| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00474/И |
| Дугаар | 302/ШШ2025/00459 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 302/ШШ2025/00459
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: ********-т оршин суух, утас *******, С.А;
Хариуцагч: **********-т оршин суух, утас ******, Б.Н;
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр авсан барилгын материалын төлбөр 17,988,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.А нь хариуцагч Б.Нд холбогдуулан зээлээр авсан барилгын материалын төлбөр 17,988,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Б.Н нь 2024 оны 10 дугаар сараас 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд 17,988,300 төгрөгийн барилгын материалын барааг зээлээр худалдан авсан боловч үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
Иймд Б.Наас зээлээр авсан барилгын материалын төлбөр 17,988,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б.Н нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбартаа:
2.1.Миний бие нэхэмжлэгч С.Аын тус шүүхэд надад холбогдуулан гаргасан Зээлээр авсан барилгын материалын төлбөр 17,988,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Би уг 17,988,300 төгрөгийг С.Ат төлж өгөх болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч С.Аын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Нд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Н нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 17,988,300 төгрөгийг нэхэмжлэгч С.Ат төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэгч С.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,892 төгрөгийн тал нь болох 123,946 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 123,946 төгрөг, мөн хариуцагч Б.Наас 123,946 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б.Н нь зээлээр авсан барилгын материалын үлдэгдэл төлбөр 17,988,300 /арван долоон сая есөн зуун наян найман мянга гурван зуун/ төгрөгийг нэхэмжлэгч С.Ат төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч С.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,892 төгрөгийн тал нь болох 123,946 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 123,946 төгрөг, хариуцагч Б.Наас 123,946 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Ат олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Н сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК