Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 302/ШШ2025/00412

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: **********-т оршин суудаг, утас:*********, О.А;

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ***********-т үйл ажиллагаа явуулдаг, регистрийн ******** дугаартай, Н газар (дарга М.А);

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Б сумын 1 дүгээр баг Х гэдэг газарт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл мал маллаж малчин байсныг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч О.А,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газарт хүний нөөц, хуулийн мэргэжилтэн ажилтай Б.Ж,

Орчуулагч Т.Хуаныш,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч О.А Б аймгийн Б сумын 1 дүгээр баг Х гэдэг газарт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл мал маллаж малчин байсныг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1.Миний бие 1970 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, 1986 оноос Б сумын Жаргалын зам нэгдэлд эцэг Оразайн сүрэгт туслах малчнаар ажиллаж байгаад 1992 онд нэгдэл хувьчлагдахад малаа хувьчилж авч хувиараа мал маллах болсон. Тэрнээс хойш одоо хүртэл хувиараа мал маллаж малчнаар ажиллаж байгаа насаараа мал малласан малчин хүн байсан байна. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-д заасан болзол, нөхцөлийн хангаж 2002-2007 он, 2008 оны 01 сарын нийт 6 жил 1 сарын тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлж нөхөн тооцуулсан. Харин Б аймгийн Б сумын 3 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж, малчин байсан боловч мал тооллогын А данс байхгүй байна гэсэн үндэслэлээр эдгээр жилүүд нь мал малласан малчнаар тогтоолгож чадахгүй малчны журмаар өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй байна.

1.2.Миний бие малчнаар ажилласан үндэслэлээр хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохоор холбогдох нотлох материалуудаа бүрдүүлж Б аймгийн архивын тасагт хандахад Б сумын мал тооллогын А дансны баримт архивд шилжүүлээгүй байна. 2000 он, 2001 оны мал тооллогын А данс хавсралтаар гарч ирсэн. Улмаар малчнаар ажилласан байдлаа тогтоолгохоор Б аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд хандахад зөвлөлийн 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаар тогтоолоор мал маллаж малчнаар ажилласнаар тооцох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Үүнээс болж мал маллаж малчнаар ажилласан хугацааг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон учир энэхүү хүсэлтийг гаргаж байна.

1.3.Миний бие насаараа зөвхөн мал аж ахуй эрхэлж амьдарч байгаа малчин хүний хувьд тухайн онуудад мал тооллогын баримт хөтөлсөн хүмүүсийн хариуцлагагүй үйлдлээс болж ийнхүү хохирч явна.

Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн миний Б аймгийн Б сумын 1 дүгээр баг Х гэдэг газарт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл мал маллаж малчин байсныг тус тус тогтоож өгнө үү гэсэн байна.

2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанерке хүсэлтийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбарт:

Хүсэлт гаргагч О.А нь Б аймгийн Б сумын 1 дүгээр баг Х гэдэг газарт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл мал маллаж малчин байсныг тогтоолгохыг хүсэж хүсэлт гаргасан. Гэтэл тус аймгийн архивд Б сумын 1995 оноос 2000 оны мал тооллогын А дансны баримтыг шилжүүлээгүй байна. Мөн хүсэлт гаргагчийн 2000 онд төрсөн хүү А.Ахылжаны ХААТР маягтад эцэг нь сантехникч гэж бичсэн байна. Өмнө ч гэсэн, одоо ч гэсэн улсын бүртгэлийн ХААТР маягтуудыг бүртгэсэн хүн санаанаасаа зохиод бичих ёсгүй. Тиймээс энэ нотлох баримтад анхаарч, хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлээд өгнө үү гэсэн байна.

3.Хүсэлт гаргагчаас Б аймгийн архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаартай Архивын лавлагаа, Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Б сумын 2001 оны мал тооллогын А баримтын хуулбар, О.Ан 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нээлгэсэн НДД№А000016430 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр-т авагдсан О.Ан №0299002978 дугаартай Баталгаажилтын хуудас, О.Ан 2000 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин А.Ахылжаны Төрсний гэрчилгээ-ний хуулбар, 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр олгосон №040200137 бүртгэлийн дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэх, малчны тамга, Б аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаартай тогтоол, хамт мал маллаж байсан Ж.Манайхан, У.Мурат, Х.Бөкейхан нарын нотариатаар гэрчлүүлэн малчны дамгыг дарж баталгаажуулсан тодорхойлолт, Б аймгийн Б сумын 3-р багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 45 дугаартай тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 483 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 12/421 дугаар албан бичгээр О.А болон түүний эхнэр, 2000 онд төрсөн нэг хүүхдийн ХААТР маягтуудын хуулбарыг шүүхэд хүргүүлсэн байна.

Мөн тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 582 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 182 дугаартай албан бичгээр хүргүүлсэн О.Ад холбогдох Б сумын мал тооллогын А дансны 2001 оны баримтуудын хуулбар зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагч О.А нь хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

6.Хүсэлт гаргагч О.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Б аймгийн Б сумын 3 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж, малчин байсан боловч мал тооллогын А данс байхгүй байна гэсэн үндэслэлээр эдгээр жилүүд нь мал малласан малчнаар тогтоолгож чадахгүй малчны журмаар өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй байна. Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн миний Б аймгийн Б сумын 1 дүгээр баг Х гэдэг газарт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл мал маллаж малчин байсныг тус тус тогтоож өгнө үү гэсэн байна.

7.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанерке хүсэлтийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...тус аймгийн архивд Б сумын 1995 оноос 2000 оны мал тооллогын А дансны баримтыг шилжүүлээгүй байна. Мөн хүсэлт гаргагчийн 2000 онд төрсөн хүү А.Ахылжаны ХААТР маягтад эцэг нь сантехникч гэж бичсэн байна. Өмнө ч гэсэн, одоо ч гэсэн улсын бүртгэлийн ХААТР маягтуудыг бүртгэсэн хүн санаанаасаа зохиод бичих ёсгүй гэжээ.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

8.1.Б аймгийн архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №06 дугаартай Архивын лавлагаа-гаар Б сумын мал тооллогын а дансны баримтуудыг архивд шилжүүлээгүй тул иргэн О.Ад холбогдох баримт гараагүй гэсэн байна.

8.2.Б аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаартай тогтоолд: Б сумын 3 дугаар багийн оршин суугч Оразайн Ан 1995-2000 онуудад мал маллаж малчнаар ажилласныг тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч хэлэлцээд холбогдох баримтыг судлан үзэж, тус жилүүдэд мал маллаж малчнаар ажилласныг нотлох баримт байхгүй тул түүнийг Б сумын 1 дүгээр багт 1995-2000 онуудад мал маллаж малчнаар ажилласнаар тооцох боломжгүй ...гэсэн байна.

8.3.Тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 582 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 182 дугаартай албан бичигт: Хүсэлт гаргагч О.Ад холбогдох Б сумын мал тооллогын А дансны 2001 оны баримтуудын хуулбарлан хүргүүлэв. Б сумын мал тооллогын А дансны 1995-2000 онуудын баримтуудыг архивд шилжүүлээгүй гэсэн байна. зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан болно.

Энэхүү Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Б сумын 2001 оны мал тооллогын А баримтын нэрсийн жагсаалтын 8-д О.А хувийн малтай өрх-1, түүний ам бүлийн тоо 3, 2000 оны эцсийн тооллогоор тэмээ-0, адуу-0, үхэр-2, хонь-11, ямаа-0, бүгд 13 мал гэсэн байна.(хн-21, Д№-05, Х№-10)

8.4.Хүсэлт гаргагч О.Ан 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нээлгэсэн НДД№А000016430 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр-т авагдсан №0299002978 дугаартай Баталгаажилтын хуудсаар түүний 1990 оны 01 дугаар сараас 2000 оны 12 дугаар сар дуусталх хугацаанд ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл хийгдсэн байна.

8.5.Хүсэлт гаргагч О.А мал маллах арга ухааныг эзэмшсэн тул түүнд 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр №040200137 бүртгэлийн дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэх, малчны тамга олгосон байна.

8.6.Б аймгийн Б сумын 3-р багийн Засаг дарга Б.Нугражын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 45 дугаартай тодорхойлолтод: Иргэн Оразай овогтой А (РД:БГ70040611), ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. О.А нь 1985 оноос 2000 он хүртэл мал маллаж малчнаар ажиллаж ирсэн нь үнэн гэсэн байна.

8.7.Хүсэлт гаргагч О.Атай хамт мал маллаж байсан Ж.Манайхан (РД:БГ58071711)-ны нотариатаар гэрчлүүлэн малчны дамгыг дарж баталгаажуулсан тодорхойлолтод: Миний бие Б аймгийн Б сумын 1 дүгээр баг, Х гэх газар оршин суудаг. Би 1979-1992 онуудад Б сумын Жаргалын зам нэгдэлд тракторчнаар ажиллаж байгаад нэгдэл хувьчлагдсаны дараа хөдөө гарч мал маллах болсон. 1993 оноос одоо хүртэл Б сумын 1 дүгээр багийн нутаг Өлөнт гэх газар хувиараа мал маллаж амьдарч байна. О.Аг нэг багийн иргэний хувьд сайн танина. О.А 1986 оноос Б сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байгаад нэгдэл хувьчлагдахад хувиараа мал маллах болсон. О.А 1993 оноос одоо хүртэл Б сумын 1 дүгээр баг Хгийн адагт мал маллаж амьдарч байгаа нь үнэн болохыг нэг багийн иргэний хувьд үнэн болохыг тодорхойлов;

мөн У.Мурат (РД:БГ65071019)-ын нотариатаар гэрчлүүлэн малчны дамгыг дарж баталгаажуулсан тодорхойлолтод: Миний бие Б аймгийн Б сумын 1 дүгээр баг, Х гэх газар оршин суудаг. Би 1985-1992 онуудад Б сумын Жаргалын зам нэгдэлд тракторчнаар ажиллаж байгаад нэгдэл хувьчлагдсаны дараа хөдөө гарч мал маллах болсон. 1993 оноос одоо хүртэл Б сумын 1 дүгээр багийн нутаг Хужиртын нарийн гэх газар хувиараа мал маллаж амьдарч байна. О.Аг нэг багийн иргэний хувьд сайн танина, 1986 оноос Б сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байгаад нэгдэл хувьчлагдахад хувиараа мал маллах болсон. О.А 1993 оноос одоо хүртэл Б сумын 1 дүгээр баг Хгийн адагт мал маллаж амьдарч байгаа нь үнэн болохыг нэг багийн иргэний хувьд үнэн болохыг тодорхойлов;

мөн Х.Бөкейхан (РД:БГ64122811)-ны нотариатаар гэрчлүүлэн малчны дамгыг дарж баталгаажуулсан тодорхойлолтод: Миний бие Б аймгийн Б сумын 1 дүгээр баг, Х гэх газар оршин суудаг. Би 1984-1992 онуудад Б сумын Жаргалын зам нэгдэлд тракторчнаар ажиллаж байгаад нэгдэл хувьчлагдсаны дараа хөдөө гарч мал маллах болсон. 1993 оноос одоо хүртэл Б сумын 1 дүгээр багийн нутаг Харганат гэх газар хувиараа мал маллаж амьдарч байна. О.Аг нэг багийн иргэний хувьд сайн танина. Тэрээр 1986 оноос Б сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байгаад нэгдэл хувьчлагдахад хувиараа мал маллах болсон. О.А 1993 оноос одоо хүртэл Б сумын 1 дүгээр баг Хгийн адагт мал маллаж амьдарч байгаа нь үнэн болохыг нэг багийн иргэний хувьд үнэн болохыг тодорхойлов гэсэн байна.

8.8.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 12/421 дугаар албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагч О.Ан 1988 оны 06 дугаар сарын 22-ны өдөр бүртгэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт №103 буюу ХААТР-1 (А) маягтын 14.Ажилладаг байгууллага гэдэгт: Б аймгийн Б сумын Жаргалын зам нэгдэл; ажилд орсон: 1986 он; эрхэлдэг ажил: үхэрчин гэж бичигдсэн байна.

Мөн 2001 оны 07 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн Гэрлэсний бүртгэл анкет №0031 буюу ХААТР-15 (А) маягтын бичилтэд: Нөхрийн овог нэр:О.А; РД:БГ70040611; Б аймгийн Б сумд оршин суудаг; нийгмийн бүлэг: малчин; эрхэлдэг ажил болон ажилладаг байгууллага гэдэгт бичилт хийгдээгүй байна.

Мөн хүсэлт гаргагч О.Ан 2000 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин А.Ахылжаны 2000 оны 05 дугаар сарын 24-ний өдөр бүртгэсэн Төрснийг бүртгэх анкет №039 буюу ХААТР-11(А) маягтын 11.Эцгийн овог нэр: Оразайн А; РД:БГ70040611; ажилладаг байгууллага гэдэгт хувиараа; эрхэлдэг ажил гэдэгт: сантехникч гэж бичигдсэн боловч хөндлөнгийн бусад нотлох баримтаар хүсэлт гаргагч сантехникчээр ажиллаж байсныг нотлох баримт байхгүй байна.

9.Хүсэлт гаргагч О.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу мал маллаж малчин байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

Иймд дээрх хууль ёсны нотлох баримтууд болох Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Б сумын 2001 оны мал тооллогын А баримт, мөн №040200137 бүртгэлийн дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэх, малчны тамга, хамт мал маллаж байсан Ж.Манайхан, У.Мурат, Х.Бөкейхан нарын нотариатаар гэрчлүүлэн малчны дамгыг дарж баталгаажуулсан тодорхойлолт, Б аймгийн Б сумын 3-р багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 45 дугаартай тодорхойлолт, мөн Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 12/421 дугаар албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагч О.Ан ХААТР маягтуудыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч О.А Б аймгийн Б сумын 1 дүгээр баг Х гэдэг газарт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл мал маллаж малчин байсныг тогтоох нь зүйтэй байна.

10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсгийг баримтлан хүсэлт гаргагч Шерушиарыххул овогт Оразайн А Б аймгийн Б сумын 1 дүгээр баг Х гэдэг газарт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл мал маллаж малчин байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч О.Ан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК