2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/04742

 






 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: *******,*******,*******,*******, Хас банк ХК /рд:*******/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Шаравсэнгийн ******* (рд:*******)-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ:

Иргэн Ш.******* /РД: *******/ нь тус банктай 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр дугаартай Зээлийн гэрээ байгуулан 11,500,000 төгрөгийг 365 хоногт 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. 2023 оны 12 сарын 05 өдрийн хуваарьт төлөлтөөс үүрэг зөрчигдөж эхэлсэн бөгөөд гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр Багахангай, Налайх Дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 193/ШЗ2025/0839 дугаартай захирамжаар хариуцагч нар нь ,, тоотод бүртгэлтэй, оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дээрх байдлаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих Ш.*******ын байгаа хаяг нь тодорхойгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранбаатар би шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсон тул хариуцагчийг эрэн сурвалжлах шүүх хуралдаан хүсэлт гаргагчийн эзгүйгээр хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Шүүх хэрэгт авагдсан баримтууд болох:

2.1 Хүсэлт гаргагчаас гаргасан, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хас банк ХК-ийн гүйцэтгэх захирлын 314 дүгээр тушаал, итгэмжлэл, 2023.05.23-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, хавсралт, дансны хуулга, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 193/ШЗ2025/00839 дүгээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,

2.2 Шүүхийн журмаар бүрдүүлсэн мэдэгдэх хуудас, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШЗ2025/19336 дугаар захирамжаар Төрийн мэдээлэл солилцооны хур системээс цахим хэлбэрээр лавлагаа мэдээлэл авах тухай журамд заасны дагуу Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас Их Монгол овогт Шаравсэнгийн ******* (рд:*******)-ын оршин суух хаягийн лавлагаа гарсныг хүргүүлсэн мэдэгдэх хуудас зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Хас банк ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2. Хүсэлт гаргагч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.*******ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээний үүрэг гаргуулна гэж тодорхойлж байна.

 

3. Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн төлбөрийн хуваарь, бусад баримтаас үзэхэд Ш.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нэхэмжлэгчийн тодорхойлсон Ш.******* нь ,,,, тоотод бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 193/ШЗ2025/00839 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШЗ2025/19336 дугаар захирамжаар Төрийн мэдээлэл солилцооны хур системээс цахим хэлбэрээр лавлагаа мэдээлэл авах тухай журамд заасны дагуу Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас Ш.*******ын оршин суух хаягийн лавлагаагаар ,,, тоотод оршин суух бүртгэлтэй талаарх лавлагаа ирсэн.

Дээрх хаягийн дагуу Ш.*******т шүүх мэдэгдэх хуудас хүргүүлэхэд тэрээр шүүхэд дуудсан цагт ирээгүй байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасны дагуу хүсэлт гаргагч******* ХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.*******ыг эрэн сурвалжилж, оршин байрлах хаягийг олж тогтоохыг Налайх дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

6. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул хэргийг эзгүйд шийдвэрлэж өгөхийг хүсжээ.

 

6.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж заасны дагуу хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтийг хангаж, түүний эзгүйд хэргийг хэлэлцүүлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Их Монгол овогт Шаравсэнгийн ******* (рд:*******)-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Их Монгол овогт Шаравсэнгийн *******ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг хүсэлт гаргагч******* ХК /утас-/-д мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ