| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00439/И |
| Дугаар | 302/ШШ2025/00421 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 302/ШШ2025/00421
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: **********-т үйл ажиллагаа явуулдаг, РРР банк ХК /РД:*********/,
Хариуцагч: ***********-т оршин суудаг, утас **********, Г.О,
Нэхэмжлэлийн шаардлага: Цахим зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 19,460,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,043,963.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 27,690.15 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 21,554,653.71 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч РРР банк ХК нь хариуцагч Г.Од холбогдуулан цахим зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 19,460,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,043,963.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 27,690.15 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 21,554,653.71 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Зээлдэгч Г.О нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 11 дүгээр сарын 04-нд 6000355449 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 19,460,000 төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан.
1.2.Зээлдэгчтэй байгуулсан 6000355449 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 142 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000355449 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027 оны 04 дүгээр сарын 30-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.
Иймд цахим зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 19,460,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,043,963.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 27,690.15 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 21,554,653.71 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Г.О нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбартаа:
2.1.Хариуцагч Г.О миний бие нэхэмжлэгч РРР банк ХК-ийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Иймд цахим зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 21,554,653.71 төгрөгийг РРР банк ХК-нд төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч РРР банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Од холбогдох Цахим зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 19,460,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,043,963.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 27,690.15 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 21,554,653.71 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь цахим зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 21,554,653.71 төгрөгийг нэхэмжлэгчид төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэгч РРР банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,723.27 төгрөгийн тал нь болох 132,861.63 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 132,861.63 төгрөг, мөн хариуцагч Г.Ооос 132,861.63 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Г.О нь цахим зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 21,554,653.71 /хорин нэгэн сая таван зуун тавин дөрвөн мянга зургаан зуун тавин гурван төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч РРР банк ХК-нд төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч РРР банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,723.27 төгрөгийн тал нь болох 132,861.63 /нэг зуун гучин хоёр мянга найман зуун жаран нэгэн төгрөг жаран гурван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 132,861.63 /нэг зуун гучин хоёр мянга найман зуун жаран нэгэн төгрөг жаран гурван мөнгө/, мөн хариуцагч Г.Ооос 132,861.63 /нэг зуун гучин хоёр мянга найман зуун жаран нэгэн төгрөг жаран гурван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч РРР банк ХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.О сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК