| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00452/И |
| Дугаар | 302/ШШ2025/00476 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 302/ШШ2025/00476
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ********т оршин суудаг, утас *******, Б.А,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: **********-т үйл ажиллагаа явуулдаг, регистрийн ****** дугаартай, Н газар (дарга М.А)
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Н сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар 1984 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.А,
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Х.Зулхаш,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газарт хуулийн зөвлөх Б.Ж,
Орчуулагч Т.Хуаныш,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.А шүүхэд гаргасан хүсэлтэд Б аймгийн Н сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар 1984 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн. Хүсэлт гаргагч Б.А хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1.Миний бие 1969 онд төрсөн бөгөөд 1984 онд 8-р ангиа төгсөж, илгээлтийн эзнээр Н сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар хуваарилагдсан. Малчнаар хуваарилагдах болсон үндэслэл маань эцэг Баймурат Тэжээлийн аж ахуйд малчин байсан байдаг. Тэгээд эцэг Баймуратын суурьд туслах малчнаар илгээлт авч малчнаас ажлын гараагаа эхэлсэн. Миний бие 1984 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл эцэг Баймуратын туслах малчнаар ажиллаж байгаад 1992 оны 01 дүгээр сард тус Тэжээлийн аж ахуйд малчин байсан З.Хтай гэр бүл болоод 1992 оны 01 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нөхөртэй хамт малчнаар ажилласан.
1.2.Миний ажилд орсон 1984 оны Тэжээлийн аж ахуйн нэгдлийн даргын 08 дугаар сарын 27-ны өдрийн 77 тоот тушаал байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал архиваас гараагүй, мөн Хөдөлмөрийн дэвтрийг маань Тэжээлийн аж ахуйн боловсон хүчин алга болгосон байхгүй болоод малчны журмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байгаа тул тухайн үеийн малчнаар ажилласан байдлыг шүүхийн журмаар тогтоолгохыг нийгмийн даатгалын байцаагч зөвлөсөн юм.
Иймд Аймгийн архивын тасгаас ажиллаж байх хугацаанд надад холбогдолтой гарсан зарим тушаалууд болон холбогдох нотлох баримтуудыг үндэслэн миний Б аймгийн Н сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар 1984 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэсэн байна.
2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанерке шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
2.1.Хүсэлт гаргагч Б.Аийн хувьд Н сумын Тэжээлийн аж ахуйн нэгдэлд 1992 оноос 1994 он хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байна. Зарим тушаал дээр овог нь байхгүй. Зөвхөн А гэж бичигдсэн байна. Зарим тушаал дээр даргын гарын үсэг байхгүй эргэлзээтэй баримтууд байсан. Тийм учраас хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
3.Хүсэлт гаргагчаас Б аймгийн Нын тэжээлийн аж ахуйн даргын 1984 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаартай Төлчин, саальчнаар авч ажиллуулах тухай тушаал, Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Нын тэжээлийн аж ахуйн даргын 1985 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 40 дугаартай Урамшил олгох тухай тушаал хавсралтын хамт, Нын тэжээлийн аж ахуйн даргын 1986 оны 03 дүгээр сарын 20-ны өдрийн 23 дугаартай Болзол дүгнэх тухай тушаал хавсралтын хамт, Нын тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 50 дугаартай Урамшил олгох тухай тушаал хавсралтын хамт, Нын Тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 03 дугаар сарын 08-ны өдөр олгосон Сайшаалын үнэмлэх, 1992 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн IIА№64 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээ, хамт ажилласан ********* нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 651 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2025 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн 12/568 дугаар албан бичгээр хуулбарлан хүргүүлсэн Б.А болон түүний нөхрийн ХААТР маягтууд хэрэгт авагдсан байна.
Мөн тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 652 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 213 дугаар албан бичгээр хүргүүлсэн Б.Ад холбогдох Н сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1985 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 40 тоот Урамшил олгох тухай тушаал хавсралтын хамт, Н сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1986 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 23 тоот Болзол дүгнэх тухай тушаал хавсралтын хамт, Н сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 31 тоот Урамшил олгох тухай тушаал хавсралтын хамт хэрэгт авагдсан болно.
Мөн тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 653 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 456 дугаар албан бичгээр хүргүүлсэн Н сумын Тэжээлийн аж ахуй нь 1991 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх лавлагаа хэрэгт авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагч Б.Аийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.Хүсэлт гаргагч Б.А дараах үндэслэлээр хүсэлтийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие 1969 онд төрсөн бөгөөд 1984 онд 8-р ангиа төгсөж, эцэг Баймуратын суурьд туслах малчнаар илгээлт авч малчнаар ажлын гараагаа эхэлсэн. Миний бие 1984 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл эцэг Баймуратын туслах малчнаар ажиллаж байгаад 1992 оны 01 дүгээр сард тус Тэжээлийн аж ахуйд малчин байсан З.Хтай гэр бүл болоод 1992 оны 01 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нөхөртэй хамт малчнаар ажилласан. Миний ажилд орсон 1984 оны Тэжээлийн аж ахуйн нэгдлийн даргын 08 дугаар сарын 27-ны өдрийн 77 тоот тушаал байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал архиваас гараагүй, мөн Хөдөлмөрийн дэвтрийг маань Тэжээлийн аж ахуйн боловсон хүчин алга болгосон байхгүй болоод малчны журмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байгаа тул тухайн үеийн малчнаар ажилласан байдлыг шүүхийн журмаар тогтоолгохыг нийгмийн даатгалын байцаагч зөвлөсөн тус шүүхэд хандсан гэсэн байна.
7.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанерке хүсэлтийн шаардлагын зармыг үгүйсгэсэн тайлбарт: Хүсэлт гаргагч Б.Аийн хувьд Н сумын Тэжээлийн аж ахуйн нэгдэлд 1992 оноос 1994 он хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байна. Зарим тушаал дээр овог нь байхгүй байна. Зөвхөн А гэж бичигдсэн байна. Зарим тушаал дээр даргын гарын үсэг байхгүй эргэлзээтэй баримтууд байсан. Тийм учраас хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
8.1.Хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн Б аймгийн Нын тэжээлийн аж ахуйн даргын 1984 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаартай Төлчин, саальчнаар авч ажиллуулах тухай тушаалаар суман Намын хорооны санал болон ТАА даргын шийдвэрээр илгээлтийн эзнээр ирсэн Б.Аийг тус байгууллагад төлчин болон саальчнаар авч ажиллуулсан байна.
8.2.Б аймгийн Архивын тасгаас хуулбарлан өгсөн Н сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1985 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 40 тоот Урамшил олгох тухай тушаалаар сумын малчин төлчин эмэгтэйчүүдийг чуулга уулзалтад оролцсон шеф бригадын болон аж ахуйн төлчин эмэгтэйчүүдэд хавсралт ёсоор гарын бэлэг олгосон байна.
Энэхүү Н сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1985 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 40 тоот тушаалын хавсралт Төлчин эмэгтэйчүүдэд олгосон шагнал-ын нэрсийн жагсаалтын 4-д Аийн нэр бичигдсэн байна.
Н сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1986 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 23 тоот Болзол дүгнэх тухай тушаалаар төлчдийн дунд зарласан 3-р сарын 1,2-р 10 хоногийн болзлын үзүүлэлтийг ханган биелүүлсэн нэр бүхий 17 хүнийг 405 төгрөгөөр шагнан урамшуулахыг хавсралт 1, 2 ёсоор баталсан байна.
Энэхүү Н сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1986 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 23 тоот тушаалын 1-р хавсралт Төлчдийн дунд зарласан болзлын 3-р сарын 1-р 10 хоногийн дүн нэрсийн жагсаалтын 4-д Аийн нэр бичигдсэн байна.
8.3.Хүсэлт гаргагч Б.Аийн Сум орон нутгийн дунд зарласан социалист уралдаанд оролцож өндөр амжилт гарган ажиллаж 100 эхээс 95% төл бойжуулан сүүний төлөвлөгөөг 100% биелүүлсэн тул Нын Тэжээлийн аж ахуйн дарга 1988 оны 03 дугаар сарын 08-ны өдөр олгосон Сайшаалын үнэмлэх-ээр шагнасан байна.
8.4.Хүсэлт гаргагч Б.А 1991 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Зардхны Хавылтай гэрлэж гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 1992 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Б аймгийн Н сумын зааварлагчаас олгосон IIА№64 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээ-ээр нотлогдож байна.
8.5.Хүсэлт гаргагч Б.Атэй хамт ажилласан А.Ерлан (РД:*******)-ны нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Баймурат овогтой А 1984 оноос 1998 он хүртэл Н сумын Тэжээлийн аж ахуйд туслах малчаар ажиллаж байсан нь үнэн. Миний бие тухайн үед тус Тэжээлийн аж ахуйд ня-богоор ажиллаж байсан гэсэн байна.
Мөн Ш.Бөкей (РД:*********)-н нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Баймурат овогтой А 1984 оноос 1998 он хүртэл Н сумын Тэжээлийн аж ахуйд туслах малчаар ажиллаж байсан. Миний бие тухайн үед тус Тэжээлийн аж ахуйд тракторчноор ажиллаж байсан гэсэн байна.
Мөн Т.Какят (РД:*********)-ын нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Баймурат овогтой А 1984 оноос 1998 он хүртэл Н сумын Тэжээлийн аж ахуйд туслах малчаар ажиллаж байсан нь үнэн. Миний бие тухайн үед тус Тэжээлийн аж ахуйд адуучнаар ажиллаж байсан гэсэн байна.
Хүсэлт гаргагч Б.Аийн хамт ажилласан ************** нарын тодорхойлолтод бичсэн үйл баримт нь дээрх Н сумын Тэжээлийн аж ахуйн даргын тушаалтуудтай тохирч байна.
8.6.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн 12/568 дугаар албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагч Б.Аийн 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт №12 буюу ХААТР-1 (А) маягтын 14.Ажилладаг байгууллага болон ажилд орсон гэдэгт бичилт хийгдээгүй, эрхэлдэг ажил гэдэгт бусдын эх үүсвэрээр гэж бичигдсэн байна.
8.7.Б аймгийн Нийгмийн Даатгалын газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 134 дугаартай Архивын лавлагаа-нд: Тус газрын архивд Н сумын Тэжээлийн аж ахуй нь шимтгэл төлөлтийн тайлан (НД-16)-аар 1991 онд тус газарт нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан гэсэн байна.
Мөн Б аймгийн Нийгмийн Даатгалын газрын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 134 дугаартай Архивын лавлагаа-нд: Тус газрын архивд Н сумын Тэжээлийн аж ахуй нь 1992, 1993, 1994 онд шимтгэл төлөлтийн тайлан (НД-16)-аар Нийгмийн даатгалын газарт ирүүлж тооцоо хийгээгүй гэсэн байна.
Эдгээр нотлох баримтаар хүсэлт гаргагч Б.А Б аймгийн Н сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар 1984 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан байдал нотлогдож байна.
8.8.Хүсэлт гаргагч Б.А нь 1984 оны 6 дугаар сард 8 дугар анги төгссөн гэсэн тул Н сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 31 тоот Урамшил олгох тухай тушаал сумын ерөнхий боловсролын сургуулийн 987 оны хаалтын өдрийг тохиолдуулан 10-8-р ангийг төгссөн нэр бүхий 4 сурагчийн шагнасан байх тул энэ тушаал нь хүсэлт гаргагчид хамааралгүй болно.
Мөн Н сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 50 тоот Урамшил олгох тухай тушаалаар тус сангийн аж ахуйн 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх...17 хүнийг урамшуулахад 276 төгрөгийн зарлага гаргахыг санхүүд зөвшөөрсөн ба энэхүү тушаалын IV хавсралт Н сумын 50 жилийн ойн баяраар хүрэлцэн ирэхийг урьсан хүмүүсийн жагсаалт-ын 14-д С.А сурагч гэж бичигдсэн байх тул хүсэлт гаргагчид хамааралгүй болно.
9.Хүсэлт гаргагч Б.Аийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Б.Аийн Б аймгийн Н сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар 1984 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Харин хүсэлт гаргагч Б.Аийн Б аймгийн Н сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ажилласан гэдэг нь хууль ёсны нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул хүсэлтийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.Аийн Б аймгийн Н сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар 1984 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан байдлыг тогтоож, хүсэлтийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Б.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК