| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 191/2025/02046/И |
| Дугаар | 191/ШШ2025/04693 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/04693
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* ББСБ ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, 2 дугаар хороо,,, тоотод оршин суух, ийн /рд:/,
Хариуцагч: *******, 2 дугаар хороо,,, тоотод оршин суух, ын /рд:/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 108,134,088.79 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Инвескор ББСБ ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч П., Б. нар нь Инвескор ББСБ ХК-тай 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр дугаартай зээлийн гэрээ, F1902303280101 дугаартай фидуцын гэрээг тус тус байгуулж 100,000,000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй0 сарын хугацаатай автомашин худалдан авах зориулалтаар зээлсэн. Уг зээлийн барьцаанд 2017 онд үйлдвэрлэгдсэн 2023 оны Монгол Улсад орж ирсэн , JTJBGMCA602024580 арлын дугаартай, Lexus RX450 маркийн автомашиныг барьцаалсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй зэргээр гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргаж байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 10.2.2 дахь заалтыг үндэслэн зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч П., Б. нарын******* ББСБ ХК-тай байгуулсан дугаартай зээлийн гэрээ дууссан бөгөөд зээлийн нийт өр, төлбөр 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн нийт өр төлбөр дараах байдалтай буюу үндсэн зээл 90,043,238.01 төгрөг, хүү 17,911,537.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 148,313.11 төгрөг, авлага 31,000 төгрөг нийт 108,134,088.79 төгрөг байна.
Иймд П., Б. нараас зээлийн гэрээний үүрэгт 108,134,088.79 төгрөгийг гаргуулах, төлөөгүй тохиолдод фидуцын зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П., Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Тус тойргийн шүүхэд******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй П., Б. нараас зээлийн гэрээний үүрэгт 108,134,088.79 төгрөг гаргуулах, фидуцын зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 108,134,088.79 төгрөгийг сар бүрийн 30-ны өдөр сарын 21,626,817.75 төгрөгөөр 5 сарын хугацаатай төлөх, төлөөгүй тохиолдолд фидуцын зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбарыг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* ББСБ ХК нь хариуцагч П., Б. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 108,134,088.79 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П., Б. нар нь нэхэмжлэлийн шаардлага 108,134,088.төгрөгийг 5 сар буюу 2025 оны дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сарын бүрийн 30-ны өдөр 21,626,817.75 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч******* ББСБ ХК-д төлөх, төлөөгүй тохиолдолд 2017 онд үйлдвэрлэгдсэн 2023 оны Монгол Улсад орж ирсэн , JTJBGMCA602024580 арлын дугаартай, Lexus RX450 маркийн автомашиныг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч П., Б. нар нь нэхэмжлэлийн шаардлага 108,134,088.төгрөгийг 5 сар буюу 2025 оны дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сарын бүрийн 30-ны өдөр 21,626,817.75 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч******* ББСБ ХК-д төлөх, төлөөгүй тохиолдолд 2017 онд үйлдвэрлэгдсэн 2023 оны Монгол Улсад орж ирсэн , JTJBGMCA602024580 арлын дугаартай, Lexus RX450 маркийн автомашиныг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 768,821 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 384,410.5 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 384,410.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Инвескор ББСБ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч П., Б. нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ