| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00352/И |
| Дугаар | 302/ШШ2025/00376 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 302/ШШ2025/00376
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: ***********-т үйл ажиллагаа явуулдаг, регистрийн дугаар ******, Т ББСБ ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А/;
Хариуцагч: *********-т оршин суудаг, утас ******, М.А;
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн төлбөрт 617,878 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 204,861 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 40,972 төгрөг, нотариатын төлбөр 8,800 төгрөг, нийт 872,511 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.А холбогдох иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.А нь үндсэн зээлийн төлбөрт 617,878 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 204,861 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 40,972 төгрөг, нотариатын төлбөр 8,800 төгрөг, нийт 872,511 төгрөгийг төлж өгөхөөр болсон тул хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2.Хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,500 төгрөгийн тал нь болох 12,750 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 12,750 төгрөг, мөн хариуцагч М.Аээс 12,750 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч М.А нь үндсэн зээлийн төлбөрт 617,878 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 204,861 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 40,972 төгрөг, нотариатын төлбөр 8,800 төгрөг, нийт 872,511 /найман зуун далан хоёр мянган таван зуун арван нэгэн/ төгрөгийг нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,500 төгрөгийн тал нь болох 33,625 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 12,750 /арван хоёр мянга долоон зуун тавин/ төгрөг, мөн хариуцагч М.Аээс 12,750 /арван хоёр мянга долоон зуун тавин/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.А сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК