| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 191/2025/03785/И |
| Дугаар | 191/ШШ2025/04738 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/04738
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: *******,*******,******* ХК /рд:*******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн ******* (рд:*******)-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ:
Зээлдэгч Бэрсүүд овогт *******гийн ******* нь*******тай 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дугаар ******* тоот "Интернэт банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ" байгуулан, гэрээний дагуу дараах дижитал зээлүүдийг авсан. Үүнд: 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дугаар ******* тоот "Дижитал зээлийн гэрээ"-г байгуулан 2,000,000 төгрөгийг жилийн 21.0%-ийн хүүтэй, 20 с арын хугацаатай дижитал зээл, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дугаар ЗГ-*******-2023/11/15 тоот "Дижитал зээлийн гэрээ"-г байгуулан 3,890,000.00 төгрөгийг жилийн 21.0%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай дижитал зээл, 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дугаар ЗГ-*******-2024/01/28 тоот "Дижитал зээлийн гэрээ"-г байгуулан 1,000,000 төгрөгийг жилийн 21.0%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай дижитал зээл, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Дугаар ЗГ-*******-2024/02/05 тоот "Дижитал зээлийн гэрээ"-г байгуулан 500,000 төгрөгийг жилийн 21.0%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай дижитал зээл, 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Дугаар ЗГ-*******-2024/02/25 тоот "Дижитал зээлийн гэрээ"-г байгуулан 1,010,000 төгрөгийг жилийн 21.0%-ийн хүүтэй, 25 сарын хугацаатай хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн дижитал цалингийн зээл тус тус авсан. Зээлдэгч О.******* нь Дугаар *******, ЗГ-*******-2023/11/15, ЗГ-*******-2024/01/28, ЗГ-*******-2024/02/05, ЗГ-*******-2024/02/25 тоот Дижитал зээлийн гэрээний Хавсралт № 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, 165 хоног хугацаа хэтрүүлсэн, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлд Нийт 7,858,649.37 төгрөгийн өр төлбөртэй байна.*******ны зүгээс зээлдэгчийг идэвхтэй хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. Зээлдэгч О.******* нь зээл авах үедээ Улаанбаатар хот, ,,, тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор энэ хаягт оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийнны Засаг Даргын тодорхойлолт, Дүүргийн Эрүү, Иргэний Хэргийн Хялбар Ажиллагааны Анхан Шатны Тойргийн Шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Дугаар 197/132025/12224 тоот шүүгчийн захирамжаар тодорхойлогдож байна. Иймд хариуцагч ******* овогтой ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. би шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсон тул хариуцагчийг эрэн сурвалжлах шүүх хуралдаан хүсэлт гаргагчийн эзгүйгээр хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Шүүх хэрэгт авагдсан баримтууд болох:
2.1 Хүсэлт гаргагчаас гаргасан Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 197/132025/12224 дүгээр захирамж, Интернэт банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ *******, Дижитал зээлийн гэрээ *******, Дижитал зээлийн гэрээ ЗГ-*******-2023/11/15, Дижитал зээлийн гэрээ ЗГ-*******-2024/01/28, Дижитал зээлийн гэрээ ЗГ-*******-2024/02/05, Дижитал зээлийн гэрээ ЗГ-*******-2024/02/25, Харилцагчаар бүртгүүлэх хүсэлт, Зээлийн хүү тооцооллын хүснэгт, Шүүхэд төлөөлөх итгэмжлэл,*******ны гүйцэтгэх захирлын тушаал /Банкийг төлөөлөх эрх олгох тухай/,*******ны Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Иргэний үнэмлэхийн хуулбар
2.2 Шүүхийн журмаар бүрдүүлсэн мэдэгдэх хуудас, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШЗ2025/19333 дугаар захирамжаар Төрийн мэдээлэл солилцооны хур системээс цахим хэлбэрээр лавлагаа мэдээлэл авах тухай журамд заасны дагуу Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас Бэрсүүд овогт *******гийн ******* (рд:*******)-ийн оршин суух хаягийн лавлагаа гарсныг хүргүүлсэн мэдэгдэх хуудас зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Голомт банк ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Оюун-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Хүсэлт гаргагч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Оюун-Эрдэнийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээний үүрэг гаргуулна гэж тодорхойлж байна.
3. Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан зээл болон барьцааны гэрээ, зээлийн төлбөрийн хуваарь, бусад баримтаас үзэхэд О.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нэхэмжлэгчийн тодорхойлсон О.******* нь ,,, тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 197/ШЗ2025/12224 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШЗ2025/19333 дугаар захирамжаар Төрийн мэдээлэл солилцооны хур системээс цахим хэлбэрээр лавлагаа мэдээлэл авах тухай журамд заасны дагуу Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас О.Отгонбаярын оршин суух хаягийн лавлагаагаар ,,, тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь харьяалах хорооны Засаг даргын тодорхойлолт болон Монгол шуудангийн шууданчийн магадалгаа, шүүхийн мэдэгдэх хуудас, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасны дагуу хүсэлт гаргагч Голомт банк ХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Оюун-Эрдэнийг эрэн сурвалжилж, оршин байрлах хаягийг олж тогтоохыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
6. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул хэргийг эзгүйд шийдвэрлэж өгөхийг хүсжээ.
6.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж заасны дагуу хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, түүний эзгүйд хэргийг хэлэлцүүлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Бэрсүүд овогт *******гийн ******* (рд:*******)-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Бэрсүүд овогт *******гийн Оюун-Эрдэнийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг хүсэлт гаргагч******* ХК /утас-/-д мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ