| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00420/И |
| Дугаар | 302/ШШ2025/00498 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 302/ШШ2025/00498
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *************-т оршин суудаг, утас ********, С.Б,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ************-т үйл ажиллагаа явуулдаг, регистрийн ***** дугаартай, Н газар (дарга М.А)
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Н сумын П нэгдэлд малчнаар 1986 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч С.Б,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газарт хуулийн зөвлөх Б.Жанерке,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч С.Б шүүхэд гаргасан хүсэлтэд Б аймгийн Н сумын П нэгдэлд малчнаар 1986 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн. Хүсэлт гаргагч С.Б хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1.Миний бие Б аймгийн Н сумын П нэгдэлд малчнаар 1986 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан боловч энэхүү ажилласан байдал маань миний Хөдөлмөрийн дэвтэрт тусгагдсан ч Н сумын П нэгдэлд малчнаар ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд аймгийн архиваас гараагүй. Харин өөрийн эцгийн гэрээс Н сумын П нэгдэлд малчнаар 1986 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажилд орсон болон 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа олж авсан боловч тухайн үеийн малчнаар ажилласан байдлыг шүүхийн журмаар тогтоолгохыг нийгмийн даатгалын байцаагч зөвлөсөн юм.
Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн миний Б аймгийн Н сумын П нэгдэлд малчнаар 1986 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэсэн байна.
2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанерке шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
2.1.Хүсэлт гаргагч С.Б шүүхэд Н сумын П нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан байна. Хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар дээр 1985 онд сургуулиас гарж эцэг, эхтэй хамт мал малласан гэж тайлбарласан. Гэхдээ ХААТР маягтад 1986 оны 02 дугаар сарын 04-ний өдөр сурагч гэж бичигдсэн байна. Архивын газраас П нэгдэлд ажиллаж байсан талаарх цалин хөлсний баримт болон 70-р данс гараагүй. 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар тушаал нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Хүсэлт гаргагчийн өөрийн өгсөн мэдүүлэг ч гэсэн зөрүүтэй байгаа учраас хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
3.Хүсэлт гаргагчаас Б аймгийн архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаартай Архивын лавлагаа, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан авсан 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Батлах хамгаалахын төв архивын Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Б аймгийн Н сумын П нэгдлийн даргаас 1986 оны 01 дүгэр сарын 04-ний өдөр олгосон Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэр, Н сумын П нэгдлийн 1986 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай Малчинаар авч ажиллуулах тухай тушаал, Н сумын П нэгдлийн 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаартай Малчины ажлаас чөлөөлөх тухай тушаал, хамт ажилласан гэх Б.О********* нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 597 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 12/510 дугаар албан бичгээр хуулбарлан хүргүүлсэн С.Б болон түүний эхнэрийн ХААТР маягтууд хэрэгт авагдсан байна.
Мөн тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 598 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 189 дугаартай албан бичиг хэрэгт авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагч С.Бы хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.Хүсэлт гаргагч С.Б дараах үндэслэлээр хүсэлтийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Б аймгийн Н сумын П нэгдэлд малчнаар 1986 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан боловч энэхүү ажилласан байдал маань миний Хөдөлмөрийн дэвтэрт тусгагдсан ч Н сумын П нэгдэлд малчнаар ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд аймгийн архиваас гараагүй. Харин өөрийн эцгийн гэрээс Н сумын П нэгдэлд малчнаар 1986 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажилд орсон болон 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа олж авсан боловч тухайн үеийн малчнаар ажилласан байдлыг шүүхийн журмаар тогтоолгохыг нийгмийн даатгалын байцаагч зөвлөсөн гэсэн байна.
7.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанерке хүсэлтийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбарт: Хүсэлт гаргагч С.Б 1985 онд сургуулиас гараад эцэг, эхтэй хамт мал малласан гэж тайлбарласан боловч ХААТР маягтад 1986 оны 02 дугаар сарын 04-ний өдөр сурагч гэж бичигдсэн байна. Архивын тасгаас П нэгдэлд ажиллаж байсан талаарх цалин хөлсний баримт 70-р данс болон тушаалууд гараагүй. Иймд хүсэлт гаргагч С.Бы Б аймгийн Н сумын П нэгдэлд малчнаар 1986 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласныг нотлох хууль ёсны нотлох баримт байхгүй гэсэн байна.
8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
8.1.Б аймгийн архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаартай Архивын лавлагаа-нд хүсэлт гаргагч С.Бд холбогдох Н сумын П нэгдлийн Ямаат хэсгийн 1986-1989 онуудын баримтуудыг шүүн үзэхэд холбогдох баримт гараагүй гэсэн байна.
Мөн Б аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 189 дугаартай албан бичиг хэрэгт: Б аймгийн Н сумын П нэгдлийн 1987, 1988 онуудын тушаалыг архивд шилжүүлээгүй, 1986-1988 онуудын цалингийн баримтуудыг шүүн үзэхэд иргэн С.Бд холбогдох баримт гараагүй гэсэн байна.
8.2.Хүсэлт гаргагч С.Б 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан, Ардын армийн 120 дугаар ангид алба хаагаад, 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цэргийн албанаас халагдсан нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан авсан 2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн Батлах хамгаалахын төв архивын Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа-аар нотлогдож байна.
8.3.Хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн Н сумын П нэгдлийн 1986 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай Малчинаар авч ажиллуулах тухай тушаал болон Н сумын П нэгдлийн 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаартай Малчины ажлаас чөлөөлөх тухай тушаал нь тус нэгдлийн албан бланканд бичигдээгүй, үг үсгийн алдаатай бичигдсэн, албан хэрэг хөтлөх журмыг баримтлаагүй, тус нэгдлийн даргын гарын үсэг байхгүй байгаа нь хууль бус эргэлзээтэй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.
8.4.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 12/510 дугаартай албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагч С.Бы 1986 оны 2 дугаар сарын 04-ний өдөр бүртгэсэн Хаягийн хуудас №7 маягтын 10-д Хаана ямар ажилтай гэдэгт: Б аймгийн Н сумын 10 жилд сурагч гэж бичсэн байна.
Хүсэлт гаргагч С.Бы 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт №010 буюу ХААТР-1 (А) маягтын 12-т Боловсролын төвшин, эзэмшсэн он гэдэгт: Бүрэн дунд боловсролыг 1988 онд эзэмшсэн; 14-д ажилладаг байгууллага эрхэлдэг ажил гэдэгт бичилт хийгдээгүй байна.
8.5.Хүсэлт гаргагч С.Бд Б аймгийн Н сумын П нэгдлийн даргаас 1986 оны 01 дүгэр сарын 04-ний өдөр олгосон Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэр-ийн 4-5 дугаар хуудасны Эрхэлсэн жил гэдэгт Нэгдлийн даргын 1986 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн 03 дугаар тушаалаар өөрийн хүсэлтийн дагуу 5-р бригадад малчнаар авч ажиллуулав, ардын цэргийн албанд яах болсон тул ажлаас нэгдлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 36-р тушаалаар чөлөөлөв гэж бичиж тус нэгдлийн тамгыг дарж баталгаажуулсан байна.
Энэхүү Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэр-т бичигдсэн тушаалууд нь архив байхгүй, тул 11-13 дугаар хуудсанд бичигдсэн ажилласан хоног, авсан хөлсний талаарх бичилтүүдийг ямар эх сурвалжийг үндэслэн бичсэн нь тодорхой бус хөндлөнгийн бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Мөн хүсэлт гаргагч С.Б 1986 оны 2 дугаар сарын 04-ний өдөр бүртгэсэн Хаягийн хуудас №7 маягтад Б аймгийн Н сумын 10 жилд сурагч гэсэн бичилтээр түүний Н сумын П нэгдэлд малчнаар 1986 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр томилогдсон гэдэг нь үгүйсгэгдэж байна.
Мөн хүсэлт гаргагч С.Б 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт №010 буюу ХААТР-1 (А) маягтын бичилтээр бүрэн дунд боловсролыг 1988 онд эзэмшсэн нь түүний Н сумын П нэгдэлд малчнаар 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан гэдгийг үгүйсгэж байгаа болно.
8.6.Хүсэлт гаргагч С.Бтай хамт ажилласан гэх Б.О********** нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод С.Б нь Н сумын П нэгдэлд малчнаар 1986 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан гэсэн боловч энэхүү үйл баримт нь бусад хууль ёсны нотлох баримтаар нотлогдохгүй байна.
9.Хүсэлт гаргагч С.Б Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч С.Бы Б аймгийн Н сумын П нэгдэлд малчнаар 1986 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан гэдэг нь хууль ёсны нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч С.Б Б аймгийн Н сумын П нэгдэлд малчнаар 1986 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч С.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК