| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00451/И |
| Дугаар | 302/ШШ2025/00477 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 302/ШШ2025/00477
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *********-т оршин суудаг, утас ***********, З.Х,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ********-т үйл ажиллагаа явуулдаг, регистрийн ****** дугаартай, Н газар (дарга М.А)
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Н сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар 1982 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч З.Х,
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Х.Зулхаш,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газарт хуулийн зөвлөх ажилтай Б.Ж,
Орчуулагч Т.Хуаныш,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч З.Х шүүхэд гаргасан хүсэлтэд Б аймгийн Н сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар 1982 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн. Хүсэлт гаргагч З.Х хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1.Миний бие удам дамжсан малчин хүн бөгөөд Н сумын Тэжээлийн аж ахуйд насаараа малчин асан эцэг Зардханы туслах малчнаар 1982 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Малчнаар авч ажиллуулах тухай 29 дугаар тушаалаар томилогдон 1994 оны 12 дугаар сарын 20-ны хүртэл тус аж ахуйд туслах болон үндсэн малчнаар ажилласан юм.
1.2.Гэтэл ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд архиваас гараагүй, мөн Хөдөлмөрийн дэвтэрт бичилт бүрэн хийгдээгүйгээс малчны журмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байгаа тул тухайн үеийн малчнаар ажилласан байдлыг шүүхийн журмаар тогтоолгохыг нийгмийн даатгалын байцаагч зөвлөсөн юм.
1.3.Миний Б аймгийн Н сумын Тэжээлийн аж ахуйд 1982 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 он хүртэл малчнаар ажилласан байдал маань Нын Тэжээлийн аж ахуйн 1982 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 29-р малчнаар ажиллуулах тушаалын он сар өдөр дугаар нь Хөдөлмөрийн дэвтэр дээр байгаа он сар өдөр дугаартай тохирч байгаа байдал, мөн даргын 1984 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ажилчин ажиллуулах тухай , мөн 1987 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2/01 тушаалаар намайг ямаачин Зардханы туслах малчнаар томилж байсан байдал, мөн даргын 1989 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 56 тушаалаар ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралтаар малчин З.Х надад ээлжийн амралт олгож байсан байдал, мөн даргын 1989 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн тушаалаар шагнуулсан байдал, мөн Нын Тэжээлийн аж ахуйн 1987, 1988, 1989, 1990, 1991, 1992 онуудын цалингийн хүснэгтээр хангалттай нотлогдож байгаа гэж үзэж байна.
Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн миний Б аймгийн Н сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар 1982 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэсэн байна.
2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанерке шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
2.1.Хүсэлт гаргагч З.Хын Б аймгийн Н сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар 1982 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 он дуустал хүсэлтийн шаардлагатай холбогдуулан хэлэх тайлбар байхгүй. 1992,1993, 1994 онуудад нийгмийн даатгалын шимтэл төлөөгүй учраас хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
3.Хүсэлт гаргагчаас Н сумын Тэжээлийн аж ахуйн даргаас 1982 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр, Б аймгийн Нын тэжээлийн аж ахуйн даргын 1982 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 29 дугаартай Малчнаар авч ажиллуулах тухай тушаал, мөн Баян-Өлгий аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Нын тэжээлийн аж ахуйн даргын 1984 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 23 дугаартай Түр ажилчин элсүүлэх тухай тушаал, мөн Нын тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2/01 дугаартай Ажилд томилох тухай тушаал, Нын тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 56 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал хавсралтын хамт, Нын тэжээлийн аж ахуйн 1988 оны Цалин тооцооны бүртгэл, Нын тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 66 дугаартай Малчидтай байгуулсан гэрээ дүгнэх тухай Нын Тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 07 дугаар сарын 11-ний өдөр олгосон Сайшаалын үнэмлэх, хамт ажилласан А.Ерлан, Ш.Бөкей, Т.Какят нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 648 дугаартай албан бичгийн дагуу Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 12/558 дугаар албан бичгээр хүргүүлсэн З.Х болон түүний эхнэрийн ХААТР маягтуудын хуулбар хэрэгт авагдсан байна.
Мөн тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 649 дугаартай албан бичгийн дагуу Баян-Өлгий аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 212 дугаар албан бичгээр хүргүүлсэн З.Хд холбогдох Н сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1984 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 23 тоот Түр ажилчин элсүүлэх тухай тушаал, 1987 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2/01 тоот Ажилд томилох тухай тушаал, 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 50 тоот Урамшил олгох тухай тушаал хавсралтын хамт, 1989 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 56 тоот Ээлжийн амралт олгох тухай тушаал хавсралтын хамт, 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 66 тоот Малчидтай байгуулсан гэрээ дүгнэх тухай тушаал хавсралтын хамт, 1989 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 70 тоот Хөрөнгө зарлага болгох тухай тушаал хавсралтын хамт, мөн Н сумын Тэжээлийн аж ахуйн 1987-1989, 1991-1992 онуудын цалин хөлсний баримтууд хэрэгт авагдсан болно.
Мөн тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 650 дугаартай албан бичгийн дагуу Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 455 дугаар албан бичгээр хүргүүлсэн Н сумын Тэжээлийн аж ахуй нь 1991 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх лавлагаа хэрэгт авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагч З.Хын хүсэлтийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.Хүсэлт гаргагч З.Х дараах үндэслэлээр хүсэлтийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие удам дамжсан малчин хүн бөгөөд Н сумын Тэжээлийн аж ахуйд насаараа малчин асан эцэг Зардханы туслах малчнаар 1982 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Малчнаар авч ажиллуулах тухай 29 дугаар тушаалаар томилогдон 1994 оны 12 дугаар сарын 20-ны хүртэл тус аж ахуйд туслах болон үндсэн малчнаар ажилласан юм. Гэтэл ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд архиваас гараагүй, мөн хөдөлмөрийн дэвтэрт бичилт бүрэн хийгдээгүйгээс малчны журмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байгаа тул тухайн үеийн малчнаар ажилласан байдлыг шүүхийн журмаар тогтоолгохыг нийгмийн даатгалын байцаагч зөвлөсөн учир шүүхэд хандсан гэжээ.
7.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанерке хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг үгүйсгэсэн тайлбарт: Хүсэлт гаргагч З.Хын Б аймгийн Н сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар 1982 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оныг дуустал ажилласан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагатай холбогдуулан хэлэх тайлбар байхгүй. 1992,1993, 1994 онуудад нийгмийн даатгалын шимтэл төлөөгүй учраас хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн байна.
8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
8.1.Хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн Б аймгийн Нын тэжээлийн аж ахуйн даргын 1982 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 29 дугаартай Малчнаар авч ажиллуулах тухай тушаалаар ТАА-н хариуцлагатны хурлын шийдвэрээр илгээлтийн эзнээр 8 дугаар анги төгсөж ирсэн З.Хыг тус байгууллагын малчнаар авч ажиллуулсан байна.
8.2.Хүсэлт гаргагч З.Хд Н сумын Тэжээлийн аж ахуйн даргаас 1982 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр-ийн 4-5 дугаар хуудасны ажлын тухай мэдээнд: З.Хыг өөрийн хүсэлтээр Н сумын ТАА-д малчнаар ТАА-ын даргын 1982 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 29-р тушаалаар авч ажиллуулав гэж бичиж тус ТАА-н тамгыг дарж баталгаажуулсан байна.
Энэхүү Хөдөлмөрийн дэвтэр-ийн 4-5 дугаар хуудасны ажлын тухай мэдээний бичилт нь дээрх Б аймгийн Нын тэжээлийн аж ахуйн даргын 1982 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 29 дугаар тушаалтай тохирч байна.
8.3.Баян-Өлгий аймгийн Архивын тасгаас хуулбарлан өгсөн Н сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1984 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 23 тоот Түр ажилчин элсүүлэх тухай тушаалаар аж ахуйд зарим ажлын шаардлагатай үед хүн хүч дутагдалтай байгаа учир ...Х нарыг 1-р сараас эхлэн түр ажиллуулсугай гэсэн байна.
Мөн Н сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2/01 тоот Ажилд томилох тухай тушаалаар ...З.Хыг ямаачин Зардханы суурийн туслах малчнаар 1 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тус тус томилон ажиллуулсан байна.
Мөн Н сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 50 тоот Урамшил олгох тухай тушаалаар тус сангийн аж ахуйн 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх...17 хүнийг урамшуулахад 276 төгрөгийн зарлага гаргахыг санхүүд зөвшөөрсөн байна.
Энэхүү Н сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 50 тоот тушаалын IV хавсралт Н сумын 50 жилийн ойн баяраар хүрэлцэн ирэхийг урьсан хүмүүсийн жагсаалт-ын 65-д Х гэж бичигдсэн байна.
Мөн Н сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 56 тоот Ээлжийн амралт олгох тухай тушаалаар 1989 онд ээлжийн амралт аваагүй малчид, тариаланчид зарим ажилчин албан хаагчдын жилийн ээлжийн амралтыг хавсралтын 1,2 ёсоор 11 дүгээр сарын 20-оос олгосон байна.
Энэхүү Н сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 56 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын нэрсийн жагсаалтын 27-д З.Х малчин 1986 он, амралтын хоног-15, нэмэгдэл амралт-3, удаан хугацааны нэмэгдэл-4, бүгд 18 хоног гэж бичигдсэн байна.
Мөн Н сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 66 тоот Малчидтай байгуулсан гэрээ дүгнэх тухай тушаалаар жилийн хугацаагаар энгийн гэрээ байгуулан гэрээнд авсан үүргээ амжилттай биелүүлэн том мал ба төлийн зүй бусын хорогдлыг хэмнэсэн 100 эхээс гэрээнээс илүү төл бойжуулсан К.Зардхан нарын багийн 5 суурийн эр суваа ба төллөх мал хариуцсан сууриудын ахлах ба туслах малчдад...бүгд 58 толгой малыг хавсралт №1 ёсоор шагнан олгохыг санхүүд зөвшөөрсөн байна.
Энэхүү Н сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 66 тоот тушаалын хавсралт Гэрээний үүргээ биелүүлсэн малчдад олгох шагнал малчдын нэрсийн жагсаалтын 4-д Х.Зардхан (ахлагч), З.Х нарын холимог ямааны сууринд шагналд 9 толгой 2 насны эр ямаа, 23 ишиг, бүгд 32 толгой мал гэж бичигдсэн байна.
Мөн Н сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 70 тоот Хөрөнгө зарлага болгох тухай тушаалаар атар газар эзэмшсэний болон нэгдэлжих хөдөлгөөн ялсны 30 жилийн ойнуудыг угтаж, харьяа ахмад хүмүүс, ургац хураалтын үед идэвхтэй ажилласан жолооч, комбайнч болон малчдад гарын бэлэг олгох, спортын төрөл бүрийн тэмцээнд хөрөнгө зарцуулахыг санхүүд зөвшөөрсөн байна.
Энэхүү Н сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 70 тоот тушаалын хавсралтын нэрсийн жагсаалтын 15-д З.Х, олгосон шагнал 36 төгрөг гэж бичигдсэн байна.
8.4.Н сумын Тэжээлийн аж ахуйн 1987 оны 2 дугаар сарын цалингийн баримтаар малчид 1-р хэсгийн нэрсийн жагсаалтын 13-д Зардхан, ажилласан хоног 30, хийснээр 26856, 15-д З.Х ажилласан хоног 30, хийснээр 26856 гэж бичигдсэн байна.
Н сумын Тэжээлийн аж ахуйн 1987 оны 8 дугаар сарын цалингийн баримтаар малчид 1-р хэсгийн нэрсийн жагсаалтын 14-д Зардхан, ажилласан хоног 31, хийснээр 15451, 15-д Х ажилласан хоног 31, хийснээр 15151 гэж бичигдсэн байна.
Н сумын Тэжээлийн аж ахуйн 1987 оны цалингийн баримтаар малчид 1-р хэсгийн нэрсийн жагсаалтын 15-д Зардхан, ажилласан хоног 30, хийснээр 16905, 16-д Х ажилласан хоног 30, хийснээр 16905 гэж бичигдсэн байна.
Н сумын Тэжээлийн аж ахуйн 1987 оны 10 дугаар сарын цалингийн баримтаар малчдын нэрсийн жагсаалтын 17-д Зардхан, ажилласан хоног 31, хийснээр 25566, 18-д Х ажилласан хоног 31, хийснээр 25566 гэж бичигдсэн байна.
Н сумын Тэжээлийн аж ахуйн 1987 оны 11 дүгээр сарын цалингийн баримтаар малчдын нэрсийн жагсаалтын 20-д Зардхан, ажилласан хоног 31, хийснээр 79009, 21-д Х ажилласан хоног 31, хийснээр 79009 гэж бичигдсэн байна.
Н сумын Тэжээлийн аж ахуйн 1987 оны 12 дугаар сарын цалингийн баримтаар малчид 1-р хэсгийн нэрсийн жагсаалтын 14-д Зардхан, ажилласан хоног 31, хийснээр 25521, 15-д З.Х ажилласан хоног 31, хийснээр 15709 гэж бичигдсэн байна.
8.5.Н сумын Тэжээлийн аж ахуйн 1987 оны 12 дугаар сард ээлжийн амралт авсан хүмүүсийн цалингийн тооцооны баримтаар малчдын нэрсийн жагсаалтын 30-д Зардхан, ажилласан хоног 31, хийснээр 25566, 31-д З.Х нарын нэр бичигдсэн байна.
Н сумын Тэжээлийн аж ахуйн 1988 оны цалингийн тооцооны бүртгэлд Х 01-12 дугаар саруудад цалин хөлс авсан бичилт хийгдсэн байна.
Н сумын Тэжээлийн аж ахуйн 1989 оны цалингийн тооцооны бүртгэлд З.Х 01-10, 12 дугаар саруудад цалин хөлс авсан бичилт хийгдсэн байна.
Н сумын Тэжээлийн аж ахуйн 1991 оны цалингийн тооцооны бүртгэлд З.Х 01-06, 08-09, 12 дугаар саруудад цалин хөлс авсан бичилт хийгдсэн байна.
Н сумын Тэжээлийн аж ахуйн 1992 оны цалингийн тооцооны бүртгэлд З.Х 01-05 дугаар саруудад цалин хөлс авсан бичилт хийгдсэн байна.
8.6.Хүсэлт гаргагч З.Х байгууллагаас зарласан социалист уралдаанд оролцож хариуцаж байгаа малаа онд мэнд оруулан ашиг шимийн төлөвлөгөөг 100-103%-аар биелүүлсэн тул Нын Тэжээлийн аж ахуйн дарга 1987 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сайшаалын үнэмлэх-ээр шагнасан байна.
8.7.Хүсэлт гаргагч З.Хтай хамт ажилласан А.Е* (РД:*******)-ны нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Зардхан овогт Х 1982 оноос 1998 он хүртэл Н сумын Тэжээлийн аж ахуйд малчаар ажиллаж байсан нь үнэн. Миний бие тухайн үед тус Тэжээлийн аж ахуйд ня-богоор ажиллаж байсан гэсэн байна.
Мөн Ш.Б* (РД:*******)-н нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Зардхан овогт Х 1984 оноос 1998 он хүртэл Н сумын Тэжээлийн аж ахуйд малчаар ажиллаж байсан. Миний бие тухайн үед тус Тэжээлийн аж ахуйд тракторчноор ажиллаж байсан гэсэн байна.
Мөн Т.К* (РД:***********)-ын нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Зардхан овогт Х 1982 оноос 1998 он хүртэл Н сумын Тэжээлийн аж ахуйд малчаар ажиллаж байсан нь үнэн. Миний бие тухайн үед тус Тэжээлийн аж ахуйд адуучнаар ажиллаж байсан гэсэн байна.
Хүсэлт гаргагч З.Хтай хамт ажилласан ************ нарын тодорхойлолтод бичсэн үйл баримт нь дээрх Н сумын Тэжээлийн аж ахуйн даргын тушаал, Хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй тохирч байна.
8.8.Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 12/558 дугаар албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагч З.Хын 1988 оны 06 дугаар сарын 21-ний өдөр бүртгэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт №081 буюу ХААТР-1 (А) маягтын 14.Ажилладаг байгууллага гэдэгт: Н Тэжээлийн аж ахуй; ажилд орсон: 1987 он; эрхэлдэг ажил: малчин гэж бичигдсэн байна.
8.9.Баян-Өлгий аймгийн Нийгмийн Даатгалын газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 135 дугаартай Архивын лавлагаа-нд: Тус газрын архивд Н сумын Тэжээлийн аж ахуй нь шимтгэл төлөлтийн тайлан (НД-16)-аар 1991 онд тус газарт нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан гэсэн байна.
Мөн Баян-Өлгий аймгийн Нийгмийн Даатгалын газрын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 135 дугаартай Архивын лавлагаа-нд: Тус газрын архивд Н сумын Тэжээлийн аж ахуй нь 1992, 1993, 1994 онд шимтгэл төлөлтийн тайлан (НД-16)-аар Нийгмийн даатгалын газарт ирүүлж тооцоо хийгээгүй гэсэн байна.
Н сумын Тэжээлийн аж ахуй нь 1992, 1993, 1994 онд шимтгэл төлөлтийн тайлан гаргаагүй, тооцоо хийгээгүй боловч хүсэлт гаргагч З.Х 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж цалин хөлс авч байсан нь аймгийн архиваас олгосон дээрх Н сумын Тэжээлийн аж ахуйн 1992 оны цалингийн тооцооны бүртгэлээр нотлогдож байна.
8.10.Хүсэлт гаргагч З.Хын 1982 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр-ийн 4-5 дугаар хуудасны ажлын тухай мэдээнд: Тус ТАА-н даргын 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 20-р тушаалаар тус ТАА нь Ачит алхабы болон өөрчлөгдсөн учраас компанийн малчнаар шилжүүлэн ажиллуулав гэж бичсэн боловч энэхүү үйл баримт нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа ба тухайн тушаал нь байхгүй байна.
Үүгээр хүсэлт гаргагч З.Х Н сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 20-ны хүртэл ажилласан байдал нь үгүйсгэгдэж байна.
9.Хүсэлт гаргагч З.Х Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч З.Хын Б аймгийн Н сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар 1982 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Харин хүсэлт гаргагч З.Хын Б аймгийн Н сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан гэдэг нь хууль ёсны нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул хүсэлтийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч З.Хын Б аймгийн Н сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар 1982 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан байдлыг тогтоож, хүсэлтийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч З.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК