2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/04739

 






 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: *******,*******,*******,******* ХХК /рд:*******/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК (рд:*******)-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ:

Нэхэмжлэлийн үндэслэл:*******" ХХК анх 2022 оны 3-р сарын 2-ны өдөр "*******" ХХК-аас 96,612,000 төгрөгийн үнэтэй фасадын металл хийцийн туслах материал худалдаж авсан ба үүний 41,612,000 төгрөгийн бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар шивж баталгаажуулахаар тохиролцсон. Өөрөөр хэлбэл 41,612,000 төгрөгийн 3,782,909.09 төгрөг нь нэмэгдсэн өртгийн албан татварын дүн юм. Энэхүү худалдан авалтын дараа 2022 оны 3 дугаар сарын 24-ны өдөр "*******" ХХК-тай "Худалдах, худалдан авах гэрээ" байгуулж, I joist болон LVL нэрийн барилгын туслах материалыг 476,396,800 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Энэхүү үнэд НӨАТ багтсан буюу нэмэгдсэн өртгийн албан татварын дүн нь 43,308,000 төгрөг болно. Манай компани гэрээ ёсоор "*******" ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэхийн дагуу 2022 оны 3-р сарын 25-ны өдөр 238,198,400 төгрөгийг, 2022 оны 4-р сарын 28-ны өдөр 238,198,400 төгрөгийг тус тус "*******" ХХК-ийн Хас банкны ******* тоот харилцах данс руу шилжүүлсэн. Төлбөрөө бүрэн төлсөн тул манай байгууллагаас нэмэгдсэн өртгийн албан татвараа шивж баталгаажуулахыг шаардахад "*******" ХХК-ийн зүгээс хүлээн авсан төлбөртөө ногдох нэмэгдсэн өртгийн албан татвараа тухайн үед татварын цахим системд шивж баталгаажуулаагүй бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвараа удахгүй шивж өгнө гэсээр нэлээд хэдэн сар өнгөрсөн. Мөн 2022 оны 6-р сарын 15-ны өдөр дахин "*******" ХХК-тай Худалдах, худалдан авах гэрээ" байгуулж барилгын туслах материалыг 74,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон ба энэхүү үнэ нь НӨАТ багтсан үнэ юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын дүн нь 6,772,727.27 төгрөг болно. Гэрээний төлбөрийг нэхэмжлэхийн дагуу 2022 оны 6-р сарын 22-ны өдөр "*******" ХХК-ийн Хас банкны ******* тоот харилцах данс руу шилжүүлсэн Дээрх байдлаар нийт 592.508,800 төгрөгийн барилгын туслах материалын худалдан авалтынхаа нэмэгдсэн өртгийн албан татварыг "*******" ХХК-ийг шивж баталгаажуулж авч чадаагуй. Иймд нэмэгдсэн өртгийн албан татвар гэж манай компаниас үндэслэлгүйгээр илүүY авсан 53,864,436.4 төгрөгийг буцаан олгох эсхүл нэмэгдсэн өртгийн албан татвараа татварын цахим системд шивж баталгаажуулахыг удаа дараа шаардсаны дагуу 2022 оны 7-р сарын 31-ний өдөр татварын цахим системд 53,864,436,4 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг шивж, төлбөрийн баримт олгосон. Ингэж "*******" ХХК-аар нэмэгдсэн өртгийн албан татвараа шивүүлсэн тул 2022 оны 7-р сарын нэмэгдсэн өртгийн албан татвар суутгагчийн тайлангаа татварын албанд илгээхээр нэмэгдсэн өртгийн албан татварын цахим системээс манай компанийн худалдан авалт хийж, буцаан авах НӨАТ-ын мэдээллийг татахад, "*******" ХХК-ийн манай компанид НӨАТ олгоогүй буюу баталгаажсан НӨАТ байхгүй байсан. Иймд "*******" ХХК руу холбогдож, танайх НӨАТ шивээгүй буюу баталгаажсан нэмэгдсэн өртгийн албан татвар байхгүй байна, яагаад ийм зүйл болов оо гэж асуухад, манай компани алдаа гаргасан байна, залруулаад болгочихно гэсээр сүүлдээ утсаа авахгүй, хариу өгөхгүй таг чиг болсон. Худалдан авагч "Эксорс" ХХК нь Иргэний хуулийн 243.1-д заасны дагуу "******* ХХК-тай хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй бөгөөд зохигчид гэрээний зүйлийн үнийг нэмэгдсэн өртгийн албан татвар нэмэгдээд 592,508,800 төгрөгөөр тохирсон бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй үнийг 538,644,363.6 төгрөг гэж тохирсон. Гэтэл "*******" ХХК "Эксорс" ХХК-аас нэмэгдсэн өртгийн албан татвар багтсан үнэ гэж 592,508,800 төгрөг авчихаад, нэмэгдсэн өртгийн албан татварыг шивж баталгаажуулаагүй тул нэмэгдсэн өртгийн албан татвар гэж нэмж авсан 53,864,436.4 төгрөгийг үндэслэлгүйгээр илүү авсан гэсэн үг. Энэхүү илүү төлсөн үнэ 53,864,436,4 төгрөгийг "*******" ХХК-аас буцаан гаргуулахаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" 2025 оны 3-р сарын 14-ны өдрийн 192/Ш32025/11957 дугаартай захирамж гарсан. Иймд хариуцагч "*******" ХХК-ийн оршин суугаа хаягийг тогтоох зорилгоор эрэн сурвалжилж өгнө үү.

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Т.******* би шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсон тул хариуцагчийг эрэн сурвалжлах шүүх хуралдаан хүсэлт гаргагчийн эзгүйгээр хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Шүүх хэрэгт авагдсан баримтууд болох:

2.1 Хүсэлт гаргагчаас гаргасан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 192/ШЗ2025/11957 дугаар захирамжийн хуулбар, төлбөрийн баримт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээлэл,

2.2 Шүүхийн журмаар бүрдүүлсэн мэдэгдэх хуудас, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШЗ2025/16510 дугаар захирамжаар Төрийн мэдээлэл солилцооны хур системээс цахим хэлбэрээр лавлагаа мэдээлэл авах тухай журамд заасны дагуу Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас ******* ХХК (рд:*******)-ийн оршин байрлах хаягийн лавлагаа болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШЗ2025/19353 дугаар захирамжаар Төрийн мэдээлэл солилцооны хур системээс цахим хэлбэрээр лавлагаа мэдээлэл авах тухай журамд заасны дагуу Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас ******* ХХК (рд:*******)-ийн гүйцэтгэх захирал Гөрөөчин овогт ы (рд:)-ий оршин суух хаягийн лавлагаа тус тус гарсныг хүргүүлсэн мэдэгдэх хуудас зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Эксорс ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2. Хүсэлт гаргагч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нэмэгдсэн өртөгийн албан татварт илүү төлсөн мөнгө гаргуулна гэж тодорхойлж байна.

 

3. Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан мөнгө шилжүүлсэн баримт, нэхэмжлэх, бусад баримтаас үзэхэд ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нэхэмжлэгчийн тодорхойлсон ******* ХХК нь ,,,, тоот хаяг нь тус хороонд байдаггүй болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 192/ШЗ2025/11957 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШЗ2025/16510 дугаар захирамжаар Төрийн мэдээлэл солилцооны хур системээс цахим хэлбэрээр лавлагаа мэдээлэл авах тухай журамд заасны дагуу Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас ******* ХХК-ийн оршин байрлах хаягийн лавлагаагаар ,,,, тоот хаяг нь тус хороонд байдаггүй болох нь,

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШЗ2025/19353 дугаар захирамжаар Төрийн мэдээлэл солилцооны хур системээс цахим хэлбэрээр лавлагаа мэдээлэл авах тухай журамд заасны дагуу Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Дөлгөөний оршин суух хаягийн лавлагаагаар ,,,, тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь харьяалах хорооны Засаг дарга нарын тодорхойлолт болон Монгол шуудангийн шууданчийн магадалгаа, шүүхийн мэдэгдэх хуудас, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасны дагуу хүсэлт гаргагч Эксорс ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК болон ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Дөлгөөнийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоохыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

6. Хүсэлт гаргагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул хэргийг эзгүйд шийдвэрлэж өгөхийг хүсжээ.

 

6.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж заасны дагуу хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, түүний эзгүйд хэргийг хэлэлцүүлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1,, 118-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК (рд:*******), гүйцэтгэх захирал Гөрөөчин овогт ы (рд:)-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Дөлгөөнийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг хүсэлт гаргагч Эксорс ХХК /утас-, /-д мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ