Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 302/ШШ2025/00455

 

 

 

 

 

 

 

Зохигчид эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,

Нэхэмжлэгч: ***********-т оршин суух, утас *******, Б.К;

Хариуцагч: ********-т оршин суух, утас ******, С.А;

Нэхэмжлэлийн шаардлага: Амаар байгуулагдсан арилжааны гэрээг цуцалж, гэрээгээр харилцан өмчлөлд шилжүүлсэн тээврийн хэрэгслүүдийг буцаалгах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.К нь хариуцагч С.Ад холбогдуулан Амаар байгуулагдсан арилжааны гэрээг цуцалж, гэрээгээр харилцан өмчлөлд шилжүүлсэн тээврийн хэрэгслүүдийг буцаалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие С.Атэй харилцан тохиролцож өөрийн эзэмшлийн **** улсын дугаартай KIABongo3 маркийн тээврийн хэрэгслийг С.Агийн эзэмшлийн ***** улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслээр арилжаалсан.

Гэтэл тухайн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээрээ 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шилжүүлж авснаас хойш ***** улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийн хянах самбараас янз бүрийн гэрэл асаж, тухайн тээврийн хэрэгсэл доголдолтой гэдэг нь ил болсон. Улмаар би уг тээврийн хэрэгслийг засварын газруудаар үзүүлэхэд маш олон эвдрэл гэмтэл байгаа тээврийн хэрэгсэл юм байна гэж хэлсэн.

Миний С.Ад өгсөн **** улсын дугаартай KIABongo3 маркийн тээврийн хэрэгсл ямар нэгэн эвдрэл гэмтэлтгүй, биет байдлын доголдолгүй тээврийн хэрэгсэл байсан.

С.А намайг хууран мэхэлж, ***** улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл ямар нэгэн гэмтэл, эвдрэлгүй, доголдолгүй гэж итгүүлсэн. Гэтэл би уг машиныг өөрийн эзэшилдээ авснаас хойш тухайн тээврийн хэрэгслээс маш олон гэмтэл, эвдрэл илэрсэн тул С.Атэй амаар байгуулсан арилжааны гэрээг цуцалж, гэрээгээр харилцан өмчлөлд шилжүүлсэн **** улсын дугаартай KIABongo3 маркийн тээврийн хэрэгслийг болон ***** улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг тус тус харилцан буцаалгах тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид дараах байдлаар эвлэрсэн болно:

2.1.Нэхэмжлэгч Б.К болон хариуцагч С.А бид амаар байгуулсан арилжааны гэрээг цуцалж, гэрээгээр харилцан өмчлөлд шилжүүлсэн **** улсын дугаартай KIABongo3 маркийн тээврийн хэрэгслийг болон ***** улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг тус тус харилцан буцаалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч С.А нь нэхэмжлэгч Б.Кад 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төлж өгч, Б.К нь ***** улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч С.Ад буцаан өгч нэр дээр нь буулган өгч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзахаар болж эвлэрч байгаа болно.

Иймд зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Нэхэмжлэгч Б.Кын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Ад холбогдох Амаар байгуулагдсан арилжааны гэрээг цуцалж, гэрээгээр харилцан өмчлөлд шилжүүлсэн тээврийн хэрэгслүүдийг буцаалгах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.А нь нэхэмжлэгч Б.Кад 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төлж өгч, Б.К нь ***** улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч С.Ад буцаан өгч нэр дээр нь буулган өгч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзахаар болж зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4.Зохигчийн сайн дурын үндсэн дээр эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

5.Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны 302/ШЗ2025/01085 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас, хариуцагч С.Агээс 35,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Кд олгох нь зүйтэй.

7.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч С.А нь нэхэмжлэгч Б.Кад 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төлж өгч, Б.К нь ***** улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч С.Ад буцаан өгч нэр дээр нь буулган өгч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзахаар болж зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Кын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас, хариуцагч С.Агээс 35,100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Кд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны 302/ШЗ2025/01085 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МАНГИЛИК