| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00354/И |
| Дугаар | 302/ШШ2025/00517 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 302/ШШ2025/00517
Нэхэмжлэгч: *************-т оршин суух, утас *******, С.Мр;
Хариуцагч: Б аймгийн Засаг дарга (Е.З);
Нэхэмжлэлийн шаардлага: С эмчилгээ сувиллын эмнэлгийн 2023 онд худалдаж авсан түлшний үлдэгдэл төлбөр 1,045,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.М,
Хариуцагч Б аймгийн З даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Б аймгийн Засаг даргад холбогдуулан С эмчилгээ сувиллын эмнэлгийн 2023 онд худалдаж авсан түлшний үлдэгдэл төлбөр 1,045,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
3.Нэхэмжлэгч С.М нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
3.1.Миний бие хувийн 20 тонн даацтай Стебр маркийн тэврийн хэрэгслээр Хотгор уурхайгаас нүүрс авч ирж худалддаг юм. Надаас тус С эмчилгээ сувиллын эмнэлэг (дарга нь Д.С) нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэг удаагийн буултаар 19 тонны нүүрсийг эмнэлгийн түлш болгон түлнэ гэж эмнэлгийн хашаан дотор уурын зуухны дэргэд буулгаж авсан.
3.2.Тухайн үед нэг тонн нүүрсний үнэ 120,000 төгрөг байсан ба нүүрсний үнээс эмнэлгийн дарга, нягтлан бодогч нар нь 1,235,000 төгрөгийг төлж өгсөн. Улмаар С эмнэлэг нь татан буугдаж үлдэгдэл мөнгөө нэхэмжлэхэд материалууд аймгийн Засаг даргын ажлын алба болох Төрийн санд явуулсан тэндээс барагдуулж өгнө гэж дарга нь Д.Сара хэлсэн болохоор. Миний бие сураглахад С эмнэлгийн ажилчдын цалин хөлс, тэтгэмж, түлш түлээ, дулааны болон цахилгааны үнийг төр хариуцан төлж байгаа, өөрснөө дуудан гэсэн. Гэтэл намайг дуудаагүй, миний авах ёстой 280,000 төгрөгөөс үлдсэн 1,045,000 төгрөгийг гаргаж өгөөгүй.
3.3.Иймд хариуцагчаас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулах С эмчилгээ сувиллын эмнэлгийн 2023 оны 01 дүгээр сард надаас худалдан авсан 19 тонн нүүрсний үнээс үлдсэн 1,045,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4.Хариуцагч Б аймгийн Засаг дарга Е.З болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Садырбек нар дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Үүнд:
4.1.С эмнэлгийн 2023 оны өр төлбөрийн жагсаалтаар С.Маас худалдан авсан нүүрсний үнийн үлдэгдэл 1,045,000 төгрөгийг баталж тухайн үеийн төсөвт тусган шийдвэрлэсэн боловч иргэн нэхэмжлээгүйгээс болж тухайн төсвийн жил дууссантай холбоотой санхүүжилт олгогдоогүй гэсэн байна.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч С.Мын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 5780001156 тоот данснаас 480,000 төгрөгийн орлого Нүүрсний үнэ Өлгий С гэсэн утгаар, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 5780001156 тоот данснаас 500,000 төгрөгийн орлого Нүүрсний үнэ гэсэн утгаар, мөн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 5780001156 тоот данснаас 245,000 төгрөгийн орлого Нүүрсний үнэ гэсэн утгаар тус тус нийт 1,225,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байна.
6.Нэхэмжлэгчээс С эмчилгээ сувиллын эмнэлэг нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 19 тонн нүүрсийг эмнэлгийн түлш болгон түлнэ гэж худалдаж авсан бөгөөд үүнээс 1,235,000 төгрөгийг төлж өгч, үлдсэн төлбөр болох 1,045,000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарлаж, үлдэгдэл төлбөрийг хариуцагч Б аймгийн Засаг даргаас нэхэмжилсэн байна.
7.Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 136 дугаартай Орон нутгийн өмчит эмнэлэг байгуулж, холбогдох бусад асуудлыг шийдвэрлүүлэх тухай тогтоолоор Өлгий С орон нутгийн өмчит эмнэлгийг улсын эмнэлэг болгох ажлыг эхний хагас жилд багтаан холбогдох газарт уламжлан шийдвэрлүүлэхийг аймгийн Засаг даргын орлогчид даалгасан ба Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 221 дугаартай 2024 оны орон нутгийн төсвийг батлах тухай тогтоолын ес дэх заалтаар ... аймгийн Нэгжийн удирдлагаар төлөөлөн гүйцэтгүүлэх төрийн чиг үүргийг 2024 оны төсвийн жилд хэрэгжүүлэх зардал-ыг тавдугаар хавсралтаар баталсан байна.
Энэхүү аймгийн ИТХ-ын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 221-р тогтоолын 5-р хавсралтаар баталсан Аймгийн 2024 оны орон нутгийн ангилагдаагүй нөөц хөрөнгийг нэмэгдүүлэх арга хэмжээний жагсаалт-ын 14 дугаарт С-Өлгий эмнэгийн өр, тэтгэмжид 300,000,000 төгрөг гэж тусгасан байна.
Мөн аймгийн ИТХ-ын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 221-р тогтоолын аравдугаар заалтаар Аймаг сумын төсвийн орлогын төлөвлөгөөг нэр төрөл дүнгээр зохион байгуулалтын арга хэмжээг тогтмол зохион байгуулж, зарлагын санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэн батлагдсан төсвийг хөтөлбөр, арга хэмжээнд зориулан хариуцлагыг сайжруулж, Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь заалтын дагуу төсөв зохицуулалт хийж, өр төлбөр үүсэхгүй, төсвийн сахилга батыг баримтлан ажиллахыг аймгийн Засаг дарга, төсвийн ерөнхийлөн захирагч (А.Камелият), Төсвийн бүх шатны захирагч нарт тус тус үүрэг болгосон байна.
8.Хариуцагч Б аймгийн Засаг даргаас ... С эмнэлгийн 2023 оны өр төлбөрийн жагсаалтаар С.М нь худалдан авсан нүүрсний үнийн үлдэгдэл 1,045,000 төгрөгийг баталж тухайн үеийн төсөвт тусган шийдвэрлэсэн боловч иргэн нэхэмжлээгүйгээс болж тухайн төсвийн жил дууссантай холбоотой санхүүжилт олгогдоогүй гэж эс зөвшөөрч маргасан байна.
9.Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон нэхэмжлэгчийн дансны хуулгаар нэхэмжлэгч С.М болон С эмнэлгийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.
10.Хариуцагчийн хувьд тухайн нүүрсний үнийг иргэн нэхэмжлээгүйгээс болж тухайн жилийн төсөвт жил дууссантай холбоотой санхүүжилт олгогдоогүй гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү татгалзлыг нотлох баримтаа гаргаж өгөөгүй, тухайн санхүүжилт олгогдоогүй явдалд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй тул хариуцагчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй болно.
11.Нэхэмжлэгч С.Маас гэрээнд заасан үүргээ биелүүлж, 19 тонн нүүрсийг С эмнэлгийн хашаанд буулгаж өгсөн гэж тайлбарласан байх ба үүнд хариуцагчаас маргаагүй байна.
Хариуцагчаас гаргаж өгсөн Тооцооны үлдэгдлийн баталгаагаа-аар С эмнэлэг нь хариуцагч С.Мт 1,048,000 төгрөгийн өртэй болох нь тогтоогдож байна.
Мөн С эмнэлгийн 2023 оны өр төлбөрийн жагсаалтаар С.Маас худалдан авсан нүүрсний үнийн үлэгдэл 1,045,000 төгрөгийг баталж тухайн үеийн төсөвт тусгасан болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбараар тогтоогдож байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Б аймгийн Засаг даргаас С эмнэлгийн худалдаж авсан нүүрсний үнэ 1,045,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Мт олгох нь зүйтэй байна.
12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч С.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн Засаг даргаас 29,630 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Мт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б аймгийн Засаг даргаас С эмчилгээ сувиллын эмнэлгийн 2023 онд худалдаж авсан түлшний үлдэгдэл төлбөр 1,045,000 (нэг сая дөчин таван мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Мт олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, , 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,630 (хорин есөн мянган зургаан зуун гучин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б аймгийн Засаг даргаас 29,630 (хорин есөн мянган зургаан зуун гучин) төгрөгийг гаруулан нэхэмжлэгч С.Мт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК