2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/08392

 

 

 

 

 

 

 

     2025             10              20                                            192/ШШ2025/08392

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 4 дүгээр хороо, Яармаг наадамчдын зам гудамж, ******* дүгээр байр, 4 тоот хаягт оршин суух ****,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 43 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам, 101 дүгээр байр, 98 тоот хаягт оршин суух ****,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 13 дугаар хороо, Үүрэг 1 дүгээр гудамж, 31а тоот хаягт оршин суух, *** нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 68,381,571.87төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, мөн сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ***  нар нь ******* *******тай 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ЗГ3635125981 тоот зээлийн гэрээ байгуулан 98,000,000 төгрөгийн орон сууцны зээлийг жилийн 8  хувийн хүүтэйгээр 120 сарын хугацаатай зээлж авсан болно. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ЗБ3635125981 дугаарт Ипотекийн гэрээгээр *******, нарын өмчлөлийн ******* дүүрэг, 4 дүгээр хороо, Яармаг наадамчдын зам гудамж, ******* байр 4 тоот 66,7 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаар бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч *******, , нар нь ЗГ3635125981 дугаартай зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байх тул зээлийн гэрээний 4.4.1 -д заасны дагуу ******* ******* гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж 2025 оны оны 08 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн төлбөрт дараах төлбөрийг
нэхэмжилж байна. Үүнд зээлийн үлдэгдэл
66,732,803.46 төгрөг, зээлийн хүүнд 1,565,021.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,430.37 төгрөг
78,316.69 төгрөг, нийт 107 хоногийн хугацаа хэтрэлтэй, 68,381,571.87 төгрөгийн төлбөртэй байна. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1
-т “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэйгэж, 158 дугаар зүйлийн 158.1-т “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг ханганагэж 174 дүгээр зүйлийн 174.1-тИпотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэйгэж тус тус заасны дагуу барьцаа хөрөнгөөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд *******, , нараас орон сууцны ЗГ3635125981 тоот зээлийн гэрээний үүрэгт 68,381,571.87 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт ******* *******анд олгуулж, ЗБ3635125981 дугаартай ипотекийн гэрээгээр *******, нарын өмчлөлийн ******* дүүрэг, 4 дүгээр хороо, Яармаг наадамчдын зам гудамж, ******* байр 4 тоот 66.7 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаар бүхий 2 өрөө орон сууцыг хууль тогтоомжийн дагуу худалдан ЗГ3635125981 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: ******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй *******, , нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 68,381,571.87 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 60,381,571.87 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар, төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь *******, , нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 68,381,571.87 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******, , нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 60,381,571.87 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар, төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хариуцагч , ******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн ******* дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг /17110/, Наадамчдын зам гудамж ******* дүгээр байр, 4 тоот хаягт байршилтай, 66.7 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй *******, , нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 68,381,571.87 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *******, , нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 60,381,571.87 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар, төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хариуцагч , ******* нарын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн ******* дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг /17110/, Наадамчдын зам гудамж ******* дүгээр байр, 4 тоот хаягт байршилтай, 66.7 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******, , нараас 285,029 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 570,058 төгрөгөөс 285,029  төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан “******* *******” ХК-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч *******, , нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

           

 

 

ШҮҮГЧ                                    ***