| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 191/2025/03601/И |
| Дугаар | 191/ШШ2025/04695 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/04695
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,
Хүсэлт гаргагч: *******,*******,*******,*******,******* тоотод оршин байрлах, ******* ХХК /рд:*******/-ийн хүсэлттэй
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн ******* (рд:)-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ:
Иргэн Ч.******* нь манай компанитай 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ӨР-БЗГ/2022-37397 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,286,900 төгрөгийг сарын 2,55 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар Apple Iphone 13 Pro Alpine green 128GB MNE23ZP/A загварын гар утас бараа худалдан авах зориулалтаар мөн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ӨР-БЗГ/2022-50981 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 3,398,500 төгрөгийг сарын 2.19 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай Samsung RS61R5041SL/WT загварын хөргөгч бараа худалдан авах зориулалтаар зээлж авсан.
Зээлдэгч Ч.******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Apple Iphone 13 Pro Alpine green 128GB MNE23ZP/A загварын гар утас, Samsung RS61R5041SL/WT загварын хөргөгч барааг Пи Си Молл ХХК-иас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.
Зээлдэгч Ч.******* нь зээл авснаас хойш 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар ӨР-БЗГ/2022-37397 тоот барьцаат зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 8,030,371.22 төгрөг төлөхөөс 1,206,371.22 төгрөг төлж 6,824,051.22 төгрөгийг зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 913 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй мөн ӨР-БЗГ/2022-50981 тоот барьцаат зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 5,843,406.83 төгрөг төлөхөөс*******14,000 төгрөг төлж 5,229,406.83 төгрөгийг зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 911 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 75 дугаар байр, 91 тоот хаягаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа амьдардаггүй нь тус дүүргийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШЗ2024/05506 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Ч.*******ыг бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч зээл авч байх үед бүртгүүлсэн хаягтаа оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна.
Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Ч.*******ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:
******* ХХК нь Ч.*******ыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.******* нь тус шүүхэд өөрийн биеэр хүрэлцэн ирж оршин суух хаягийн хорооны Засаг даргын тодорхойлолт болон тайлбарыг гаргасан байх тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.******* нь оршин суух хаягаа тодруулж өгсөн үндэслэлээр бүхэлд нь татгалзжээ.
Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн данснаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ