| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Гангэрэл |
| Хэргийн индекс | 128/2026/0047/З |
| Дугаар | 128/ШШ2026/0521 |
| Огноо | 2026-05-21 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2026/0521
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Б******* /РД:*******/,
Хариуцагч: Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газар хооронд үүссэн төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******, хариуцагчийн өмгөөлөгч С.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалтай чиг үүрэг адил албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах.
2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:
2.1. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар ...Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын газрыг татан буулгасантай холбогдуулан чиг үүргийн давхардал үүссэн... үндэслэлээр С.Б*******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
2.2. Үүнийг эс зөвшөөрч, С.Б******* Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар Гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичгээр ...Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын газар татан буугдсантай холбоотойгоор тус газрын албан хаагчдыг мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжин ажиллах боломжийг хангах арга хэмжээг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газраас зохион байгуулсан. Мөн та бүхий гаргасан хүсэлтийг үндэслэн гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэж төрийн албанаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах арга хэмжээг авсан гэж үзэх үндэслэлтэй... гэх хариуг өгснөөр С.Б******* 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүх хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч С.Б******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. Хүүхэд, гэр бүлийн хөгжил гааллын ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна. Миний бие С******* овогтой Б******* нь Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын газарт 2023 оноос хойш 2 жил ажилласан бөгөөд тус газарт Хүүхдийн хөгжлийн үйлчилгээний хяналт хариуцсан мэргэжилтэн, дэс түшмэл *******ллын ТЗ8 зэрэглэлд ажиллаж байсан. Засгийн газрын 2025 оны дугаар тогтоолоор манай байгууллага татан буугдаж чиг үүрэг, орон тоо нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газарт нэмэгдэж шилжсэн. Үүнтэй холбогдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газрын дарга 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ******* дугаар тушаал гарч, тус тушаалаар намайг төрийн албанаас чөлөөлсөн.
3.2. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасанчлан Төрийн жинхэнэ албан хаагч нь нэмэгдэл баталгаа эдлэх ба тус хуулийн 62.1.1-д "энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх" гэж тодорхой тусгасан. Үүнтэй холбоотойгоор тус хуулийн 62.1.4-д төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл аарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох эрхтэй байна.
3.3.Төрийн албаны тухай хуулиар байгууллага татан буугдсан тохиолдолд өөр ажил албан тушаалд томилуулах эрхтэй байна. Энэ эрхийг хангаж ажлын байр санал болгож, хэрэв албан хаагч зөвшөөрөөгүй тохиолдолд тэтгэлэг олгох ёстой байтал урьдчилан мэдэгдэхгүйгээр, сонсох ажиллагаа хийж саналыг сонсохгүйгээр шууд чөлөөлсөн нь миний хуулиар олгосон эрхийг зөрчиж байна. Миний бие өөрийн салбартаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байсан ба 2025 оны 8 дугаар сард уулзах үеэр тус газрын шинэчилсэн бүтэц батлагдаагүй, ажлын байрны тодорхойлолт гараагүй байсан. Энэ үед манай байгууллагад ажиллаж байсан хоёр хүн шилжин ажилласан. Бусад албан хаагчдын хувьд бүтэц батлагдаж дуусахаар ажиллах боломжтой ажлын байрны тодорхойлолттой танилцаж ямар албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах тухайгаа шийдэхээр тохиролцсон байдаг. Гэтэл бидэнд ажлын байр санал болгохгүйгээр шууд ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн шийдвэр гарсны дараа буюу 2025 оны 10 сарын 17-ны өдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжил гааллын ерөнхий газрын албан ёсны цахим хуудсандаа 15 гаруй ажлын байрыг зарласан байсан.
3.4.Уг шийдвэрийн эсэргүүцэн Төрийн албаны зөвлөлд 2025 оны 10 сарын 16-ны өдөр гомдол гаргасан бөгөөд гомдлын хариуг 2025 оны 12 сарын 04-ний өдрийн ******* тоот албан бичгээр хариу ирүүлсэн. Уг хариунд Хүүхэд гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газрын даргын ******* тоот тушаал нь таны хүсэлтийг бүрэн хангасан, үндэслэлтэй шийдвэр гэж үзсэн. Энэ мэтчилэн миний хуульд заасан төрийн байгууллагад үргэлжлүүлэн ажиллах эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Засгийн газрын 2025 оны дугаар тогтоолоор манай байгууллага татан буугдаж чиг үүрэг, орон тоо нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газарт нэмэгдэж шилжсэн. Төрийн албаны тухай хуулиар байгууллага татан буугдсан тохиолдолд өөр ажил албан тушаалд томилуулах эрхтэй байна. Энэ эрхийг хангаж ажлын байр санал болгож, хэрэв албан хаагч зөвшөөрөөгүй тохиолдолд тэтгэлэг олгох ёстой байтал урьдчилан мэдэгдэхгүйгээр, сонсох ажиллагаа хийж саналыг сонсохгүйгээр шууд чөлөөлсөн нь миний хуулиар олгосон эрхийг зөрчиж байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48,1 дэх хэсэгт заасныг баримтлан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, шилжин ажиллах боломжтой албан тушаалд шилжүүлэн, урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ажил болох Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газар дахь "Гэр бүлийн цогц төв, бага насны хүүхдийн хөгжил хариуцсан мэргэжилтэн" гэх алба тушаалд шилжүүлэн томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү... гэжээ.
4. Хариуцагч Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.
4.1. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" дугаар тогтоолоор Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын газрыг татан буулгаж чиг үүргийг төрийн захиргааны байгууллага, дүүрэг дэх холбогдох байгууллага руу шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс үүдэн Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын газрын албан хаагчдыг шилжүүлэн ажиллуулахын тулд байгууллагын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн тогтоох шаардлага үүссэн. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг Засгийн газрын тогтоолоор баталдаг тул тогтоолоор шинэ бүтэц, орон тооны дээд хязгаар батлагдах хүртэл албан хаагчдыг шилжүүлэн ажиллуулах боломжгүй байсан. Улмаар Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн "Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" 52 дугаар тогтоолоор агентлагийн орон тооны хязгаар шинэчлэгдэж 56 болсон. Дээрх тогтоолын хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн гааллын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай тушаалаар "Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газрын бүтэц, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай" шийдвэр гарсан.
4.2. Үүний дагуу Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар тушаалаар агентлагийн албан тушаалын нэршил, *******лал, зэрэглэл шинэчлэгдсэн. Уг тушаал гарах хүртэл Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын газрын албан хаагчдыг албан тушаалын нэршилд санал өгөх боломжтой талаар дурдаж байсан. Мөн дээрх тушаал гарсны дараа ч өмнө ажиллаж байсан албан тушаалтай адил төсөөтэй чиг үүрэг, албан тушаалын нэршил бүхий ажилд томилогдох боломжийг хангаж ажилласан. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын газар Засгийн газрын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар тогтоолоор татан буугдсанаас хойш удаа дараа шилжин ажиллах хүсэлтэй эсэхийг тодруулахад 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг авах хүсэлтэй байгаа талаараа хэлсэн. Энэ нь Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын газраас 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 01/228 дугаартай албан бичгээс харагдана.
4.3. Дээрх албан бичиг ирсний дараа 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Засгийн газрын 2025 оны 52 дугаар тогтоолыг танилцуулах, албан хаагчид шилжин ажиллах хүсэлтэй эсэх талаар тодруулах зорилгоор Төрийн өмчийн 11-р байрны тоот өрөөнд хурал зохион байгуулсан. Уг хуралд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын газрын 26 албан хаагч оролцох байснаас ээлжийн амралттай 2, чөлөөтэй 3 албан хаагч ирээгүй бөгөөд нийт 21 албан хаагч оролцсон. Энэ үеэр албан хаагчид шилжин ажиллах хүсэлтэй эсэх талаар сонсох, шилжих хүсэлтэй албан хаагчдаас анкет, холбогдох мэдээллийг гаргуулж авах ажлыг зохион байгуулж ажилласан. Захиргааны акт гаргахаас өмнө 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын газрын албан хаагчдаас тайлбар, санал авах буюу сонсох ажиллагаа явуулах зорилгоор мэдэгдлийг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын газрыг төлөөлөх эрх бүхий этгээд болох Ө.Г рүү цахим шуудангаар явуулахын зэрэгцээ баталгаат шуудангаар захиргааны байгууллагын хаягаар хүргүүлсэн.
4.4. Албан хаагчдын зүгээс ямар нэгэн хариу тайлбар, саналыг ирүүлээгүй. Иймээс тодруулах зорилгоор 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын газрын албан хаагчидтай Захиргаа, удирдлагын газраас холбогдоход тэтгэлэг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Улмаар 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын газраас 01/230 дугаартай албан бичгээр тэтгэмж авах албан хаагчдын мэдээллийг өгсөн. Мөн 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын газрын Ерөнхий нягтлан бодогч Н.Л сүүлийн байдлаар 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авах хүсэлтэй албан хаагчдын мэдээллийг гарын үсэг, санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулан ирүүлсэн. Дээрх албан хаагчдын санал сүүлийн байдлаар ирсний дараа манай байгууллагаас холбогдох албан хаагчдыг "Төрийн албанаас чөлөөлөх тухай" 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалыг гаргасан.
4.5 Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын газраас ирүүлсэн 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авах хүсэлтэй албан хаагчдын саналыг үндэслэн 2025 оны 12 дугаар сард 15 албан хаагчид 3 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэлгийг олгосон. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын газрын албан хаагчид шилжин ажиллахаас татгалзаж, нэг удаагийн тэтгэлэг авах хүсэлтээ илэрхийлж Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаал гарснаас хойш буюу 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шилжин, сэлгэн ажиллах талаар холбогдох зарыг оруулсан. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нь шилжин ажиллахаас татгалзаж, тэтгэлэг авах тухай хүсэл зоригоо илэрхийлсний дараа буюу тэтгэлэг олгож, ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан хойно ажлын байрны сул орон тооны зарыг оруулсан байх тул энэ нь хэрэгт ааралгүй юм. Иймд С.Б*******ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газарт холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нөхцөл бус мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь зохицуулалтыг хэрэглэх тохиолдол үүссэн байхад хариуцагчаас нөхцөл байдлыг буруу тогтоож, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлүүлэх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын газрыг татан буулгасантай холбогдуулан чиг үүргийн давхардал үүссэн үндэслэлээр нэхэмжлэгч С.Б*******ийг 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон төрийн албанаас чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалттай нийцээгүй, хууль бус шийдвэр болох нь дараах байдлаар тогтоогдож байна.
3. Засгийн газрын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар тогтоолоор Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын газрын чиг үүргийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газарт шилжүүлж, Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газрын орон тооны хязгаарыг 56 байхаар нэмэгдүүлэн баталсан.
4. Үүнээс өмнө, Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газрыг 34 орон тоотой ажиллуулахаар орон тооны хязгаарыг тогтоосон, тус газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар тушаалаар 40 орон тоотой ажиллахаар албан тушаалын *******лал, зэрэглэлийг баталсан, харин Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дүгээр тушаалын дагуу тус газарт 29 албан хаагч ажилладаг байжээ.
5. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн гааллын сайдын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Татан буулгах комисс байгуулах тухай А/112 дугаар тушаалаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын газрыг татан буулгах ажлыг зохион байгуулах комисс, ажлын удирдамжийг баталсан ч тус удирдамжид хүний нөөцийн асуудлыг тусгаагүй, иймд тус газарт ажиллаж байсан албан хаагчид Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газарт үргэлжлүүлэн ажиллах эсэх нь Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 52 дугаар тогтоол батлагдах хүртэл хугацаанд тодорхойгүй хэвээр байсан.
6. Улмаар тус тогтоол батлагдсаны дараа Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Д, Гэр бүлийн бодлогын газрын дарга Г.О нар 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын газрын албан хаагчидтай уулзалт хийж, орон тоог нэмэгдүүлсэн Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 52 дугаар тогтоолыг танилцуулж, шилжин ажиллах хүсэлтэй байгаа албан хаагчдын саналыг асууж, цаашид Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газрын албан тушаалын *******лал, зэрэглэлийг баталсны дараа эргэн мэдэгдэхээр тогтсон.
7. Тус хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгч С.Б******* цаашид шилжин ажиллах хүсэлтэй болохоо илэрхийлсэн нь бичигдсэн, мөн тухайн өдрөө Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Д, Гэр бүлийн бодлогын газрын дарга Г.О нартай уулзаж, шилжин ажиллах хүсэлтээ илэрхийлэн төрийн албан хаагчийн анкетаа өгсөн, 2025 оны 9 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд тухайн байгууллагад ажилласан талаар Г.О, Б.Д нараас гэрчээр мэдүүлсэн, дээрх үйл баримтуудын талаар хэргийн оролцогчид маргаангүй.
8. Харин Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газрын даргаас 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр дугаар тушаалаар 56 орон тооны албан тушаалын нэршил, *******лал, зэрэглэлийг баталсны дараа тус газраас 2025 оны 9 дүгээр сарын 15, 22-ны өдөр нэхэмжлэгч С.Б*******тэй утсаар ярьсан тэмдэглэлийг шүүхэд нотлох баримтаар ирүүлж, ...шилжин ажиллах хүсэлтэй байгаа эсэхийг тодруулан асуухад тэтгэмж авахаа мэдэгдсэн... гэж тайлбарласан бол нэхэмжлэгч С.Б*******ээс ...мэдэгдэл хүргүүлсэн гэж хэлсэн, шилжин ажиллах талаар яригдаагүй... гэж зөрүүтэй байдлаар тайлбар гаргана.
9. Иймд талууд утсаар ярьсан ярианы агуулгын талаар зөрүүтэй тайлбарлаж байх тул хариуцагчаас гаргаж өгсөн утсаар ярьсан тэмдэглэлийг *******зээгүй нотлох баримтаар үнэлж, нэхэмжлэгч С.Б*******т Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар тушаал, шилжин ажиллах боломжтой албан тушаалыг танилцуулсан гэж дүгнэх боломжгүй, хариуцагчаас тухайн үйл баримтыг нотлох өөр баримтыг гаргаж өгөхгүй байх тул нэхэмжлэгч С.Б*******т шилжин ажиллах боломжтой болохыг мэдэгдсэн гэх хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байна.
10. Мөн, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газраас 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн огноотой ...Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газрын даргын 2025 оны дугаар тушаалаар албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталж, албан тушаалын тодорхойлолт өөрчлөгдөж байгаатай холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 хэсэг... үндэслэн сонсох ажиллагаа явуулж байна. ....2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 15:00 цагаас өмнө Төрийн захиргаа удирдлагын газрын даргын тоот өрөөнд ирж уулзаж, бичгээр тайлбар өгөхийг мэдэгдье... гэсэн мэдэгдлийг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын газрын даргаар ажиллаж байсан Ө.Ггийн цахим шууданд илгээсэн, гэтэл тус цахим шууд*******йн хаягийг 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ашиглах боломжгүй талаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/105 дугаар албан бичгээр тухайн газарт мэдэгдэж байсан атлаа тус хаягаар мэдэгдлийг хүргүүлсэн.
11. Хэдийгээр хариуцагчаас тус цахим хаяг идэвхтэй төлөвт байгаа гэсэн баримтыг ирүүлэх боловч шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн Ө.Ггөөс ....тухайн цахим шууданг хүлээн аваагүй, мэдээгүй... талаар мэдүүлсэн, цахим шууд*******йн хаягаар мэдэгдэл ирсэн талаар өөрт нь мэдэгдээгүй гэсэн тайлбарыг нэхэмжлэгч С.Б*******ээс гаргасан зэргээр 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр мэдэгдэл хүргэгдсэнд тооцох боломжгүй байна.
12. Үүний дараа, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газраас 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн мэдэгдлийг байгууллагын цахим шууд*******йн хаягаар 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр илгээснээр Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын газрын бичиг хэргийн ажилтан ажилтнуудын ашигладаг вайбер /viber/ групп чатанд 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр оруулсан болох нь шүүхээс хийсэн үзлэгээр нотлогдсон, тус өдөр мэдэгдлийг хүлээн авсан болохоо нэхэмжлэгч С.Б******* хүлээн зөвшөөрнө.
13. Гэвч тухайн мэдэгдэлд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл аарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4.-т Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй. гэсэн хуулийн үндэслэлийг дурдсан, тухайн мэдэгдлийн агуулгаас үзэхэд, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын газар татан буугдаж, орон тоо нь хасагдсан, хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлахаар 30 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлж байгаа гэж ойлгогдохоор байх ба үүнийг нэхэмжлэгч С.Б*******ээс ...мэдэгдэлд 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ирж уулзах талаар бичсэн байсан боловч мэдэгдлийг 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсан тул очиж уулзах хугацаа өнгөрсөн байсан бөгөөд тус мэдэгдлийг хүлээн аваад ажлаас чөлөөлөгдөж байгаа юм байна гэж ойлгосон тул тэтгэмжээ ядаж авья гэж бодсон... гэж тайлбарласныг үгүйсгэх боломжгүй, түүний энэ тайлбар мэдэгдлийн агуулгаас зөрөхгүй байна.
14. Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргах болсон үндэслэлийг С.Б******* тэтгэмж авах хүсэлтээ өгсөн гэж тайлбарласан, энэ хугацаанд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын газраас нийт 3 удаа ажлаас чөлөөлөгдөж, тэтгэмж авах албан хаагчдын мэдээллийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газарт хүргүүлсэн.
15. Тодруулбал, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газарт хийгдсэн 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн уулзалтын явцад өгсөн албан хаагчдын саналд нэхэмжлэгч С.Б******* чөлөөлөгдөх, тэтгэмж авах гэж тэмдэглэгдсэн боловч тухайн өдрийн уулзалтад үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ илэрхийлсэн болохыг хариуцагчаас хүлээн зөвшөөрч, маргаан бүхий актыг гаргахад тухайн саналд үндэслээгүй гэж шүүх хуралдаанд тайлбарлана.
16. Харин 2025 оны 9 дүгээр сарын 23, 29-ний өдрийн албан хаагчдын тэтгэмжийн дэлгэрэнгүй тооцоолол гэсэн баримтад С.Б*******ийн нэр бичигдсэн, үүнийг нэхэмжлэгчээс ...мэдэгдлийг хүлээн аваад ажлаас чөлөөлөх гэж байна гэж ойлгосон тул тэтгэмж авах нэрээ өгсөн... гэж тайлбарласан, үүнийг тогтоогдсон үйл баримттай харьцуулан дүгнэвэл, хариуцагч Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газраас 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн уулзалтын дараа тус газрын албан тушаалын *******лал, зэрэглэл, нэршлийг баталж, эргэн мэдэгдэхээр тогтсон атлаа Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар тушаалыг хүргүүлээгүй, тухайн газарт ямар албан тушаал байгаа, тухайлбал нэхэмжлэгч С.Б*******ийн эрхэлж байсан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, орон тоо нь цөөрсөн, эсхүл хасагдсан болохыг мэдэгдээгүй, зөвхөн мэдэгдлийг дангаар хүргүүлсэн байна.
17. Эдгээрээс гадна, Засгийн газрын шийдвэрээр Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын газрын чиг үүргийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газарт шилжүүлсэн байхад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн гааллын сайдын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/112 дугаар тушаалаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын газрыг татан буулгах комисс байгуулж, ажлын удирдамжийг баталсан, гэтэл Засгийн газрын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар тогтоолоор Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын газар нь татан буулгах шийдвэрийг гаргаагүй, тус байгууллагын чиг үүргийг шилжүүлж, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газарт нэгтгэсэн[1].
18. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн гааллын сайдын баталсан удирдамж, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газарт зохион байгуулагдсан 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн уулзалт зэрэгт Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын газрыг татан буулгасан гэдэг буруу мэдээллийг албан хаагчдад өгсөөр байсан, тухайн хурал дээр албан хаагчдад шилжин ажиллах боломжтой болохыг мэдэгдсэн агуулга нь ч Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих гэсэн үндэслэлд аарах байдлаар санал асуусан, маргаан бүхий тушаалаар ...чиг үүргийн давхардал үүссэн... хэмээн албан тушаалаас чөлөөлсөн үндэслэл ч цаашид тухайн байгууллагад шилжин ажиллах боломжгүй гэсэн ойлголтыг төрүүлсэн болохыг давхар нотолно.
19. Иймд нэхэмжлэгч С.Б*******ийг шилжин ажиллах боломжтойг мэдсээр атлаа тэтгэмж авахаар нэрээ өгсөн гэж буруутгасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, тэтгэмж авах-аар санал өгөх нөхцөлийг үүсгэсэн байна.
20. Гэтэл бодит байдал дээр нэхэмжлэгч С.Б*******ийн эрхэлж байсан Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын газрын Хүүхдийн хөгжлийн үйлчилгээ хяналт хариуцсан мэргэжилтний албан тушаалын чиг үүрэг, орон тоо Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газарт хадгалагдан үлдсэн болох нь тус газрын албан тушаалын нэршил, *******лал, зэрэглэлийг баталсан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар тушаалаар тогтоогдож байна.
21. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дүгээр тушаалаар батлагдсан албан тушаалын жагсаалтад, тус газарт Хүүхдийн хөгжлийн үйлчилгээ хяналт хариуцсан мэргэжилтний нэг орон тоо байсан, үүнээс өөр хүүхдийн болон гэр бүлийн хөгжил хариуцсан албан тушаалын орон тоо байгаагүй, харин Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/05 дугаар тушаалаар батлагдсан албан тушаалын жагсаалтад, тус газарт Гэр бүлийн хөгжлийг дэмжих үйлчилгээ, гэр бүлд зөвлөгөө өгөх төв хариуцсан мэргэжилтэн болон Хүүхдийн хөгжил, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн гэсэн хоёр орон тоо байсан, нийтдээ тухайн газруудад хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудлыг хариуцсан албан тушаалын гурван орон тоо байсан.
21. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар тушаалаар батлагдсан албан тушаалын жагсаалтаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн, Гэр бүлийн цогц төв, бага насны хүүхдийн хөгжил хариуцсан мэргэжилтэн болон Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний зохицуулалт хариуцсан мэргэжилтэн гэсэн мөн адил 3 албан тушаалыг баталсан, эдгээр албан тушаалаас өөр хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудлыг хариуцсан албан тушаалын орон тоо батлагдаагүй байна.
22. Дээрх зургаан албан тушаалын тодорхойлолтуудыг харьцуулан үзэхэд, Гэр бүлийн хөгжлийг дэмжих үйлчилгээ, гэр бүлд зөвлөгөө өгөх төв хариуцсан мэргэжилтний албан тушаалын чиг үүрэг Гэр бүлийн цогц төв, бага насны хүүхдийн хөгжил хариуцсан мэргэжилтний албан тушаалд, Хүүхдийн хөгжил, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалын чиг үүрэг Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд хэвээр хадгалагдан албан тушаалын тодорхойлолт батлагдсан, үлдсэн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтний албан тушаалд нэхэмжлэгч С.Б*******ийн эрхэлж байсан Хүүхдийн хөгжлийн үйлчилгээ хяналт хариуцсан мэргэжилтний албан тушаалын хэрэгжүүлж байсан чиг үүргийг бүхэлдээ хадгалагдсан, зөвхөн гэр бүл дэх хүүхдийн хөгжлийн асуудлыг нэмэлтээр тусгасан болох нь тогтоогдоно.
23. Гэтэл хариуцагчаас ...нэхэмжлэгч С.Б*******ийн эрхэлж байсан албан тушаалын орон тоо хасагдсан... үндэслэлээр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/128 дугаар тушаалаар хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаж, ажилд орох хүсэлт гаргасан Л.Аг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон.
24. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/71 дүгээр тушаалаар Л.А нь Зорилтот гэр бүл, жендерийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдон ажиллаж байгаад хүүхэд асрах чөлөө авсан албан хаагч бөгөөд түүнийг ажилдаа эргэн орох хүсэлт гаргахад нь өмнөх албан тушаалд томилох ёстой атал нэхэмжлэгч С.Б*******ийн албан тушаалын чиг үүрэг хадгалагдан үлдсэн орон тоонд томилсон болох нь тогтоогдож байна.
25. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3.-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг гийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах; гэж заасан.
26. Дээр тогтоогдсон үйл баримтаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын газрыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газартай нэгтгэж, үүний үр дүнд нэхэмжлэгч С.Б*******ийн эрхэлж байсан Хүүхдийн хөгжлийн үйлчилгээ хяналт хариуцсан мэргэжилтний албан тушаалын чиг үүрэг нь Хүүхэд, гэр бүлийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтний албан тушаалд хэвээр хадгалагдан үлдсэн байх тул түүнийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй, гэтэл хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нөхцөл үүссэн, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын газар татан буугдсан, нэхэмжлэгч С.Б*******ийн эрхэлж байсан албан тушаалын орон тоо хасагдсан, өөр албан тушаалд шилжин ажиллах хүсэлт гаргаагүй зэргээр түүнийг төрийн албанаас чөлөөлсөн нь буруу, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3.-т заасныг зөрчсөн байна.
27. Хариуцагчаас ...үргэлжлүүлэн ажиллахаар хүсэлт гаргасан байхыг шаардана... гэж тайлбарласан тухайд, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3.-т зааснаар хэрэв төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй, уг нэмэгдэл баталгааг эдлүүлэхэд зайлшгүй хүсэлт гаргасан байхыг шаардахгүй, Төрийн албаны тухай хуульд ийм агуулгатай зохицуулалт байхгүй, иймд хариуцагчаас хуулиар зохицуулагдаагүй асуудлаар нэхэмжлэгч С.Б*******ийг буруутгаж, хүсэлт гаргаагүй тул төрийн албанаас халсан гэж тайлбарлаж буйг хүлээн авах боломжгүй.
28. Түүнчлэн, хариуцагчаас хүсэлт гаргаагүй гэх боловч нэхэмжлэгч С.Б*******т хүсэлт гаргах боломжийг үүсгээгүй, өөрөөр хэлбэл, түүнд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг хадгалагдан үлдэж, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдох боломжтойг мэдэгдээгүй бөгөөд тухайн байгууллагад үргэлжлүүлэн ажиллаж болох эсэх нь тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэсээр байсан хэрнээ шилжин ажиллахаар хүсэлт гаргаагүй гэж тайлбарлах нь бодит нөхцөлд тохирохгүй байна.
29. Хариуцагчийн ...нэхэмжлэгч С.Б******* гэр бүлийн асуудал хариуцаж байгаагүй тул тус албан тушаалд томилогдох боломжгүй... гэсэн тайлбарын тухайд, дээр дурдсанаар албан тушаалын тодорхойлолтуудыг харьцуулан үзэхэд, нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг бүхэлдээ Хүүхэд, гэр бүлийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтний албан тушаалд шилжсэн байхаас гадна Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/124 дүгээр тушаалаар С.Б******* нь Гэр бүлийн боловсрол, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан, мөн албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлагын шаардлагыг хангаж байна.
30. Иймд нэхэмжлэгч С.Б*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай тушаалын С.Б*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газрын Хүүхэд, гэр бүлийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
31. Нэхэмжлэлийн ...ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах... шаардлагын тухайд, хариуцагч Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газрын даргаас 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр нэхэмжлэгч С.Б*******ийг тухайн байгууллагад үргэлжлүүлэн ажиллуулах эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэхээр байх тул 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс С.Б*******ийг дээрх албан тушаалд томилж, ажиллуулах үүргээ хэрэгжүүлэх ёстой байсан гэж үзээд тус хугацаанаас тооцон ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бодож олгохыг даалгав.
32. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга журмын тухайд, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хариуцагч Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газрын даргаас тус газрын Хүүхэд, гэр бүлийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтний албан тушаалд С.Б*******ийг томилсон шийдвэрийг гаргах үүрэгтэй.
33. Үүнтэй холбогдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/128 дугаар тушаалаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдсон Л.Аг өөр албан тушаалд томилох эрх нь хариуцагчид хадгалагдаж байгаа тул шүүхээс тухайн тушаалыг зайлшгүй хүчингүй болгохыг шаардахгүй, түүний эрх хэмжээнд аарна.
34. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохдоо Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газрын Хүүхэд, гэр бүлийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтний албан тушаалд С.Б*******ийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байсанд тооцож, холбогдох цалингийн нэмэгдлүүдийг зохих журмын дагуу тооцоолон бодож олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үр дагаврыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газрын дарга хариуцна.
35. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж заасны дагуу энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор нэхэмжлэгч С.Б*******ийн ажилгүй байсан хугацааны цалинг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож, ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтний албан тушаалын цалингаас холбогдох нэмэгдлүүдийн т бодож олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэлээ.
36. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй. Хэрэв хариуцагчаас шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.6-д зааснаар буруутай албан тушаалтанд төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр төрийн албанаас халах үр дагавар үүсэхийг сануулах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б*******ийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай тушаалын С.Б*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Б*******ийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газрын Хүүхэд, гэр бүлийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны буюу 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаанд тус албан тушаалын цалингаас холбогдох нэмэгдлүүдийг тооцон түүнд нөхөн олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагч Хүүхэд, гэр бүлийн хөгжил, гааллын ерөнхий газрын даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ