| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2025/03549/И |
| Дугаар | 191/ШШ2025/07628 |
| Огноо | 2025-09-16 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2025/07628
| 2025 оны 09 сарын 16 өдөр | Дугаар 191/ШШ2025/07628 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, *******, ******* ******* өргөн чөлөө гудамж, ******* байр, ******* тоот хаягт оршин суух,******* овогт******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбааатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, байр буюу , , 07 тоот хаягт байрлах, ХХК /РД:6581099/-д холбогдох,
гэрээний дагуу төлсөн 101,432,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ц.******* нь гүйцэтгэгч байгууллага ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр амины орон сууц бариулах зорилгоор №23/11-21/1 дугаартай Амины орон сууц /мульти / захиалгын гэрээ-г байгуулсан байдаг.
Амины орон сууц /мульти / захиалгын гэрээ-д тохиролцсоноор гэрээний нийт үнийн дүнг 274,775,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Захиалагчийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлж гэрээний төлбөрт нийт 101,432,500 төгрөгийг төлсөн байдаг. Гүйцэтгэгч байгууллага нь гэрээний үүргээ огт биелүүлээгүй бөгөөд анх харуулахад орон сууцны барилгын шав тавьсан байсан тэр чигтээ өнөөдрийг хүрсэн. Мөн гүйцэтгэгч байгууллага нь гуравдагч этгээдэд зарсан тухай захиалагч мэдсэн. Захиалагчаас гүйцэтгэгч " ХХК-д 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр энэ тухай мэдэгдэж гэрээгээ цуцлах саналыг тавьсан, ХХК нь саналыг хүлээн авч 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн АТ/24/170 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр захиалагчийн төлсөн 101,432,500 төгрөгийг буцаан шилжүүлэх тухай мэдэгдсэн.
Гэвч өнөөдрийг хүртэл албан бичигт дурдсан нэхэмжлэгчийн төлсөн 101,432,500 төгрөгийг буцаан шилжүүлэхгүй, нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хохироож байх тул шүүхийн эвлэрүүлэн зуучлалын журмаар тус маргааныг шийдвэрлүүлэхээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өргөдөл гаргасан, уригдагч тал с хайбрит ХХК нь эвлэрүүлэн зуучлах ажиллааны уулзалтад ирээгүй, хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч аваагүй, мэдэгдлийн хугацаа дууссан, өмгөөлөгч нь ирж уулзана гэсэн боловч ирдэггүй үйлдэл гаргаж эвлэрүүлэн зуучлах ажиллагааны маргааныг шийдүүлэх идэвхи санаачлагагүй хандаж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацаа дууссанаар №00284 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай албан бичиг гарсан байдаг. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч гүйцэтгэгч тал ХХК-иас 101,432,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү. гэжээ.
2.Хариуцагч ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.*******ын нэхэмжилсэн 101,432,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулах болно. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг
хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Ц.*******, ХХК-ийн хооронд 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан, дугаартай Амины орон сууц /мульти / захиалгын гэрээ, гэрээний хавсралт, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Дотоод шилжүүлгийн маягт, ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн АТ/24/170 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг зэргийг шүүхэд гаргасан, хариуцагчаас шүүхэд нотлох баримт гаргаагүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан, гэрээний дагуу төлсөн 101,432,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 101,432,500 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлсэн нь хариуцагчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 665,068 төгрөгийн 332,534 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн данснаас 332,534 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 332,534 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ц.*******ын нэхэмжлэлтэй, ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагч ХХК нь гэрээний дагуу төлсөн 101,432,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 665,068 төгрөгийн 332,534 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн данснаас 332,534 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ХХК-иас 332,534 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.БАЯРМАА