| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/00396/И |
| Дугаар | 301/ШШ2025/00474 |
| Огноо | 2025-09-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 301/ШШ2025/00474
| 2025 оны 09 сарын 16 өдөр | Дугаар 301/ШШ2025/00474 | Архангай аймаг |
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б овогт Г-ийн А, хариуцагч Х овогт Б-ын А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин А.Б , 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү А.Ц нарыг эх Г.А-ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү А.Ц , охин А.Б нарыг тус бүр сар бүр 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11- 16 нас, /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээс сар бүр эцэг Б.А-аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б.А нэхэмжлэгч Г.А-ын А аймгийн Э сумын 5 дугаар баг, Н-ийн 0000 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн хаягийг А аймгийн Э сумын 5 дугаар баг, Наранбулагийн 0000 тоот болгож, мөн тухайн хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий 400 мкв талбайтай, нэгж талбарын 6..... дугаар улсын бүртгэлийн г-01..... дугаар бүхий газар, тус хаягт байршилтай 42 мкв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0.... дугаар гэрчилгээтэй хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг нэхэмжлэгч Г.А-ын нэр дээр шилжүүлж өгөхийг хүлээн зөвшөөрч, хариуцагч Б.А дундын эд хөрөнгөөс өөрт оногдох хэсэг буюу 7,500,000 төгрөгийг хүүхдүүдийн тэтгэлэгт тооцуулж өгөхийг нэхэмжлэгч Г.А хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрэн хэлэлцснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 38.6-д зааснаар тэтгэлэг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдах бөгөөд тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон бол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулж, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг тайлбарласугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажпын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.А-аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Анхбаярт олгосугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүу, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.