2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/04815

 


Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,

 

Нэхэмжпэгч: *******,*******,*******,*******,******* тоот хаягт оршин суух *******ийн ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,,, байр хаягт байрлах, ХХК /рд:/,

 

Хариуцагч: *******,,,,, тоотод оршин суух, ийн /рд:/ нарт холбогдох

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ,,, тоотод оршин суух, ийн /рд:/

 

Амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрх шилжүүлэн авахад шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг харицагчид даалгах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн М.******* нь ХХК-тай 2020 оны 7-р сарын 3-ны өдөр ",,д амины орон сууц захиалгаар бариулах гэрээ" No220/38 тоот гэрээ (цаашид "L21 тоотын Гэрээ" гэх)-г байгуулсан бөгөөд L21 тоот бүрэн тохижуулалттай амины орон сууцыг 550,000,000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Өрөөнүүдийн дотор засал, шал, тааз, ванн, угаалтуур, босоо душ, паар, цахилгаан, сантехникийн ажлыг М.******* нь өөрийн зардлаар хийлгэхээр болж, анх тохирсон үнээс 50,000,000 төгрөг хасан амины орон сууцны үнийг нийт 500,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон.

М.******* нь амины орон сууцны төлбөрийг ХХК-ийн дансанд дараах байдлаар шилжүүлсэн. Тухайлбал:

1. 2020 оны 7-р сарын 6-ны өдөр 50,000,000 төгрөг;

2. 2020 оны 7-р сарын 20-ны өдөр 390,000,000 төгрөг;

3. 2021 оны 9-р сарын 28-ны өдөр,000,000 төгрөгийг тус тус төлсөн болно.

L21 тоотын гэрээний 6.1-т "Ажлын гүйцэтгэлийн үндсэн хугацаа. 2021 оны 1-р сарын 05-ны өдөр Гүйцэтгэгч тал нь энэхүү гэрээний баригдсан амины орон сууцыг Захиалагч талд хүлээлгэн өгөх бөгөөд энэ хугацаа нь гэрээний үүрэг гүйцэтгэх үндсэн хугацаа болно... Гадна талбайн тохижилт болон зүлэгжүүлэлтийг 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор захиалагч талд хүлээлгэн өгнө. Энэхүү ажлын хугацаа нь гэрээний үүрэг гүйцэтгэх үндсэн хугацаанд орохгүй (хамаарахгүй) болно" гэж заасан боловч L21 тоотын амины орон сууцыг 1 жил зургаан сарын дараа буюу 2022 оны 11-р сарын 1-ний өдөр хүлээлгэж өгсөн. М.******* нь амины орон сууцандаа 2022 оны 11-р сарын 1-ний өдөр дулаан тавьж эхэлснээс хойш амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд бүх дутуу дотор заслын ажлыг нөхөж дуусган амьдарч байна.

ХХК-ийн удирдлага болон Гүйцэтгэх захирал Амарболд болон хувьцаа эзэмшигч оос үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авах шаардлагатай байна, хүүхдүүд гадаадад сурахад визэнд орох, үл хөдлөх хөрөнгө барьцаанд тавьж хувийн бизнесийн үйл ажиллагаандаа хүү багатай зээл авах шаардлагатай байгаа учраас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авах тухай удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй худал ярьж, нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. ХХК-ийн ажилчдаас авсан мэдээллээр ХХК-ийн удирдлага тэр дундаа Гүйцэтгэх удирдлага Амарболд болон Хувьцаа эзэмшигч нар нь "Хадат Вилла 2, 4" төсөл болон өөр бусад хувийг төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор Нэхэмжлэгчдийн өмчийг Хаан банкны барьцаанд тавьж, зээл авсан байж болзошгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс Хаан банкинд үүнтэй холбоотой мэдээлэл авах гэж ханддаг боловч ХХК болон Хаан банк нарын хооронд байгуулсан гэрээтэй холбоотой хэмээн ямар нэгэн мэдээлэл өгдөггүй бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ барьж дуусаагүй барилгын гэрчилгээгээр эсвэл бүрэн дууссан гэрчилгээ гарсан эсэх талаар ямар ч мэдээлэл өгдөггүй,

Хэдийгээр иргэн М.******* нь байраа хүлээн авч дотор нь амьдарч, эзэмшилдээ бүрэн авсан боловч энэ талаар эрх бүхий байгууллагад бүртгүүлж гэрчилгээ аваагүй учир эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй хохирч байна. Хүүхдүүдээ гадаадад сургахад эд хөрөнгийн баталгаа болгож визэнд оруулах, хувийн болон амины хэрэгцээндээ зээл авах зорилгоор барьцаанд тавих, гуравдагч этгээдэд худалдах, урт хугацаагаар түрээслэх зэрэг өөрсдийн хөрөнгө өмчийн хувиар захиран зарцуулж, эдийн засгийн өгөөж хүртэж чадахгүй өнөөдрийг хүрээд байна.

Иймд L21 тоот гэрээний 7.1 дүгээр зүйлийн 7.1.12-т "Захиалагч тал амины орон сууцны төлбөрийг гагцхүү 100% хийх үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд уг амины орон сууцыг өмчлөх эрхийг олж авах эрхтэй", Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 110 дугаар зүйлийн 110.11-д, 186 дугаар зүйлийн 186.12-д тус тус заасны дагуу Нэхэмжлэгч М.*******ийг Улаанбаатар хот, ,, Хадатын амны Хадат Вилла-3 хотхоны L21 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, амины орон сууц захиалгаар бариулах гэрээний үүргээ биелүүлэх буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой шаардлагатай бичиг баримтыг М.*******т гаргаж өгөхийг ХХК-д даалгаж өгнө үү.

Сүхбаатар дүүргийн, Хадатын ам Хадат вилла-3 хотхон L21 тоот хаягт байршилтай амины орон сууцны газрын эзэмших эрхийг шилжүүлэн авахад шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвдолгор шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

М.*******ийн нэхэмжлэлтэй ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвдолгор би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага Сүхбаатар дүүргийн, Хадат аманд байрлах, Хадат вилла-3 хотхоны L21 тоотод байршил бүхий 226.91 м.кв талбайтай амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох бөгөөд амины орон сууцны албан ёсны хаяг ,,,, дугаартай газар юм.

Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан ,, Хадатын ам, Хадат вилла-3 хотхон, L21 тоот хаягт байршилтай, 226.91 м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, амины орон сууц захиалгаар бариулах гэрээний үүргээ биелүүлэх буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ,, Хадатын ам, Хадат вилла-3 хотхон, L21 тоот хаягт байршилтай амины орон сууцны газрын эзэмших эрхийг шилжүүлэн авахад шаадлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь Ц.ийн эзэмшлийн 1462707060 нэгж талбарын дугаартай газар дээр баригдсан дугаартай Сүхбаатар дүүргийн, Бэлх хадат-2 /14011/ 15 дугаар хэсэг,од байрлах 226.91 м.кв талбайтай хувийн орон сууцны өмчлөгчөөр *******ийн ******* /рд:*******/-ийг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд үл хөдлөх хөрөнгө болон 1462707060 нэгж талбарын дугаартай газрын эрх шилжүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 5/6777 албан тоотын дагуу ирсэн үл хөдлөх эд хөрөнгийн баримтуудаар эрхийн улсын дугаартай Сүхбаатар дүүргийн, Бэлх хадат-2 /14011/ 15 дугаар хэсэг гудамж,од байрлах 226.91 м.кв талбайтай хувийн орон сууцны өмчлөгчөөр Цагаанцоожийн /рд:/ бүртгэлтэй болох нь тогтоогдсон.

 

Мөн талуудын тайлбар болон Хот байгуулалт, хотын стандартын газраас ирүүлсэн баримтаар гэрээгээр тохирсон L21 тоот байршил нь улсын бүртгэлд 1578/6 тоот болж хаягийн бүртгэл хийгдсэн болох нь тогтоогдож байна.

 

Г. болон хаус ХХК-ийг төлөөлж Ц.Амарболд, Ц. нар 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бүртгэлийн тоот зээлийн гэрээ байгуулсан.

 

Уг гэрээний үүрэгт талуудын маргааны зүйл болох Ц.ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн, Бэлх хадат-2 /14011/ 15 дугаар хэсэг,од байрлах 226.91 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл өөрчлөгдөх нь уг барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй болно.

 

Иймд нэхэмжлэгч М.*******ийг амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд үл хөдлөх хөрөнгө болон 1462707060 нэгж талбарын дугаартай газрын эрх шилжүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагч ХХК, Ц. нар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Эрхийн улсын дугаартай Сүхбаатар дүүргийн, Бэлх хадат-2 /14011/ 15 дугаар хэсэг гудамж,од байрлах 226.91 м.кв талбайтай хувийн орон сууцны өмчлөгчөөр *******ийн ******* /рд:*******/-ийг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд үл хөдлөх хөрөнгө болон 1462707060 нэгж талбарын дугаартай газрын эрх шилжүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагч ХХК, Ц. нар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,798,350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,399,175 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******т олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч ХХК, Ц. нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ