Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 302/ШШ2025/00568

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,

Нэхэмжлэгч: *************-т үйл ажиллагаа явуулах, Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б сургууль (захирал Х.Б)-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны эрчим хүчний төлбөрт 5,493,000 төгрөг, алданги 2,746,500 төгрөг, нийт 8,239,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б сургуульд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 2,746,500 төгрөг нэхэмжилсэн хэсгийг багасгаж, хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дулааны эрчим хүчний төлбөрт 5,493,000 төгрөгийг төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С-ы 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтээр нотлогдож байгаа тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

3.Нэхэмжлэгч Ж ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,782 төгрөгөөс 95,363 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас нэхэмжлэлийн шаардлага болох 5,493,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 102,838 төгрөгийн тал 51,419 төгрөг, мөн хариуцагч Б сургуулиас 51,419 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758  дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 2,746,500 төгрөг нэхэмжилсэн хэсгийг багасгаж, хариуцагч Б сургууль нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дулааны эрчим хүчний төлбөрт 5,493,000 (таван сая дөрвөн зуун ерэн гурван мянган) төгрөгийг нэхэмжлэгчид төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,782 төгрөгөөс 95,363 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас нэхэмжлэлийн шаардлага болох 5,493,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 102,838 төгрөгийн тал 51,419 төгрөг, мөн хариуцагч Б сургуулиас 51,419 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МАНГИЛИК