Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 302/ШШ2025/00463

 

 

 

Зохигчид эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *********т үйл ажиллагаа явуулах, регистрийн ********* дугаартай, К ХХК /гүйцэтгэх захирал Н.С/;

Хариуцагч: ********-т оршин суух, утас *******, М.А;

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5,527,584 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний тусгайлсан журмаар хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А,

Хариуцагч М.А,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Алтай,

Орчуулагч М.Нурасыл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,527,584 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хариуцагч М.А нь нэхэмжлэгч К ХХК-нд зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөгийг 4 сарын дотор буюу 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл төлж өгөхөөр болж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А үүнийг зөвшөөрсөн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2.Зохигчийн сайн дурын үндсэн дээр эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,391 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул 51,695 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас, хариуцагч М.Аээс 51,695 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К ХХК-нд олгох нь зүйтэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 106 дугаар зүйлийн 106.2, 106.5-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч М.А нь зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг 4 сарын дотор буюу 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл нэхэмжлэгч К ХХК-нд төлж өгөхөөр болж, нэхэмжлэгч үүнийг зөвшөөрч, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч К ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,391 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 51,695 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас, хариуцагч М.Аээс 51,695 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК