| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00466/И |
| Дугаар | 302/ШШ2025/00569 |
| Огноо | 2025-07-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 302/ШШ2025/00569
|
|
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ************т оршин суудаг, утас ********, Х.Ж;
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: **********-т үйл ажиллагаа явуулдаг, регистрийн ****** дугаартай, Н газар (дарга М.А);
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Д сумын О нэгдэлд малчнаар 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг, мөн Д сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тус тус тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Х.Жийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос.
(Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус газарт хуулийн зөвлөх ажилтай Б.Жанерке-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Х.Ж нь анх шүүхэд бичгээр гаргасан хүсэлтэд Б аймгийн Д сумын О нэгдэлд малчнаар 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг, мөн Д сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тус тус тогтоолгохыг хүссэн байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагыг багасгаж өөрчлөн дахин тодорхойлон Б аймгийн Д сумын О нэгдэлд малчнаар 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг, мөн Д сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсан байдлыг тус тус тогтоолгохыг хүссэн болно. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1.Хүсэлт гаргагч Х.Ж нь цэргийн албанаас 1988 оны 08 дугаар сард халагдаж ирээд Б аймгийн Д сумын О нэгдэлд малчнаар 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Гэтэл түүний тус нэгдэлд малчнаар ажиллаж байх хугацааны зарим цалин хөлсний баримтууд аймгийн архивын тасгаас гарсан боловч тус нэгдэлд малчнаар ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал гараагүй. Тухайн үед Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэр байхгүй байна. Мөн тэрээр Д сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсан боловч зарим оны А карт аймгийн архивын тасгаас гарахгүй байгаа тул тэрээр өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна.
1.2.Хүсэлт гаргагч Х.Ж нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шитгэлийг нөхөн тооцох тухай хууль-д заасан нөхцөл болзлыг хангаж 1990-2000 он хүртэлх 11 жилийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн. 1995-2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын 1995,1997-2000 онуудын А дансны баримтууд архивын тасгаас гаргуулан авсан. Эдгээр материалуудаар тэтгэвэр тогтоолгохоор Б аймгийн Нийгмийн даатгалын газарт хандахад Д сумын О нэгдэлд малчнаар ажилласан болон мал маллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн.
Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Х.Жийн Б аймгийн Д сумын О нэгдэлд малчнаар 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг, мөн Д сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэсэн байна.
2.Хүсэлт гаргагчаас Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Д сумын 1995 оны, 1997 оны, 1998 оны, 1999 оны, 2000 оны мал тооллогын А дансны баримтын хуулбар,№579572 дугаартай Цэргийн батлах-ын хуулбар, 2001 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн НДД№А 000065446 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр-ийн хуулбар, №0203000987 дугаартай Баталгаажилтын хуудас, 1993 оны 03 дугаар сарын 16-ны өд өдөр олгосон IIА№029 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээ-ний хуулбар, Ж.Даулетханы Г№178 дугаартай Төрсний гэрчилгээ, 1994 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Ж.Насиратханы Г№242 дугаартай Төрсний гэрчилгээ, 1997 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Ж.Хайнарын №0253294 (Г-148) дугаартай Төрсний гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 757 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 12/700 дугаар албан бичгээр Х.Ж болон түүний 1995, 1997 онуудад төрсөн нэг хүүхдүүдийн ХААТР маягтуудын хуулбарыг шүүхэд хүргүүлсэн байна.
Мөн тус шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 756 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 259 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Х.Жт холбогдох Б аймгийн Д сумын О нэгдлийн 1989 оны цалин хөлсний 70 дугаар дансны баримт болон Д сумын мал тооллогын А дансны 1995, 1997-2000 оны баримтуудын хуулбар зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагч Х.Жийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.Хүсэлт гаргагч Х.Ж дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б аймгийн Д сумын О нэгдэлд малчнаар 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Гэтэл түүний тус нэгдэлд малчнаар ажиллаж байх хугацааны зарим цалин хөлсний баримтууд аймгийн архивын тасгаас гарсан боловч тус нэгдэлд малчнаар ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал гараагүй. Тухайн үед Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэр байхгүй байна. Мөн тэрээр Д сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсан боловч зарим оны А карт аймгийн архивын тасгаас гарахгүй байгаа тул тэрээр өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна. Иймд холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслэн Б аймгийн Д сумын О нэгдэлд малчнаар 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг, мөн Д сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тус тус тогтоолгохыг хүссэн байна.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1.Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 259 дугаартай албан бичигт: Хүсэлт гаргагч Х.Жт холбогдох Б аймгийн Д сумын О нэгдлийн 1989 оны цалин хөлсний 70 дугаар дансны баримтыг хуулбарлан хүргүүлэв гэсэн байна.
Энэхүү Д сумын О нэгдлийн цалин хөлсний 1989 оны 70 дугаар дансны баримтаар Хавдолда,..., Ж нар 1989 оны 01-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан талаар бичилт хийгдсэн байна. (хөмрөг№38, данс№01, хн№19);
6.2.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 12/700 дугаар албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагч Х.Жийн 1993 оны 02 дугаар сарын 29-ний өдөр бүртгэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт №715 буюу ХААТР-1 (А) маягтын 14.Ажилладаг байгууллага гэдэгт: Д сумын 2-р бригадад 1987 оноос малчин гэж бичигдсэн байна.
6.3.Хүсэлт гаргагч Х.Ж 1992 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Д.Алтангүлтэй гэрлэж гэрлэлтээ 1993 оны 03 дугаар сарын 16-ны өдөр бүртгүүлсэн болох нь 1992 оны 7 дугаар сарын 10-ны өдөр олгосон IIА№029 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээ-ээр тогтоогдож байгаа ба Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 12/700 дугаар албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагч Х.Жийн 1993 оны 03 дугаар сарын 16-ны өдөр бүртгэсэн Гэрлэсний бүртгэлийн лавлагаа №0029 буюу ХААТР-15 (А) маягтын 5.Байнга оршин суудаг хаяг гэдэгт: Б аймгийн Д сум; 14.Эрхэлдэг ажил гэдэгт: малчин гэж бичигдсэн байна.
6.4.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 12/700 дугаар албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагч Х.Жийн 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Жанеркегийн Төрснийг бүртгэх анкет №0051 буюу ХААТР-11(А) маягтын 11.Эцгийн овог нэр: Хавдолдагийн Ж; эрхэлдэг ажил гэдэгт: 2-р багт малчин гэж бүртгэгдсэн байна.
Мөн хүсэлт гаргагч Х.Жийн 1997 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Хайнарын Төрснийг бүртгэх анкет №0148 буюу ХААТР-11(А) маягтын 11.Эцгийн овог нэр: Хавдолдагийн Ж; эрхэлдэг ажил гэдэгт: малчин гэж бүртгэгдсэн байна.
6.5.Мөн Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас хуулбарлан өгсөн 1993 оны Д сумын О нэгдлийн ХОЭБ-ийн материалаар Д сумын Шалхар мекен ХК-ийн Далакөл багийн ХОЭБ-ийн цэнхэр тасалбарыг баталгаажуулсан хөрөнгийн товчоо-ны эзэмшигчийн нэрсийн жагсаалтын 253-д Х.Ж-серий№02, дугаар-056112, нэрлэсэн үнэ-7000, ХОЭБ-ийг баталгаажуулсан хөрөнгийн төрөл (мал хөрөнгө)-мал, хөрөнгө, материал, олгосон хөрөнгийн үнэ-7000 гэж бичигдсэн байна.
6.6.Хүсэлт гаргагч Х.Жийн №0203000987 дугаартай Баталгаажилтын хуудас-аар 1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сар дуусталх хугацаанд ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл хийгдсэн байна.
6.7.Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 259 дугаартай албан бичигт: ... Хүсэлт гаргагч Х.Жт холбогдох Д сумын мал тооллогын А дансны 1995, 1997-2000 оны баримтуудын хуулбар хүргүүлэв. Мал тооллогын А дансны 1996 оны баримтыг архивд шилжүүлээгүй гэсэн байна.
Энэхүү Б аймгийн архивын тасгаас хуулбарлан хүргүүлсэн Д сумын мал тооллогын А дансны 1995 оны нэрсийн жагсаалтын 12-т Х.Ж хувийн малтай өрхийн тоо гэдэгт: 1, түүний ам бүлийн тоо гэдэгт: 3; малтай аж ахуйн нэгжийн тоо гэдэгт: 1; 1,2-ээс; жилийн дөрвөн улирлын турш мал байнга малладаг малчин өрх гэдэгт: 1, түүний ам бүлийн тоо гэдэгт: 2; 16-аас дээш насны: 2 хүн; үүнээс 16-35 хүртэлх насны гэдэгт: 2 хүн гэж бүртгэгдсэн ба 1995 оны эцсийн тооллогоор бүгд 110 мал тоолуулсан, үүнээс тэмээ-0, адуу 4, үхэр 13, хонь-56, ямаа-37 гэж бичигдсэн байна.
Мөн Д сумын мал тооллогын А дансны 1997 оны нэрсийн жагсаалтын 18-д Х.Ж хувийн малтай өрхийн тоо гэдэгт: 1, түүний ам бүлийн тоо гэдэгт: 5; 1,2-ээс; жилийн дөрвөн улирлын турш мал байнга малладаг малчин өрх гэдэгт: 1, түүний ам бүлийн тоо гэдэгт: 5; 16-аас дээш насны: 2 хүн; үүнээс 16-35 хүртэлх насны гэдэгт: 2 хүн гэж бүртгэгдсэн ба 1997 оны эцсийн тооллогоор бүгд 100 мал тоолуулсан, үүнээс тэмээ-0, адуу 6, үхэр 13, хонь-51, ямаа-60 гэж бичигдсэн байна. (хн-19, Д№-06, Х№-01); мөн 1996 оны эцсийн тооллогоор бүгд 115 мал тоолуулсан, үүнээс тэмээ-0, адуу 8, үхэр 12, хонь-49, ямаа-46 гэж бичигдсэн байна.
Мөн Д сумын мал тооллогын А дансны 1998 оны нэрсийн жагсаалтын 25-д Х.Ж хувийн малтай өрхийн тоо гэдэгт: 1, түүний ам бүлийн тоо гэдэгт: 2; малчин өрхийн тоо гэдэгт: 1, түүний ам бүлийн тоо гэдэгт: 2; малчдын тоо гэдэгт: 2; үүнээс 16-34 насны: 2 хүн; 35-59, 35-59 насны эр эм гэдэгт: 2 хүн; нийт малчдаас эмэгтэй: 1 гэж бүртгэгдсэн ба 1998 оны эцсийн тооллогоор бүгд 129 мал тоолуулсан, үүнээс тэмээ-0, адуу 5, үхэр 12, хонь-72, ямаа-40 гэж бичигдсэн байна.
Мөн Д сумын мал тооллогын А дансны 1999 оны нэрсийн жагсаалтын 19-д Х.Ж хувийн малтай өрхийн тоо гэдэгт: 1, түүний ам бүлийн тоо гэдэгт: 5; малчин өрхийн тоо гэдэгт: 1, түүний ам бүлийн тоо гэдэгт: 5; малчдын тоо гэдэгт: 2; үүнээс 16-34 насны: 2 хүн; нийт малчдаас эмэгтэй: 1 гэж бүртгэгдсэн ба 1999 оны эцсийн тооллогоор бүгд 157 мал тоолуулсан, үүнээс тэмээ-0, адуу 6, үхэр 13, хонь-95, ямаа-43 гэж бичигдсэн байна.
Мөн Д сумын мал тооллогын А дансны 2000 оны нэрсийн жагсаалтын 5-д Х.Ж хувийн малтай өрхийн тоо гэдэгт: 1, түүний ам бүлийн тоо гэдэгт: 4; малчин өрхийн тоо гэдэгт: 1, түүний ам бүлийн тоо гэдэгт: 4; малчдын тоо гэдэгт: 2; үүнээс 16-34 насны: 2 хүн; нийт малчдаас эмэгтэй: 1 гэж бүртгэгдсэн ба 2000 оны эцсийн тооллогоор бүгд 58 мал тоолуулсан, үүнээс тэмээ-0, адуу 1, үхэр 9, хонь-26, ямаа-22 гэж бичигдсэн байна.
7.Хүсэлт гаргагч Х.Жийн гаргаж өгсөн №******* дугаартай Цэргийн батлах, мөн 2001 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн НДД№А ******* дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, мөн хүсэлт гаргагчийн хүүхдүүд болох Ж.Д-ы Г№178 дугаартай Төрсний гэрчилгээ, Ж.Насиратханы Г№242 дугаартай Төрсний гэрчилгээ зэрэг бичгийн баримтууд нь энэ хүсэлтийн шаардлагад хамааралгүй болно.
8.Хүсэлт гаргагч Х.Ж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
9.Дээрх Д сумын О нэгдлийн цалин хөлсний 1989 оны 70 дугаар дансны баримт болон БНМАУ-ын хүн амын регистрийн карт №715 буюу ХААТР-1 (А) маягтын бичилтээр хүсэлт гаргагч Х.Ж Б аймгийн Д сумын О нэгдэлд малчнаар 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан болох нь нотлогдож байна.
Мөн Д сумын О нэгдэл хувьчлагдахад хүсэлт гаргагч Х.Ж мал хөрөнгө хувьчлан авсан болох нь Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас хуулбарлан өгсөн 1993 оны Д сумын О нэгдлийн ХОЭБ-ийн материалаар Д сумын Шалхар мекен ХК-ийн Далакөл багийн ХОЭБ-ийн цэнхэр тасалбарыг баталгаажуулсан хөрөнгийн товчоо-ны жагсаалтаар тогтоогдож байгаа ба Д сумын мал тооллогын А дансны 1995, 1997-2000 оны баримтууд болон мал тооллогын А дансны 1996 оны баримтыг архивд шилжүүлээгүй гэсэн 1997 оны баримтад 1996 онд тоолуулсан малын талаар бичигдсэн байдал, мөн хүсэлт гаргагч Х.Жийн хүүхдүүд болох Х.Жанеркегийн Төрснийг бүртгэх анкет №0051 буюу ХААТР-11(А) маягт болон Х.Хайнарын Төрснийг бүртгэх анкет №0148 буюу ХААТР-11(А) маягт бичилтээр хүсэлт гаргагч Х.Ж Д сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсан нь нотлогдож байна.
Иймд эдгээр хууль ёсны нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Х.Ж Б аймгийн Д сумын О нэгдэлд малчнаар 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг, мөн Д сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тус тус тогтоох нь зүйтэй байна.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгийг баримтлан хүсэлт гаргагч Х.Ж Б аймгийн Д сумын О нэгдэлд малчнаар 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг, мөн Д сумын 2 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тус тус тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Х.Жийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК