2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/04736

 






 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,

 

Нэхэмжпэгч: *******,*******,******* тоот хаягт оршин суух *******ын******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******, тоотод байрлах, ХХК /рд:/-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ,,,,, тоотод оршин суух, ийн /рд:/

 

Амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Б.Лхамсүрэн нь "" ХХК-тай 2021 оны 02 сарын 09-ний өдөр No220/71 тоот ",,д Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ (Гэрээ)-г байгуулсан.

Тус гэрээгээр хариуцагч ХХК нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийннд байрлах "Хадат вилла-3" хотхонд R18.1 байршил бүхий, нийт 273.57 м.кв /Сингл хаус талбай: 178.64 м.кв, граш: 40.87 м.кв, террас дээвэртэй: 31.59 м.кв, террас дээвэргүй: 15.14 м.кв/ талбай бүхий амины орон сууц (Амины орон сууц)-ыг Гэрээнд заасан стандарт, загварын дагуу чанарын өндөр түвшинд барьж гүйцэтгэн 2021 оны 04 сарын 15- ны едрийн дотор захиалагч талд хүлээлгэн өгөх, нэхэмжлэгчийн хувьд Амины орон сууцны нийт үнэ болох 650,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Нэхэмжлэгч нь Гэрээний төлбөрийг зохих хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулсан бөгөөд 2021 оны 06 сард Амины орон сууцыг хүлээн авч, өнөөдрийг хүртэл амьдарч байна. Гэрээний 2.5 дах хэсэгт Гэрээний зүйлийг талууд барилга хүлээн авах, хүлээлгэн өгөх актаар хүлээлцэж, гэрээний зүйлийн төлбөр тооцоо энэхүү гэрээний дагуу бүрэн хийгдсэн, чанарын асуудалгүй гэж талууд үзсэн тохиолдолд барилгыг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ,

5.1.7 дахь хэсэгт Гүйцэтгэгч талаас шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэн авах эрхтэй",

5.1.12 дахь хэсэгт Захиалагч тал нь амины орон сууцны төлбөрийг гагцхүү 100% олж авах эрхтэй" гэж тус тус заасан. хийх үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд уг амины орон сууцыг өмчлөх эрхийг олж авах эрхтэй гэж тус тус заасан. Гэвч хариуцагч "" ХХК нь Амины орон сууцыг хүлээлцээд хэдийн 3 жилийн хугацаа өнгөрсөн байхад одоог хүртэл Амины орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг, баримтыг гаргаж өгөхгүй байна. Энэ талаар удаа дараа компанийн Гүйцэтгэх захирал Ц.Амарболд, Хуульч н.Тунгалагтуяа нартай холбогдож шаардлага тавихад удахгүй холбогдох бичиг баримтыг гаргаж өгнө гэх худал тайлбарыг хийсээр, сүүлдээ холбогдох боломжгүй болсон. Тиймээс 2024.04.05-ны өдөр компанийн албан ёсны имэйл хаягаар шаардлага хүргүүлэхэд ямар ч хариу ирүүлээгүй, мөн аливаа арга хэмжээ аваагүй хэвээр байх бөгөөд Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно",

112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт "Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ." гэж тус тус заасан.

Иймд, нэхэмжлэгч Б.Лхамсүрэнг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэг, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэг, Гэрээний 2.5, 5.1.7, 5.1.12 дахь хэсгийг тус тус үндэслэн, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийннд байрлах Хадат вилла-3" хотхоны R18-1 тоот буюу Сүхбаатар дүүргийн,, тоотод байрлах нийт 273.57 м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвдолгор шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б.Лхамсүрэнгийн нэхэмжлэлтэй ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвдолгор би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж байна.

Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага Сүхбаатар дүүргийн, Хадат аманд байрлах, Хадат вилла-3 хотхоны R-18-1 тоотод байршил бүхий 273.57 м.кв талбайтай амины орон сууцнэы өмчлөгчөөр тогтоолгох бөгөөд амины орон сууцны албан ёсны хаяг ,,, тоот юм.

Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Лхамсүрэн нь хариуцагч ХХК-д холбогдуулан амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ,,, тоотод байрлах 273.6 м.кв талбайтай хувийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, , улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагчид даалгахаар тодруулж гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох эрхийн улсын дугаартай Бэлх хадат-2 /14011/ 15 дугаар хэсэг гудамж, тоотод байрлах 273.6 м.кв талбайтай хувийн орон сууцны өмчлөгчөөр *******ын******* /рд:*******/-г тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Лхамсүрэнгийн амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хариуцагч ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 5/2998 албан тоотоор эрхийн улсын дугаартай Сүхбаатар дүүргийн, Бэлх хадат-2 /14011/ 15 дугаар хэсэг гудамж, тоотод байрлах 273.6 м.кв талбайтай хувийн орон сууцны өмчлөгчөөр Цагаанцоожийн /рд:/ бүртгэлтэй талаар хариу ирүүлсэн.

 

Гуравдагч этгээд Ц.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байна.

 

Мөн талуудын тайлбар болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар гэрээгээр тохирсон R18.1 тоот байршил нь улсын бүртгэлд тоот болж хаягийн бүртгэл хийгдсэн болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Лхамсүрэнгийн эрхийн улсын дугаартай Сүхбаатар дүүргийн, Бэлх хадат-2 /14011/ 15 дугаар хэсэг гудамж, тоотод байрлах 273.6 м.кв талбайтай хувийн орон сууцны өмчлөгчөөр *******ын******* /рд:*******/-г тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,478,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,739,075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Лхамсүрэнд олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч ХХК нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ