| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Ариунбаяр |
| Хэргийн индекс | 2214000400218 |
| Дугаар | 2024/ДШМ/45 |
| Огноо | 2024-11-05 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | М.Оюунбат |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2024/ДШМ/45
Б.*******, Д.*******а, Р.*******,
А.*******а, Т.******* нарт холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн
Прокурор М.******* /цахимаар/
Яллагдагч Б.*******ын өмгөөлөгч Б.******* /цахимаар/
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/174 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн яллагдагч Б.*******ын өмгөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлоор Б.*******, Р.*******, Д.*******а, А.*******а, Т.******* нарт холбогдох 2214000400218 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасныг баримтлан Б.*******, Р.*******, Д.*******а, А.*******а, Т.******* нарт холбогдох 2214000400218 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Яллагдагч Б.*******ын өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдол болон тайлбартаа: ...Н.ын 4 тооны сарлагын үхэр 2021.12.18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутаг дэвсгэрт хулгайлсан гэх хэргийн нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн. Энэ хэрэг дотор уг хэргийн хэрэг бүртгэлт, нууц ажиллагаа явуулсан цагдаагийн хэсгийн төлөөлөгч дэслэгч С.******* нь бусадтай бүлэглэн үхэр төхөөрч байсан гэх гэмт хэргийн шинжтэй баримт мэдүүлэг /яллагдагч Б.*******ын 2023.10.03-ны өдөр өгсөн "оо надад хэсгийн төлөөлөгч ******* бас нэг цагдаа нэрийг нь мэдэхгүй байна. оо гурав нийлээд нэг адуу бэлчээр дээрээс шөнө төхөөрөөд сумын цагдаагийн кабоны грашид янзалсан гэж ярьсан мэдүүлэг /ХХ-н 3-р хуудас/ байдаг. Иргэн Г. 2 адуугаа хулгайд алдсан. Буудаж алаад аваад явсан байна гэх гомдлын дагуу цагдаа С.*******т холбогдуулан хэрэг шалгаж байна" гээд Б.*******аас гэрчийн мэдүүлэг аваад явсан байна. Шалгаж байгаа бол энэ талаархи баримтыг хэрэгт авч хийлгэх шаардлагатай байна. Мөн криминалистикийн шинжээчийн 2022.06.13-ны өдрийн 1980 дугаартай дүгнэлтэнд "1ш гарын мөр 3. ын /хэсгийн цагдаа/ зүүн гарын эрхий хурууны хээний дардастай тохирч байна" /хх-н 191-р хуудас/ гэсэн дүгнэлт хэрэгт байна. Б.*******, 3. а нарын хэн нь Н.ын үхрийг хулгайлсан болохыг нэмж мөрдөн шалгах хэрэгтэй байна. 2021.12.21 өдрийн хэргийн газрын үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрч оролцуулаагүй байна. Нэмэлт үзлэг хийсэн тэмдэглэл алга байна. Эдгээр ажиллагааг прокурор хүчингүй болгох нэмэлт ажиллагаа хийх ёстой гэж үзнэ. 4. Үхэр хулгайлсан гэх хэргийн нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн. 2 ш тамхины ишийг илрүүлж бэхжүүлж авсан хэргийн газарт нэмэлт үзлэг хийсэн тэмдэглэл хэрэгт алга байна. Шууд л Б.*******ын татсан тамхины иш гэх зүйл эхний 2021.12.21 өдрийн хэргийн газрын үзлэгээр байхгүй байснаа 5-6 сарын дараа гэнэт гараад ирсэн. Эд мөрийн баримтаар хурааж авсан 2 ш тамхины ишийг 2022.05.15-ны өдөр Б.аа /хх-46/ хүлээж авсан баримт байна. Адуу хулгайлсан хэргийг нь мэдчихлээ гээд хэсгийн төлөөлөгч С.*******ын хуурамч материал тамхины иш шургуулсан байх магадлалтай. Нэмж мөрдөн шалгах хэрэгтэй байна. 5. 2021.12.18-ны өдөр татсан тамхины ишнээс 1 жил 1 сарын дараа шинжээч Э.ийн дүгнэлтээр /хх-н 165/ Б.*******ын ДНХ тогтоцтой /шүлс илэрсэн нь эргэлзээ төрүүлж байна. Энэ удаан хугацаанд шүлс хатчихна. Тэгээд ч тамхины иш сүүлд гэнэт гарч ирсэн. Б.******* ч тамхи татдаггүй. Хулгай хийж байгаа хүн ундааны сав тайраад тамхины ишээ дотор нь хийгээд сууж байх завтай юу. Арай бүдүүлэг шинжлэх ухаанч биш нотолгоо болсон дахин төвийн шинжээч томилуулж дугнэлт гаргуулах. 6. Б.*******ын тамхины ишээ хийсэн гэх ундааны тайрсан сав дээрээс шинжээч Э.ын дүгнэлтээр /хх-н 213/ цагдаа 3. ын зүүн гарын эрхий хурууны хээ илэрсэн нь Б.*******ыг үхэр хулгайлсан гэх хэргийг нотлохгүй. Эргэлзээ төрүүлж байна. 7. Б.******* маркийн машин механизм ашиглаж үхэр хулгайлсан гэдэг нь нотлогдохгүй байна. Уг машины мотор нь цохисон эвдэрхий байсан гэх мөн өмчлөгч Б. машинаа өгч явуулаагүй гэж мэдүүлсэн байна. Сумын Засаг дарга уг машины мотор цохисон эвдэрхий байсныг мэдэхгүй. 8. 12 тооны адууг Б.******* нь өөрийн эзэмшилд авсан, оруулсан баримт хэрэгт алга байна. Яллах дүгнэлтэд үргэжилсэн үйлдлээр 12 тооны адуу хулгайлсан гэж бичсэн атлаа огноо тавиагүй байна. 9. Сумын захиргааны 2 ш том дизель моторыг хүч хэрэглэхгүйгээр Р.*******т ачуулаад явуулсан гэх баримт хэрэгт алга байна. Тэгэхээр нэмэлт ажиллагаа хийх гэдгийг магадлалдаа нэмж өөрчилж өгнө үү гэжээ.
Прокурор М.******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэгт, Н.ын 3 тооны үхэр хулгайлсан эсэх асуудлаар ******* төлөөлөгчийг гэмт хэрэгт хамаарал бүхий гэж ярьж байна. *******ын үйлдэлд тусдаа мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно. Энэ хэрэгт хамааруулах шаардлагагүй. Цагдаагийн албан хаагч З.ын хурууны хээ тайрсан ундааны савнаас илэрсэн талаар ярьж байна. З.а үхэр хулгайлсан гэж байна. З.ын мэдүүлэг хэрэгт авагдсан байгаа энэ талаар тодорхой мэдүүлсэн байгаа. Гэмт хэрэг гарсан газар үзлэг хийхэд Баянбулаг сумын засаг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, *******, а нар хэргийн газрын үзлэгт очсон байдаг. Савны тагнаас барих ёстой байтал цагдаагийн албан хаагч анзааралгүйгээр савнаас барьсан талаар хамт явсан хүмүүс нь гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Хэргийн материалаа унших ёстой. Шинжээчийн дүгнэлтийг шинжлэх ухаан ч бус гэж тайлбарлаж байна. Өмгөөлөгч шинжээч биш. Прокурор шинжээч биш. Бид бүхэн тодорхой чиглэлээр ажиллаж буй хуульчид юм. Шинжээч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд дүгнэлт гаргаж байгаа. Шинжээч дүгнэлттэй холбоотойгоор мэдүүлэг өгсөн. Шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх талаар өмгөөлөгч, прокурор дүгнэлт гаргах эрхгүй. Хулгай хийхдээ загварын машин ашигласан эсэх асуудал мөрдөн байцаалтын шатанд тодорхой болсон байх тул шүүх шийдвэрээ гаргасан байна. Шүүгчийн буцаасан захирамжид өмгөөлөгчийн гаргаж буй гомдлын нэг ч үндэслэлийг дурдаагүй. Өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байх тул шүүгч захирамждаа тусгаагүй. 15 тооны адууг Б.******* авсан эсэх талаар хэрэгт авагдсан баримт байхгүй байна. Бусад яллагдагч нь мэдүүлсэн байдаг. Хэрэгт хангалттай нотлох баримт байгаа. 2 ширхэг дизель мотор хулгайлсан эсэх асуудлын тухайд шүүгчийн захирамжид дурдсанаар зүйлчлэл өөрчилсөн асуудал байгаа. Шүүгчийн захирамжид заасан тодорхой мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэсний үндсэн дээр хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Гар бичмэлийн тухайд томилогдон оролцож буй прокурорын хувьд прокурорын яллах дүгнэлттэй танилцсан. Цаг хугацаа, орон зайн баримжаа авах зорилгоор танилцсан. Хэргийн түүвэр хийсэн тэмдэглэлтэй танилцсан. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан үндэслэл, үндэслэл бүхий байна. Яллагдагч Б.*******ын өмгөөлөгч Б.*******ын гаргаж буй давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан бүх ажиллагаа, шийдвэрийг хянахын зэрэгцээгээр, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судаллаа.
2. Прокуророос яллагдагч Б.******* нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 1 дүгээр багийн нутагт байрлах иргэн ын үхэр сүргээс нийт 4 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлсан, мөн яллагдагч Б.*******, Д.*******а, Т.*******, А.*******а нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 31-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутаг дэвсгэрт Х.ын 12 тооны адууг, машин механизм ашиглан хулгайлсан, яллагдагч Б.*******, Р.******* нар нь бүлэглэн 2023 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Завхан аймгийн Отгон сумын ЗДТГ-ын агуулахын цонхоор нэвтрэн орж, 2 ширхэг дизель моторыг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулж, яллагдагч Б.*******ыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийг 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар, яллагдагч Д.*******а, Т.*******, А.*******а нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар, яллагдагч Р.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.
4. Мөрдөгч, прокурор нь хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Тухайлбал, шинжээч томилох тогтоолтой танилцах, яллагдагчийн хуульд заасан эрхийг хангаагүй байна.
Хэрэгт авагдсан “ ” маркийн автомашины үнэлгээг тогтоолгох тухай, хэргийн газраас бэхжүүлсэн автомашины мөрийг тодорхойлох тухай шинжээч томилсон тогтоолуудыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчид шинжилгээ хийлгэх шийдвэрийг танилцуулна” гэснийг зөрчжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагчийн дээрхи эрхийг зөрчсөнөөр шинжээчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах, шинжээчид нэмэлт асуулт тавих, нэмэлт баримт бичиг гаргаж өгөх эрхээ эдлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Анхан шатны шүүх яллагдагчийн эрхийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
5. Түүнчлэн хулгайлагдсан гэх моторт үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилохдоо шинжээчид шинжилгээний обьектыг танилцуулалгүй зөвхөн “Япон улсад үйлдвэрлэгдсэн, “2002 онд голд орж ирсэн” “100 кв чадалтай” генетер/ тоногдсон/ гэсэн байдлаар шинжээч томилох тогтоолд бичиж, үнэлгээ тогтоолгосон, шинжээч томилсон тогтоолд моторын үнэлгээг тогтоохыг даалгасан байхад шинжээч генетараторын үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18.1.6, 18.1.7 дахь заалтуудыг тус тус зөрчсөн, шинжээчийн дүгнэлт хууль ёсны дагуу хэрэгт авагдсан гэж үзэх боломжгүй, энэ талаар дахин мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэсэн шүүгчийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
Мөн тухайн хэрэгт ашигласан техник хэрэгслийн өмчлөлийг тогтоож, үнийг тогтоох ажиллагаа дутуу хийсэн, моторын техникийн баримт бичиг нь гадаад хэл дээр бичигдсэн байхад албан ёсны орчуулга хийлгэлгүйгээр хэрэгт хавсаргасан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тул дээрхи ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны, үндэслэл бүхий байна.
6. Яллагдагч Б.*******ын өмгөөлөгчөөс ...цагдаагийн хэсгийн төлөөлөгч С.******* бусадтай нийлж үхэр төхөөрч байсан... гэх гомдлын дагуу С.*******т холбогдуулан хэрэг шалгаж байна гээд Б.*******аас гэрчийн мэдүүлэг авсан. Шалгаж байгаа бол энэ талаарх баримтыг хэрэгт авч хийлгэх, ...криманилистикийн шинжээч дүгнэлтэд 1 ш гарын мөр З.ын зүүн гарын эрхий хурууны хээний дардастай тохирч байна гэсэн дүгнэлт хэрэгт байна. Б.*******, З.а нарын хэн нь Н.ын үхэр хулгайлсан болохыг нэмж мөрдөн шалгах хэрэгтэй байна, ...Үхэр хулгайлсан гэх хэргийн нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн, ..2 ш тамхины ишийг илрүүлж бэхжүүлж авсан хэргийн газарт нэмэлт үзлэг хийсэн тэмдэглэл хэрэгт алга байна. Шууд Б.*******ын тамхины иш гэх зүйл эхний үзлэгээр байхгүй байснаа 5-6 сарын дараа гэнэт гараад ирсэн..., 2021.12.18-ны өдөр татсан тамхины ишнээс 1 жил 1 сарын дараа шинжээч Э.ийн дүгнэлтээр Б.*******ын ДНХ тогтоцтой /шүлс/ илэрсэн нь эргэлзээ төрүүлж байна. Энэ удаан хугацаанд шүлс хатчихна...дахин төвийн шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах, Б.******* нь “ ” 80 маркийн машин механизм ашиглаж үхэр хулгайлсан нь нотлогдохгүй байна, 12 тооны адуу Б.******* өөрийн эзэмшилд авсан, оруулсан баримт хэрэг алга байна, яллах дүгнэлтэд үргэлжилсэн үйлдлээр 12 тооны адуу хулгайлсан гэж бичсэн атлаа тоо тавиагүй, сумын захиргааны 2 ш том дизель моторыг хүч хэрэглэхгүйгээр Р.*******т ачуулаад явуулсан баримт хэрэгт алга байна... эдгээр ажиллагааг нэмж хийлгэхээр магадлалдаа тусгаж өгнө үү гэжээ.
7. Яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Яллагдагч Б.*******ын өмгөөлөгчийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх гомдолд дурдсан үндэслэлүүд нь шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг тогтооход чухал ач холбогдолгүй, зарим нь энэ хэрэгт хамааралгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх явцад шийдвэрлэгдэх боломжтой байна.
Түүнчлэн өмгөөлөгчийн гомдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хязгаарласан, хассан, ноцтой зөрчсөн зөрчил дурдагдаагүй, шаардлагатай гэж үзвэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой тул нэмэлт ажиллагаа хийлгэхээр магадлалд тусгах шаардлагагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд яллагдагч Б.*******ын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/174 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч Б.*******ын өмгөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
Б.АРИУНБАЯР