| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00884/И |
| Дугаар | 103/ШШ2025/00831 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2025/00831
| 2025 оны *******0 сарын 02 өдөр | Дугаар *******03/ШШ2025/003******* | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:******* дүүргийн ******* дүгээр хороо, *******ын ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, дугаар гудамжны ******* тоотод оршин суух, овогт холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол ,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 0*******-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н. нь Н.Сайнсуурийн хууль ёсны төлөөлөгч Ж. холбогдуулан *******3 настай хүү С. эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд ,000,000 төгрөг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Н. нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний хүү нь 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Н.Сайнсуурь гэх хүүхдэд зодуулж хамрын яс хугарч гэмтэл авсан. Улаанбаатар явж эмнэлэгт хандах шаардлагатай болж 5 дугаар сарын 30-нд ЭМЖЖ эмнэлэгт хандсан. 2025 оны 6 дугаар сарын 02-нд хэвтэн эмчлүүлж хамарын зөөлөн эд тэгшлэх хагалгаанд орсон, мөн хамарын яс хугарсан тул ******* нас хүртэл ясыг бэхжүүлж байж хагалгааны заалттай гэж хэлсэн. Иймд одоогийн хагалгааны үнэлгээ 3,500,000 төгрөгийг нэхэмжилнэ.
Мөн миний хүү хагалгаанд ороход эм тариа авах, эмчийн хяналтанд байх зэргээр зардал мөнгө их гарсан. Иймээс ,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Н. миний бие Ж. холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол барагдуулахаар ,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож нэхэмжлэгч Н. би ,000,000 төгрөгийн шаардлагаа 2,000,000 төгрөгөөр багасгаж, эмчилгээний зардал *******,*******00,000 төгрөг, дахин хагалгаанд орох хагалгааны төлбөр 3,500,000 төгрөг, хүүхдийн сэтгэл санааны хохирол 00,000 төгрөг нийт 6,000,000 төгрөгийг хариуцагч Э. нь 2025 оны *******0 дугаар сарын *******3-ны дотор бүрэн төлж барагдуулахаар болов. Мөн хамрын эмчилгээтэй холбоотой зардлыг дахин нэхэмжлэл гаргахгүй, энэ асуудлыг дуусгавар болгож байгаа бөгөөд цаашид ирээдүйд дахин нэхэмжлэл гаргахгүй гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж нэхэмжлэлийн үнийн дүн, төлбөр төлөх цаг хугацааны хувьд эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******.******* дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид **************2,950 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 6,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.2, *******5.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, овогт холбогдох С. эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол ,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2,000,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Ж. нь үлдэгдэл 6,000,000 төгрөгийг 2025 оны *******0 дугаар сарын *******3-ны дотор төлж барагдуулахаар, мөн нэхэмжлэгч Н. нь хүү С. хамрын эмчилгээтэй холбоотой зардлаар цаашид дахин нэхэмжлэл гаргахгүй гэж эвлэрэн хэлэлцсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******.******* дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид **************2,950 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.5-д зааснаар хариуцагч Ж.гаас улсын тэмдэгтийн хураамжид төлөх **************0,950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 55,**************5 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА