| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00425/И |
| Дугаар | 302/ШШ2025/00495 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 302/ШШ2025/00495
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: **********-т үйл ажиллагаа явуулах, Е ББСБ ХХК /гүйцэтгэх захирал К.Б/
Хариуцагч: *************-т оршин суух, Х.Е
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 26,182,000 /хорин зургаан сая нэг зуун наян хоёр мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Е ББСБ ХХК нь Х.Ед холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26,182,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Иргэн Х.Е нь манай Е ББСБ-д хандаж, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хэрэглээний зориулалтаар 19,000,000 төгрөгийн 4,5 хувийн хүүтэй зээлийг 01 сарын хугацаатайгаар авч, мөн өдөр 003946 дугаартай зээлийн гэрээг манайхтай бичгээр байгуулсан. Түүнчлэн тухайн зээлийн гэрээг байгуулах үед иргэн Х.Е нь зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэгчийн хувьд гэрээний зээлдэгч талаар оролцож, гэрээ байгуулж гарын үсэг зурсан байгаа. Хариуцагч нартай тухайн үедээ зээлийн гэрээний хамтаар 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулснаар харилцан тохирч Chrysler 300-LE 27-44 БӨА суудлын машин зээлийн барьцаанд тавьсан бөгөөд зээл олгох ажиллагаа холбогдох хуулийн дагуу явагдсан юм. Зээлийн гэрээнд зээлдэгч үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд үндсэн төлбөрийн өдрийн 0,2 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон юм. Зээлдэгч зээлийн гэрээгээр эргэн төлөх хугацаа хэтрүүлсэн ба зээлийн үндсэн төлбөр болон хүүг тодорхой хэмжээгээр төлөхөд 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэлд 26,182,0000 төгрөгийн дутуу төлөлттэй байна.
1.2 Зээлдэгч зээлийн төлбөрийг гэрээнд засаан хугацаанд төлөөгүй буюу зээлийн гэрээний үүргийг удаа дараа зөрчсөн. Гэрээний төлбөр төлөх үүргийг зээлдүүлэгч талаас удаа дараа шаардсан боловч одоог хүртэл төлөөгүй тул шүүхэд хандаж байна. Тухайн үедээ зээлдэгч нартай зээлийн гэрээг хуульд заасан журмаар бичгээр байгуулж, хүү төлөхөөр. гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцож гэрээнд заасан. Одоогоор төлөгдөөгүй зээлийн үндсэн төлбөр 19,000,000 төгрөг байгаа зээлийн хүүд 5,985,000 төгрөг, зээлийн гэрээний сүүлийн хугацаагаар тооцоход нэмэгдүүлсэн хүүд 1,197,000 төгрөг гарч байгаа тул зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд тус тус хамаарах нийт 26,182,000 төгрөг байна.
1.3. Иймд хариуцагч Х.Еаас зээлийн гэрээний үүрэгт 26,182,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Х.Е хариу тайлбартаа Миний бие Х.Е нь Е ББСБ-аас 19,000,000 төгрөгийн зээл авсан маань үнэн. Уг мөнгийг одоо хүртэл төлөөгүй байсан юм. Би нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт 26,182,000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч Е ББСБ ХХК /гүйцэтгэх захирал К.Бахытжан/ нь Х.Ед холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 26,182,000 /хорин зургаан сая нэг зуун наян хоёр мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Е нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 26,182,000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч Х.Е нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэгч Е ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,860 төгрөгийн тал нь болох 144,430 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 144,430 төгрөг, мөн хариуцагч Х.Еаас 144,430 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Х.Е нь зээлийн гэрээний үүрэгт 26,182,000 /хорин зургаан сая нэг зуун наян хоёр мянган/ төгрөгийг нэхэмжлэгч Е ББСБ ХХК-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Е ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,860 төгрөгийн тал нь болох 144,430 /нэг зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун гучин/ төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай 144,430 /нэг зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун гучин/ төгрөг, мөн хариуцагч Х.Еаас 144,430 /нэг зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун гучин/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Е ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК