2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/04913

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод байрлах, ******* ББСБ ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, ын /рд:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 16,546,291.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч М. нь манай компанитай 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ байгуулан 18,400,000 төгрөгийг жилийн 33.6 хувь, сарын 2.5 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар зээлж авсан. Гэтэл зээлдэгч М. нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ өнөөдрийн хүртэл биелүүлээгүй.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1, зээлийн гэрээний дагуу зээлдэгч М.гээс үндсэн зээл 15,020,372.85 төгрөг, үндсэн хүү 1,498,683.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,235.05 төгрөг нийт 16,546,291.43 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

Нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., О., Д. нөгөө талаас хариуцагч М. нар харилцан тохиролцож дараах эвлэрлийн гэрээг байгуулав. Үүнд:

1. Хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлага 16,546,291.43 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 9,046,291.43 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Талууд энэхүү гэрээний зүйл заалттай бүрэн танилцаж, өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хүлээн зөвшөөрсөн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч М.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,546,291.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М. нь нэхэмжлэлийн шаардлага 16,546,291.43 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 9,046,291.43 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлага 16,546,291.43 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 9,046,291.43 төгрөгөөр нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,682 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.гээс улсын тэмдэгтийн хураамжид 120,341 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 120,341 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ