Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 302/ШШ2025/00451

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг хүлээн зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,

Нэхэмжлэгч: У***************д үйл ажиллагаа явуулдаг П ББСБ ХХК /РД:*******/,

Хариуцагч: *******-т оршин суудаг, утас ********, Б.Г.

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд нийт 6,150,719.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Гт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 6,150,719.74 төгрөгийг нэхэмжлэгч П ББСБ ХХК-д төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,361.41 төгрөгийн тал нь болох 56,680.76 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 56,680.76 төгрөг, мөн хариуцагч Б.Гаас 56,680.76 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Б.Г нь Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардалд нийт 6,150,719.74 /зургаан сая нэг зуун тавин мянга долоон зуун арван есөн төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч П ББСБ ХХК-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,361.52 төгрөгийн тал нь болох 56,680.76 /тавин зургаан мянга зургаан зуун наян төгрөг далан зургаан мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 56,680.76 /тавин зургаан мянга зургаан зуун наян төгрөг далан зургаан мөнгө/ төгрөг, мөн хариуцагч Б.Гаас 56,680.76 /тавин зургаан мянга зургаан зуун наян төгрөг далан зургаан мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Г сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.МАНГИЛИК