Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2025/00845

 

 

 

 

 

20******* оны *******0 сарын 03 өдөр

Дугаар *******03/ШШ20*******/00*******5

 

Улаанбаатар хот

 

 

                   

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******5 дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дүгээр гудамжны тоотод оршин суух, холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20******* оны 9 дүгээр сарын *******7-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Н. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт *******,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Д. нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Д. нь найзын дүү болох 202******* оны ************** дүгээр сарын 6-нд *******,000,000 төгрөг, 202******* оны *******2 дугаар сарын 0*******-нд *******00,000 төгрөг, 202******* оны *******2 дугаар сарын *******0-нд *******00,000 төгрөгийг нийт *******,500,000 төгрөгийг *******0 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Би тухайн үед 2 нялх хүүхэдтэй сарын 3,000,000 төгрөгийн зээл төлдөг байсан учраас зээлэнд нэмэр болох байх гэж бодож хүүтэй зээлүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ мөнгийг төлөхгүй байгаа учраас хүү болохгүйгээр *******,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д.******* нэхэмжилсэн *******,500,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулах болно, хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2, 75.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

*******.Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, *******3,*******75 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******3,*******75 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА