2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/08172

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 01 191/ШШ2025/08172

 

 

Зохигчдын эвлэрлийг балж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, тоотод байрлах, В******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ЧР******* регистрийн дугаартай,  тоотод оршин суух Ш******* овогт Ю******* Б******* холбогдох,

137,139,460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Hэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: "В******* *******" ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр компанийн үйл ажиллагаанд хэрэглэх зорилгоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Inner Mongolia Fufengxinda Import and Export Col., Ltd-тай нэхэмжлэлд бичигдсэн тоног төхөөрөмж, барааг нийлүүлж авахаар FFXD202108-006 дугаартай "Бараа нийлүүлэх гэрээ"-г байгуулж, гэрээнд заасны дагуу Бэлтгэн нийлүүлэгчид 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр урьдчилгаа 196,050 юань шилжүүлсэн. Тухайн үед компанийн үйл ажиллагаа доголдож, компанийн удирдлага өөрчлөгдсөн тул үлдэгдэл төлбөрийг шилжүүлж чадаагүй, мөн тоног төхөөрөмж, бараагаа аваагүй байсан юм. Ю. Б нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Уурхайн даргын ажилд орсон. Уурхайн үйл ажиллагаа доголдож захиалсан тоног төхөөрөмж авч чадахгүй байсан тул 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр урьдчилгаанд өгсөн 196,050 юанийг буцаан авахаар гүйцэтгэх захирал Д.Б- нь Ю. Бг 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр БНХАУ-ын ӨМӨЗО руу явуулсан. Ю.Б Inner Mongolia Fufengxinda Import and Export Col.,Ltd-ны захиралтай уулзаж 161,350 юань буюу монгол төгрөгөөр нэг юанийг 501 төгрөгөөр тооцож нийт 81,643,100 төгрөгийг буцаан авсан байдаг. Ингэхдээ өөрийн хувийн ХААН банк дахь тоот дансандаа шилжүүлж авсан байна.

Энэ тухай нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Inner Mongolia Fufengxinda Import and Export Col., Ltd нь Ю.Бгаар баримт бичүүлж, гарын үсэг зуруулж авсан тухай манай компанид мэдэгдсэнээр Ю.Бг урьдчилгаа төлбөрийг буцаан авсныг мэдсэн. Гүйцэтгэх захирал Д.Б- өөрчлөгдөж шинээр томилогдсон Д.М мэдсэн даруй Ю.Б******* компанийн 81,643,100 төгрөгийг компанид шилжүүлэхийг хэлсэн боловч одоог хүртэл шилжүүлэхгүй байна. Мөн "В******* *******" ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр компанийн уурхайн үйл ажиллагаанд зориулж БНХАУ-ын ӨМӨЗО-ны Inner Mongolia Fufengxinda Import and Export Col., Ltd-тай "Бараа нийлүүлэх гэрээ" байгуулж "Өтгөрүүлэгчийн хүч дамжуулах тоноглол JZQ-12000 механик ажиллага 1 ком редукторыг 157,000 юаниар худалдаж аваад ажиллуулж байтал Редукторын таг хагарч, тагийг засуулах хүртэл запас редукторыг суурилуулан ажиллуулж, таг хагарсан редукторыг уурхайн складад байхад Ю.Б нь дур мэдэн уурхайн "Химийн бодисын хаягдал хаях машины жолоочид тээврийн хөлсөнд компанийн өмч болох ашиглалтын хугацаа дуусаагүй редукторыг төмрийн хогонд тушааж хөлсөө аваарай" гээд өгөөд явуулсан байсныг хожим мэдсэн. Тус редуктор нь цаашид ажиллах боломжтой, компанийн дансанд анхны өртөг 69,370,450 төгрөгөөр бүртгэгдэж элэгдэл хорогдлыг хасаад 55,496,360 төгрөгийн үнэлгээтэй санхүүгийн тайланд бүртгэлтэй байдаг. Иймд Ю.Бгийн хууль бусаар авсан 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөрийг буцаан авсан 161,350 юань буюу 81,643,100 төгрөг, редукторын үнэ элэгдэл, хорогдол хассан дүнгээр 55,496,360 төгрөг, нийт 137,139,460 /Нэг зуун гучин долоон сая нэг зуун гучин есөн мянга дөрвөн зуун жаран/ төгрөгийг Ю.Бгаас гаргуулж өгнө үү гэв.

Зохигчид 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд байгуулсан эвлэрийн гэрээндээ:

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас болон 100,000,000 төгрөг төлөхийг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Ингэхдээ хариацагч Ю.Бгийн 4 айлын газар, жимсний талбайтай 2 давхар хаусыг зарах, эсхүл зээл авч нэхэмжлэгчид 100,000,000 төгрөг төлнө гэсэн. Мөн эдгээр хашаа байшин нь зөвхөн Ю.Бгийн нэр дээр дангаар байдаг гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлан амлалт гаргасан тул нэхэмжлэгч талаас 37,139,460 төгрөгөөсөө тгалзлаа гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч В******* ******* ХХК нь хариуцагч Ю.Б******* холбогдуулан хууль бусаар авсан 137,139,460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч В******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага болох 137,139,460 төгрөгийн 37,139,460 төрөгт холбогдох хэсгээс тгалзаж, хариуцагч Ю.Б нь үлдэх 100,000,000 төгрөгийг төлөхийг харилцан тохиролцож талууд эвлэрлийн гэрээ байгуулсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ тгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн тгалзал, зохигчийн эвлэрлийг балж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж зааснаар зохигч талуудын эвлэрлийг балж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч В******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 137,139,460 төгрөгийн 37,139,460 төгрөгт холбогдох хэсгээс тгалзаж, хариуцагч Ю.Б нь үлдэх 100,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг балж, хариуцагч Ю.Б******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 843,647 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.Бгаас 657,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч В******* ******* ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ю.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ