авагдсан баримтууд болох:
2.1 Хүсэлт гаргагчаас гаргасан итгэмжлэл, 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2025159784 тоот зээл болон барьцааны гэрээний хуулбар, зээл эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулга, 2024 оны 02 дугаар сарын 05-R240005991 тоот банкны бүтээгдэхүүн үйчилгээний ерөнхий гэрээний хуулбар, 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн СU виртуал кредит картын гэрээний хуулбар, кредит картын тооцооллын хүснэгт, мэдэгдэл хүргүүлэх тухай баримт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШЗ2025/07666 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар,*******ны гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар /Банкийг төлөөлөх эрх олгох тухай/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
2.2 Шүүхийн журмаар бүрдүүлсэн мэдэгдэх хуудас, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШЗ2025/16504 дүгээр захирамжаар Төрийн мэдээлэл солилцооны хур системээс цахим хэлбэрээр лавлагаа мэдээлэл авах тухай журамд заасны дагуу Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас Рэндэл овогт *******ийн ******* (рд:*******)-ын оршин суух хаягийн лавлагаа гарсныг хүргүүлсэн мэдэгдэх хуудас зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Голомт банк ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Хүсэлт гаргагч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээний үүрэг гаргуулна гэж тодорхойлж байна.
3. Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан зээл гэрээ, СU виртуал кредит картын гэрээ, зээлийн төлбөрийн хуваарь, бусад баримтаас үзэхэд С.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нэхэмжлэгчийн тодорхойлсон С.******* нь *******,*******, тоотод бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШЗ2025/07666 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШЗ2025/16504 дүгээр захирамжаар Төрийн мэдээлэл солилцооны хур системээс цахим хэлбэрээр лавлагаа мэдээлэл авах тухай журамд заасны дагуу Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас С.*******ын оршин суух хаягийн лавлагаагаар *******,*******, тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь харьяалах багийн Засаг даргын тодорхойлолт болон Монгол шуудангийн шууданчийн магадалгаа, шүүхийн мэдэгдэх хуудас, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасны дагуу хүсэлт гаргагч Голомт банк ХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоохыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
6. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул хэргийг эзгүйд шийдвэрлэж өгөхийг хүсжээ.
6.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж заасны дагуу хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, түүний эзгүйд хэргийг хэлэлцүүлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Рэндэл овогт *******ийн ******* (рд:*******)-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Рэндэл овогт *******ийн *******ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг хүсэлт гаргагч******* ХК /утас-/-д мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ