| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2018/0059/Э |
| Дугаар | 367 |
| Огноо | 2018-05-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Халиун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 367
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
улсын яллагч Э.Халиун,
шүүгдэгч Г.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Байдраг овогт Г.Гд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809014210334 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1977 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, “Би барилгачин” ХХК-д менежер ажилтай, ам бүл-3, эх, дүүгийн хамт, Баянгол дүүрэг 5-р хороо 12А-81 тоотод оршин суух хаягтай,
1996 оны 12 дугаар сарын 02-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдсан,
1997 оны 04 дүгээр сарын 25-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2, 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаад 1999 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 1 жил 2 сар 17 хоногийн өмнө хугацаанаас өмнө тэнсэж суллагдсан,
2000 оны 4 дүгээр сарын 25-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 127 дугаар зүйлийн 2-т зааснаар 7 жил хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 5 дугаар сарын 19-нд ялын хугацаа дуусч суллагдсан.
2007 оны 5 дугаар сарын 01-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 126 дугаар зүйлийн 126.2.3, 233 дугаар зүйлийн 1, 234 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 жил хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 05-нд ялын хугацаа дуусч суллагдсан, Байдраг овогт Г.Г /регистрийн дугаар ЧД77041274/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.Гнь 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр 62 дугаар байрны 92 тоотод оршин суух хохирогч Ц.Гантулгын гэрт цагдаа хувцас өмсөн орж түүний цүнхэнд байсан ЛЖ маркийн гар утас, үсний индүү зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 331.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Гнь 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр 62 дугаар байрны 92 тоотод оршин суух хохирогч Ц.Гантулгын гэрт цагдаа хувцас өмсөн орж түүний цүнхэнд байсан ЛЖ маркийн гар утас, үсний индүү зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 331.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Г.Гантулгад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.Гнь 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр 62 дугаар байрны 92 тоотод оршин суух хохирогч Ц.Гантулгын гэрт цагдаа хувцас өмсөн орж түүний цүнхэнд байсан ЛЖ маркийн гар утас, үсний индүү зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 331.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан болох нь:
хохирогч Ц.Гантулгын “…2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр би хоёр хоногийн өмнө авсан дугаараасаа Мессэж чатад сэтгэлд тохирсон хүнтэй дотно танилцана гэсэн зар өгсөн тэгтэл над руу хэд, хэдэн хүн залгасан түүний дараа над руу уг хүн 80950060 гэсэн дугаараас залгасан...би гэртээ байна гэж хэлээд байраа зааж өгсөн тэгээд байж байтал 17 цагийн үед би ирчихлээ гэж над руу залгасан тухайн үед би гарлаа гэж хэлээд гутлаа өмсөөд гарах гээд хаалга онгойлготол нөгөө хүн манай гэрийн хаалган дээр байж байсан. Тэгээд би эргэж ороод нөгөө хүнийг гэртээ оруулсан...гутлаа тайлаад гадуур хувцсаа тайлаад эргээд хартал нөгөө хүн дээгүүрх хувцсаа тайлаад цагдаа хувцастай гартаа хар өнгийн станц барьсан зогсож байсан...тэр үед нь би та битгий ингэлдээ би амьдрах гэж байгаа хүн гэж хэлтэл нөгөө хүн би ч гэсэн амьдрах гэж ядаж яваа хүн за одоо тэгээд яах ёстой юм бэ? гэж хэлсэн. Тэгээд нөгөө хүн би насанд хүрсэн хүн чи ч гэсэн насанд хүрсэн хүн гэж надад хэлсэн тэгээд намайг яахаа өөрөө хэл гэсэн тэгэхээр нь тэгүүл би таныг цагдаа биш гэж бодъё та намайг зүгээр эмэгтэй хүн гэж бод та анхнаасаа ямар зорилготой ирсэн тэрүүгээр чинь байя гэж хэлсэн... тэгээд би хувцсаа тайлаад бэлгэвчтэйгээр хоёр удаа надтай бэлгийн харьцаанд орсон... Би гарсан дор нь урд нь хөдөөнөөс хүн ярих гээд залгахаар нь тасалсан байсан нөгөө хүнтэйгээ ярих гээд цүнхээ онгойлгоод үзтэл миний гар утас байхгүй байсан... Би бэлгийн харьцаанд орохыг өөрөө зөвшөөрсөн юм...Миний үсний хар өнгийн индүү 00 өрөөнд байсан уг индүү байхгүй болсон байсан уг хүн нэг шаргал өнгийн том цүнх үүрсэн явсан уг цүнхтэйгээ 00 орсон тэгэхдээ уг индүүг авсан байсан. Гар утас нь ЛЖ маркийн гар мэдрэгчтэй гар утас миний таньдаг хүн 2 жилийн өмнө 600.000 төгрөгөөр авч байсан одоо 300.000 төгрөгөөр үнэлж байна. Үсний индүүг 25,000 төгрөгөөр аваад удаагүй байгаа уг үнээр үнэлж байна…” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Г.Гантулгын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Г.Гнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Г.Гнь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Г.Гзөвшөөрсөн нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д зааснаар прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Г.Гантулгад 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Гнь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн M.BAATARSUREN, 15557 А/II/ гэсэн бичигтэй энгэрийн нэр, хувийн дугаар нийт 4 ширхэг, Хууль зүйн яам, хууль сахиулагч гэсэн бичигтэй таних тэмдэг 1 ширхэг, Mongolian police гэсэн бичигтэй билэгдэл 1 ширхэг, Цагдаагийн хошууч цолтой мөрдөс 1 хос, 2 ширхэг том таван хошуутай Кенвүүд маркийн хар өнгийн гар станц 1 ширхэг, Эрүүгийн цагдаагийн тасаг, Мандах Баатархүү чиглэлийн ахлах төлөөлөгч, А15546 гэсэн бичигтэй, цээж зурагтай наалдамхай цаас наасан Улаанбаатар смарт карт, Улаанбаатар Сонгодо эмнэлэг гэсэн бичигтэй карт тус бүр 1 ширхэг зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 5, 8, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Байдраг овогт Ганхуягийн Гантулгыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Гантулгад оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ганхуягийн Гантулгын баривчлагдсан 2 хоногийн түүний эдлэх ялаас хасч тооцсугай.
5.Шүүгдэгч Г.Гнь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн M.BAATARSUREN, 15557 А/II/ гэсэн бичигтэй энгэрийн нэр, хувийн дугаар нийт 4 ширхэг, Хууль зүйн яам, хууль сахиулагч гэсэн бичигтэй таних тэмдэг 1 ширхэг, Mongolian police гэсэн бичигтэй билэгдэл 1 ширхэг, Цагдаагийн хошууч цолтой мөрдөс 1 хос, 2 ширхэг том таван хошуутай Кенвүүд маркийн хар өнгийн гар станц 1 ширхэг, Эрүүгийн цагдаагийн тасаг, Мандах Баатархүү чиглэлийн ахлах төлөөлөгч, А15546 гэсэн бичигтэй, цээж зурагтай наалдамхай цаас наасан Улаанбаатар смарт карт, Улаанбаатар Сонгодо эмнэлэг гэсэн бичигтэй карт тус бүр 1 ширхэг зэрэг зүйлүүдийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Г.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Гантулгад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР