| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00410/И |
| Дугаар | 302/ШШ2025/00475 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 302/ШШ2025/00475
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: **********т үйл ажиллагаа явуулдаг, улсын бүртгэлийн дугаар:*******, РД:*********, А банкны Баян-Өлгий салбар (захирал Л.Ө),
Хүсэлтийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ************-од оршин суух хаягтай, Н.Быг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Хүсэлт гаргагч А банкны Баян-Өлгий салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ү
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч А банкны Баян-Өлгий салбар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Быг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан ба хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Зээлдэгч Н.Б нь А банкнаас 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр онлайн цалингийн зээл авсан бөгөөд зээлээ төлөхгүй хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. Зээлдэгч Н.Б нь А банкнаас 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн №ЗГ/********** тоот зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийн онлайн цалингийн зээл аваад 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 9,306,291 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 672,770 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11,934 төгрөг буюу нийт 9,990,995 төгрөг төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна.
1.2.Зээлдэгч Н.Б нь зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа хаягт байхгүй байна. 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай Зээл төлөх мэдэгдэл-ийг Монгол Шуудан ХХК-аар дамжуулан шуудангаар илгээсэн боловч Н.Б нь оршин суугаа хаягт байхгүй байна гээд буцаасан байна.
Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Быг эрэн сурвалжилж өгнө үү гэсэн байна.
2.Хүсэлт гаргагчаас 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн №ЗГ/57428468 дугаартай Зээлийн гэрээ (Онлайн цалингийн зээл), Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн №БГХ/******** дугаартай Барьцааны гэрээ (Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө), 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай Зээл төлөх мэдэгдэл, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай Зээл төлөх мэдэгдэл-ийг илгээсэн Шуудангийн конверт зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
3.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 595 дугаартай албан бичгийн дагуу Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 12/511 дугаар албан бичгээр хүргүүлсэн Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр олгосон №CVL*********** дугаартай Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
мөн тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 596 дугаартай албан бичгийн дагуу Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 107 дугаартай албан бичиг тус тус хэрэгт авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагч А банкны Баян-Өлгий салбарын хүсэлтээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Быг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.Хүсэлт гаргагч А банкны Баян-Өлгий салбар нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: Зээлдэгч Н.Б нь А банкнаас 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр онлайн цалингийн зээл авсан бөгөөд зээлээ төлөхгүй хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. Н.Б нь зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа хаягт байхгүй байна. 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай Зээл төлөх мэдэгдэл-ийг Монгол Шуудан ХХК-аар дамжуулан шуудангаар илгээсэн боловч Н.Б нь оршин суугаа хаягт байхгүй байна гээд буцаасан байна. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Быг эрэн сурвалжилж өгнө үү гэсэн байна.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд зээлдэгч Н.Б нь А банкнаас 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн №ЗГ/57428468 тоот зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийн онлайн цалингийн зээл аваад, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 9,306,291 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 672,770 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11,934 төгрөг буюу нийт 9,990,995 төгрөг төлөгдөөгүй болох нь 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн №ЗГ/57428468 дугаартай Зээлийн гэрээ (Онлайн цалингийн зээл), Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн №БГХ/***** дугаартай Барьцааны гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
6.2.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Б нь ************-од оршин суух хаягтай болох нь Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр олгосон №CVL2* дугаартай Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа-аар тогтоогдож байна.
6.3.Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 107 дугаартай албан бичигт Тус багийн иргэн Н.Б нь уг хаягтаа бүртгэлтэй боловч одоогоор тус хаягтаа оршин суудаггүй гэсэн байна.
Мөн А банкны Баян-Өлгий салбараас 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай Зээл төлөх мэдэгдэл-ийг ************-од оршин суух Н.Бод гэсэн хаягт Монгол Шуудан ХХК-ний шуудангаар илгээсэнд илгээмжийг хаяг дээр тийм хүн байхгүй тул илгээгч рүү буцаав 2025 оны 01 сарын 28 өдөр гэж шуудангийн илгээмжийг гардуулаагүй шалтгаанаа бичсэн байна.
Эдгээр нотлох баримтаар болон хүсэлт гаргагчийн тайлбараар иргэний маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Б одоогоор Ховд аймгийн Жаргалант сумын 6-р баг Жаргалан 2/30 байр 7 тоот оршин суух бүртгэлтэй хаягт амьдардаггүй, Аа байгаа нь тодорхойгүй болох нь тус тус нотлогдож байна.
7.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч А банкны Баян-Өлгий салбарын хүсэлтийг хангаж, иргэний маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Б (РД:ххххххххх)-ыг эрэн сурвалжлан, түүний байгаа газрыг олж тогтоох ажиллагааг явуулахыг мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-ийг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-ийг тус тус баримтлан хүсэлт гаргагч А банкны Баян-Өлгий салбарын хүсэлтээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Х***********-од оршин суух хаягтай, Н.Б (РД:ххххххххх)-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-ийг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Х*******од оршин суух хаягтай, Н.Б (РД:ххххххххх)-ыг эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.
3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч А банкны Баян-Өлгий салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянган хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК