Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2026/0488

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ХХК /РД:/,

Хариуцагч: Нийслэлийн засаг дарга

Гуравдагч этгээд: ******* ХХК нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц*******, Р.Ч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.З******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нийслэлийн Засаг дарга нь Улсын Их хурлын байнгын хорооны тогтоолд заасны дагуу Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Тамшгайн ам нэртэй 11404.56 м.кв талбай бүхий газрыг ******* ХХК-аас өөрт эзэмшүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан шийдвэр нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, уг газрыг ******* ХХК-д эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах,

1.2.******* ХХК-ийн ашиглах эрхтэй байсан Богдхан уулсын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн ******* ам нэртэй 11404.56 м.кв газрыг гуравдагч этгээд ******* ХХК-д олгосон Нийслэлийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:

2.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд/хуучнаар/-ын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар тушаалаар дүүргийн Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн ******* ам нэртэй 31315 м.кв талбай бүхий газрыг Аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг ******* ХХК-д олгожээ.

2.2. Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон ******* аманд хилийн цэст өөрчлөлт оруулсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд/хуучнаар/-ын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/649 дугаар Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай тушаалаар ******* ХХК-ийн газрын хэмжээг хэсэгчлэн цуцалсан байна.

2.3.Нэхэмжлэгч ******* ХХК-аас ашиглах эрхтэй байсан тус газраа үргэлжлүүлэн эзэмших хүсэлтийг гаргасан боловч Нийслэлийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар Газар эзэмших эрх олгох тухай захирамжаар ******* ХХК-д эзэмшүүлснийг эс зөвшөөрч Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч хуульд заасан хугацаанд гомдлыг шийдвэрлэж хариу өгөөгүй тул 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

3. Нэхэмжлэгч ******* ХХК нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлана.

3.1. Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт 0207781 дугаартай газар ашиглах гэрчилгээг "Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай" Монгол Улсын хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 11 дугаар сарын 11-ний өдрийн дугаар тушаалаар Улаанбаатар хот дүүргийн нутагт орших Богдхан Уулын ДЦГ тусгай хамгаалалттай газар нутгийн ******* ам нэртэй 31315 м.кв талбайг "******* ХХК-д 5/таван/ жилийн хугацаагаар олгосон. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу ******* ХХК нь "Богдхан Уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ" Улаанбаатар хотын дүүргийн Засаг дарга Ж овогтой А, Богдхан Уулын дархан цаазат газрын захиргаатай гуравласан гэрээг 2025 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан.

3.2. Ингээд "*******" ХХК нь газрын төлбөрийн цаг тухайд нь төлж байсан бөгөөд ямар ч төгрөгийн төлбөрийн өргүй өнөөдрийг хүртэл төлсөн байдаг. "******* ХХК-ийн Богдхан Уулын дархан цаазат газрын ташгайн аманд хэрэгжих гэж буй "Аялал жуулчлалын бааз" төслийн байгаль орчны төлөв байдлын суурь судалгаа, мөн "Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн "*******" ХХК нь Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулсан. "******* ХХК нь аялал жуулчлалын цогцолборыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах ажлыг гүйцэтгэсэн. "******* ХХК нь "" ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ" " дүүргийн 8-р хорооны нутагт орших Богдхан Уулын дархан цаазат газрын ******* аманд байрлах Аялал жуулчлалын цогцолборын гадна цахилгаан хангамжийн 10/0.4 кв-ын 400ква дэд станц, 10кв-ын кабель шугамын угсралтын ажлыг техникийн нөхцөл, ажлын зураг, зураг батлагдсан ажлын зургийн дагуу 70.000.000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн. Уг ажлыг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс дүгнэлт гаргаж Комиссын дарга Хотын стандарт хяналтын газар хүлээн авч, ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн.

3.3. дүүрэг, Богдхан Уулын ******* аманд байрлах "Аялал жуулчлалын цогцолбор"-т ажлын хүрээнд төлөвлөж буй нарс, хайлаас, шар хуайс зэрэг модны суулгацыг суулгасан, зүлэгжүүлэх талбайн ажил үргэлжилж байна. дүүргийн 8-р хорооны нутагт орших Богдхан Уулын дархан цаазат газрын төлбөрийн цаг тухайд төлж байсан. Мөн "" ХХК-аар төслийн ажлын зураг хийлгэж, ажлын эскиз зураг гаргуулж төлбөрийг төлж барагдуулсан ба Нийслэлийн хөгжлийн газраас баталгаажуулсан байдаг. Дээрх газрын зориулалтын дагуу ашиглаж байх явцад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дугаартай Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан тоот "Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичиг ирүүлсэн, мөн тус бичгийн баримтын хавсралтын 17 дахь хэсэгт дурдагдсан газар ашиглагч "*******" ХХК хамааралтай сонсох ажиллагааны мэдэгдэлтэй холбогдуулан хариу тайлбар гаргасан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй.

3.4. Харин "*******" ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажилтнаас "Газрын зарим хэсгийг нийслэлд шилжүүлж, буцаан "******* ХХК-д олгоно" гэх хариуг амаар өгсөн байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай албан тоотоор Газар ашиглах гэрээг шинэчлэн байгуулах тухай" мэдэгдлийг ирүүлсэн. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газраас 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай "Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай" албан тоотын хариуг 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор өгсөн. Гэтэл Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/08 дугаартай "Захиргааны актыг түдгэлзүүлэх тухай" тушаалын 1 дэх хэсэгт "Ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан асуудал эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй" гэж заасан байдаг.

3.5. Улаанбаатар хот дүүргийн нутагт орших Богдхан Уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн ******* ам нэртэй 31315 м.кв талбайн "*******" ХХК-ийн ашиглалтын дүүргийн 8-р хорооны нутагт орших Богдхан Уулын дархан цаазат газрын ******* аманд байрлах Аялал жуулчлалын цогцолборыг хэвийн үргэлжлэн хэрэгжсэн байсан ажил зогсож, ******* ХХК-д их хэмжээний хохирол учраад байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/649 дугаартай сайдын тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон хэсэг газарт "*******" ХХК-ийн "" ХХК-аар "Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу гүйцэтгүүлсэн цахилгаан хангамжийн 10/0.4 кв-ын 400ква дэд станц, 10кв-ын кабель шугам буюу эрчим хүчний барилга байгууламж зэрэг байрлаж байна.

3.6. Мөн "Аялал жуулчлалын цогцолбор"-т ажлын хүрээнд төлөвлөгдөн тарьж буй нарс, хайлаас, шар хуайс зэрэг модны суулгац суулгасан болон зүлэгжүүлсэн талбайн ажлын дийлэнх хэсэг хамаарч байгаа юм. Гэтэл нэхэмжлэгч "*******" ХХК-ийн ашиглаж эзэмшиж байсан Богдхан Уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн ******* ам нэртэй 11404.56 м.кв талбайд хамаарах газрыг өөр иргэн, хуулийн этгээдэд олгохоор Нийслэлийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай захирамж гаргаж нэхэмжлэгч эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, их хэмжээний хохирол учруулсан. Нэхэмжлэгч "******* ХХК нь дээрх Богдхан Уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн ******* ам нэртэй 11404.56 м.кв талбайг зохих журмын дагуу ашиглаж байсан, уг талбайд газрын зориулалтын дагуу эд хөрөнгө баригдсан байхад Нийслэлийн Засаг дарга /газрын алба/ хянан шалгах үүргээ хэрэгжүүлэхгүйгээр бусдад олгосныг хууль бус гэж үзэж байна.

3.7. Нэхэмжлэгч "******* ХХК нь Богдхан Уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн ******* ам нэртэй 11404.56 м.кв талбай эрх зөрчигдөж байгааг мэдсэн даруй Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байдаг. Гэтэл 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлөөс "Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ханд" гэх хариуг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр "*******" ХХК нь гардан авсан. Ингээд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ажилтанд 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гомдол гаргасан боловч зөвшөөрөлгүй ашиглаж байгаа тул чөлөөлнө гэх" хариуг өгсөн байдаг. "******* ХХК-аас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ажилтны хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөл руу 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гомдол гаргасан. Гэтэл тус маргаан таслах зөвлөл 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дотор хариуг чинь өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл хариуг өгөөгүй байдаг.

3.8. Иймд хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандсан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэхгүй, ******* ХХК-ийн эрх хөндөгдөж, зөрчигдсөн хэвээр байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заасны дагуу шүүхэд хандаж байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар тушаалаар Улаанбаатар хот дүүргийн нутагт орших Богдхан Уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн ******* ам нэртэй 31315 м.кв талбайг "*******" ХХК-д 5/таван/ жилийн хугацаагаар олгов" гэж заасны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу "Богдхан Уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ Улаанбаатар хотын дүүргийн Засаг дарга Ж овогтой А, Богдхан Уулын дархан цаазат газрын ашиглагч "*******" ХХК тус тус газар ашиглах тухай гэрээг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан.

3.9. Ингээд "*******" ХХК-ийн зүгээс 2025 оны хүртэл газрын төлбөрийг цаг тухайд нь төлж байсан бөгөөд ямар ч төлбөрийн өргүй өнөөдрийг хүртэл төлсөн байдаг. "******* ХХК-ийн Богдхан Уулын дархан цаазат газрын ташгайн аманд хэрэгжих гэж буй "Аялал жуулчлалын бааз" төслийн байгаль орчны төлөв байдлын суурь судалгааны тайлан, Богдхан Уул"-ын дархан цаазат газрын, ******* аманд хэрэгжих ******* ХХК-ийн "Аялал жуулчлалын бааз" төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан тус тус "Мейк грийн ХХК-аар хийлгэж, хуулийн дагуу Монгол Улсын байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ******* "Ерөнхий үнэлгээний дүгнэлт хүргүүлэх тухай" ерөнхий шинжээч Г.Э нь Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэсэн".

3.10. "******* ХХК нь Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулсан. "******* ХХК нь " дүүрэг, Богдхан Уулын ******* аманд хашаа хийж, суурилуулах ажлыг нь гүйцэтгэсэн. Ингээд ******* ХХК Аялал жуулчлалын цогцолборыг хэрэгжүүлж байна. Тус цогцолборын хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах ажлыг гүйцэтгэсэн. "*******" ХХК нь "" ХХК-тай "Ажил гүйцэтгэх гэрээ"-ний дагуу " дүүргийн 8-р хорооны нутагт орших Богдхан Уулын дархан цаазат газрын ******* аманд байрлах Аялал жуулчлалын цогцолборын гадна цахилгаан хангамжийн 10/0.4 кв-ын 400к.ва дэд станц, 10кв-ын кабель шугамын угсралтын ажлыг техникийн нөхцөл, ажлын зураг, зураг батлагдсан ажлын зургийн дагуу гүйцэтгэл хийнэ" гэж заасны дагуу 70.000.000 төгрөгийн ажлыг гүйцэтгэж дуусгавар болгосон. Мөн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс дүгнэлт гаргаж Комиссын дарга Хотын стандарт хяналтын газар хүлээн авч, ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн.

3.11. дүүрэг, Богдхан Уулын ******* аманд байрлах "Аялал жуулчлалын цогцолбор"-т ажлын хүрээнд төлөвлөж буй нарс, хайлаас, шар хуайс тус тус модны суулгац суулгасан, зүлэгжүүлэх талбайн ажил үргэлжилж байна. "" ХХК-тай ажлын зураг хийлгэж, ажлын эскиз зураг гаргуулж төлбөрийг төлж барагдуулж мөн Нийслэлийн хот хөгжлийн газраас баталгаажуулсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дугаартай Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан тоот "Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай", мөн тус баримтын хавсралтын 17 дахь хэсэгт дурдагдсан газар ашиглагч "******* ХХК хамааралтай сонсох ажиллагааны мэдэгдэлтэй холбогдуулан хариу тайлбар гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу эрх зүйн баримт бичиг өгөөгүй байдаг. Ингээд "******* ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажилтнаас Газрын зарим хэсгийг нийслэлд шилжүүлж, буцаан "*******" ХХК-д олгоно" гэх хариуг өгсөн байдаг.

3.12. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай албан тоотоор Газар ашиглах гэрээг шинэчлэн байгуулах тухай" мэдэгдлийг хүргүүлсэн. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газраас 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай" албан тоотын хариуг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор хариуг өгсөн. Гэтэл Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/08 дугаартай "Захиргааны актыг түдгэлзүүлэх тухай" тушаалын 1 дэх хэсэгт "Ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан асуудал эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй" гэж заасан. Нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 5 дүгээр сарын 08-ны өдөр дахин "газар эзэмших гэрчилгээ олгох тухай хүсэлтийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргасан.

3.13. Тус хүсэлтэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр дугаар "Хариу хүргүүлэх тухай" албан бичгээр "...Нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах асуудлыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, 21.1.4 дэх заалт, 21.4.3 дахь заалт, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтад заасныг тус тус үндэслэн шийдвэрлэдэг. Иймд танай гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна..." гэх хариуг өгсөн байдаг. Ингээд захиргааны байгууллагын илт хууль бус үйлдлээс болж Улаанбаатар хот дүүргийн нутагт орших Богдхан Уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн ******* ам нэртэй 31315 м.кв талбайн "******* ХХК-ийн ашиглалтын дүүргийн 8-р хорооны нутагт орших Богдхан Уулын дархан цаазат газрын ******* аманд байрлах Аялал жуулчлалын цогцолборын хэрэгжүүлэх явцад зогсолтгүй хэрэгжсэн ажил зогсож, *******" ХХК-д их хэмжээний хохирол учруулж, гаргаж байна.

3.14. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дугаартай Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан тоотоор Богдхан Уулын Дархан цаазат газрын газар ашиглах эрхийг хүчингүй болгох хэсгийн газарт ******* ХХК нь " ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ"-ний дагуу гүйцэтгэсэн цахилгаан хангамжийн 10/0.4 кв-ын 400ква дэд станц, 10кв кабель шугам буюу эрчим хүчний барилга байгууламж нь байрлаж байна. "Аялал жуулчлалын цогцолбор"-т ажлын хүрээнд төлөвлөж буй нарс, хайлаас, шар хуайс тус тус модыг суулгац суулгасан, зүлэгжүүлэх талбайн ажлын дийлэнх хэсэг хамаарч байгаа болно. "******* ХХК нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус тус хандаж байсан боловч шийдвэрлэж хариу өгөөгүй байдаг. Улаанбаатар хот дүүргийн нутагт орших Богдхан Уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн ******* ам нэртэй 11404.56 м.кв талбайд хамаарах газрыг өөр иргэн, хуулийн этгээдэд олгохоор Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай захирамж гаргаж эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, их хэмжээний хохирол учруулж байгаа үйлдэл нь хууль бус бөгөөд хүчингүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

4. Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүхэд дараах хариу тайлбарыг гаргаж байна.

4.1. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/65 дугаар тушаалаар Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан "Богдхан уулын дархан цаазат газар"-ын хил заагийг нарийвчлан тогтоож, эргэлтийн цэгүүдийг солбицолцуулах, дүгнэлт гаргах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсэг эргэлтийн цэгүүдийг газар дээр нь нарийвчлан тогтоон хэмжилт, зураглалын ажил хийж газрын шинэтгэлийн үндэсний хорооны 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 4 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлж, газрын Шинэтгэлийн Үндэсний Хорооны 2020 оны 9 дүгээр тэмдэглэлээр баталгаажуулсан.

4.2. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 15 дугаар тогтоолоор "Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлын явц байдалд хяналт тавих, санал боловсруулах үүрэг бүхий" ажлын хэсэг байгуулагдсан. Дээрх ажлын хэсгийн үр дүнд Газрын шинэтгэлийн үндэсний хорооны тэмдэглэлээр баталгаажуулсан "Богдхан уулын дархан цаазат газар"-ын тодруулж зурагласан хил заагийг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд танилцуулан тус байнгын хорооны 2022 оны 8 дугаар тогтоол, 2023 оны 3 дугаар тогтоолууд батлагдсан. Тус 2 тогтоолоор Газрын Шинэтгэлийн Үндэсний Хорооны 2020 оны 09 дүгээр тэмдэглэлээр тодруулж зурагласан хил заагийг мөрдөж ажиллахыг үүрэг болгосон. Тус тогтоолуудтай холбогдуулан Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг тодруулж зураглан, холбогдох мэдээллийн санд бүртгэж, хилийн заагийн эргэлтийг цэгийг газарт бэхэлж, тэмдэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны А/80 дугаар тушаалаар байгуулан ажилласан. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон 84 нэгж талбар-301.4 га талбай бүхий иргэн хуулийн этгээдэд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар албан бичгээр олон нийтийн цахим хуудсаар дамжуулан сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр тушаалаар 59 иргэн хуулийн этгээдийн 216 га газрын болгосон ба 12 дугаар сарын 28-ны өдрийн А/649 хуулийн этгээдийн 47 га газрын газар ашиглах эрхтэй ба газар ашиглах эрхийг хүчингүй маргаан бүхий тушаалаар 17 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

4.3. Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутагт Нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон болон Нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахаар тусгасан. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгээр тушаалаар хүчингүй болгохдоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Нийслэлийн Засаг дарга нар Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан тохиролцож хүлээн зөвшөөрөлцсөн гэх үндэслэлээр хүчингүй болгосон боловч нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг өөрөөс нь хамаарахгүй шалтгаанаар хүчингүй болгосны үр дагаврыг шийдвэрлээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээр байна.

4.4. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг төрийн байгууллагаас хилийн заагийг зөвтгөн тогтоосон үйл ажиллагааны улмаас хүчингүй болгосон тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтад заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын дагуу нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосны үр дагаврыг шийдвэрлэх үүрэг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д заасан "тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;" гэж зааснаар үүснэ гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн "Газар эзэмших эрх олгох тухай" дугаар захирамжаар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт "*******" ХХК-д 12600 м.кв газрыг Газрын тухай хуулийн 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу байршил шилжүүлэн эзэмшүүлж шийдвэрлэсэн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

5. Гуравдагч этгээд "*******" ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүхэд дараах хариу тайлбарыг гаргаж байна.

5.1. Манай компани нь Нийслэлийн засаг даргын захирамжаар Нийслэлийн дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж байсан газрыг манай компанид цаашид эзэмшүүлэх боломжгүй болсон тул Нийслэлийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/15 дугаартай захирамжийн дагуу 30,000.00 м.кв хэмжээтэй газрыг эзэмших болсон бөгөөд тухай газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан тул тухай газрыг байршлыг сольж Нийслэлийн Засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай захирамжийн дагуу хэмжээг 20,000.00 м.кв хэмжээтэй болгон багасгаж өгсөн. Мөн газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан тул холбогдох хүсэлтийг дахин гаргаж газрыг байршлыг болон хэмжээг дахин өөрчилж Нийслэлийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн захирамжаар одоо байгаа байршилд 12,600.00 м.кв хэмжээтэй болгон өөрчлөн эзэмшүүлсэн билээ. Өмнө нь ийнхүү эзэмшүүлж байсан газрууд нь газрын хэвлий болон их хэмжээний хур хог хаягдалтай зэргээр газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан болно.

5.2. Бидний зүгээс энэ тухай нийслэлийн холбогдох байгууллагуудад тухай бүрд нь хүсэлтийг гаргаж шийдвэрлүүлж байсан бөгөөд шийдвэрлэх бүрд газрын хэмжээг багасгаж байсан нь бидэнд хүндрэл учруулж байсан ба одоо эзэмшиж байгаа газар нь зориулалтыг дагуу ашиглах боломжтой байсан тул холбогдох зураг төслийн ажлыг хийлгэж эхэлсэн. Иймээс манай компанийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд компанийн зүгээс хууль, журамд зааснаар газар эзэмших эрхийг авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Тогтоогдсон үйл баримтын тухайд,

2. Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг баталсан боловч тухайн үед газрын эргэлтийн цэг, шонгуудын солбицлыг газарт бэхэлж, нарийвчилсан хэмжилт хийгээгүйн улмаас Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газрын мэдээллийн сан дахь газрын хилийн зураглал өөр, өөрөөр үйлдэгдэж, газрын давхцалын маргаан үүсгэсээр ирсэн, уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны А/65 дугаар тушаалаар хилийн заагийг нарийвчлан тогтоох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагджээ.

3. Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолоор Богдхан уулын хилийн заагийн мэдээллийг холбогдох мэдээллийн санд Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу бүртгэж, тоон мэдээллээр улсын газрын мэдээллийн санд оруулах, эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлж, тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт үүрэг болгосны дагуу дээр дурдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны А/65 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн талууд болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Богдхан уулын хилийн зааг алдаатай болохыг харилцан хүлээн зөвшөөрч, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны дүгээр, нийслэлийн Засаг даргын 2023 оны дугаар албан бичгүүдээр ирүүлсэн саналын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон ******* аманд хилийн цэсийг бодит газар дээр эргэлтийн цэгийг бэхлэн тэмдэгжүүлж, газрын мэдээллийн санд оруулсан байна.

4. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн хувьд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дүгээр тушаалаар дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн ******* аманд байрлах 31315 м.кв газрын ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар авсан, тухайн үед тус газар бүхэлдээ тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байсан.

5. Гэвч, дээрх ажиллагааны хүрээнд нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газрын 11404.56 м.кв бүхий хэсэг нь Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор тогтоосон тусгай хамгаалалттай газрын хилийн заагт хамааралгүй, харин нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд хамаарч байгаа нь тогтоогдсоноор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/649 дүгээр тушаалаар ******* ХХК-ийн 31315 м.кв газраас хэсэгчлэн 11404.56 м.кв газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон, мөн сайдын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дүгээр тушаалаар үлдэх 19910.44 м.кв газрын ашиглах эрхийн хугацааг сунгасан байна.

6. Нэхэмжлэгч ******* ХХК-аас хэсэгчлэн цуцлагдсан 11404.56 м.кв газрын зориулалтыг төлөвлөгөөнд нийцүүлэн өөрчилж, үргэлжлүүлэн эзэмших хүсэлтийг 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 61 дүгээр албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан гаргахад, тус газрын 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн дугаар албан бичгээр ...хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг хүргүүлсэн.

7. Нэхэмжлэгчээс дахин 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128 дугаар албан бичгээр адил агуулгаар хүсэлт гаргаж, хүсэлтдээ ашиглах эрх бүхий 31315 м.кв газрын 12526 м.кв талбайд барилга барих тухай Нийслэлийн ерөнхий архитекторын баталсан 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр баталсан барилгын загвар зураг, газрын төлбөр төлсөн болон талбайн инженер-геологийн судалгаа хийлгэхэд төлсөн төлбөрийн баримтууд, маргаан бүхий газрын гадна цахилгаан хангамж, дунд төвөгшилтэй 10 кв-ын 10м цахилгаан дамжуулах агаарын шугам, 20м цахилгаан кабель шугам 10/0.4 кВа чадал бүхий иж бүрдмэл дэд өртөө цахилгаан хангамжийн зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулсан Барилга байгууламжийг ашиглалт оруулах комиссын 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн цах- дугаартай дүгнэлт зэрэг баримтуудыг хавсарган өгсөн боловч хариу өгөөгүй байна.

8. Харин Нийслэлийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар захирамжаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн ашиглах эрхтэй байсан 11404.56 м.кв газарт бүхэлд нь давхцуулан ******* ХХК-ийн 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан хүсэлтээр нь 12600 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууц барих зориулалтаар эзэмших эрх олгосон, тухайн газрууд бүхэлдээ давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дүгээр албан бичиг, зурган мэдээллээр нотлогдсон.

9. Гуравдагч этгээд ******* ХХК-ийн тухайд, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаар захирамжаар дүүргийн 8 дугаар хороонд 40000 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмших эрхийг анх олгож, 2025 оны А/15 дугаар захирамжаар газрын хэмжээг 30000 м.кв болгон багасгасан, ...эзэмшүүлсэн газрын байршил нь зориулалтын дагуу ашиглахад уулын налуужилт ихтэй, өндөрлөг газар... гэсэн үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дүгээр захирамжаар 10000 м.кв газрыг нь өөр байршилд, 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар захирамжаар үлдэх 20000 м.кв газраас нь 12600 м.кв газрыг маргаан бүхий тус байршилд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

10. Ийнхүү нэхэмжлэгч ******* ХХК-аас Нийслэлийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар захирамжийн ******* ХХК-д эзэмших эрх олгосон газраас 11404.56 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус газрыг эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг газрыг ******* ХХК-д эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд,

11. Энэ хэргийн маргааны үйл баримт нь Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2025/0015 дугаар тогтоолоор хянан шийдвэрлэсэн, Аниме нетворк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгтэй ижил төстэй боловч нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй байсан нийт 31315 м.кв газар нь шинэчлэгдсэн хилийн заагийн дагуу 19910.44 м.кв талбай бүхий хэсэг тусгай хамгаалалттай газар нутагт, үлдэх 11404.56 м.кв газар нь Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд хамаарч хуваагдсан, гэвч ******* ХХК нь 31315 м.кв газрыг ашиглах эрх авснаас хойш тус газрыг бүхэлд нь хамруулан төсөл хэрэгжүүлэхээр архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургаа Нийслэлийн ерөнхий архитектороор батлуулж, холбогдох хөрөнгө оруулалтыг газар дээрээ хийсэн, нөгөө талаас гуравдагч этгээд ******* ХХК-ийн хувьд газрын байршлыг сольж, шилжүүлэн эзэмшүүлсэн үндэслэлээр маргаан бүхий газарт эзэмших эрх олгоход дуудлага худалдааны анхны үнэ төлүүлээгүй, тодорхой хөрөнгө зарцуулаагүй зэргээр ялгаатай үндэслэл тогтоогдсон тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчим зөрчигдсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

12. Тодруулбал, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх ёстой, энэ нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр тодорхой нэгж талбар бүхий газар эзэмшиж буй этгээдээс гадна тухайн газрыг бодитойгоор эзэмшилдээ байлгаж, газар эзэмших хүсэлтээ гаргасан этгээдийн эрхэд мөн адил хамгаалалт үүсгэнэ.

13. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дүгээр тушаалаар нэхэмжлэгч ******* ХХК нь маргаан бүхий газрын ашиглах эрхийг хуульд заасан журмын дагуу авч, ашиглах эрх бүхий газраа хашаалан 10/0.4 кВа чадал бүхий иж бүрдмэл дэд өртөө барих зэргээр хөрөнгө оруулалт хийсэн, газрын төлбөрт нийт 134,567,370 төгрөгийг төлж, тухайн газрыг зөвшөөрөлтэйгөөр ашиглаж байсан, мөн тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийг буруу тогтоосон захиргааны байгууллагуудын буруутай үйл ажиллагааны улмаас 11404.56 м.кв газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон ч үргэлжлүүлэн эзэмших хүсэлтээ гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад хамаарч, газар эзэмших ашиг сонирхолд нь хамгаалалт үүссэн байна.

14. Гэтэл Нийслэлийн Засаг даргаас хүсэлт гаргасан газар нь бусдын хууль ёсны ашиг сонирхол бүхий бодитой эзэмшилд байгаа эсэх-ийг шалган тогтоосны үндсэн дээр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсээгүй газрыг эзэмшүүлэх ёстой атал уг үүргээ хэрэгжүүлэхгүйгээр, маргаан бүхий газарт холбогдох ******* ХХК-ийн ашиг сонирхол үүссэн болохыг, өөрөөс үл хамаарах шалтгаанаар ашиглах эрх бүхий газрын зарим хэсэг хүчингүй болсон нөхцөл байдлыг мэдсээр атлаа ******* ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн, бусад этгээдийн бодитой эзэмшил үүсгэсэн газарт давхцуулан эзэмших эрх олгосон байна.

15. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д зааснаар нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдолд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчилнэ.

16. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дүгээр тушаалаар нэхэмжлэгч ******* ХХК-д газар ашиглах эрх олгож, тус шийдвэрт итгэн газрын төлбөрийг төлж, газрыг ашиглах зорилгоор хөрөнгө оруулалт хийснээр түүнд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн байхад нэхэмжлэгчийн хууль ёсны итгэлийг хамгаалах үүргээ мөн зөрчжээ.

17. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутагт нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон болон нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах үүргийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон Нийслэлийн Засаг дарга нарт хүлээлгэсэн байхад Байнгын хорооны тогтоолоор өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй байна.

18. Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ийн газар эзэмших ашиг сонирхол зөрчигдсөн байх тул Нийслэлийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар захирамжийн ******* ХХК-д эзэмших эрх олгосон газраас 11404.56 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

19. Тус захирамжийг хүчингүй болгосноор ******* ХХК-ийн 11404.56 м.кв газрыг эзэмших эрх дуусгавар болж, Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/15 дугаар захирамжийн үндсэн дээр 30000 м.кв газрыг эзэмших эрх сэргэх үр дагаврыг үүсгэнэ, иймд түүний хувьд газар эзэмших эрх зөрчигдөхгүй бөгөөд маргаан бүхий газарт холбогдуулан газрын дуудлага худалдааны үнэ төлөөгүй тул хамгаалагдах ашиг сонирхол үүсэхгүй, хариуцагчийн хувьд шаардлагатай гэж үзвэл газрын байршлыг нь сольж, өөр газарт эзэмших эрх олгох байдлаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй.

20. Даалгах шаардлагын тухайд, хариуцагчаас нэхэмжлэгчид тухайн газрыг эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй, түүнд газар эзэмшүүлэх боломжгүй гэж үзсэн үндэслэлийг ...газрын хилийн цэсийг өөрчилсөнтэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас өөрөө тухайн асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй тул ******* ХХК нь Нийслэлийн Засаг даргад бус тус сайдад хандан өөр газрыг ашиглахаар хүсэлтээ гаргах ёстой... гэж тайлбарласан нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3.-т заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шударга ёс, тэгш байдлын зарчимтай нийцэхгүй, тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийг өөрчилсөн эсэхээс үл хамаарч, газар эзэмших хүсэлтийг Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн хэн ч гаргах эрхтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын шийдвэрээр тухайн газрыг ашиглаж байсан нь газар эзэмших хүсэлт гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

21. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заасан, энэ тохиолдолд газрыг шинээр ******* ХХК-д эзэмшүүлэх нөхцөл үүсээгүй, тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй болсны улмаас ашиглах эрх олгогдсон газрыг үргэлжлүүлэн тухайн этгээдэд эзэмшүүлэх тохиолдол үүссэн байх тул төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэх боломжгүй, иймд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг нь хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн зориулалтыг өөрчлөх, дуудлага худалдааны анхны үнийг төлөх зэргээр эзэмших эрх болгон өөрчлөх байдлаар газар эзэмших эрх олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэлээ.

22. Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/649 дүгээр тушаалыг хүлээн зөвшөөрч, маргахгүй болохоо илэрхийлсэн, Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад үүрэг хүлээлгэсэн боловч ******* ХХК-аас маргаан бүхий газрыг эзэмших зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан, түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол бүрэн сэргэх боломжтой тул тухайн сайдыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагагүй байсныг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т заасныг баримтлан ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар захирамжийн ******* ХХК-д эзэмших эрх олгосон газраас 11404.56 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дүүргийн 8 дугаар хороонд байрлах 11404.56 м.кв газрыг ******* ХХК-д эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ