| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 181/2024/02069/И |
| Дугаар | 191/ШШ2025/08116 |
| Огноо | 2025-09-29 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/08116
| 2025 9 29 | 191/ШШ2025/08116 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ЧН******* регистрийн дугаартай, тоотод оршин суух Д******* овогт Б******* Б******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, байранд оршин байх Л******* ******* и******* ХХК-нд холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, тоотод оршин байх П ХХК,
давхрын урд хэсгийн 169.55 м.кв талбай бүхий оффисын зориулалттай талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Х, гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Э, түүний өмгөөлөгч Р.Л шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Л******* тауар и******* ХХК нь давхар үйлчилгээтэй орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулсан. Тус барилгын туслан гуйцэтгэгчээр П ХХК ажилласан бөгөөд хийсэн ажлынхаа гүйцэтгэлийн хөлсөнд уг баригдаж буй барилгын 4 дүгээр давхарт байрлах 169.55 м2 талбай бүхий ажлын байрны зориулалттай талбайг олгохоор тохиролцсон байдаг. П ХХК нь уг талбайгаа нэхэмжлэгч Б. Бт нэгж талбайн үнийг 2,300,000 төгрөг, нийт 388,700,000 төгрөгөөр худалдахаар тохиролцон 2018 онд үйлдвэрлэсэн улсын дугаартай, Ланд круйзер 200 маркийн автомашиныг 189,000,000 төгрөгөөр, 200,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр телехеер тохиролцсон төлбөрийг б барагдуулсан. Барилгын гүйцэтгэгч Л******* ******* и******* ХХК-тай Худалдаа үйлчилгээ, оффисын талбай захиалах, захиалга гүйцэтгэх тухай №2022/04/19-01 дугаартай гэрээг байгуулсан. Уг гэрээний 1.7-д гэрээгээр тохиролцсон худалдаа үйлчилгээний оффисын талбайн төлбөрийг П ХХК-тай 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн АГ2021/03/31 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэлээр тооцно. 2022 оны 01 сарын 04-ны өдрийн 01/04 тоот ажил гүйцэтгэсэн актын үнийн дүнгээр тухайн байрны төлбөр тооцоо б дууссан болно хэмээн заасан. П ХХК-нд Б.Б нь төлбөрийг б барагдуулсан ба П ХХК нь төлбөр тооцоо дууссан уг нэхэмжилж буй талбайг Б. Бт шилжүүлсэн болохыг блан балгаа гаргаж өгсөн. Миний бие Б.Б нь тухайн талбайг эмнэлгийн зориулалтаар ашиглахаар үйл ажиллагааны чиглэлд тохируулан зураг төслийг гаргаж, 2 хэсэгт хуваан өрөөнүүдийг тусгаарлах, сантехникийн болон цэвэр, бохир усны агааржуулалтын холболтыг өөрсдийн зардлаар хийж гүйцэтгэсэн. Ингээд Л******* ******* и******* ХХК-аас №2022/04/19-01 дугаартай Худалдаа үйлчилгээ, оффисын талбай захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээний дагуу талбайн гэрчилгээг гаргуулахаар удаа дараа холбогдсон ч гэрчилгээг гаргаж өгөөгүй. Л******* Тауэр И******* ХХК-ийн Захирал Л.Б- холбогдож яагаад гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа талаар асуухад гэрээ асуудалтай, чи П ХХК-тай учраа ол гэдэг гэтэл бидний хоорондын төлбөр тооцоо дууссан одоо Л******* Тауэр И******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлэх шаардлагай байгаа. Б.Б нь 2023.05.15, 2023.04.19-ны өдрүүдэд Л******* тауер и******* ХХК-нд албан бичиг хүрүүлсэн ч албан бичгийн хариуг ирүүлээгүй, мөн сараилгээг гаргаж өгөхгүй байгаа талаараа албан ёсны хариуг өнөөдрийг хүртэл ирүүлээгүй байна. Иймд 2022 оны 04 сарын 19-ний өдрийн Худалдаа үйлчилгээ, оффисын талбай захиалах, захиалга гүйцэтгэх №2022/04/19-01 дугаартай гэрээний үүргийн биелэлт болох дүгээр давхрын урд хэсгийн 169.55 м.кв талбай бүхий оффисын зориулалттай талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Б овогтой Б******* нэр дээр гаргуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү.
гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Тус шүүхэд иргэн Б.Б******* нэхэмжлэлтэй манай компанид холбогдох оффисын зориулалттай талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.Б******* нэр дээр гаргуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж байгаа билээ. Манай компанийн зүгээс хэрэгт авагдсан нотлох баримтуудтай нэг бүрчлэн танилцаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар дараах хоёр үндэслэлээр энэхүү нэмэлт тайлбарыг гаргаж байна.
Үүнд: 1. П ХХК нь 2021 оны 03-р сарын 31-ний өдрийн АГ20210331 дугаартай Мериал нийлүүлж, барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу хүлээсэн үүргээ б биелүүлээгүй байна. Мөн П ХХК-ийн дутуу гүйцэтгэсэн зарим ажлыг бид өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн хохирол амссан тул П ХХК-тай байгуулсан гэрээг дүгнэж, тооцоо нийлсний дараагаар тус гэрээний төлбөрийн асуудал шийдвэрлэгдэнэ.
2. Манай компани иргэн Б.Бтэй 2022 оны 04-р сарын 19-ний өдөр 2022/04/19-01 дугаартай Худалдаа үйлчилгээ, оффисын талбай захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ-г байгуулсан боловч тэрээр оффисын талбайн үнэ болох 593,425,000 төгрөгийг манай компанид огт төлөөгүй. П ХХК-нд төлсөн гэх боловч тус компаниас ирүүлсэн 2023 оны 10-р сарын 05-ны өдрийн 31/023 тоот гэрээ цуцлах албан хүсэлтээр Б.Б нь тухайн үйлчилгээний талбайн төлбөрийг бусдад зээлж, манай байгууллагад хамааралгүй болсон талаар мэдэгдэж түүнтэй байгуулсан гэрээг цуцалж, дахин гэрээ байгуулахыг манай компаниас хүссэн. Энэ нь хэрэгт авагдсан эх хувь зээлийн гэрээ болон гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон байна. Үүнээс үзвэл Б.Б нь дээрх оффисын талбайг манай компаниас шаардах эрхгүй байх ба манай компани П ХХК- тай байгуулсан Мериал нийлүүлж, барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-г эцэслэн дүгнэсний дараагаар тус компанитай төлбөр тооцооны асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан -р давхарын урд талын 169.55 м2 оффисын зориулалттай талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг манай компанид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд иргэн Б.Б******* нэхэмжлэлтэй, Л******* Тауэр И******* ХХК-нд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэж байгаа бөгөөд шүүгчийн захирамжийн дагуу манай П /РД:*******/ ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн. Гуравдагч этгээд П ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага буюу 2022 оны 04-р сарын 19-ний өдрийн Худалдаа үйлчилгээ, оффисын талбай захиалах, захиалга гүйцэтгэх №2022/04/19-01 дугаартай гэрээний үүргийн биелэлт болох дүгээр давхрын урд хэсгийн 169.55 м.кв талбай бүхий оффисын зориулалттай талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг хариуцагчид даалгахыг дараах хоёр үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна.
Нэг. Гэрээний төлбөрийг хариуцагч болон гуравдагч этгээд "П" ХХК хүлээн аваагүй тухай
П ХХК нь 2021 оны 03-р сарын 31-ний өдөр №АГ2021/03/31 Мериал нийлүүлж, барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г Л******* Тауэр И******* ХХК-тай байгуулсан бөгөөд гэрээнд заасан дараах ажлыг манай компани хийж гүйцэтгэсэн. Үүнд:
Барилгын халаалтын системийн бараа мериалын ажлыг 225,150,000 төгрөгөөр;
Цэвэр, бохир усны бараа мериалын ажлыг 81,470,000 төгрөгөөр; Салхивчийн системийн бараа мериалыг ажлыг 103,630,000 төгрөгөөр; Халаалт, халуун усны ялтаст бойлер, цэвэр усны зангилаа, нөөцийн савны ажлыг 136,630,000 төгрөгөөр Дээрх 4 ажлын угсралтын ажлын төлбөр нь 180,200,000 төгрөгөөр
тус тус хийж гүйцэтгэсэн. Дээрх 5 ажлын нийт төлбөр 727,350,000 /долоон зуун хорин долоон гурван зуун тавин мянган/ төгрөг юм.
Энэхүү гэрээгээр тохирсон ажлын төлбөрөөс "П" ХХК 593,425,000 (таван зуун ерэн гурван сая дөрвөн зуун хорин таван мянга) төгрөгт р давхрын урд талын 169,55 м2 үйлчилгээний зориулалттай барилгын худалдаа үйлчилгээ, оффисын талбайг хүлээн авахаар харилцан тохиролцож, үүний хүрээнд 2022 оны 01-р сарын 25- ны өдөр №2022/01/25-01 Худалдаа, үйлчилгээ, оффисын талбай захиалгах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ-г Л******* Тауэр И******* ХХК-тай байгуулсан. Худалдаа, үйлчилгээ, оффисын талбай захиалгах, захиалга гүйцэтгэх тухай гэрээний 1.8-д Гэрээгээр тохиролцсон худалдаа, үйлчилгээ оффисын талбайн нийт төлбөр 593,425,000 төгрөгийг 2021 оны 03-р сарын 31-ний өдрийн АГ2021/03/31 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлж барагдуулна хэмээн заасан нь дээрх 169 м.кв талбай манай П ХХК-ийн 1 жил орчмын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын төлбөр болох нь хөдөлбөргүй нотлогддог.
Гэтэл 2022 оны 04-р сард П ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Э надтай иргэн Цэ Овогтой А /РД: ЧМ/ иргэн Л овогтой Г /РД: ЧМ/, иргэн Д овогтой Зоригтбаар /РД: РЕ/ нар нь өөрсдийн хамтран ажиллаж буй байгууллагын төсөлд зориулж санхүүжилт босгох зорилгоор манай байгууллага дээр ирж уулзсан. Улмаар "П" ХХК-ийн нэр дээр байсан Л******* ******* и******* ХХК-ийн барьж буй сууцны барилгын оффисын 593,425,000 төгрөгийн үнэ бүхий 169,55мкв талбайн №2022/01/25-01 гэрээг иргэн Б овогтой Бт зах зээлийн бодит үнээс бага буюу нийт 388,700,000 /гурван зуун наян найман сая долоон зуун мянган/ төгрөгт тооцон, иргэн Б.Бт түр шилжүүлж, П ХХК Б.Б******* мөнгийг Ц.А, Л.Г, Д.Зоригтбаар нарт шилжүүлэхээр тохирсон.
Ц.А, Л.Г, Д.Зоригтбаар нар нэхэмжлэгч Б.Бийг П ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Э надтай анх уулзуулсан бөгөөд нэхэмжлэгч Б.Б нь улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашиныг 189,000,000 /нэг зуун наян есөн сая/ төгрөгөөр тооцож, үлдсэн 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг бэлнээр өгөхөөр зөвшилцсөн.
Улмаар иргэн Б.Б******* 380,000,000 /гурван зуун наян сая/ орчим төгрөгийг Д.Э миний нэр дээр байх Хаан банкны тоот данс руу шилжүүлснийг би 2022 оны 04-р сарын 21-ний өдөр иргэн Д овогтой Зоригтбаар Б ХХК-ийн захирал/-ын Хаан банкны тоот дансанд хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байдаг. Энэхүү эрх зүйн харилцааг бичгээр балгаажуулсан Мөнгө зээлсэн тухай баримт-ыг 2022 оны 04-р сарын 22-ны өдөр Д.Зоригтбаар, П ХХК-ийн захирал Д.Э миний бие болон нэхэмжлэгч Б.Б бид байгуулсан.
Тус хэлцэлд: Д.Зоригтбаар би 2022 оны 04-р сарын 20-ны өдөр С тоот хаягт байрлах Б ХХК-ийн оффисын байранд тоотод оршин суух иргэн Б овогтой Бээс 388,700,000 төгрөгийг нэг сарын 2.5 хувийн хүүтэйгээр 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 10 сарын хугацаай зээлж энэхүү баримтыг үйлдэв гэж;
Зээл төлөх хугацаа, хүүгийн тухай гэх хэсэгт ... Б ХХК-ийн захирал Зоригтбаар би 388,700,000 төгрөгийг 10 сарын 2.5 хувийн зээлийн хүү болох 97,175,000 төгрөгийг үндсэн зээл дээр нэмэгдүүлж 485,875,000 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр буцаан төлж барагдуулна гэж,
Зээлж байгаа 388,700,000 төгрөгт 2018 онд үйлдвэрлэгдсэн улсын дугаартай Toyota Land Cruiser-200 маркийн авто машиныг 188,700,000 төгрөгт тооцож, 200,000,000 төгрөгийг П ХХК-ийн захирал Д овогтой Эгийн /РД: ЧН/ хаан банкны дугаартай дансаар шилжүүлэн авсан болно" гэж болсон үйл явдлын талаар маш тодорхой бөгөөд ойлгомжтой дурдсан.
Дээрх хэлцэл байгуулагдаж, мөнгө зээлдүүлсэн Б.Б, мөнгө хүлээн авсан Д.Зоригтбаар нар нэгэнт мөнгийг буцаан өгөх, авах нөхцөл дээр тохиролцоонд хүрсэн тул хэлцэлд заасан зээл, түүнийг хүүг төлж дуусах хугацаай зэрэгцэн П ХХК-ийн зүгээс 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №31/023 Гэрээ цуцлах тухай албан бичгийг Л******* Тауэр И******* ХХК-нд хүргүүлсэн бөгөөд тус албан бичигт дээрх хэлцлийн агуулгыг дурдаж, иргэн Б.Б******* нэр дээр байгуулсан №2022/01/25-01 Худалдаа үйлчилгээ, оффисын талбайг захиалгах гэрээ-г цуцалж, манай нэр дээр шилжүүлэхийг мэдэгдсэн. Дээрхээс үзвэл гэрээний төлбөрөөс нэг ч төгрөгийг гуравдагч этгээд П ХХК болон хариуцагч Л******* ******* и******* ХХК нар нэхэмжлэгч Б.Бээс хүлээж аваагүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж Худалдах-худалдан авах гэрээгээр талуудын хүлээх үүргийг заасан. Худалдан авагч талын дээрх гэрээгээр хүлээсэн гол үүрэг нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг б төлж барагдуулах юм. Гэтэл нэхэмжлэгч Б.Б******* зүгээс гэрээгээр хүлээсэн учир нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн ундэслэлгүй юм. Харин энэхүү эрх зүйн харилцаа иргэн Б.Б П ХХК, Л******* Тауэр И******* ХХК-иас үйлчилгээний талбай худалдан авсан бус, Б.Б нь зөвхөн Д.Зоригтбаар, Ц.А, Л.Г нарт өөрийн мөнгийг зээлдүүлсэн харилцаа бөгөөд үүнд "П" ХХК зөвхөн мөнгийг Д.Зоригтбаар, Ц.А, Л.Г нарт шилжүүлсэн төдий юм. Иймээс нэхэмжлэгч Б.Б нь Л******* ******* и******* ХХК болон П ХХК-иас бус Д.Зоригтбаар, Ц.А, Л.Г нараас 388,700,000 төгрөгийг шаардан гаргуулах нь зүйд нийцнэ.
Хоёр. Гэрээний зөрүү төлбөр болон талбайн үнэлгээний тухай
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ ... П XXK талбайгаа нэхэмжлэгч Б. Бт нэгж талбайн үнийг 2,300,000 төгрөг, нийт 388,700,000 төгрөгөөр худалдахаар тохиролцон 2018 онд үйлдвэрлэсэн улсын дугаартай, Ланд круйзер 200 маркийн автомашиныг 189,000,000 төгрөгөөр, 200,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр төлөхөөр тохиролцон төлбөрийг б барагдуулсан гэжээ.
Нэхэмжлэгчийн гаргасан дээрх тайлбар бодит байдалд б нийцээгүй бөгөөд дүгээр давхарын урд талын 169,55 м2 үйлчилгээний зориулалттай барилгын талбайн үнэлгээ нь 388,700,000 төгрөг бус 593,425,000 төгрөг юм.
Тодруулбал, П ХХК 2021 оны 03-р сарын 31-ний өдөр №АГ2021/03/31 Мериал нийлүүлж, барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу Л******* Тауэр И******* ХХК-нд нийт 5 төрлийн ажлыг 727,350,000 төгрөгөөр хийж гүйцэтгэн, үүний төлбөрөөс 593,425,000 төгрөгт маргаж буй үл хөдлөх хөрөнгийг авахаар тохиролцсон бөгөөд энэ тухай энэхүү хариу тайлбарыг нэг дэх хэсэгт тодорхой дурдсан. Гэтэл нэхэмжлэгчр давхрын урд талын 169,55 м2 үйлчилгээний зориулалттай, гуравдагч этгээдийн 593,425,000 төгрөгийн ажлын төлбөрт авах барилгын худалдаа үйлчилгээ, оффисын талбайг 388,700,000 төгрөгт авахаар шүүхээр маргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд маргаж буй үл хөдлөх хөрөнгийн зөрүү төлбөрийг хэрхэх талаар огт дурдаагүй байна.
П" ХХК болон Л******* Тауэр И******* ХХК-ийн хооронд байгуулагдсан №АГ2021/03/31 Мериал нийлүүлж, барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний 1.4 дэх хэсэгт "Ажлын төлбөрийг бартерын нөхцөлөөр тооцсон болно. Гэрээний төлбөрт угсралт хийж буй барилгаас орон сууцыг 1 м2 үнийг 2,500,000 төгрөгөөр, оффисын талбайг 1 м2-ийг нь 3,500,000 төгрөгөөр тооцон олгоно." хэмээн бөгөөд маргаж буй 169,55 м.кв талбай нь үйлчилгээ, оффисын зориулалттай учир 1 м.кв-ын үнэлгээ нь 3.500.000 төгрөг юм.
Ийнхүү гуравдагч этгээд П ХХК нь Л******* Тауэр И******* ХХК-нд өөрийн хөрөнгөөр мериал нийлүүлэн, угсралтын ажлыг нэг жил орчмын хугацаанд гүйцэтгэсэн ажлын төлбөрт оффис, үйлчилгээний зориулалттай талбайг 1м2-ийг 3,500,000 төгрөгөөр тооцож үл хөдлөх хөрөнгө авч байгаа лаа үүнийг нэхэмжлэгчид 2,300,000 төгрөгөөр тооцож худалдах ямарч боломжгүй.
Ажлын төлбөрт авах талбайн үндсэн үнэ 593.425.000 төгрөг байхад нэхэмжлэгч 388,700,000 төгрөгийг б төлсөн тул талбайг бүхэлд нь шилжүүлэхийг хариуцагчид даалгахаар маргаж байгаа нь үндэслэлгүй төдийгүй зөрүү төлбөр болох 204,725,000 /хоёр зуун дөрвөн сая долоон зуун хорин таван мянган/ төгрөгийг хэрхэх нь тодорхойгүй буюу гуравдагч этгээд П ХХК энэхүү харилцааны улмаас илтэд хохирох бодит эрсдэл үүсээд байна.
Гурав. Цагдаагийн байгууллагаар шалгагдаж буй тухай
П ХХК -ийн захирал Д овогтой Э миний бие дүгээр давхрын урд хэсгийн 169.55 м.кв талбай бүхий оффисын зориулалттай талбайн худалдах, худалдан авахтай холбоотой үйлдэл нь "П" ХХК-г залилсан гэж үзэн Цэ Овогтой А /РД: ЧМ/ иргэн Л овогтой Г /РД: ЧМ/, иргэн Д овогтой Зоригтбаар /РД: РЕ/ нар болон нэхэмжлэгч Б.Б нарт холбогдуулан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргаж өгсөн бөгөөд гомдлыг хүлэн авч хэрэг бүртгэл, шалгалтын ажиллагаа өнөөдрийг болтол явагдаж байна. Иймээс нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийг хариуцагчид болон гуравдагч этгээдэд б төлөөгүй буюу Иргэний хуулиар хүлээсэн гэрээний үүргээ биелүүлээгүй, энэхүү асуудлаар Цагдаагийн байгууллага ажиллагаа явуулж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугааp зүйлийн 115.2.3 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Зохигчдоос 2022 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр №2022/04/19-01 тоот Худалдаа үйлчилгээ, оффисын талбай захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ, П ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 21/19 дугаартай албан бичиг, Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 4 дүгээр сарын 20, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дотоод шилжүүлэгийн маягт, Б.Б******* Л******* ******* и******* ХХК-нд гаргасан өргөдөл, Баянзүрх дүүргийн хорооны Засаг даргын тодорхойлолт, П ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 31/023 дугаартай албан бичиг, П ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 20-ний өдрийн 15/024 дугаартай албан бичиг, 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Мөнгө зээлсэн тухай баримт, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр АГ202110331 дугаартай Мериал нийлүүлж, барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Хаан банк ХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 20, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн шилжүүлэгийн мэдээлэл, Б.Б******* Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга,
Шүүхийн журмаар гэрчээр Д.Зоригтбаар, Ц.А, Г.Одхүү нарыг асуусан тэмдэглэл, Б.Б, Ц.А, Д.Э нарын хооронд харилцсан мессеж, фэйсбүүк ч, вайбер чад хийсэн үзлэгийн тэмдэглэл тус тус хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Л******* ******* и******* ХХК-нд холбогдуулан давхрын урд хэсгийн 169.55 м.кв талбай бүхий оффисын зориулалттай талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
1.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2022 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр №2022/04/19-01 тоот Худалдаа үйлчилгээ, оффисын талбай захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээний үүргийн дагуу хангуулнагэж тодорхойлсон.
1.2. Хариуцагч нь тгалзлын үндэслэлээ ... Б.Бтэй 2022 оны 04-р сарын 19-ний өдөр 2022/04/19-01 дугаартай Худалдаа үйлчилгээ, оффисын талбай захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ-г байгуулсан боловч тэрээр оффисын талбайн үнэ болох 593,425,000 төгрөгийг манай компанид огт төлөөгүй. П ХХК-нд төлсөн гэх боловч тус компаниас Б.Б нь тухайн үйлчилгээний талбайн төлбөрийг бусдад зээлж, манай байгууллагад хамааралгүй болсон талаар мэдэгдэж түүнтэй байгуулсан гэрээг цуцалсанаас гадна П ХХК нь 2021 оны 03-р сарын 31-ний өдрийн АГ20210331 дугаартай Мериал нийлүүлж, барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу хүлээсэн үүргээ б биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тгалзсан.
1.3. Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь гэрээний үүргийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгоно гэж нэхэмжлэлээ тодорхойлсон тул гэрээний үүргийг талууд биелүүлсэн эсэхэд шүүх дүгнэлт өгнө.
2.а. Хариуцагч Л******* ******* и******* ХХК, гуравдагч этгээд П ХХК-ийн хооронд 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр АГ202110331 дугаартай Мериал нийлүүлж, барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх уг гэрээгээр гүйцэтгэгч П ХХК нь Л******* ******* и******* ХХК-ийн барьж байгаа давхар барилгын халаалтын системийн угсралт, салхивчийн системийн угсралт, цэвэр усны системийн угсралт, бохир усны системийн угсралт, Халаалт халуун усны ялтаст бойлер, цэвэр усны зангилаа, нөөцийн сав, сантехникийн тоноглол угсралтын ажлыг бүх мериалын хамт захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч Л******* ******* и******* ХХК нь гэрээний нийт дүн 727,350,000 төгрөгийн хөлсийг бартераар төлөх буюу угсралт хийж буй барилгаас орон сууцыг 1 м.кв үнийг 2,500,000 төгрөгөөр, оффисын талбайг 1 м.кв-ыг 3,500,000 төгрөгөөр тооцон олгохоор харилцан тохиролцжээ. /х.х-ийн 85-88 дахь талд/
2.б. Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Л******* ******* и******* ХХК-ийн хооронд 2022 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр №2022/04/19-01 тоот Худалдаа үйлчилгээ, оффисын талбай захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр гүйцэтгэгч Л******* ******* и******* ХХК нь давхарын урд талын оффисын зориулалттай 1 өрөө, 169.55 м.кв талбайг барьж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, ажлын хөлсийг гэрээний 1.7-д ... П ХХК-тай 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн АГ2021/03/31 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэлээр тооцно ... гэж тохиролцжээ. /х.х-ийн 6-8 дахь талд/
Гэрээнд илэрхийлсэн хүсэл зориг, агуулга, зорилго зэрэгт дүгнэлт хийж үзвэл хэдийгээр нэг талаас худалдаа үйлчилгээ оффисын талбай захиалах гэх боловч бэлэн баригдсан талбайг шилжүүлэх үүрэг, нөгөө талаас ажлын хөлс бус харин тухайн талбайг шилжүүлэн авсны төлөө үнэ төлөх үүргийг харилцан хүлээх агуулга байх тул тус агуулгыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ бус Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний агуулгад илүү нийцэж байна гэж үзэв.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
Гэрээ нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, субъектын хувьд эрх зүйн зохих чадамжтай этгээдүүдийн хооронд хийгдсэн, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг хангасан, субъектив шинж буюу тухайн хэлцэл байгуулах үеийн талуудын дотоод хүсэл зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцэж байхаас гадна хэрэгт авагдсан баримтаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэв.
3. Нэхэмжлэгч Б.Б нь П ХХК-ийн захирал Д.Эд давхрын 169 м.кв байрны үнэ гүйлгээний утгаар 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 184,560,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 8,440,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 10-11 дэх талд/
П ХХК-иас 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 21/19 дугаартай Балгаа гаргах тухай албан бичигт Л******* ******* и******* ХХК-тай 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр АГ20210331 тоот ажлын гэрээ байгуулж, гэрээт ажлын дүнд худалдан авсан ******* оффисийн 169.55 м.кв талбайг Б.Бт 1 м.кв талбайг 2,300,000 төгрөг нийт 388,700,000 төгрөгөөр тооцож худалдан авахаар П ХХК-ийн захирал Д.Этэй тохиролцов. Тус байрны үнийн дүн 2018 онд үйлдвэрлэсэн улсын дугаартай Land cruiser 200 саркийн автомашиныг 189,000,000 төгрөгөнд бодож нэр шижлүүлж үлдэгдэл 200,000,000 төгрөгийг Д.Эгийн хаан банкны тоот дансанд шилжүүлэн өгөв. Б.Б нь Л******* ******* оффисийн 4 давхарын урд талын хэсгийн талбайн төлбөрийг б төлсөн үлдэгдэлгүй бөгөөд захиалгын гэрээ Б.Б******* нэр дээр шилжүүлсэн болохыг блав ... гэжээ. /х.х-ийн 9 дэх талд/
3.а. Хэрэгт 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Мөнгө зээлсэн тухай баримт авагдсан байх бөгөөд үүнд Б- ХХК-ийн захирал Д.Зоригтбаар нь Б.Бээс 388,700,000 төгрөг буюу 200,000,000 төгрөг, 2018 онд үйлдвэрлэсэн улсын дугаартай toyotg land cruiser-200 маркийн автомашиныг 188,700,000 төгрөгт тооцож зээлдэн авсан уг мөнгийг П ХХК-ийн захирал Д.Эгийн данснаас хүлээн авсан гэж уг баримтад П ХХК-ийн захирал Д.Э байлцсан гэж гарын үсэг зурсан болох нь тогтоогдсон. /х.х-ийн 91 дэх талд/
Улмаар 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр П ХХК нь Л******* ******* и******* ХХК-нд Гэрээ цуцлах тухай албан бичиг хүргүүлж, уг албан бичигт ... Б.Б нь тус үйлчилгээний талбайг худалдан авахад зориулж хийсэн бэлэн мөнгө автомашиныг Д.Зоригтбаарт зээлж, баримт үйлдсэн бөгөөд манай байгууллагад тухайн мөнгө хамаралгүй болсон тул Б.Бтэй хийсэн №2022/04/19-01 тоот захиалгын гэрээг цуцлана ... гэжээ. /х.х-ийн 36 дахь талд
3.б. Гэрч Д.Зоригтбаар шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ... н.Г мөнгө хэрэг болоод Эгээс талбайг зараад өг гэж гуйж тухайн үед Д.Э зарж миний данс руу мөнгө хийсэн. Зарах үйл явдал болсон. Дараа нь н.Г Д.Эгийн мөнгийг өгч чадахгүй болох нь яах вэ гэдэг зүйл ярьсан. Энэ оффисийг өгөхөөр хохирох юм байна гэж үзээд сүүлд нь бид хэд сууж байгаад 2023 оны 3 дугаар сард гэрээ хийсэн. Худалдах худалдан авах гэрээний хугацааг өмнө хийсэн тул зээлийн гэрээ байгуулсан болгож хийе гээд гарын үсэг зурсан. Б******* мөнгийг гаргаж өгөхийн тулд Зээлийн гэрээ хийсэн... гэж мэдүүлсэн. /х.х-ийн189-192 дахь талд
Гэрч Ц.А шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ... үйлчилгээний талбайг аваад зах зээлийн үнээс хямд зараад зах зээлийн үнээр нь төлнө гэсэн. Яг хэдэн төгрөгөөр зарж байгаа гэж бол хэлээгүй. Тухайн үед Э Б 2-ыг уулзуулаад нийт 380,000,000 орчим төгрөг болсон. Б хугацаай хадгаламжаа цуцлаад 200,000,000 төгрөг гаргаж өгч 200 машиныг бас зарсан. ... Б******* мөнгийг Э рүү шилжүүлсэн дараа нь Зоригтбаар луу шилжүүлсэн тэр мөнгийг сурталчилгаанд зарцуулсан. 400 гаруй мэдээний сайт болон зурагтаар мэдээ мэдээлэл өгсөн... Ажил зогссон. Найзууд маань асуудалд орж эхэлсэн тул энэ асуудлаа шийдэж өг, энэ хүмүүсийг хохиролгүй болгож өг гэж Зоригтбаарт хэлсэн. Зоригтбаар за уулзая гээд кофе шопод уулзуулсан ... гэж мэдүүлсэн. /х.х-ийн 185-188 дахь талд/
Гэрч Г.Одхүү шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ... Манай эхнэр Б-Амгалан гэх захиралтай Л******* ******* компанийн хийж гүйцэтгэж байгаа 169 м.кв байрыг шилжүүлж авах гэрээ байгуулсан. Ямар төлбөртэй вэ гэхэд П ХХК-тай байгуулсан ажлын гүйцэтгэл тооцсон актаар энэ барилгын гэрээний тооцоо б дууссан гэдэг өгүүлбэрийг би гэрээнд хэлж тусгуулсан. 4 дүгээр сарын 20-ны өдөр миний эзэмшлийн манай төрсөн эгчийн нэр дээр байдаг 2018 оны ланд 200 маркийн машиныг төлбөрт шилжүүлэн өгсөн. Мөн 200,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. ... гэж мэдүүлсэн. /х.х-ийн193-195 дахь талд/
Хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Б нь давхарын урд талын оффисын зориулалттай 1 өрөө, 169.55 м.кв талбайг худалдан авах зорилгоор 1 м.кв-ыг 2,300,000 төгрөгөөр тооцон 388,700,000 төгрөгийг П ХХК-ийн захирал Д.Эд шилжүүлсэн өгсөн болох нь тогтоогдож байна.
3.в. Иргэний эрх зүйн харилцаанд харилцааны бие даасан байдлыг хангах бөгөөд энэ зарчмын хүрээнд П ХХК нь Д.Зоригтбаарт мөнгө шилжүүлсэн, улмаар зээлийн гэрээ Д.Зоригтбаар, Б.Баярдлэлгэр нарын хооронд байгуулагдсан эсэхэд дүгнэлт өгөх үндэслэлгүй юм.
Тодруулбал, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүнийн үндэслэлийн хүрээнд хэргийг хэлэлцэх учиртай.
4. Хариуцагч Л******* ******* и******* ХХК нь П ХХК 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Гэрээ цуцлах тухай албан бичиг ирүүлснээр гэрээ цуцалсан гэж нэхэмжлэлийн шаардлагаас тгалзсан.
Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Л******* ******* и******* ХХК-ийн хооронд 2022 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр №2022/04/19-01 тоот Худалдаа үйлчилгээ, оффисын талбай захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээний 5.4-д Захиалагч тал гэрээний 4.9-д заасан нөхцлийн дагуу өөрийн хүсэлтээр гэрээ цуцлах болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдолд гүйцэтгэгч нэг талын санаачлагаар гэрээг цуцлана ... гэж, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс тгалзах эрхтэй гэж зохицуулсан.
Гэрээ бол хуульд зааснаар нэг тал үүрэг зөрчсөн тохиолдолд нөгөө тал тухайн үүргийг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол гэрээг цуцлах эрхтэй бөгөөд хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийг гэрээний үүргийг хэрхэн зөрчсөн тухайн зөрчлийг арилгах хугацаа тогтоосон талаараа баримт гаргаж өгч мэтгэлцээгүйгээс гадна П ХХК ирүүлсэн албан бичгээр талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан гэж үзэхгүй.
5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний гол нөхцлийн тохиролцоо нь худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
5.а. Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, үйлчилгээтэй 15 давхар байрны 4 давхарын урд талын оффисын зориулалттай 1 өрөө, 169.55 м.кв талбайг 1 м.кв-ыг 2,300,000 төгрөгөөр тооцон 388,700,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан тул гэрээний дагуу үнэ төлөх үүргээ гүйцэтгэсэн эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй.
Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-д Худалдах-худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно гэж заасан.
Зохигч хооронд байгуулсан гэрээний 1.7-д Гэрээгээр тохиролцсон худалдаа үйлчилгээ оффисын талбайн төлбөрийг П ХХК-тай 2021 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн АГ2021/03/31 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэлээр тооцно. 2022 оны 1-р сарын 04-ний өдрийн 01/04 тоот ажил гүйцэтгэсэн актын дүнгээр тухайн байрны төлбөр тооцоо б дууссан болно гэжээ.
Гэрээгээр талууд үнийг шууд заагаагүй байх тул гэрээний 1.7-д зааснаар үнийг тодорхойлох нь зүйтэй бөгөөд П ХХК-тай байгуулсан гэрээний гүйцэтгэлээр тухайн байрны төлбөр тооцоо дууссан гэж тусгасан учир уг гэрээний үнээр үнийг тодорхойлохоор байна.
5.б. Хариуцагч Л******* ******* и******* ХХК, гуравдагч этгээд П ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр АГ202110331 дугаартай Мериал нийлүүлж, барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний 1.4-т гэрээний нийт дүн 727,350,000 төгрөг болно...... угсралт хийж буй барилгаас орон сууцыг 1 м.кв үнийг 2,500,000 төгрөгөөр, оффисын талбайг 1 м.кв-ыг 3,500,000 төгрөгөөр тооцон олгоно гэж харилцан тохиролцжээ.
Гэрээний зүйл болох 169.55 м.кв оффисын талбайг дээрх гэрээний үнээр тооцоход 593,425,000 төгрөг гарч байх тул нэхэмжлэгч Б.Б гэрээний дагуу талбайн үнийг б төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Талууд хооронд байгуулсан гэрээний 4.1-д Захилагч нь худалдаа үйлчилгээ, оффисын талбайн захиалгын төлбөрөө б барагдуулж, гүйцэтгэгч талтай тооцоо нийлсэний дараа гэрээгээр захиалсан худалдаа үйлчилгээ, оффисын талбайгаа хүлээн авна гэж тохиролцсон байна.
Мөн Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг б төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг б төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан.
Эдгээрээс дүгнэвэл, нэхэмжлэгч Б.Б нь давхрын урд хэсгийн 169.55 м.кв талбай бүхий оффисын зориулалттай талбайн үнэ төлөх үүргээ б гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж шүүхэд дахин нэхэмжлэлээ гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдав.
6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваариалсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б******* хариуцагч Л******* ******* и******* ХХК-нд холбогдох давхрын урд хэсгийн 169.55 м.кв талбай бүхий оффисын зориулалттай талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 2,101,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ