2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2025/04694

 






 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******ийн ******* /рд:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 19,849,017.08 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч*******ийн ******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тоот цахим зээлийн гэрээг байгуулж, 20,040,000 төгрөгийн зээлийг сарын 1.5%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан тоот цахим зээлийн гэрээний үүргийг 71 хоног хугацаа хэтрүүлсэн. Зээлдэгчтэй байгуулсан тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2027 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1-д болон хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 18,875,875.2 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 949.435.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,706.32 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 19,849,017.08 төгрөгийг А.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

Нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. (М.) нөгөө талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. нар харилцан тохиролцож дараах эвлэрлийн гэрээг байгуулав. Үүнд:

1. Хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага 19,849,017.08 төгрөгийг 12 сар буюу 2025 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл сар бүрийн 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 8,849,017.08 төгрөгөөр нэхэмжлэгч М банк ХК-д төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Талууд энэхүү гэрээний зүйл заалттай бүрэн танилцаж, өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хүлээн зөвшөөрсөн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М банк ХК нь хариуцагч А.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,060,151.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага 19,849,017.08 төгрөгийг 12 сар буюу 2025 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл сар бүрийн 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 8,849,017.08 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч М банк ХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага 19,849,017.08 төгрөгийг 12 сар буюу 2025 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл сар бүрийн 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 8,849,017.08 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч М банк ХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,195 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 128,597.5 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 128,597.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ