2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/04741

 






 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: *******,*******,*******,*******, Хас банк ХК /рд:*******/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын ******* (рд:*******)-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ:

Иргэн Н.******* /РД:*******/ нь тус банктай 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулан 8,600,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгч зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлийн төлбөрийг төлөөгүй үүрэг зөрчигдөж эхэлсэн бөгөөд гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 197/ШЗ2025/13187 дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэрээнд заасан оршин суух хаягт хариуцагч бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийнны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон.

Дээрх байдлаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих иргэн Н.*******-н оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсон тул хариуцагчийг эрэн сурвалжлах шүүх хуралдаан хүсэлт гаргагчийн эзгүйгээр хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Шүүх хэрэгт авагдсан баримтууд болох:

2.1 Хүсэлт гаргагчаас гаргасан итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хас банкны гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2024.06.26-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, хавсралт, дансны хуулга, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 197/ШЗ2025/13187 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,

2.2 Шүүхийн журмаар бүрдүүлсэн мэдэгдэх хуудас, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШЗ2025/19335 дугаар захирамжаар Төрийн мэдээлэл солилцооны хур системээс цахим хэлбэрээр лавлагаа мэдээлэл авах тухай журамд заасны дагуу Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас Олхонууд овогт *******ын ******* (рд:*******)-ы оршин суух хаягийн лавлагаа гарсныг хүргүүлсэн мэдэгдэх хуудас зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Хас банк ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2. Хүсэлт гаргагч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.*******ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээний үүрэг гаргуулна гэж тодорхойлж байна.

 

3. Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн төлбөрийн хуваарь, бусад баримтаас үзэхэд Н.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нэхэмжлэгчийн тодорхойлсон Н.******* нь ,,,, тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 197/ШЗ2025/13187 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШЗ2025/19335 дугаар захирамжаар Төрийн мэдээлэл солилцооны хур системээс цахим хэлбэрээр лавлагаа мэдээлэл авах тухай журамд заасны дагуу Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас Н.*******ы оршин суух хаягийн лавлагаагаар ,,, 48а байр, тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь харьяалах хорооны Засаг даргын тодорхойлолт болон Монгол шуудангийн шууданчийн магадалгаа, шүүхийн мэдэгдэх хуудас, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасны дагуу хүсэлт гаргагч Хас банк ХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.*******ыг эрэн сурвалжилж, оршин байрлах хаягийг олж тогтоохыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

6. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул хэргийг эзгүйд шийдвэрлэж өгөхийг хүсжээ.

 

6.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж заасны дагуу хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, түүний эзгүйд хэргийг хэлэлцүүлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Олхонууд овогт *******ын ******* (рд:*******)-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Олхонууд овогт *******ын *******ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг хүсэлт гаргагч Хас банк ХК /утас-, /-д мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ