| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00407/И |
| Дугаар | 302/ШШ2025/00547 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 302/ШШ2025/00547
|
|
|
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: ************-т үйл ажиллагаа явуулах, Р ХХК (гүйцэтгэх захирал Б.Ж)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************-т үйл ажиллагаа явуулах, Т ХХК (гүйцэтгэх захирал Б.М)-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 7,446,000 төгрөг, алданги 19,765,000 төгрөг, нийт 27,211,000 нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Р ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 19,765,000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг багасгаж, хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн гэрээний үүрэгт 7,446,000 төгрөгийг төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжаны 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байгаа тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
3.Нэхэмжлэгч Р ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,555 төгрөгөөс 191,512 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас нэхэмжлэлийн шаардлага болох 7,446,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 134,086 төгрөгийн тал 67,043 төгрөг, мөн хариуцагч Т ХХК-аас 67,043 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Р ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 19,765,000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг багасгаж, хариуцагч Т ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн гэрээний үүрэгт 7,446,000 (долоон сая дөрвөн зуун дөчин зургаан мянган) төгрөгийг нэхэмжлэгчид төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,555 төгрөгөөс 191,512 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас нэхэмжлэлийн шаардлага болох 7,446,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 134,086 төгрөгийн тал 67,043 төгрөг, мөн хариуцагч Т ХХК-аас 67,043 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК